Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1278

 

2025           11             11                                                                           2025/ДШМ/1278

 

Д.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Машлай /цахимаар/,

Шүүгдэгч Д.У- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ж.Гантулга, С.Оюунцэцэг /цахимаар/,

Хохирогч А.Л-, Б.Л-, Б.Т-, Ц.Э-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2025/ШЦТ/1979 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ж.Гантулга, С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.У-д холбогдох эрүүгийн 2106 03074 2719 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Д-ийн У-, ........, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:Д-/.

Шүүгдэгч Д.У- нь иргэн С.Ү-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг,

2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг нийт 53.200.000 төгрөгийг тус тус Хаан банкны Ү- тоот дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Н-ыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байрны мөнгийг сар бүр түрээсээр төлж, улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой хэмээн итгүүлж, зохиомол байдпыг зориудаар бий болгож, Хаан банкны Ү- тоот данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн С.Үүрийнцолмонгоор дамжуулан Буянт-Ухаа-2 орон сууцанд түрээсийн байранд оруулж өгнө хэмээн иргэн Ө.О-ас 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны О- тоот дансаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 7.000.000 төгрөгийг залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн А.Л-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн С.Ү-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн Б.Л-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 8 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн Б.Т-ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 2 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн Ц.Э-ыг Хан-Уул дүургийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн С.Х-ыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн С.Э-ыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн С.Э-ыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 04 дүгээр сард 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн Б.Н-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2019 оны 10 дугаар сард 7,000,000       төгрөг, 2020 оны 03 дугаар сард 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан иргэн Г.Д-ыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Иргэн С.Ү-гийн Хаан банкны Ү- тоот дансаар дамжуулан хохирогч А.Д-д Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, хохирогч С.Ү-г Хан-Уул-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар 4.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тус тус залилж үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 277,300,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.У-гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Д-ийн У-г “зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.У-д 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У-гийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У-гаас 238.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ү-д 23.200.000 төгрөг, Н.Н- 2.800.000 төгрөг, Ө.О-д 6.000.000 төгрөг, А.Л-д 53.000.000 төгрөг, С.Ү-д 2.000.000 төгрөг, Б.Л-д 27.000.000 төгрөг, Б.Т-өд 39.000.000 төгрөг, Ц.Э-од 35.000.000 төгрөг, С.Х-т 18.000.000 төгрөг, С.Э-ад 1.000.000 төгрөг, С.Э-д 3.500.000 төгрөг, Б.Н-д 10.000.000 төгрөг, Г.Д-д 7.000.000 төгрөг, А.Д-д 11.000.000 төгрөг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У-гийн хүүхдүүд болох 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Х- овогт Б-ы Сондор /РД:Б-/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Х- овогт Б-ы Э- /РД:Э-/3, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Х- овогт Б-ы У- /РД:У-/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Х- овогт Б-ы А- /РД:А-/, нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У- давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй билээ. Учир нь би яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол дээр 15 хохирогчийг хохироосны улмаас залилах хэргийг байнга үйлдэж амьдрах эх үүсвэрээ болгосон гэдэг боловч С.Ү- болон С.Ү- нараас л мөнгө авсан. С.Ү- болон С.Ү- нарыг таньдаг бусад 13 хохирогчийг би танихгүй уулзаж ч байгаагүй. Анхан шатны шүүх намайг 15 хүнээс 277,0 сая төгрөг залилсан гэж үзээд 15 хүнд 239,0 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирлыг бодит тогтоогоогүй энэ хэрэгт С.Ү- олон С.Ү- нарыг шалгаж өгөөч. Мөн шийтгэх тогтоол дээр дурдсан байгаачлан бусад хохирогч нар Ү-гийн данс руу мөнгөө шилжүүлсэн мэдүүлэг болон баримтууд байдаг. Хэргийг шалгах явцад .... УНЛ улсын дугаартай corolla axio авто машиныг С.Ү-, С.Ү- нар хүчээр надаас булааж авсан. Тухайн үед Төрийн банкны лизингээр салсан нөхөр болох П.Д- авсан байдаг. Уг машиныг хохирол төлбөрт оруулан нийт хохирлоос хасуулж өгнө үү гэсэн хүсэлт мөн би өөрийн гэм буруутайгаа маргаагүй гэвч хэргийн маань үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж та бүгдээс хүсч байна. Үнэхээр энэ С.Ү-, С.Ү- нарын бусдаас авсан мөнгө надад ирсэн үгүйг зөвөөр шалган тогтоож дансанд маань үзлэг хийж хавтаст хэрэгт санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт өмнө нь ч гаргаж байсан. Миний бие өрх толгойлсон эх бөгөөд 5 хүүхдийн хамт амьдардаг. Д.М- 2014 онд төрсөн. Миний охин өсвөр нас, шилжилтийн нас дээрээ явж байгаа тул сэтгэл санаа нь тогтворгүй ээжийгээ 461-р ангид хоригдож байгааг мэдээд амиа хорлох оролдлого хийсэн. Б.С- 2022 онд төрсөн. Цэцэрлэгт сурч боловсрох эрхтэй боловч эхийнхээ хийсэн гэм буруутай үйлдлээс болоод хамгаалах байранд. Б.А-, Б.Э-, Б.Учрал нар 2023 оны 12 дугаар сард төрсөн 3 ихэр охид юм. Б.А- нь төрөлхийн сонсголгүй бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд оношлогдон 2025 оны 5 дугаар сарын 4-с 14-ний хооронд хэвтэн баруун талын чихэндээ дунгийн суулгац хагалгаанд орсон байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй. 2025 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэлх хугацаанд уг охин маань хагалгаандаа бэлдэж нойрсуулах тариа, эм хэрэглэн маш олон шинжилгээнд орсон. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хурал дээр тус охин маань ЭМЖЖ эмнэлэг дээр тархины бүтцийн компьютерийн зураг авхуулах хуваарьтай төлөвлөгөөт хагалгааны дагуу байсан учраас шүүх хурал дээр очиж чадаагүйг нотлох баримт байгаа. 3 ихрүүдийн маань Б.Э-, Б.У- нар Zint clinic-д тогтоолгосон аутизын шинжтэй бөгөөд байнгын асаргаа шаарддаг бага насны 3 хүүхдийг маань харгалзаж үзэж та бүхэн хэргийн зүйлчлэлийг буулгаж хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү гэж хүсч байна гэжээ,

Шүүгдэгч Д.У-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1979 дугаартай тогтоолыг хүлээн аваад өөрийн өмгөөлүүлэгч Д.У-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: Дээрх шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн брдит байдалтай нийцээгүй байна. Миний өмгөөлүүлэгч Д.У- нь хэрэгт шалгагдахаас өмнө Монноос ХХК, И СиСи ХХК, Глобал бридж ХХК, Берланаа ХХК тус бүрд ажил үүргээ гүйцэтгэж байсанаас гадна түүний төрсөн эх Л.Э- Баянгол дүүргийн Иргэдийн хуралд үйлчлэгч ажилтай, төрсөн эцэг С.Д- өндөр насны тэтгэвэрт, нөхөр П.Д- ШШГЕГ-ын харъяа 405 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтан хийдэг байсан тодорхой орлого цалин хөлстэй байсан байна. Энэ талаар шат шатны прокурорт хүсэлт, гомдол гаргаж прокурорын тогтоолоор миний өмгөөлүүлэгч Д.У-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дуаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, 517 дугаартай яллах дүгнэгт үйлдсэн байдаг. Гэвч шүүх хуралд орсон улсын яллагч нь анхан шатны шүүх хурапд Д.У-г үндэслэлгүйгээр хохирогч нарын гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй гэсэн үндэслэлээр яллахаас татгалзаж хэргийг прокурорт буцааснаар дээрх хэргийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр залиллах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Мөн шүүхийн тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон Д.У-гаас хохирогч С.Ү-, С.Үүрийнолмон нарт төлж барагдуулсан хохирол төлбөрийг бүрэн тооцоогүй, хохирогч Н.Н-ад хохирол төлбөрийг барагдуулсан байхад үлдэгдэл төлбөр 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсоноос гадна хохирогч С.Ү-, С.Ү- нарын үйлдэл оролцоог нарийвчлан тооцож хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд Д.У-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1979 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дуаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна” гэжээ,

Шүүгдэгч Д.У-гын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Гантулга би эрүүгийн 2106030742719 дүгээр хэргийн шүүгдэгч Д.У-д хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1979 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх ял оногдуулсан.

Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүгдэгч нь өөрийн уйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон Шүүгдэгчийн шунахайн сэдэлтэй гэмт үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол тус бүртээ шалтгаант холбоотой байна ...” гэж дүгнэсэн.

Нэг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийтгэх тоггоол гаргасан байна.

Хяналтын прокурор Д.Энхбаярын үйлдсэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Д.У- нэр бүхий 15 хохирогч нарт 277.300.00 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Яллах дүгнэлтэд Д.У-гийн үйлдсэн 15 үйлдлийн хохирол 277.300.000 төгрөгнөөс 238.500.000 төгрөг болж 39.000.000 төгрөгөөр багассан, хохирогч С.Ү-д 4.800.000 төгрөгийн хохирол учирсан байхад 15.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн дүгнэлт гаргасан үндэслэлээ шийтгэх тогтоолд заалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж шийтгэх тогтоол гаргаагүй байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- 15 хохирогч нараас С.Ү-, Н.Н-, С.Ү-гоос бусад 13 хохирогч нарыг танихгүй тэдэнтэй уулзаж байгаагүй талаараа мэдүүлэг өгдөг. Нэр бүхий 13 хохирогчоос С.Ү- мөнгийг бэлэн болон дансаар авч шүүгдэгч Д.У-гийн дансанд шилжүүлдэг гэж мэдүүлдэг боловч хохирогч нараас шилжүүлж авсан мөнгийг бүрэн түүн рүү шилжүүлдэггүй энэ хэрэгт хамтран оролцсон үйл баримтанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

Гурав. Яллагдагч Д.У-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад хяналтын прокурор Д.Энхбаяр 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол өөрчлөлт оруулах тухай тогтоол үйлдэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч цагдаагийн ахмад Б.Тэмүүлэн яллагдагч Д.У-д прокурорын Эруугийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай топоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулах тэмдэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулсан гэж танилцуулах ажиллагааг явуулсан байна.

Шуүгдэгч Д.У-д хяналтын прокурорын Эруугийн хэрэг уусгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцуулаагүй байдал нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох барит шүүгдэгч Д.У- нэр бүхий 15 хохирогч нарыг танихгүй, тэдэнтэй уулзаж НОСК-аас орон сууц авч өгөхөөр бодит байдлыг нуух замаар итгэл эвдэн хуурч мэхлэн бэлэн болон дансаараа мөнгө авсан үйлдэл хийгээгуй хохирогч нартай гэрч С.Ү- уулзаж мөнгийг авсан үйл баримт тогтоогддог.

Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой уйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан Д.У-гийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй байдаг.

Прокурорын 08 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг зөрчин танилцуулсан ажиллагааг зөвтгөх, шүүгдэгч Д.У-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох нөхцөл байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

Дөрөв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.О- тэгээд худлаа худлаа юм ярьж явсаар байгаад өдийг хүрсэн юм. Тэр бүү хэл худлаа худлаа утасны дугаараас НОСК-оос ярьж байна хоёр гурав хоногийн дараагаас гэрээгээ хийнэ гээд худлаа ярьж бас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэж хуурамч дугаартай гэрчилгээний зураг явуулсан байсан. Одоо гэрээгээ хийгээд түлхүүрээ гардаж аваад шууд байрандаа орно гэж дуудсан боловч гэрээ хийх гэж байгаа хүн нь ирэхгүй яасан бэ гэхээр завгүй болчихлоо гээд бас худлаа хэлээд алга болсон. Иймд уг эмэгтэйг шалгаж өгнө үү гэсэн мэдүүлэг 2х/х 83-84 тал эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Эрүүгийн хэрэгт орон сууцны гэрчилгээ 8 ширхэг гэрчилгээ 1х/х 53-61 тал нотлох баримтаар авагдсан байдаг.

Хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэн хуурамчаар үйлдсэн С.Ү- хохирогч О.О-д хэзээ хаанаас ямар байдлаар явуулсан үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Тав. Нэр бүхий 15 хохирогч нар Д.У-, С,Ү- нарт мөнгө өгсөн гэмт хэрэг төгссөн хугацаа хохирогч Ц.Э-ын 2021 оны 07 дугаар сард С.Ү-д өгсөн 1.000.000 төгрөг хугацаагаар тооцогддог.

Хохирогч Ц.Э- 2020 оны 11 дүгээр сард 15.000.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөг нийт 36.000.000 төгрөгийг С.Ү-гийн дансанд шилжүүлсэн гэж мэдүүлдэг Зх/х 234-235 тал.

Мөрдөн шалгах ажиллагаанд нэр бүхий хохирогч нараас мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа гэмт хэрэг хэзээ хаана ямар байдлаар гарсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээс мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалт, 30.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалал, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдлыг үүссэн байна.

Зургаа. С. Ү-гийн гэрчээр өгсөн миний хувьд байр худалдан авахаар хүмүүсийн өгсөн мөнгийг Д.У-д бүрэн өгсөн дундаас нь ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Миний хувьд Д.У-д байр худалдан авах хүн олж өгсний хариуд ямар нэгэн мөнгө төгрөг авахаар тохирсон зүйл байхгүй.... Надад байр худалдан авахаар өгсөн хүмүүсийн мөнгийг Д.У-д өгч байсан болох нь миний дансны хуулга болон тэмдэглэлийн дэвтэр дээрээс харагдах болно гэсэн мэдүүлэг 3 х/х 53-54 тал эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Хохирогч нараас авсан мөнгийг С.Ү- мөнгийг бүгдийг Д.У-д өгч байгаагүй үйл баримт түүний эзэмшдэг Хаан банкны Ү- дугаар дансны 3 х/х 103-104 тал гүйлгээгээр тогтоогддог.

С.Ү- дансны гүйлгээгээр эхний үлдэгдэл 244.155.40 төгрөг дээр 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч А.Л-гийн Хаан банкны Э- дугаар данснаас 10.000.000 төгрөгний орлого орж эцсийн үлдэгдэл 10.244.155.40 төгрөг болсон. Тухайн өдрөө С.Ү- 10.244.155.40 төгрөгнөөс 5.000.000 төгрөгөөр 2.000.000 төгрөгөөр нийт 7.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр бэлнээр авч эцсийн үлдэгдэл төгрөг болсон байдаг.

Д.У-гийн Хаан банкны Ү- дугаар дансны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гүйлгээний орлого 2 х/х 28 тал С.Ү-гаас 10.000.000 төгрөг орлого ороогүй үйл баримт тогтоогддог.

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ү-гийн үйлдэл оролцоо хохирогч нараас хаана хэдэн төгрөг ямар нөхцөлөөр авсан, тэднээс авсан мөнгөө тухайн цаг хугацаанд Д.У-д өгсөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа явуулалгүй мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1979 дүгээр шийтгэх тоггоолыг хучингүй болгож шүүгдэгч Д.У-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээр гомдол гаргаж байна” гэжээ,

Шүүгдэгч Д.У-гын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: “... Нэг. Шийтгэх тогтоолд Д.У-г "зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 07/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн"-ийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь:

1.Д.У-г 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 2021 оны 07 сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдэн нэр бүхий 15 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэж яллан буруутгасан нь ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйл болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй нотлох баримтаар нотлон тогтоож чадаагүй байгаа болно. Тухайлбал:

-Д.У- нь 2018-2021 онд байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж орлогын тогтвортой эх үүсвэртэй, цалин хөлстэй байсан нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан НДШ төлөлтийн талаарх тодорхойлолтод Д.У- РД:Д- "Монмоос" ХХК-д 2018 оны 10-12 сар, 2019 оны 01- 02 сар, "И Си Си" ХХК-д 2019 оны 03 сараас 2020 оны 09 сар, "Глобал бридж констракшн" ХХК-д 2020 оны 10-12 сар, "Берлант" ХХК-д 2020 оны 05 сард ажилласан, цалин хөлснөөсөө нийгмийн даатгал төлсөн талаарх баримт”-аар тогтоогджээ /1х/х-47, 7х/х-203 тал/,

-Мөн хамт амьдрагч төрсөн эх Л.Э- нь БГД-ийн иргэдийн хуралд “үйлчлэгчээр ажиллан эцэг С.Д- нь өндөр насны тэтгэвэрийн орлоготой байсан нь нотлогддог болно.

2. Дээр дурдагдсан баримтаар Т.У- гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж буруутгах гол шинжүүд буюу гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, гэр бүлийнхээ хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгосон байсан гэх үйлдэл, нөхцөл байдлаар нотлогдоогүй байдаг.

Хоёр. ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал буюу 1.5 дугаар заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээ нь үнэн зөв бодитой тогтоогдож чадаагүй гэж гомдолтой байна. Учир нь:

1. Д.У- нь хэрэгт нэр дурдагдсан нэр бүхий 15 хохирогчоос 13 хохирогчтой нь огт уулзаж байгаагүй, зөвхөн С.Ү-, С.Ү- нартай харьцсан ба 13 хохирогчид нь С.Ү-, С.Ү- нарын дансаар мөнгөө шилжүүлж хийсэн, үйл баримт тогтоогддог.

2. Гэтэл тэдний дансанд хохирогч тус бүрээс оруулсан мөнгийг Д.У-гийн данс руу дутуу шилжүүлсэн байдаг бөгөөд үлдэгдэл мөнгийг хэрхэн яаж зарцуулсан, тэдний үйлдэлд шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл, оролцоо байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед огт шалгаж тогтоогоогүй орхигдуулсан байдаг. Тухайлбал:

-Т- 63,000,000 төгрөг нэхэмжилж байсан атал 40,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж 39,000,000 төгрөгийн хохирол нэхнэ гэсэн баримт.

  • Н.Н-ад учруулсан хохирол 3,800,000 төгрөгийг бүрэн төлсөн атал 2,800,000 төгрөг төлөөгүй гэж тооцсон.

               Гурав. У-гийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг дурдахаас аргагүй байна. Үүнд:

  1. Д.Ү- 2022 оны 12 дугаар сарын 23-нд Б.С-. 2023 оны 12 дугаар сарын 01- ний өдөр 3 ихэр Б.У-, Б.А-, Б.Э- нарыг төрүүлж 1 нас 10 сартай 3 ихэр, 2 нас 10 сартай 4 хүүхдүүдтэй бөгөөд нялх балчир 4 хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа өрх толгойлсон эх юм.
  2. Түүний ихэр хүүхдээс Б.А- /РД:А-/ нь хөгжлийн бэрхшээлтэй дуу хүлээн авах хэлбэрийн 2 чихний дүлий өвчтэй нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн боловсролын нийгмийн хамгааллын салбар комиссын 2020 оны 06 дугаар сарын 06-ны 305 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. /7хх 09-10 тал/
  3. Мөн 3 ихэрийн Б.У-, Б.Э- нар нь аутизм өвчтэй эмчилгээтэй байдаг. Түүнд түшиг тулгуур болж байсан эцэг С.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 10-нд нас барсан. Эх Э- нь өвчний улмаас 85 хувиар, хугацаагүйгээр группт байдаг баримт авагдсан байгаа болно. Иймд дээр дурдсан байдлуудыг хянан үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1979 дүгээр шийтгэх тоггоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг нь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ,

               Шүүгдэгч Д.У- шүүх хуралдаанд: “...хохирогч Ү-д 15,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн, банкны хуулга нь байгаа. Хавтаст хэргийн хэддүгээр талд байгааг сайн мэдэхгүй байна” гэв.

               Шүүгдэгч Д.У-гын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Миний өмгөөлүүлэгч Д.У- нь хэрэгт шалгагдахаас өмнө Монноос ХХК, И СиСи ХХК, Глобал бридж ХХК, Берланаа ХХК тус бүрд ажил үүргээ гүйцэтгэж байснаас гадна түүний төрсөн эх Л.Э- Баянгол дүүргийн Иргэдийн хуралд үйлчлэгч ажилтай, төрсөн эцэг С.Д- өндөр насны тэтгэвэрт, нөхөр П.Д- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 405 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтан хийдэг байсан тодорхой орлого цалин хөлстэй байсан. Энэ талаар шат шатны прокурорт хүсэлт, гомдол гаргаж прокурорын тогтоолоор миний өмгөөлүүлэгч Д.У-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, 517 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч шүүх хуралд орсон улсын яллагч нь анхан шатны шүүх хуралд Д.У-г үндэслэлгүйгээр хохирогч нарын гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй гэсэн үндэслэлээр яллахаас татгалзаж хэргийг прокурорт буцааснаар дээрх хэргийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Мөн шүүхийн тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон Д.У-гаас хохирогч С.Ү-, С.Ү- нарт төлж барагдуулсан хохирол төлбөрийг бүрэн тооцоогүй, хохирогч Н.Н-ад хохирол төлбөрийг барагдуулсан байхад үлдэгдэл төлбөр 2.800.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсоноос гадна хохирогч С.Ү-, С.Ү- нарын үйлдэл оролцоог нарийвчлан тооцож хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Цахим орчинд шүүгдэгчийн хүүхдүүдийн талаар хангалтай мэдээлэл явж байна. Хохирол төлбөрийн асуудалд зөрүүтэй зүйл байгаа. Тээврийн хэрэгслийг хохирол тооцож өгснийг анхан шатны шүүх хасаж тооцоогүй, хохирол төлбөр төлсөн байхад бусад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, Д.У-гийн хувийн байдлын тухайд прокурорын хяналтын шатанд, шүүхийн шатанд хохирол төлбөрийг боломжит хэмжээгээр төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

               Шүүгдэгч Д.У-гын өмгөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон Шүүгдэгчийн шунахайн сэдэлтэй гэмт үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол тус бүртээ шалтгаант холбоотой байна” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Хяналтын прокурор Д.Энхбаярын үйлдсэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Д.У- нэр бүхий 15 хохирогч нарт 277.300.00 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтэд Д.У-гийн үйлдсэн 15 үйлдлийн хохирол 277.300.000 төгрөгөөс 238.500.000 төгрөг болж 39.000.000 төгрөгөөр багассан, хохирогч С.Ү-д 4.800.000 төгрөгийн хохирол учирсан байхад 15.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн дүгнэлт гаргасан үндэслэлээ шийтгэх тогтоолд заалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж шийтгэх тогтоол гаргаагүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- 15 хохирогч нараас С.Ү-, Н.Н-, С.Ү-гоос бусад 13 хохирогч нарыг танихгүй тэдэнтэй уулзаж байгаагүй талаараа мэдүүлэг өгдөг. Нэр бүхий 13 хохирогчоос С.Ү- мөнгийг бэлэн болон дансаар авч шүүгдэгч Д.У-гийн дансанд шилжүүлдэг гэж мэдүүлдэг боловч хохирогч нараас шилжүүлж авсан мөнгийг бүрэн түүн рүү шилжүүлдэггүй энэ хэрэгт хамтран оролцсон үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Яллагдагч Д.У-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад хяналтын прокурор Д.Энхбаяр 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол өөрчлөлт оруулах тухай тогтоол үйлдэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч цагдаагийн ахмад Б.Тэмүүлэн яллагдагч Д.У-д прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулах тэмдэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулсан гэж танилцуулах ажиллагааг явуулсан байна. Шүүгдэгч Д.У-д хяналтын прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцуулаагүй байдал нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох бариат шүүгдэгч Д.У- нэр бүхий 15 хохирогч нарыг танихгүй, тэдэнтэй уулзаж НОСК-аас орон сууц авч өгөхөөр бодит байдлыг нуух замаар итгэл эвдэн хуурч мэхлэн бэлэн болон дансаараа мөнгө авсан үйлдэл хийгээгүй хохирогч нартай гэрч С.Ү- уулзаж мөнгийг авсан үйл баримт тогтоогддог. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой уйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан Д.У-гийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй байдаг. Прокурорын 08 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг зөрчин танилцуулсан ажиллагааг зөвтгөх, шүүгдэгч Д.У-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох нөхцөл байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.О- тэгээд худлаа худлаа юм ярьж явсаар байгаад өдийг хүрсэн юм. Тэр бүү хэл худлаа худлаа утасны дугаараас НОСК-оос ярьж байна хоёр гурав хоногийн дараагаас гэрээгээ хийнэ гээд худлаа ярьж бас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэж хуурамч дугаартай гэрчилгээний зураг явуулсан байсан. Одоо гэрээгээ хийгээд түлхүүрээ гардаж аваад шууд байрандаа орно гэж дуудсан боловч гэрээ хийх гэж байгаа хүн нь ирэхгүй яасан бэ гэхээр завгүй болчихлоо гээд бас худлаа хэлээд алга болсон. Иймд уг эмэгтэйг шалгаж өгнө үү гэсэн мэдүүлэг 2х/х 83-84 тал эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Эрүүгийн хэрэгт орон сууцны гэрчилгээ 8 ширхэг гэрчилгээ 1х/х 53-61 тал нотлох баримтаар авагдсан байдаг. Хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэн хуурамчаар үйлдсэн С.Ү- хохирогч О.О-д хэзээ хаанаас ямар байдлаар явуулсан үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хяная шийдвэрлэсэн байна. Нэр бүхий 15 хохирогч нар Д.У-, С,Ү- нарт мөнгө өгсөн гэмт хэрэг төгссөн хугацаа хохирогч Ц.Э-ын 2021 оны 07 дугаар сард С.Ү-д өгсөн 1.000.000 төгрөг хугацаагаар тооцогддог. Хохирогч Ц.Э- 2020 оны 11 дүгээр сард 15.000.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөг нийт 36.000.000 төгрөгийг С.Ү-гийн дансанд шилжүүлсэн гэж мэдүүлдэг Зх/х 234-235 тал. Мөрдөн шалгах ажиллагаанд нэр бүхий хохирогч нараас мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа гэмт хэрэг хэзээ хаана ямар байдлаар гарсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээс мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалт, 30.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалал, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдлыг үүссэн байна. С. Ү-гийн гэрчээр өгсөн миний хувьд байр худалдан авахаар хүмүүсийн өгсөн мөнгийг Д.У-д бүрэн өгсөн дундаас нь ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Миний хувьд Д.У-д байр худалдан авах хүн олж өгсний хариуд ямар нэгэн мөнгө төгрөг авахаар тохирсон зүйл байхгүй Надад байр худалдан авахаар өгсөн хүмүүсийн мөнгийг Д.У-д өгч байсан болох нь миний дансны хуулга болон тэмдэглэлийн дэвтэр дээрээс харагдах болно гэсэн мэдүүлэг 3 х/х 53-54 тал эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хохирогч нараас авсан мөнгийг С.Ү- мөнгийг бүгдийг Д.У-д өгч байгаагүй үйл баримт түүний эзэмшдэг Хаан банкны Ү- дугаар дансны 3 х/х 103-104 тал гүйлгээгээр тогтоогддог. С.Ү- дансны гүйлгээгээр эхний үлдэгдэл 244.155.40 төгрөг дээр 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч А.Л-гийн Хаан банкны Э- дугаар данснаас 10.000.000 төгрөгийн орлого орж эцсийн үлдэгдэл 10.244.155.40 төгрөг болсон. Тухайн өдрөө С.Ү- 10.244.155.40 төгрөгөөс 5.000.000 төгрөгөөр 2.000.000 төгрөгөөр нийт 7.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр бэлнээр авч эцсийн үлдэгдэл төгрөг болсон байдаг. Д.У-гийн Хаан банкны Ү- дугаар дансны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гүйлгээний орлого 2 х/х 28 тал С.Ү-гаас 10.000.000 төгрөг орлого ороогүй үйл баримт тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ү-гийн үйлдэл оролцоо хохирогч нараас хаана хэдэн төгрөг ямар нөхцөлөөр авсан, тэднээс авсан мөнгөө тухайн цаг хугацаанд Д.У-д өгсөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа явуулалгүй мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан 1979 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Д.У-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээр гомдол гаргаж байна” гэв.

               Шүүгдэгч Д.У-гын өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд: “... Шийтгэх тогтоолд Д.У-г "зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 07/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн"-ийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Д.У-г 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдэн нэр бүхий 15 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэж яллан буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй нотлох баримтаар нотлон тогтоож чадаагүй байгаа болно. Д.У- нь 2018-2021 онд байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж орлогын тогтвортой эх үүсвэртэй, цалин хөлстэй байсан нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгал  төлөлтийн талаарх тодорхойлолтод Д.У- "Монмоос" ХХК-д 2018 оны 10-12 сар, 2019 оны 01- 02 сар, "И Си Си" ХХК-д 2019 оны 03 сараас 2020 оны 09 сар, "Глобал бридж констракшн" ХХК-д 2020 оны 10-12 сар, "Берлант" ХХК-д 2020 оны 05 сард ажилласан, цалин хөлснөөсөө нийгмийн даатгал төлсөн талаарх баримт”-аар тогтоогджээ /1х/х-47, 7х/х-203 тал/, мөн хамт амьдрагч төрсөн эх Л.Э- нь БГД-ийн иргэдийн хуралд “үйлчлэгчээр ажиллан эцэг С.Д- нь өндөр насны тэтгэвэрийн орлоготой байсан нь нотлогддог. Дээр дурдагдсан баримтаар Т.У- гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж буруутгах гол шинжүүд буюу гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, гэр бүлийнхээ хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгосон байсан гэх үйлдэл, нөхцөл байдлаар нотлогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал буюу 1.5 дугаар заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээ нь үнэн зөв бодитой тогтоогдож чадаагүй. Д.У- нь хэрэгт нэр дурдагдсан нэр бүхий 15 хохирогчоос 13 хохирогчтой нь огт уулзаж байгаагүй, зөвхөн С.Ү-, С.Ү- нартай харьцсан ба 13 хохирогчид нь С.Ү-, С.Ү- нарын дансаар мөнгөө шилжүүлж хийсэн, үйл баримт тогтоогддог. Гэтэл тэдний дансанд хохирогч тус бүрээс оруулсан мөнгийг Д.У-гийн данс руу дутуу шилжүүлсэн байдаг бөгөөд үлдэгдэл мөнгийг хэрхэн яаж зарцуулсан, тэдний үйлдэлд шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл, оролцоо байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед огт шалгаж тогтоогоогүй орхигдуулсан байдаг. Т- 63,000,000 төгрөг нэхэмжилж байсан атал 40,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж 39,000,000 төгрөгийн хохирол нэхнэ гэсэн баримт, Н.Н-ад учруулсан хохирол 3,800,000 төгрөгийг бүрэн төлсөн атал 2,800,000 төгрөг төлөөгүй гэж тооцсон. Д.У-гийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг дурдахаас аргагүй байна. Д.Ү- 2022 оны 12 дугаар сарын 23-нд Б.С-. 2023 оны 12 дугаар сарын 01- ний өдөр 3 ихэр Б.У-, Б.А-, Б.Э- нарыг төрүүлж 1 нас 10 сартай 3 ихэр, 2 нас 10 сартай 4 хүүхдүүдтэй бөгөөд нялх балчир 4 хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа өрх толгойлсон эх юм. Түүний ихэр хүүхдээс Б.А- нь хөгжлийн бэрхшээлтэй дуу хүлээн авах хэлбэрийн 2 чихний дүлий өвчтэй нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн боловсролын нийгмийн хамгааллын салбар комиссын 2020 оны 06 дугаар сарын 06-ны 305 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Мөн 3 ихрийн Б.У-, Б.Э- нар нь аутизм өвчтэй эмчилгээтэй байдаг. Түүнд түшиг тулгуур болж байсан эцэг С.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 10-нд нас барсан. Эх Э- нь өвчний улмаас 85 хувиар, хугацаагүйгээр группт байдаг баримт авагдсан байгаа болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн 1979 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Хохирогч А.Л- шүүх хуралдаанд: “...Шүүгдэгчээс хохирол төлбөрөө гаргуулах хүсэлттэй байна” гэв.  

               Хохирогч Б.Л- шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Д.У- “нийгмийн даатгал төлсөн” гэж тайлбарлаж байна. Гэтэл “2020 оны 05 дугаар сард төлсөн гэж” прокуророос дурдаж байна. Би 2020 оны 08 дугаар сараас эхэлж мөнгө өгч эхэлсэн. Гэтэл шүүгдэгч амьдралын боломжгүй учраас “мөнгө өгч чадахгүй” гэж хэлдэг. Ажилтай эсэх талаараа хэлдэггүй байсан. Хэрэгт авагдсан баримтаар тээврийн хэрэгсэлтэй гэж байна. Ийм ойлгомжгүй зүйл болж байна” гэв.  

               Хохирогч Б.Т- шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Өнөөдрийн өмгөөлөгчийн тайлбарыг сайн ойлгохгүй байна. Д.У- “хохирогчдыг хараагүй, мэдэхгүй гэдэг” энэ үнэн, анхан шатны шүүх хуралдаанд Д.У- тайлбар өгөх гэхэд, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “манай үйлчлүүлэгч өөрийгөө илэрхийлэх чадваргүй” гэж хамгаалдаг. Хэрвээ Д.У- “өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан бол” яаж бид нарыг залилсан байх уу, Д.У-гийн “цаана өөр хүн байгаа гэж” хардаж байна. Гэрчилгээг бид нар үзүүлсэн, тэр гэрчилгээг хэн хаанаас гаргаж ирсэн гэдгийг тогтоогоогүй, шүүх хуралд үндэслэлгүй худал тайлбар өгдөг” гэв.  

Хохирогч Ц.Э- шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч 3 болчихож. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөх үү, эсхүл төлөхгүй юм уу энэ талаар тодорхой тайлбар өгмөөр байна” гэв.

Прокурор Р.Машлай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг баримталж, хохирол төлбөрийн асуудал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болгох, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Д.У-г “нийгмийн даатгал төлж байсан, амьдралын эх үүсвэр болгоогүй” гэх агуулгатай тайлбар өгч байна. 2018 оноос 2021 оны хооронд тодорхой газруудад 1, 3 сарын хугацаатай ажил хийдэг талаар хэрэгт авагдсан. Гэтэл гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сараас эхэлж нэр бүхий 15 хохирогчийг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Прокуророос “амьдралын эх үүсвэр болгож, их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд 3 ба түүнээс дээш үйлдлээр амьжиргаа залгуулах, ашиг олохыг үндсэн хэрэгсэл болгосон гэж дүгнэсэн. Залилах гэмт хэрэг үйлдэхдээ бичиг баримт, хуурамч эд зүйл, С.Ү-, СҮ- гэх хүмүүсийн дансыг ашиглах байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэгт С.Ү-, С.Ү- нарыг гэмт хэрэгт татах үндэслэл тогтоогдоогүй, С.Ү-, С.Ү- нар тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Шүүгдэгч Д.У- их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаж шүүх хуралдаанд оролцдог. Мөн улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргасан боловч дээрх гомдлыг хүлээж аваагүй, анхан шүүхээс хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болох нь нотлогдсон эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хуулийн шаардлагыг хангасан эсэхэд ач холбогдол өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсоноор хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхойлогдох бөгөөд энэхүү шаардлагыг хангалгүйгээр хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хуулийн шаардлагыг хангалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээр тухайн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал үүсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-г зөрчсөн, мөн тус хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдлыг тусгана” гэж заасан хуульд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна гэж дүгнэв.

Мөн яллах дүгнэлтэд хохирогч С.Ү-д 4.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэж, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч С.Ү-д 4.800.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчээс 15.000.000 төгрөгийг хохирогч С.Ү-д төлсөн гэх боловч илүү төлсөн мөнгөн дүнгийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хохирогч С.Ү-гийн дансанд нэр бүхий 11 хохирогч мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг хохирогч С.Ү- шүүгдэгч Д.У-д бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэх боловч түүний дансанд үзлэг хийх, тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулсаны дараа хохирогч С.Ү-г иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь ач холбогдолтой талаар гаргасан өмгөөлөгч нарын санал үндэслэл бүхий байна. Мөн Д.У-д холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд, гэм буруугийн шүүх хуралдааны явцад прокурор  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаж, шүүхээс тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшуулсан байна. Энэ хугацаанд прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, яллагдагчаас мэдүүлэг авсанаас өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч яллагдагч Д.У-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн атлаа дахин ямар баримтад тулгуурлан хүндрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.У-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2025/ШЦТ/1979 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,                                       

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА

 

                        ШҮҮГЧ                                                                П.ГАНДОЛГОР