| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00447/И |
| Дугаар | 193/ШШ2026/00393 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00393
| 2026 03 09 | 193/ШШ2026/00393 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, ******* цамхагт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,031,350.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь ХААН Банк ХК-ийн цамхаг тооцооны төвтэй 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №31756326718 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №БГХ/56326718 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 18,286,400 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Э. нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/56326718 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,030,426.8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 479,803.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,795.7 төгрөг, нийт 1,513,026.3 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Э. нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 581 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд Э.гөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 17,255,973.2 төгрөг, зээлийн хүү 5,480,136.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295,240.9 төгрөг, нийт 23,031,350.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК нэхэмжилсэн 23,031,350.7 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.д холбогдуулан 23,031,350.7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага 23,031,350.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,107 төгрөгийн 50 хувь буюу 136,553.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,553.5 төгрөгийг улсын орлогоос, 136,553.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 23,031,350.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,107 төгрөгийн 50 хувь буюу 136,553.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,553.5 төгрөгийг улсын орлогоос, 136,553.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА