| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00409/И |
| Дугаар | 193/ШШ2026/00424 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2026/00424
2026 03 11 193/ШШ2026/00424
Тусгайлсан журмын хэргийг
хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, ы /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 226,221.19 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч К.аас 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №74130 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 226,221.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч К.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 226,221.19 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч К.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 226,221.19 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,718.5 төгрөгийг хариуцагчаас, 3,718.5 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН