2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2026/00376

 

2026             03         05                                   193/ШШ2026/00376

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, *******ын д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,181,840.71 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,181,840.71 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: Би *******-ийн нэхэмжилсэн 6,181,840.71 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 6 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,181,840.71 төгрөгөөр төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,181,840.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлага 6,671,561.92 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 6 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,181,840.71 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,181,840.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 6,181,840.71 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг төлбөрөө 6 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,181,840.71 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,695 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 56,929.5 төгрөгийг улсын төсвөөс, 56,929.5 төгрөгийг хариуцагч  М.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            З.ГАНЧИМЭГ