Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00013

 

 

 

2026       01          10                                     315/ШШ2026/00013

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын *******т оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* холбогдох 

Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 497,250 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын иргэн ******* миний бие 1998 оноос 2006 оны дуустал ******* сумын хүн эмнэлэгт малчнаар ажилласан. Анх ажилд орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр нь төлөхөөр тохиролцож ажиллаж эхэлсэн.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ намайг ажиллаж эхэлснээс хойш 2000, 2001, 2003 онуудад 3 удаа нэмэгдсэн боловч хүн эмнэлэг нь анх намайг ажилд ороход мөрдөгдөж байсан хэмжээгээр төлсөөр байсан байна.Одоо тэтгэвэрт орох гэсэн боловч миний нийгмийн даатгалын шимтгэлийг ажилд орох үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж явснаас болж миний ажилласан үеийн төлсөн шимтгэл хүрэхгүйгээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн онуудын шимтгэлийн зөрүү нь нийт 497250 төгрөг болж байгаа юм.Иймд ******* миний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн онуудын нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 497250 төгрөгийг Сүхбаатар аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвөөр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн дарга дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын нэгдүгээр багийн иргэн ******* ******* нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү болох 497,250 төгрөгийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан төлөхийн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын ******* холбогдуулан нийгмийн даатгалын зөрүү 497,250 төгрөг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын ******* холбогдуулан нийгмийн даатгалын зөрүү 497,250 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Сүхбаатар аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн дарга дарга ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР