| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00437/И |
| Дугаар | 193/ШШ2026/00394 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00394
| 2026 03 09 | 193/ШШ2026/00394 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,039,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц. нь ******* ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Ц. нь ******* ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэглээний зээлийн шугамаар 2,190,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь огт төлөлт хийгээгүй. ******* ХХК-иас удаа дараа зээлээ төлөх, эргэн төлөлт хийхийг хариуцагчид мэдэгдэж сануулсан боловч төлөлт хийхгүй нийт 335 өдрийн хугацаа хэтрэлттэй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Ц.оос нийт 4,039,204 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага 4,039,204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 336,600 төгрөгөөр, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 336,604 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан 4,039,204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага 4,039,204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 336,600 төгрөгөөр, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 336,604 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,577 төгрөгийн 50 хувь буюу 39,788.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,788.5 төгрөгийг улсын орлогоос, 39,788.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага 4,039,204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 336,600 төгрөгөөр, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 336,604 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,577 төгрөгийн 50 хувь буюу 39,788.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,788.5 төгрөгийг улсын орлогоос, 39,788.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА