2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2026/00516

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,*******,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: ,,од оршин суух, /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2,114,785.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №22/06/62С тоот зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж, 2,114,785.33 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд Б.гаас гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 988,601 төгрөг, хүү 955,111.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,072.84 төгрөг, нотариатын төлбөр 20,000 төгрөг нийт 2,114,785.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2,114,785.33 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 2,114,785.33 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,114,785.33 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2,114,785.33 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун наян таван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,787 /дөчин найман мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,393.5 /хорин дөрвөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж, 24,393.5 /хорин дөрвөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ