Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00031

 

 

 

 

 

2026       01          12                                     315/ШШ2026/00031

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот ******* дүүрэг ******* ******* стадион*******,******* тоотод байрлах РД: ******* *******К-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймаг ******* сум 5-р баг ******* гэх газарт оршин суух, ад холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,007,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Рендер ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******К нь 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Н.тай ГЭ-25/58 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.Тус гэрээгээр Гүйцэтгэгч нь Захиалагчийн захиалгын дагуу плаза төсөлд хуурай хийцийн ажлын нэг хэсэг болох гипсэн хамар хана угсруулах ажлыг 300 м2 талбайд 1м.кв нь 27,500 төгрөгөөр тооцон нийт 8,250,000 төгрөгөөр 2025 оны 05-р сарын 10-ний өдрөөс эхлэн 2025 оны 05-р сарын 25-ны өдрийг хүртэл нийт 15 хоногийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэх, Захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын хөлсийг ажил гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт урьдчилгаа 50 хувь болох 4,125,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох болох 4,125,000 төгрөгийг ажлын үр дүнг актаар хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.Гүйцэтгэгч тал болох Н. нь гэрээний дагуу 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдрөөс ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Захиалагч тал болох *******К 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 4,125,000 төгрөгийг Хаан банкны 5638119062 тоот Н. дансанд шилжүүлсэн. Гэтэл Н. нь 2025 оны 05 дугаар сарын 17-ноос ажил гүйцэтгээгүй буюу ажлаа орхиж явсан. *******К-ийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ажилд ирээгүй. Улмаар гипсэн хана угсруулах ажлыг яаралтай дуусгах шаардлагатай байсан тул Н. ын хийсэн ажлыг *******К-ийн талбайн инженер үнэлж, хүлээн авч, шинэ бригад оруулан ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан. Талбайн инженер нь Н.ын гүйцэтгэсэн ажлыг м2-р үнэлж тооцоолоход нийт 3,264,000 төгрөг болсон. Н.ад шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 4,125,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын 3,264,000 төгрөгийг хасаад 861,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй, ажлаа хаяж явсан байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т зааснаар гэрээт ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй тул хоцроосон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-р алдангийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тооцоход нэг хоногийн 861 төгрөг болж байгаа бөгөөд, тус алдангийг 2025 оны 11 сарын 13-ыг хүртэл нийт 170 хоногоор тооцож бодоход 146,370 төгрөг болж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 861,000 төгрөг, алданги 146,370 төгрөг нийт 1,007,370 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие *******К-ний гаргасан мөнгө болох 1,007,370 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******К нь хариуцагч Н.аас  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,007,370 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******К-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,627 төгрөгийн тал хувь 15,313.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15.313.5 төгрөгийг хариуцагч Н.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******К-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******К нь хариуцагч Н.аас  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,007,370 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Н. төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******К-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,627 төгрөгийн тал хувь 15,313.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15.313.5 төгрөгийг хариуцагч Н.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******К-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

 

       ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР