| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00110/И |
| Дугаар | 193/ШШ2026/00374 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00374
2026 03 04 193/ШШ2026/00374
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , овогт ийн -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,627,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-иас ...Хариуцагч Э. нь тус *******тай 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цахим цалингийн зээлийн гэрээ -ээр 22,181,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 21,306,339 төгрөг, хуримтлуулсан хүү 5,116,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,934 төгрөг буюу нийт 26,617,890 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 26,617,890 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2027 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 1,667,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,612,890 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,617,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь 26,617,890 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,617,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 1,667,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,612,890 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,039 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 145,519.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 145,519.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА