2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2026/00458

 

2026 03 17

193/ШШ2026/00458

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хаягт оршин суух, ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 982,094.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргийг 272 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар цахим зээлийн гэрээний үүрэгт 966,094.61 төгрөг, нотариатын төлбөрт 16,000 төгрөг, нийт 982,094.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 982,094.61 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 982,094.61 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс бичгээр тайлбар гаргасан тайлбартаа хариуцагч Б. нь 982,094.61 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,120 төгрөгийн 50 хувь буюу 14,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,060 төгрөгийг улсын орлогоос, 14,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 982,094.61 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,120 төгрөгийн 50 хувь буюу 14,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,060 төгрөгийг улсын орлогоос, 14,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА