2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2026/00491

 

 Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч:  ,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овгийн гийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 130,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №00006469 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 70,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6,500 төгрөгийн шитмгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж, 130,063 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд В.оос гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 70,000 төгрөг, шимтгэл 6,500 төгрөг, хүү 53,563 төгрөг, нийт 130,063 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 130,063 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч В.оос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 130,063 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч В. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 130,063 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 130,063 /нэг зуун гучин мянга жаран гурав/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,552 /дөрвөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,276 /хоёр мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч В.оос гаргуулж, 2,276 /хоёр мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ