| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00504/И |
| Дугаар | 193/ШШ2026/00432 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2026/00432
| 2026 03 11 | 193/ШШ2026/00432 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,893,132.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч Н. нь *******тай 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 5,750,000 төгрөг, зээлийн хүү 2,204,660.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,871.59 төгрөгийг төлсөн. Н. нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүрэгт 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 9,964,886.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 9,893,132.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Н.д холбогдуулан 9,893,132.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 9,893,132.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,389.92 төгрөгийн 50 хувь буюу 87,194.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,194.96 төгрөгийг улсын орлогоос, 87,194.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 9,893,132.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,389.92 төгрөгийн 50 хувь буюу 87,194.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,194.96 төгрөгийг улсын орлогоос, 87,194.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА