| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0573/э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогч Н.Ч-,
шүүгдэгч Х.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Х-ын Э-од холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ховгийн Х-ын Э- Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “З” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 03-10 насны, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Х.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин 00-00 тоотод гэр бүлийн гишүүн болох эхнэр Н.Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгm шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.Шүүгдэгч Х.Э-оос: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.
2.Хохирогч Н.Ч- мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд нөхөр Э- бид 2 манай ээжийн гэрт очсон. Э- жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хоёр ээжийн гэрээс 22 цагийн үед гарсан ба Х.Э- ахындаа очино гэхээр нь ууж идэхээ тааруулаарай, ууж идэхээ тааруулахгүй бол явах шаардлагагүй гэж хэлсэн чинь Х.Э- уурлаж гэртээ харьсан. Тэгээд гэртээ орж ирэхдээ 1 шил архи барьчихсан орж ирсэн. Архиа ганцаараа дуустал уусан. Тэгээд бид шинэ он гаргаад, Х.Э- шампанск уугаад нилээн муудсан байдалтай, охиноо тэвэрч сууж байснаа охиноо шоглоод гараас нь хазахаар нь би боль гээд охиноо авах гэтэл зуураад өгөхгүй нилээн зууралдаж, би цамцыг нь урчихсан. Тэгсэн Х.Э- өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлаад, цамцаараа миний хоолойг боосон. Тэгээд би ахынд чинь хүргээд өгье гээд хүргэж өгөхөөр болоод явсан. Тэгээд ахынх нь хашааны гадна хүргэж өгсөн. Тэгтэл Х.Э- машинаас буухдаа миний нүд рүү цохиод буусан. Эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ч эмчилгээ хийлгээгүй учраас зардал гараагүй. Иймд нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000дугаартай хэргээс:
1.Хохирогч Н.Ч-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Э- бид манай ээжийнд очсон. Э- жаахан архи уусан. Бид 22 цагийн үед гараад харих гэтэл Э- ахынд очъё гэхээр нь би за гээд, Э-од ууж идэхээ тааруулаарай гэтэл уурлаад гэртээ харий гээд явсан гэртээ орчихоод буцаж орж ирэхдээ 1 шил архи барьчихсан орж ирээд тэр архиа ганцаараа дуустал нь уусан. Тэгээд бид он гаргачихаад Х.Э- шампанск уугаад нилээн муудсан охиноо тэвэрч сууж байснаа гараас нь хазсан. Тэгэхлээр нь охиноо авах гэтэл зуураад өгөхгүй нилээн зууралдаад би цамцыг нь урчихсан. Тэгсэн тэр цамцаа тайлаад намайг боосон, хэсэг зууралдаж байгаад гарч яваад удалгүй орж ирээд намайг ахынд хүргэж өг гэхээр нь би ахынд нь хүргэж өгтөл машинаас буухдаа эргэж харж нүүр лүү цохичихоод буусан. Тэр үед Э-ын бэр эгч нь гарч ирж таараад намайг дагуулаад гэртээ орсон. Ортол бэр эгч нар нь намайг хараад яахараа ийм болдогийн гэтэл, Э- хэн чамайг орж ир гэсэн юм гэхээр нь би гараад явтал араас гарч байх шиг харагдсан. Тэгэхлээр нь би машиндаа суугаад харьж хүүхдүүдээ аваад ахындаа очсон. Х.Э- өмнө агсан тавьдаг болохоос гар хүрдэггүй байсан. Миний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, хүзүүний зулгарал бүхий гэмтлүүдийг Э- гараараа цохиж зодсноос үүссэн гэмтлүүд юм. 2012 оноос хойш хамт амьдарч байна дундаасаа 2 хүүтэй, гэрлэлтийн баталгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн хооронд Ч-ээ бид түүний ээжийнд очоод жаахан уусан. 22 цагийн үед гэртээ харьсан. Замдаа би ахындаа очно гэтэл Ч-ээ би очихгүй гээд бид маргалдсан. Би тэгэхээр нь хаяад явтал араас эргэж битгий ирээрэй гээд миний дургүйг хүргэхээр нь би ахындаа очилгүй дэлгүүрээс архи аваад гэртээ орсон. Гэртээ ороод ганцаараа 1 шил архиа уугаад тасарчихсан, цааш нь санахгүй байна. Би тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уурандаа гараараа нүд рүү нь цохисон. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтэнд тусгасан гэмтлийг би гараараа цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн болсон асуудлыг харсан хүн байхгүй бид 2 л байсан. ...” гэх мэдүүлэг [2],
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 956 тоот дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины дотор хэсгээр тод улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, бүрэн нээгдэхгүй, баруун шанаа, хацар орчим овойж хавдсан, баруун бугалганы өмнөд дунд хэсэгт 6х5см, дээд өмнөд хэсэгт 2х2см, зүүн шууны дотор дээд хэсэгт 1,5х1см, бүдэг хөх өнгийн цус хуралттай. Хүзүүний өмнөд, баруун хажуу гадаргууд 0,3х0,2см цөөн тооны улаан ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн MED TRAUMA эмнэлгийн Толгойн КТГ-т: Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. ...гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамрын баруун хажуу хана бага зэрэг зөрүүтэй хугаралтай. ... 2 талын нүд орчмын зөөлөн эдэд хавантай
Дүгнэлт:
1.Н.Ч-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт [3]
4. Шүүгдэгч Х.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [4], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [5], Х.Э-ын өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00 дугаар гудамжны 000 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт газар бүртгэлтэй тухай лавлагаа [6], Х.Э-ын Голомт банкинд эзэмшдэг дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар [7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Э-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00-00 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Ч-ийг “хүүхдийн гар хазаж шоглоо гэж” хэлсний улмаас уурлаж түүнийг цамцаараа боож зодсон, улмаар тухайн шөнөдөө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0000 тоот дахь ахынхаа гэрийн гадна нүд рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
-Хохирогч Н.Ч-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө ...Э- ...1 шил архи барьчихсан орж ирээд тэр архиа ганцаараа дуустал нь уусан. Мөн шампанск уугаад нилээн муудсан. Х.Э- охиноо тэвэрч сууж байснаа гараас нь хазсан. Тэгэхлээр нь охиноо авах гэтэл зуураад өгөхгүй нилээн зууралцаад би цамцыг нь урчихсан. Тэгсэн тэр цамцаа тайлаад намайг боосон. Дараа нь би ахынд нь хүргэж өгтөл машинаас буухдаа эргэж харж нүүр лүү цохичихоод буусан. ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Э- гараараа цохиж зодсоноос үүссэн гэмтлүүд юм....” гэх мэдүүлэг [8],
-Х.Э-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн хооронд Ч-ээ бид түүний ээжийнд очоод, жаахан уусан. 22 цагийн үед гэртээ харьсан. Замдаа би ахындаа очно гэтэл Ч-ээ би очихгүй гээд бид маргалдаж, ...би ахындаа очилгүй дэлгүүрээс архи аваад гэртээ орж, ганцаараа 1 шил архиа уугаад тасарчихсан. Би ...уурандаа гараараа нүд рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг [9],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 956 тоот дүгнэлт [10] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х.Э- нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Х.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас шүүгдэгч, хохирогч нар нь маргалдсан байх бөгөөд Х.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Х.Э-, Н.Ч- нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч 2012 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамааруулахаар тодорхойлсон,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ. Иймд хохирогч Н.Ч-, шүүгдэгч Х.Э- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Х.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Ч-ийн бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулж зохицуулсан байдаг ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Х.Э- нь эхнэр Н.Ч-ийг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах талааь зүйн үндэслэл болно. бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эрдэнэмандалын бие махбодид халдаж бүртгэх хуур гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Х.Э-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг үйл явдал болсон газрыг Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00-00 тоот гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Х.Э- нь хамтран амьдрагч Н.Ч-тэй эхлээд гэртээ маргалдаж, түүнийг зодсон, дараа нь ахынх нь гэр болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00-000 тоотод хүргэж өгөхөд Х.Э- нь машинаасаа буухдаа хохирогч Н.Ч-ийн биед шууд санаатай үйлдлээр буюу нүд рүү нь цохиж зодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүхээс гэмт хэрэгт гарсан газрыг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Х.Э- нь хохирогч Н.Ч-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Н.Ч- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул хохирогч Н.Ч- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Х.Э- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн эрүүгнийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахдаа торгохыг ялын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч Х.Э-од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Э- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломж, эд хөрөнгийн талаарх лавлагаа зэргийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 сарын буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Х.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
3.Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
[1] Хавтаст хэргийн 13-15 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 93 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 55 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 13-15 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.