| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00433/И |
| Дугаар | 193/ШШ2026/00453 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2026/00453
| 2026 03 16 | 193/ШШ2026/00453 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, тоот хаягт бүртгэлтэй ,,, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,588,869.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь ******* ХХК-тай 2022 оны 01 сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 2,699,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.эс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боовч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлдэгч Б.эс 5,588,869.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 5,588,869.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 931,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 933,869.39 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 5,588,869.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 5,588,869.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 931,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 933,869.39 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,372 төгрөгийн 50 хувь буюу 52,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,186 төгрөгийг улсын орлогоос, 52,186 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 5,588,869.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 931,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 933,869.39 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,372 төгрөгийн 50 хувь буюу 52,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,186 төгрөгийг улсын орлогоос, 52,186 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА