Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2026/00086

 

 

 

 

2026       01          28                                     315/ШШ2026/00086

 

 

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар  би

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо ******* ******* гудамж******* дугаар давхар *******-ийн,

 

            Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт ******* баг, *******,******* тоотод оршин суух д  холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 492,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Э. нь " аппликейшн"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч аппликейшн"-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт нийт 492,637 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******-аас зээл авсан. Тус зээл нь төлөөгүй явж байгаа тул 2026 оны 03 сарын 26-ны өдөр 292,637.50 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус  төлж дуусгах болно гэжээ.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сторпэй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 492,637 төгөргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2026 оны 03 сарын 26-ны өдөр 292,637.50 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 200,000 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,429  төгрөгийн тал хувь болох 7,714.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Э.ас тэмдэгтийн хураамжид 7,714.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сторпэй ББСБ ХХК олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Сторпэй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 492,637 төгөргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2026 оны 03 сарын 26-ны өдөр 292,637.50 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны өдөр 200,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,429  төгрөгийн тал хувь болох 7,714.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг 74.5  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,429  төгрөгийн тал хувь болох 7,714.5 төгрөгийг хариуцагч  Э.ас,  үлдэх 7,714.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Сторпэй ББСБ ХХК-д тус тус олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР