Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00176

 

                           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ....... хот, ........... дүүрэг, ........ хороо, .......ын талбай-......., ..................үйл ажиллагаа явуулж буй, “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, .......... баг, ........... тоот хаягт оршин суух,  Ц.........д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,217,575.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

“.........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Хариуцагч ………… нь Т……….. ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-05-20-ны өдөр ……….. тоот гэрээний дагуу Samsung A25 5G маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ………… тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 859,158.92 төгрөг, үндсэн хүүнд 333,101.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,315.46 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 1,217,575.63 төгрөгийг хариуцагч ………… …………гээс гаргуулах гэжээ.

Хариуцагч Ц............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй 1,217,575.75 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Ц............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,217,575.63 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжилсэн 1,217,575.63 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  33,771.82 төгрөгөөс 16,885.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,885.5  төгрөгийг, төрийн сангийн орлогоос 16,885.5  төгрөгийг тус тус гаргуулж, нийт 33,771.82  төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Ц...........д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,217,575.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,771.82 төгрөгөөс 16,885.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,885.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 16,885.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 33,771.82 төгрөгийг нэхэмжлэгч “............” ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ