2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00410

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00410

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , овогт ийн -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,020,039.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-иас ...Хариуцагч Б. нь тус *******тай 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Цахим цалингийн зээлийн гэрээ -ээр 30,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээл 28,698,041.74 төгрөг, хүүгийн төлбөр 5,203,492.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 118,505.58 төгрөг буюу нийт 34,020,039.98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 34,020,039.98 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,835,003 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,835,006.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,020,039.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь 34,020,039.98 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Б.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,020,039.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 2,835,003 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,835,006.98 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,050 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 164,025 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 164,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА