| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00044/И |
| Дугаар | 315/ШШ2026/00062 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00062
2026 01 20 315/ШШ2026/00062
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо ******* гудамж, ******* давхар, ******* тоотод байрлах *******-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, ******* баг, ******* байр ******* тоотод оршин суух овогтой холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,488,471.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 0******* сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад, 2026 оны 0******* сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой Гэрэл нь 2024 оны 12 сарын 12-ны өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2025 оны ******* сарын 3-ны өдөр зээлийн дансны дугаартай 8,530,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр тохирч зээлдэгчийн банкны тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба нийт 8,529,988.77 /найман сая таван зуун хорин есөн мянга есөн зуун наян найман төгрөг далан долоон мөнгө /, үндсэн хүүгийн төлбөрт 1,908,100.05 /нэг сая есөн зуун найман мянга нэг зуун төгрөг таван мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 41,883.01 /дөчин нэгэн мянга найман зуун наян гурван төгрөг нэг мөнгө / нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ нийт 10,488,471.83 /арван сая дөрвөн зуун наян найман мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг наян гурван мөнгө / гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие 2025 оны 0******* сарын 3-нд *******-аас 8,529,998 төгрөгийн зээл авсан. Одоо *******-аас хүүгийн хамт нэхэмжилж байгаа 10,479,971 төгрөгийг төлөх нь үнэн болно. Төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгт 10,488,471.83 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,766 төгрөгийн тал хувь 91,383 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 91,383 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10,488,471.83 /арван сая дөрвөн зуун наян найман мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг наян гурван мөнгө / гаргуулах шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,766 төгрөгийн тал хувь 91,383 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 91,383 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР