| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00510/И |
| Дугаар | 193/ШШ2026/00429 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2026/00429
| 2026 03 11 | 193/ШШ2026/00429 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, *******т байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хаягт оршин суух, овогт гийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,727,104.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цахим зээлийн гэрээг байгуулж, 22,060,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан цахим зээлийн гэрээний үүргийг 186 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрт 17,190,660.5 төгрөг, үндсэн хүү 2,445,486.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,958 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 19,727,104.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК нэхэмжилсэн 19,727,104.86 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч З.т холбогдуулан 19,727,104.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлага 19,727,104.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,586 төгрөгийн 50 хувь буюу 128,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,293 төгрөгийг улсын орлогоос, 128,293 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч З. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 19,727,104.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,586 төгрөгийн 50 хувь буюу 128,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,293 төгрөгийг улсын орлогоос, 128,293 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА