Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/1366

 

2025           12            03                                                                        2025/ДШМ/1366

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Манлайбаатар /цахимаар/,  

өсвөр насны шүүгдэгч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,    

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 2507001630095 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Ө- овогт Б-ийн Б-, ........, /РД:Б-/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь “2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед .........................

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө- овогт Б-ийн Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                          Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                                         Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                         П.ГАНДОЛГОР