Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1290

 

2025             11           13                                                                     2025/ДШМ/1290

 

 

Б.М-, Ж.Ө-, Ц.Х-,

О.Д-, А.Э-, Г.Г-, Г.Х-,

Ж.Т-,Б.С-, Д.Б-, Ц.Д-, У.З-,

Г.Б-й нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Ө-, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч Б.М- /хорихоос цахимаар/,

шүүгдэгч Ж.Ө- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч Ц.Х- /хорихоос цахимаар/,

шүүгдэгч О.Д- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч А.Намдаг,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,

шүүгдэгч Г.Х- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ж.Т-,

шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Ганбаатар,

шүүгдэгч Д.Б- /хорихоос цахимаар/,

Шүүгдэгч У.З- /хорихоос цахимаар/,

Шүүгдэгч Г.Б-й,

хохирогч Ч.Б-ын хууль ёсны төлөөлөгч Б.У-,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1644 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х-, шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч А.Намдаг, шүүгдэгч Д.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-, Ж.Ө-, Ц.Х-, О.Д-, А.Э-, Г.Г-, Г.Х-, Ж.Т-, Б.С-, Д.Б-, Ц.Д-, У.З-, Г.Б-й нарт холбогдох 2307000000317 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А- овогтой Б-ийн М-, .....,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсөн, /РД:Б-/,

2. Б- овогтой Г-гийн Х-, ..........,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсөн, /РД:Г-/,

3. Б- овогтой Ж-ы Ө-, ..... урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж. хянан хүмүүжүүлсэн, /РД Ж-/.

4. Б- овогтой О-ийн Д-, ...... урьд

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. /РД:О-/,

5. Н- овогт Д-ын Б-, ........., урьд

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар сарын 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:Д-/,

6. Б- овогт Г-ийн Г-, ........, /РД:Г-/,

7. Б- овогт Ц-гийн Д-, ........., урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж уг ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 792 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар 20 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:Ц-/,

8. Б- овогт А-гийн Э-, ........, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:А-/,

9. А- овогт Ж-ы Т-, ........., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:А-/,

10. Б- Өвт овогт У-ийн З-, ........., урьд

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн, /РД:У-/,

11. Х- овогт Ц-ийн Х-, ........., урьд

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, нийт 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:Ц-/.

12. Б- овогт Г-ын Б-й, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД.Г-/,

13. У- овогт Б-ын С-, ............., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД.Б-/.

Шүүгдэгч Ж.Ө-, Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр байрны 1 давхарт байрлах “Б-” гэх эмийн сангийн цонхоор нэвтэрч тебантин эм, тариур болон бэлэн 150,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ж.Ө- нь ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.О-ийн "gar utasnii har zah" гэх фейсбүүк группэд “айфоне 11 про макс гар утас зарна" гэх зар оруулсны дагуу холбогдож “айфоне 11 про макс загварын” гар утсыг авахаар "гүйлгээ амжилттай" гэсэн зурвасын харуулж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр иргэн Г.Б-гийн эзэмшлийн 2,475,000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 13 про макс” загварын гар утсыг худалдан авахаар тохиролцож, Хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилттай гэх шилжүүлгийн хуурамч баримтыг харуулан зохион байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын 2,475,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилж авсан,

фейсбүүк цахим орчинд хохирогч Г.У- нь “айфоне 15 про загварын гар утас зарна” гэсэн зарын дагуу холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дүгээр хороо 17-64 тоотын гадна уулзан түүний гар утсыг худалдаж авахаар тохиролцож, "гүйлгээ амжилттай” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг залилан авч бусдад 3,847,500 төгрөгийн хохирол учруулсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч С.А-тай холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн хашаанд уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,025,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу насанд хүрээгүй хохирогч Б.М-тэй цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны ойролцоо уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Самсунг зит фолд 4” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейебүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч Б.А-тай цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр “гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “айфоне 12” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч Э.Б-тэй цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “айфоне 13 про макс” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фэйсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу насанд хүрээгүй хохирогч Г.М-тэй цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр төөрөгдөлд оруулж, “айфоне 12 про” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн урд байх түргэн үйлчилгээний цэгт байхдаа хохирогч Б.Э-ын эзэмшлийн 975,000 төгрөгийн үнэ бүхий "Ай фоне 12" загварын гар утсыг "гүйлгээ амжилттай" гэх хуурамч баримт үзүүлэн хуурч авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Б.У-тай цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо 10 дугаар байрны гадна уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Айфоне 13 про макс загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-д гар утсыг нь худалдаж авч байна гэж үгээр итгэл төрүүлэн, интернэт банкаар мөнгийг шилжүүлсэн гэж хуурамч амжилттай гүйлгээний баримт үзүүлэн төөрөгдүүлж, Ай фоне 13 загварын гар утсыг нь хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч, 1,540,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан мэдээлэлд Б- овгийн гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Г.Ган-У-тай цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Айфоне 12 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цахим орчинд хохирогч М.М-ын өөрийн Айфон 14 про макс загварын гар утсыг зарахаар фейсбүүкт байршуулсан зарын дагуу М- Mike” гэх нэртэй хаягаас холбогдож улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талд уулзан тухайн гар утсыг худалдан авах гэж буй мэтээр үзэж байхдаа хайрцагт нь хийлгүйгээр хоосон хайрцаг буцаан өгч “миний интернэт банк болохгүй байна бэлнээр мөнгө авчиж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч М.М-ын эзэмшлийн Айфон 14 про макс загварын гар утсыг залилан авч 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Ө-, Б.М- нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талын ил зогсоол дээр иргэн Э.Э-ийн эзэмшлийн 2,625,000 төгрөгийн үнэ бүхий айфон-14 про макс загварын гар утсыг “худалдаж авна гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр Хаан банкны захиалгат гүйлгээний баримт харуулж улмаар Э.Э-ийн эзэмшлийн айфон-14 про макс загварын гар утсыг залилан авсан,

Ж.Ө-, Г.Х- нар нь бүлэглэн хохирогч Т.Ү-гийн фейсбүүк группт "Ай фоне 11 про зарна" гэж байршуулсан зарын дагуу түүнтэй холбогдож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "А-" хүнсний дэлгүүрийн орчимд гар утсыг худалдан авахаар тохиролцож, "Ай фоне 11" загварын гар утсыг худалдан авна, данс руу чинь мөнгө шилжүүлнэ "Гүйлгээ амжилттай хийсэн” гэх баримтыг харуулан гар утсыг нь залилсан,

Ж.Ө- нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 56- 767 тоот хашааны зүүн талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бат- Ү-н бэлэг эрхтэн, зүүн өвдөг хэсэгт нь, хохирогч О.Г-ийн зүүн түнхний хэсэг рүү хутгаар хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Ө-, А.Э-, Б.С- нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвөнцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Ж.Ө-, О.Д-, Ж.Т- нар нь бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан буюу өөрийн найз Ж.Т-ий хамт түрээслэн эзэмшиж байсан .... УББ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4.9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ж.Х-, Г.Б-й, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дархан захад иргэн Т.Д-гийн ажиллуулдаг 76 дугаартай гар утас худалдаалах лангуун дээр зарагдаж байсан айфоне 15 про макс маркийн гар утсыг үзээд өгье гэж хуурч аван, өөр гар утсаар сольж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.Х- ганцаараа 2024 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лакс бааранд дотор ширээн дээр байх иргэн Э.С-ын эзэмшлийн Ай фоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч Э.С-ад 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын зүүн бугалга хэсэгт нь хутгаар 3 удаа зүсэж эрүүл мэндэд зүүн бугалгад шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны ард байрлах сүүдрэвчинд байх үедээ өөрийн биед Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 74,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн баруун талд хохирогч П.Б-ын Айфоне 14 про макс загварын гар утсыг 3,100,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч түүнд “гүйлгээ амжилттай” гэсэн хуурамч баримт үзүүлэн хуурч 3.150.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про макс” загварын гар утсыг залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Т.М-тай холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр явган хүний шилэн гүүрэн дээр уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 890,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утас зэргийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас нэртэй захын Урд хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 12 про макс маркийн гар утасны худалдан авахаар уулзаж, гар утасны төлбөрийг интернэт банкаар захиалгат Үйлгээ хийж "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэх бичгийг нь хохирогчид харуулж, төлбөрийг нь шилжүүлсэн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг нь залилан авч 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 Дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС сүлжээ хоолны газрын хажууд хохирогч Я.Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про маркийн гар утсыг нь худалдан авахаар уулзаж, гар утасны төлбөрийг интернэт банкаар захиалгат гүйлгээ хийж "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэх бичгийг нь хохирогчид харуулж, төлбөрийг нь шилжүүлсэн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг нь залилан авч 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны Т- тоотод хаягаас насанд хүрээгүй хохирогч М.А- нь “гар утас зарна” гэсэн зар байршуулсаны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдон 2,450,000 төгрөгийн үнэлгээтэй Ай фоне 13 про макс загварын гар утсыг худалдаж авъя, мөнгөө шилжүүлчихлээ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, насанд хүрээгүй хохирогч М.А-ын гар утсыг залилсан,

Б.А-тай бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан "А- ээжүүд" гэх нэртэй фейсбүүк хаяг нээж, уг хаягтаа “өвс зарна А-” гэсэн хуурамч зар байршуулж, Э.М-ын өвс худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан өөрт байхгүй өвсийг байгаа мэтээр хуурч, “хүмүүстэй холбогдоод авах гээд байна. Аль түрүүлж тооцоо хийсэн хүнд зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.М-ын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, М- 2 хорооллын 1019 дүгээр байрны 49 тоот гэрээсээ 1,000 боодол өвс авахаар шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг О.П-ийн эзэмшлийн Хаан банкны П- дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Э.М-т 7,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.Г-ын фейсбүүкийн цахим орчинд “гар утсаа зарна” гэсэн зар байршуулсны дагуу өөрийн Munh Г- нэртэй цахим хаягаас Н.Г-ын iphone 12 рго загварын гар утсыг 1.050.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 5-586 тоотын гадаа 1,050,000 төгрөгийг банкны данс руу шилжүүлсэн гэж хуурамч банкны зарлагын гүйлгээ харуулж, зохиомол байдпыг зориудаар бий болгож, 1,325,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэж 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүслийн уул" дэлгүүрээс “Jack Daniels” нэртэй виски аваад төлбөр төлсөн гэсэн мэдээлэл гар утаснаасаа үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1 ширхэг виски авч 129,980 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Д.А-ын фейсбүүкийн цахим орчинд "гар утсаа зарна" гэсэн зар байршуулсны дагуу өөрийн Munh Г- нэртэй цахим хаягаас Д.А-ын Iphone 13 рго загварын гар утсыг 1,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Мөнгөн завьяа дэлгүүрийн орчимд 1,700,000 төгрөгийг банкны данс руу шилжүүлсэн гэж хуурамч банкны зарлагын гүйлгээ харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1,875,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Ж.М- нь Н.И-тэй бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан Уул дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхонд байрлах манай Нум сум нэртэй паб дотор хохирогч Б.Б-ын Айфон 14 про макс загварын гар утсыг хуурч, шилжүүлэн авч хохирогчид 3,750,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Ж.М- ганцаараа 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ хүнс” дэлгүүрээс 1 шил 138,780 төгрөгийн үнэ бүхий “Жак данельс" вискиний төлбөрийг шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

Шүүгдэгч О.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Завсар-1 автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Г.О-йн Айфоне 14 про макс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны гадна хохирогч Ч.Б-ын бэлэн мөнгө 28,000 төгрөг, Самсунг А-32 загварын гар утас, шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэрэг эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж 3,298,400 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Номин" дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч А.О-гийн нүүрэн тус газар гараар цохин хүч хэрэглэж түүний эзэмшлийн Phayton загварын пүүз, Айфоне 11 про загварын гар утас, “Jack Daniels” нэртэй хүрэм зэргийг дээрэмдэн авч 1,392,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч Ч.Б-ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны Б1 давхрын шатны хэсэг рүү хохирогч Ч.Б-ыг түлхэж унаган зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан байсан .... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4,9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд .... УНЦ улсын дугаартай, “Тоёота приус 30" загварын тээврийн хэрэгслийн бүхээгт зиплок түгжээтэй гялгар бүхий 0.3 (0.3188) грамм цэвэр жинтэй метамфетамин (Delta-9 tetrahydrocannabinol)-ны агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.Б-й нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны "25-р эмийн сан"-ын автобусны буудлын орчим хохирогч Б.Э-гийн халааснаасаа алдсан “самсунг галакси эс-8” загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж яллагдагч Ц.Батдоржоос 100.000 төгрөгөөр худалдан авсан,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Ц.Д-аас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “айфоне 11” загварын гар утсыг 140,000 төгрөгөөр худалдан авч бусдад 160,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө угаасан,

Шүүгдэгч У.З- Б.С-, Ц.Х- нар нь санаатай нэгдэн бүлэглэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 3976.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Э- УЕХ улсын дугаартай Тоёота Акуа Пи10 (Toyota Aqua) маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.5 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Бэрх” 36 дугаар гудамжны Э- тоотод байрлах байшинд хадгалсан,

Шүүгдэгч Б.С- нь бусадтай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Б- нь бусадтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нь хохирогч Ч.Б-ын шүрэн толгойтой халтар манан хөөргийг дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдан борлуулж хууль бус эх үүсгэврийг нь нуун далдлах зорилгоор захиран зарцуулж мөнгө угаасан,

ганцаараа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ээс хохирогч М.Э-ийн эзэмшлийн "Редми нөүт 12 про" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 359,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өглөөний 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын "Олон" дэлгүүрийн орчим хохирогч Б.Б-ын 375,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung A14" маркийн гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 415,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар дээрэмдэх гэмт хэргийн улмаас олж авсан хохирогч Б.Б-ын “Samsung A14” маркийн гар утсанд суулгасан байсан Хаан банкны Б- тоот данснаас 1,750,000 төгрөгийгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн “Samsung A14” маркийн гар утсанд суулгасан байсан Хаан банкны Б- тоот дансны интернэт банк буюу кибер орчинд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үгийг өөрчилсөн,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ч.М-т хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн “Redmi note 8 рго” маркийн гар утас болон бэлэн 5000 төгрөгийг авсан,

Шүүгдэгч Г.Г- нь бусадтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нь хохирогч Ч.Б-ын Самсунг А-32 загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор захиран зарцуулж мөнгө угаасан,

Шүүгдэгч Ж.Т- нь бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан байсан .... УББ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4.9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч А.Э- нь бусадтай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ц.Д- нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улз" төвийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Т.Ц-ийн эзэмшлийн 1.075.000 төгрөгийн үнэ бүхий айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: 1. Шүүгдэгч Ж.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2. Шүүгдэгч Г.Х-гийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,   

3. Шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

4. Шүүгдэгч Г.Б-йн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

5. Шүүгдэгч О.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

6. Шүүгдэгч У.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

7. Шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

8. Шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

9. Шүүгдэгч Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

10. Шүүгдэгч Ж.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

11. Шүүгдэгч А.Э-ын үйлдлийг 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

12. Шүүгдэгч Ц.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

13. Шүүгдэгч Ц.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б- ургийн овогт А-гийн Э- /РД.А-/, А- ургийн овогт Ж-ы Т- /РД:А-/ нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, шүүгдэгч Б.С-ад холбогдох 2024 оны 4 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, О.Д-т холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б- ургийн овогт Ж-ы Ө- /РД:Ж-/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “хадгалсан” гэх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт Гантуягийн Х- /РД:Г-/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч “залилах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч А- ургийн овогт Б-ийн М- /РД:Б-/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн тус тус буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт Г-ын Б-й /РД:Г-/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйдлээр “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж “мөн угаах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт О-ийн Д- /РД:Ц-/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт У-ийн З- /РД:У-/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан” гэм буруутайд, шүүгдэгч У- ургийн овогт Б-ын С- /РД:Б-/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан” гэм буруутайд, шүүгдэгч Нам ургийн овогт Д-ын Б- /РД:Д-/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэм хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн “кибер орчинд хууль бусаар халдах” гэм- хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт Г-ийн Г- /РД:Г-/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х- ургийн овогт Ц-ийн Х- /РД:Ц-/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан” гэм буруутайд, шүүгдэгч Б- ургийн овогт Ц-гийн Д- /РД:Ц-/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Зэлэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ж.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Х-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.3 дахьхэсэгтзаасныгтустусжурамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх эдлэх хорих ялын хугацааг 03 /гурав/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.М-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Б-йн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Д-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж, нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Б-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож нэмж, нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэлн О.Д-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 08 /найм/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 04 /дөрөв/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5, 8.7 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял дээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 06 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-, Э.Т-, Б.С-, Г.Б-й, Г.Г- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлаалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ө-, Г.Х-, Б.М-, О.Д-, Д.Б-, У.З- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Хишибаярт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ө-, Г.Х-, Б.М-, О.Д-, Д.Б-, У.З-, Ц.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө-ын цагдан хоригдсон 272 хоног, Г.Х-гийн цагдан хоригдсон 146 хоног, Б.М-ын цагдан хоригдсон 146 хоног, О.Д-ийг цагдан хоригдсон 151 хоног, Д.Б-ын цагдан хоригдсон хоног 151 хоног, Г.Б-йн цагдан хоригдсон 35 хоног, У.Зэлэмийн цагдан хоригдсон 78 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Ц.Д-ын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд тооцон, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 05 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дох хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-йд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар, шүүгдэгч Г.Г-од онодуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутагдэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар, шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4,5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-ад тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийгхүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б С-, У.З-, Ц.Х- нараас тус бүр 4,949,000 /дөрвөн сая есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулж, улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ө-аас нийт 24,962,025 төгрөгийг гаргуулан Т.Ү-д 637,500 төгрөг, хохирогч Б.Б-й, О.Г- нарт 212,025 төгрөг, хохирогч Г.Б-д 2,475,000 төгрөг, хохирогч Б.Э-д 975,000 төгрөг, хохирогч С.А-д 1,025,000 төгрөг, хохирогч Б.А-т 1,125,000 төгрөг, хохирогч Г.М-д 2,325,000 төгрөг, хохирогч Г.М-д 1,375,000 төгрөг, хохирогч Э.Б-д 2,375,000 төгрөг, хохирогч Б.У-д 2,000,000 төгрөг, хохирогч Б.М-д 1,540,000 төгрөг, хохирогч Г.Ган-У-д 1,000,000 төгрөг, хохирогч М.М-т 3,050,000 төгрөг, хохирогч Г.У-т 3,847,500 төгрөг, хохирогч Б.О-т 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-аас нийт 3,883,467 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-д 1,099,467 төгрөг, хохирогч М.Э-т 359,000 төгрөг, хохирогч Ч.М-т 260,000 төгрөг, хохирогч Б.Б-од 2,165,000 төгрөгийг, шүүгдэгч О.Д-оос нийт 4,220,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.О-д 1,293,500 төгрөг, хохирогч Г.О-д 2,926,500 төгрөгийг тус тус олгож, хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч О.Д-ийн тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсан 7,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-д 6,803,000 төгрөгийг, үлдэх 197,000 төгрөгийг хохирогч А.О-, хохирогч Г.О- нарт хувь тэнцүүлэн, шүүгдэгч Г.Х-гийн тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсан 16,417,490 төгрөгөөс хохирогч Т.Ү-д 637,500 төгрөг, хохирогч Э.М-т 3,500,000 төгрөг, хохирогч Т.М-д 890,000 төгрөг, хохирогч хохирогч Я.Т-өд 1,875,000 төгрөг, хохирогч Н.Г-ад 662,500 төгрөг, хохирогч Д.А-т 937,500 төгрөг, хохирогч Т.Д-д 1,500,000 төгрөг, хохирогч А.Г-т 64,990 төгрөгийг олгуулж, иргэний нэхэмжлэгч Б- ургийн овогт Г-ын Чин-Эрдэнэ /РД:СЮ98030331/-д 2,350,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Шарайд ургийн овогт Б-ийн М- /РД:М-/-Д 1,700,000 олгуулж, шүүгдэгч Г.Х-гийн шүүхийн барьцааны дансанд илүү тушаасан 1,150,000 төгрөгийг шүүгдэгч Г.Х-д буцаан, шүүгдэгч Б.М-ын тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсан 5,039,990 төгрөгөөс хохирогч Н.Г-ад 662,500 төгрөг, хохирогч Д.А-т 937,500 төгрөг, хохирогч Б.Б-д 1,875,000 төгрөг, хохирогч Т.Д-д 1,500,000 төгрөг, хохирогч А.Г-т 64,990 төгрөгийг, шүүгдэгч Г.Г-ийн тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсан 1,099,467 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-д, шүүгдэгч Ц.Д-ын тус шүүхийн 100900005406 тоот дансанд байршуулсан 537,000 төгрөгийг хохирогч Т.Ц-т тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 9 ширхэг /1 ширхэг хугарсан/- ийг хавтаст хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, хар өнгийн iphone-15 max утсыг устгахыг тус шүүхийн Тамгийн газарт тус тус даалгаж, хорин төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, тавин төгрөгийг дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банкинд хүргэхийг, 42.2 грамм өвс, 79.9 грамм өвс, хашаанаас 3863,8 грамм өвс, машинаас 4.9636 грамм өвс, NaCI 0.9% 100ml бичиглэлтэй 15 мл-ийн өнгөгүй шингэн, Mentos ice гэх бичиглэлтэй цагаан өнгийн 2 ширхэг дугуй хэлбэртэй зүйл, 1.5644 грамм жинтэй бор ногоон өнгийн ургамал, 0.3188 грамм мөс, зиплок ууттай нунтаг зүйл, бохь, тариарны зүү, тор, 16.1 грамм өвс, 10.4 грамм өвс, хуванцар сав, мөнгөлөг цаас, Э-4,7 грамм өвс, 1451,9 грамм нойтон өвс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Ц.Х- давж заалдах гомдолдоо: “Ц- овогтой Х- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШТЦ/1644 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Иймд тус шийтгэх тогтоолд хуулийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Ц- овогтой Х- миний бие нь тус эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд дэмжлэг үзүүлж өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд одооч гэсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би мэргэжлийнхээ дагуу байнгын ажил эрхэлдэг байсан бөгөөд бага насны гурван хүүхэдтэй. Том хүүхэд Х-ын Т- 2025-09-01-нд ЕБС-д элсэн суралцана. Дунд хүүхэд Х-ын Т- нь 2025-09-01-нд сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгт орно. Бага хүүхэд Х-ын Т- нь 2025-07-01-нд мэндэлсэн. Одоогийн байдлаар 1 сартай нярай бөгөөд эхнэр Г- овогтой О- нь нялх биетэй нярай хүүхэдтэй тул ажил эрхлэх боломжгүй байна. Миний бие нь ам бүлийнхээ санхүүг хариуцан ажил хөдөлмөр эрхэлдэг цор ганц тэжээн тэтгэдэг хүн нь билээ. Уг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж надад оноосон хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Шүүгдэгч миний бие хохирол төлбөрөөсөө тодорхой хэмжээг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулах болно. Нийгмийн даатгал төлдөг, ажил хийдэг байсан маань нотлогдож байгаа. Иймд миний гомдлыг хүлээн авч энэрэнгүй байдлаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ж.Ө-ын өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу болон шүүхээс оногдуулсан Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин О.Д-, Ж.Т- нартай бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан буюу өөрийн найз Ж.Т-тэй хамт түрээслэн эзэмшиж байсан .... УББ улсын дугаартэй Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4.9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай“ конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-tetrahydrocannabino)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Ж.Ө- нь өсвөр насанд байхдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан 1жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч Ж.Ө-ын өөрийнх нь гаргасан гомдолтой холбоотой Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дахин гэмт хэрэг үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа нөхцөл байдал бий. Мөрдөгчийн зүгээс яллагдагчаар татсан тогтоол гардуулж мэдүүлэг авах гэсэн тухайгаа өчигдөр надад хэлсэн” гэв.

Шүүгдэгч Ж.Ө- давж заалдах гомдолдоо: “Ж.Ө- миний бие 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШТЦ/1644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж нийт 4 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон билээ. Миний бие нь 2024 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн. Тухайн хэрэг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байсан. Миний бие уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Янжиндуламд хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа гаргасан боловч үндсэн хэрэгтэй нэгтгэлгүй шүүхээр оруулсан. Миний бие 4 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж одоо дахин яллагдах болоод байгаа учир миний эрх зүйн байдлыг дордож байгааг минь харгалзан үзэж тус хэргийг нэмж нэгтгэн нэг мөр шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж анхан шатны шийдвэрийг цуцлаж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Жич: Миний бие нь тухайн хэргүүдийг үйлдэхэд 18 насанд хүрээгүй байсан. Тухайн холбогдож буй хэргийг үйлдэхэд биднийг дарамтлаж, айлгаж, сүрдүүлж, зодож байсан. А- гэдэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа прокурорын шатанд удаа дараа хэлж ярьж байсан боловч татаж шалгаагүй. Бид хулгай дээрэм залилан хийж олсон мөнгөө А- гэдэг хүний машины лизинг төлж өгдөг байсан. Миний бие тухайн хэргийг үйлдэж байхдаа эрүүгийн хариуцлага хүлээн олон жилийн ял авна гэдэг ойлголтгүй байсан. А- гэдэг хүнд гартаа хутгалуулж дахин хутгалуулах буюу зодуулахаас айж тухайн хэргүүдийг үйлддэг байсан. Маш их гэмшиж байна. А- гэдэг хүнийг татан шалгуулах хүсэлтэй байна. Хэргээ үнэн, зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа тул эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.Д- давж заалдах гомдолдоо: “... Миний бие О- овогтой Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надад 8 жилийн хорих ял оногдуулсан. Би эхийн хамт амьдардаг. Миний бие 2023 онд бусдад зодуулж толгойндоо хүнд бэртэл авч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Манай эх 2023 онд тал цус харваж хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. 2025 оны 06 дугаар сарын 17-нд шүүхээр орж 11,220,000 төгрөгийн хохиролтой гарсан. Уг хохирлоос шүүхийн 100900005406 тоот дансанд 7,000,000 төгрөгийг төлж байршуулсан. Миний бие гагнуурчин, үсчин мэргэжилтэй үлдсэн хохирол болох 4,220,000 төгрөгийг төлнө. Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, ухаарч, засал хүмүүжил авч байгаа учраас надад оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний бие тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хорих ялаар сольсонд гомдолтой байгаа тул анхан шатны шийдвэрийг цуцлаж 2 жилийн хорих ялыг 1 жил болгож өгнө үү. Гомдлыг минь хүлээн авч эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч А.Намдаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Д- болсон асуудлуудын талаар ярьдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахад нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байна хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн зүйл хэрэгт байхгүй. Миний зүгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд тайлбараа хэлж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Д- би дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, гэвч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй, уг гэмт хэргийг би үйлдээгүй хэмээн тайлбарладаг. Миний зүгээс түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахад энэ талаар ч мөн ярьж байсан. Хэргийн материалтай танилцахад дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаарх баримт авагдсан байсан боловч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан талаарх баримт байдаггүй. Шүүх эмнэлгийн 2750 дугаартай шинжээчийн дүгнэлт бий. Тухайн дүгнэлтэд гэмтэл хэрэг гарсан өдөр үүссэн байх боломжтой гэх дүгнэлт байгаа. Үүнээс харахад тухайн өдрийн хэдэн цагт үүссэн гэдэг нь тодорхойгүй дүгнэлт гарсан. Шинжээч эмчээс мэдүүлэг авахад хохирогчид учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна гэж байгаа боловч цаг хугацааны хувьд хэрхэн үүссэн талаар тодорхой тайлбарлаагүй. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Үүнд хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байна, шүүгдэгч А.Д- түүний энгэр хэсгээс цүнх мэтийн зүйл булааж аваад зугтаж байгаа дүрс бичлэг байна, өөр хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байна гэж тусгасан байсан. Мөрдөгчийн зүгээс хяналтын камерын бичлэгийг бүхэлд нь үзэж байгаа шүү дээ. Хохирогчоос булааж авч явж байгаа хяналтын камерын дүрс байна. Гэвч хохирогчийг зодож эсхүл цохисон үйлдэл байхгүй. Хохирогч тухайн үед шат руу унасан юм байна лээ. Үүнтэй холбоотой дуудлагаар очсон цагдаа нар үзлэг хийсэн ба энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хурааж аваад тэмдэглэл үйлдсэн. Уг бичлэгт цагдаа болон эмнэлгийн ажилчид яагаад унасан болон ямар байдалтай байгаа талаар асуусан. Анхан шатны шүүх хуралдаанд эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Хохирогч согтуу байсан, унасан бөгөөд юу болсон талаараа хэлэхгүй буюу мэдэхгүй байсан. Бусдын үйлдлийн улмаас унасан уу эсхүл өөрөө согтуу байсан учраас унасан гэдэг нь тодорхойгүй. Үүнээс харахад шүүгдэгч хохирогчийг цохисон байна гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулаагүй байхад яагаад учруулсан хэмээн тооцож байгаа юм бол гэж гайхаж байгаа бөгөөд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч А.Д- урьд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлээд үүнийг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялыг тусад нь эдлүүлэх хууль зүйн зохицуулалт бий. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

шүүгдэгч Ж.Ө- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

шүүгдэгч Ц.Х- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

шүүгдэгч О.Д- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Г.Г-ын хувьд зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй. Түүний хувьд зүтгүүрийн машинч мэргэжил эзэмшсэн. Уг мэргэжлээрээ вагон зүтгүүрийн депод ажиллахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл ажилд орж чадахгүй байгаа бөгөөд түүний хувьд ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Х-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд: “...Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлье. Шүүгдэгч Ж.Ө-ын давж заалдах гомдлыг харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн, миний эрх зүйн байдал дордож байна гэх агуулга харагдаж байна. Шүүхийн зүгээс эрх зүйн байдал нь дордож байна буюу түүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна хэмээн үзэх юм бол хэргийг анхан шатны шүүхэд буцаах асуудал яригдана. Шүүгдэгч нарын хувьд нэг нэгнийхээ эсрэг харилцан ашиг сонирхол байхгүй. Гэм буруугийн хувьд маргадаггүй зэрэг үйл баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон. Үнэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тохиолдолд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг тусгаарлаж шийдвэрлэх боломж бий. Тиймээс анхан шатны шүүхэд хэргийг буцаах шийдвэр гарсан тохиолдолд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд хоригдож байгаа. Ял шийтгэлээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан байгаа учраас хорих анги руу явах саналтай байгаа” гэв.

шүүгдэгч Ж.Т- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.С-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэмээн прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаан хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө шүүгдэгч А.Э-, Ж.Ө- нарын хамтаар Нэгдсэн үндэсний байгууллагын жагсаалтад бүртгэлтэй өвс хэмээх нэршилтэй бодисыг машинд тээвэрлэж явсан гэх үндэслэлээр буруутгасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тээвэрлэж байсныг мэдээгүй нөхцөл байдал. Бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл өвөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг Борнуур сумаас шүүгдэгч Ц.Х-, У.Зэлэм нартай тээвэрлэсэн бөгөөд уг үйлдэлдээ 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан. Ингэхдээ уг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодисны зүйл хэрэглэхгүй байхыг үүрэг болгосон. Миний үйлчлүүлэгч 2025 оны 03 дугаар сард цус харваж яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хоёр удаа хагалгаанд орсон нөхцөл байдал бий. Мөн өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Таталт өгч байгаа нөхцөл байдал байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн хүсэж байна” гэв.

шүүгдэгч Д.Б- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч У.З- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Б-й шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

хохирогч Ч.Б-ын хууль ёсны төлөөлөгч Б.У- шүүх хуралдаанд: “... Хохирогч буюу миний аав 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой ажлаа тарж яваад гэрийнхээ гадаа шүүгдэгч А.Д- гэх этгээдэд дээрэмдүүлж, зодуулан унаснаар хүнд бэртэл авсан. Аав минь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яаралтай журмаар амь насны заалттай тархины мэс засал, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун талын хөндийд гуурс байршуулах мэс засал, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр их биеийн шахагдсан хугарлыг титан шургаар бэхлэх мэс заслуудыг Гэмтэл согог үндэсний төвд цаг алдагүй хийлгэсэн. Хань ижил, ах дүү, үр хүүхэд, гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Миний аав тухайн үед хүнд гэмтэл аваагүй байсан бол бид элэг бүтэн амьдарч байх байсан. Аав минь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нас барах хүртлээ 10 сарын турш гэмтлээс үүссэн өвчинтэйгөө тэмцэж, удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэж байсан. Энэ хугацаанд аав минь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, тахир дутуугийн группд орсон. Аав минь хагалгааны дараа тэргэнцэр дээр 6 сарын хугацаад суусан. Миний зүгээс шүүгдэгч нарын ялыг нэмж өгөх саналтай байгаа. Учир нь хэрэг үйлдсэн этгээд хэргийн газар буцаж очиж шалгасан байдаг. Эргээд очиход өвлийн хүйтэнд аав минь байж байсан. Тэр үед хаяж явсан. Гэвч өнөөдрийг хүртэл биднээс уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүхэд өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ялыг нь нэмж өгнө үү гэх хүсэлтэй байна” гэв.

прокурор Г.Янжиндулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Ө-ын тухайд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа залилах гэмт хэргийг нэгтгүүлэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэг шалгагдаж байгаа талаар тайлбарлаж байна. Шүүгдэгч Ж.Ө-ын үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хоёр удаа прокурорын байгууллагаас тухайн хүнд холбогдох хэрэг байгаа эсэх талаар албан бичиг явуулсан. Мөн мөрдөх байгууллагаас бусад нэгжүүдэд явуулсан байсан. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Ж.Ө-т холбогдох 19 гэмт хэрэг Нийслэлийн прокурорын газарт нэгтгэгдэж ирсэн. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэх хугацаанд тухай хүнд холбогдох яллагдагчаар татсан зүйл байхгүй байсан. Мөн анхан шатны шүүхээс уг этгээдэд холбогдуулан шийтгэх тогтоол гаргахад хүртэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол байгаагүй. Шүүгдэгч Ж.Ө-ын зүгээс би Г.Янжиндулам прокурорт хэргээ нэгтгүүлэх талаар хүсэлт тавьсан мэтээр дурдсан байсан. Гэвч ийм зүйл байхгүй. Хэрэгт цугларсан баримтад тухайн этгээдээс хүсэлт гаргаж байсан. Гэвч гаргасан хүсэлтийн агуулга нь хэргээ хурдан шийдвэрлүүлэх болох цагдан хорих арга хэмжээг таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх тухай байсан. Тухайн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж байсан. Харин шүүгдэгч Ж.Ө-т холбогдох хэргийг нэгтгэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйл байхгүй. Мөн өнөөдрийг шүүх хуралдаанд хүртэл тухайн этгээдийг албан ёсоор яллагдагчаар татсан тогтоол байхгүй байна. Үнэхээр тухайн этгээдэд холбогдох хэрэг байвал тухайн хэргийг нэгтгэх эсэх асуудал үүснэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн эсхүл урьд үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасан. Тиймээс шүүгдэгч Ж.Ө-т холбогдох хэрэг байсан ч түүнийг нь нэгтгэх боломжгүй хэмээн үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоох шийдвэрлүүлэх боломж нь байгаа учраас эрх зүйн байдлыг дордуулах зүйлгүй хэмээн үзэж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс н.А-ын дарамтын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэж давж заалдах гомдолд дурдсан. Гэтэл шүүгдэгч уг гэмт хэрэгт холбогдож мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн байдлаар хамтарч үйлдсэн болон бусдын дарамт шахалтад орсон гэж мэдүүлээгүй. Зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Шүүгдэгч Ж.Ө-ын мэдүүлгээс гадна хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, нотлох баримтууд зэргээр шүүгдэгч Ж.Ө- тухайн гэмт хэргийг өөрөө үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Тиймээс уг этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна хэмээн үзэж байна. Шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлье. Шүүгдэгчийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс давж заалдах гомдолдоо 1 жилийн хугацаагаар хорих ял авах ёстой бөгөөд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна хэмээн тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Гэтэл тухайн хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд шүүгдэгч Д.Б- гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1 жилийн тэнсэх хугацаа дуусаагүй байхад санаатай гэмт хэргийг үйлдсэн. Тиймээс тухайн хүнд ял оногдуулах үндэслэл үүссэн. Тухайн шийдвэрийг хүчингүй болгосон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хугацаанд хорих ялын хүрээнд шийдвэрлэсэн. Үүнээс харахад ялын хамгийн бага хэмжээ болох 2 жилийн хугацааг түүнд оногдуулсан байна. Ингэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч О.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг харахад уг этгээд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Түүний өмгөөлөгчийн зүгээс хорих ял багасгуулах асуудал болон хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбоотой баримтууд шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хяналтын камерын бичлэг, гэрч болох таксины жолоочийн мэдүүлэг, тухайн үед хамт байсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээч нарын дүгнэлтээр хүнд гэмтэл учруулсан болохыг тогтоосон. Тиймээс шүүгдэгч О.Д-т оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч О.Д-т оногдуулсан ялыг багасгах боломжгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн хувьд хүч хэрэглэсэн буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. Уг этгээдийн үргэлжилсэн гурван үйлдэл байдаг. Гурван гэмт хэрэгт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь 2 жилээс 8 жилийн хорих ялтай зүйл ангийн бага ялын хэмээ гэж харж байна. Тухайн этгээдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа байдал, хувийн байдал, өвчний байдал зэргийг харгалзан үзсэний үр дүнд уг хэмжээгээр ялыг оногдуулсан. Хүнд гэмтэл учруулсан хэргийн тухайд 3 жилийн хугацаагаар хорих ял анхан шатны шүүхээс оногдуулсан. 2 жилээс 8 жил хорих ялтай зүйл ангид тухайн шүүгдэгчид 3 жил оногдуулсан байгаа нь үндэслэлтэй байна хэмээн прокурорын зүгээс харж байна. Тиймээс түүнд анхан шатны шүүхээс нийт 8 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ц.Х-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх болон хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх гомдлыг шүүхэд гаргасан байна. Үүнээс өмнө шүүгдэгч Ц.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг ярих нь зүйтэй. Шүүгдэгчийн хувьд хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, хадгалсан гэх үйл баримт бий. Тухайн хадгалсан өвс гэх нэршилт бодис нь 3.9 кг буюу маш их хэмжээгээр байсан. Түүнийгээ Төв аймгийн Борнуур сумаас түүсэн үйл баримт тогтоогдсон. Тухайн этгээдэд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүсэн өвсний хэмжээ, тээврийн хэрэгсэл ашиглаж очиж түүсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан. Тухайн этгээдийн холбогдож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюул ихтэй. Учир нь дахин хэрэглэх зуршлыг бий болгодог. Мөн ойр дотны хүмүүсээ татан оруулдаг. Цаашилбал хүн амын удмын санд нөлөөлөх хэмээний хор аюултай. Тиймээс уг гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулсан. Тиймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад,

Шүүгдэгч Ж.Ө-, Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр байрны 1 давхарт байрлах “Б-” гэх эмийн сангийн цонхоор нэвтэрч тебантин эм, тариур болон бэлэн 150,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ж.Ө- нь ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.О-ийн "gar utasnii har zah" гэх фейсбүүк группэд “айфоне 11 про макс гар утас зарна" гэх зар оруулсны дагуу холбогдож “айфоне 11 про макс загварын” гар утсыг авахаар "гүйлгээ амжилттай" гэсэн зурвасын харуулж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр иргэн Г.Б-гийн эзэмшлийн 2,475,000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 13 про макс” загварын гар утсыг худалдан авахаар тохиролцож, Хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилттай гэх шилжүүлгийн хуурамч баримтыг харуулан зохион байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын 2,475,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилж авсан,

фейсбүүк цахим орчинд хохирогч Г.У- нь “айфоне 15 про загварын гар утас зарна” гэсэн зарын дагуу холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дүгээр хороо 17-64 тоотын гадна уулзан түүний гар утсыг худалдаж авахаар тохиролцож, "гүйлгээ амжилттай” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг залилан авч бусдад 3,847,500 төгрөгийн хохирол учруулсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч С.А-тай холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн хашаанд уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,025,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу насанд хүрээгүй хохирогч Б.М-тэй цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны ойролцоо уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Самсунг зит фолд 4” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейcбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч Б.А-тай цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр “гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “айфоне 12” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу хохирогч Э.Б-тэй цахимаар холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “айфоне 13 про макс” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

фэйсбүүк сүлжээнд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу насанд хүрээгүй хохирогч Г.М-тэй цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр төөрөгдөлд оруулж, “айфоне 12 про” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн урд байх түргэн үйлчилгээний цэгт байхдаа хохирогч Б.Э-ын эзэмшлийн 975,000 төгрөгийн үнэ бүхий "Ай фоне 12" загварын гар утсыг "гүйлгээ амжилттай" гэх хуурамч баримт үзүүлэн хуурч авч залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Б.У-тай цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо 10 дугаар байрны гадна уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай" гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Айфоне 13 про макс загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-д гар утсыг нь худалдаж авч байна гэж үгээр И- төрүүлэн, интернэт банкаар мөнгийг шилжүүлсэн гэж хуурамч амжилттай гүйлгээний баримт үзүүлэн төөрөгдүүлж, Ай фоне 13 загварын гар утсыг нь хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч, 1,540,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан мэдээлэлд Б- овгийн гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Г.Ган-У-тай цахимаар холбогдож, 2024 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Айфоне 12 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цахим орчинд хохирогч М.М-ын өөрийн Айфон 14 про макс загварын гар утсыг зарахаар фейсбүүкт байршуулсан зарын дагуу М- Mike” гэх нэртэй хаягаас холбогдож улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талд уулзан тухайн гар утсыг худалдан авах гэж буй мэтээр үзэж байхдаа хайрцагт нь хийлгүйгээр хоосон хайрцаг буцаан өгч “миний интернэт банк болохгүй байна бэлнээр мөнгө авчирж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч М.М-ын эзэмшлийн Айфон 14 про макс загварын гар утсыг залилан авч 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Ө-, Б.М- нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талын ил зогсоол дээр иргэн Э.Э-ийн эзэмшлийн 2,625,000 төгрөгийн үнэ бүхий айфон-14 про макс загварын гар утсыг “худалдаж авна гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр Хаан банкны захиалгат гүйлгээний баримт харуулж улмаар Э.Э-ийн эзэмшлийн айфон-14 про макс загварын гар утсыг залилан авсан,

Ж.Ө-, Г.Х- нар нь бүлэглэн хохирогч Т.Ү-гийн фейсбүүк группт "Ай фоне 11 про зарна" гэж байршуулсан зарын дагуу түүнтэй холбогдож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "А-" хүнсний дэлгүүрийн орчимд гар утсыг худалдан авахаар тохиролцож, "Ай фоне 11" загварын гар утсыг худалдан авна, данс руу чинь мөнгө шилжүүлнэ "Гүйлгээ амжилттай хийсэн” гэх баримтыг харуулан гар утсыг нь залилсан,

Ж.Ө- нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 56- 767 тоот хашааны зүүн талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бат- Ү-н бэлэг эрхтэн, зүүн өвдөг хэсэгт нь, хохирогч О.Г-ийн зүүн түнхний хэсэг рүү хутгаар хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Ө-, А.Э-, Б.С- нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвөнцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Ж.Ө-, О.Д-, Ж.Т- нар нь бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан буюу өөрийн найз Ж.Т-ий хамт түрээслэн эзэмшиж байсан .... УББ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4.9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ж.Х-, Г.Б-й, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дархан захад иргэн Т.Д-гийн ажиллуулдаг 76 дугаартай гар утас худалдаалах лангуун дээр зарагдаж байсан айфоне 15 про макс маркийн гар утсыг үзээд өгье гэж хуурч аван, өөр гар утсаар сольж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.Х- ганцаараа 2024 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лакс бааранд дотор ширээн дээр байх иргэн Э.С-ын эзэмшлийн Ай фоне 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч Э.С-ад 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын зүүн бугалга хэсэгт нь хутгаар 3 удаа зүсэж эрүүл мэндэд зүүн бугалгад шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны ард байрлах сүүдрэвчинд байх үедээ өөрийн биед Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 74,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн баруун талд хохирогч П.Б-ын Айфоне 14 про макс загварын гар утсыг 3,100,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч түүнд “гүйлгээ амжилттай” гэсэн хуурамч баримт үзүүлэн хуурч 3.150.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про макс” загварын гар утсыг залилсан,

фейсбүүк сүлжээнд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогч Т.М-тай холбогдож, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр явган хүний шилэн гүүрэн дээр уулзаж, гар утсыг худалдан авах гэж байгаа мэтээр "гүйлгээ амжилттай” гэх банкны мэдээллийг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 890,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утас зэргийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас нэртэй захын Урд хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 12 про макс маркийн гар утасны худалдан авахаар уулзаж, гар утасны төлбөрийг интернэт банкаар захиалгат гүйлгээ хийж "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэх бичгийг нь хохирогчид харуулж, төлбөрийг нь шилжүүлсэн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг нь залилан авч 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 Дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС сүлжээ хоолны газрын хажууд хохирогч Я.Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про маркийн гар утсыг нь худалдан авахаар уулзаж, гар утасны төлбөрийг интернэт банкаар захиалгат гүйлгээ хийж "гүйлгээ амжилттай хийгдлээ" гэх бичгийг нь хохирогчид харуулж, төлбөрийг нь шилжүүлсэн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг нь залилан авч 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны Т- тоотод хаягаас насанд хүрээгүй хохирогч М.А- нь “гар утас зарна” гэсэн зар байршуулсаны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдон 2,450,000 төгрөгийн үнэлгээтэй Ай фоне 13 про макс загварын гар утсыг худалдаж авъя, мөнгөө шилжүүлчихлээ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, насанд хүрээгүй хохирогч М.А-ын гар утсыг залилсан,

Б.А-тай бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан "А- ээжүүд" гэх нэртэй фейсбүүк хаяг нээж, уг хаягтаа “өвс зарна А-” гэсэн хуурамч зар байршуулж, Э.М-ын өвс худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан өөрт байхгүй өвсийг байгаа мэтээр хуурч, “хүмүүстэй холбогдоод авах гээд байна. Аль түрүүлж тооцоо хийсэн хүнд зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.М-ын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, М- 2 хорооллын 1019 дүгээр байрны 49 тоот гэрээсээ 1,000 боодол өвс авахаар шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг О.П-ийн эзэмшлийн Хаан банкны П- дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Э.М-т 7,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.Г-ын фейсбүүкийн цахим орчинд “гар утсаа зарна” гэсэн зар байршуулсны дагуу өөрийн Munh Г- нэртэй цахим хаягаас Н.Г-ын iphone 12 рго загварын гар утсыг 1.050.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 5-586 тоотын гадаа 1,050,000 төгрөгийг банкны данс руу шилжүүлсэн гэж хуурамч банкны зарлагын гүйлгээ харуулж, зохиомол байдпыг зориудаар бий болгож, 1,325,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэж 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүслийн уул" дэлгүүрээс “Jack Daniels” нэртэй виски аваад төлбөр төлсөн гэсэн мэдээлэл гар утаснаасаа үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1 ширхэг виски авч 129,980 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х-, Б.М- нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Д.А-ын фейсбүүкийн цахим орчинд "гар утсаа зарна" гэсэн зар байршуулсны дагуу өөрийн Munh Г- нэртэй цахим хаягаас Д.А-ын Iphone 13 рго загварын гар утсыг 1,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Мөнгөн завьяа дэлгүүрийн орчимд 1,700,000 төгрөгийг банкны данс руу шилжүүлсэн гэж хуурамч банкны зарлагын гүйлгээ харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1,875,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Ж.М- нь Н.И-тэй бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан Уул дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхонд байрлах манай Нум сум нэртэй паб дотор хохирогч Б.Б-ын Айфон 14 про макс загварын гар утсыг хуурч, шилжүүлэн авч хохирогчид 3,750,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Ж.М- ганцаараа 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ хүнс” дэлгүүрээс 1 шил 138,780 төгрөгийн үнэ бүхий “Жак данельс" вискиний төлбөрийг шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

Шүүгдэгч О.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Завсар-1 автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Г.О-йн Айфоне 14 про макс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны гадна хохирогч Ч.Б-ын бэлэн мөнгө 28,000 төгрөг, Самсунг А-32 загварын гар утас, шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэрэг эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж 3,298,400 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Номин" дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч А.О-гийн нүүрэн тус газар гараар цохин хүч хэрэглэж түүний эзэмшлийн Phayton загварын пүүз, Айфоне 11 про загварын гар утас, “Jack Daniels” нэртэй хүрэм зэргийг дээрэмдэн авч 1,392,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч Ч.Б-ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны Б1 давхрын шатны хэсэг рүү хохирогч Ч.Б-ыг түлхэж унаган зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан байсан .... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4,9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд .... УНЦ улсын дугаартай, “Тоёота приус 30" загварын тээврийн хэрэгслийн бүхээгт зиплок түгжээтэй гялгар бүхий 0.3 (0.3188) грамм цэвэр жинтэй метамфетамин (Delta-9 tetrahydrocannabinol)-ны агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.Б-й нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны "25-р эмийн сан"-ын автобусны буудлын орчим хохирогч Б.Э-гийн халааснаасаа алдсан “самсунг галакси эс-8” загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж яллагдагч Ц.Батдоржоос 100.000 төгрөгөөр худалдан авсан,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Ц.Д-аас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “айфоне 11” загварын гар утсыг 140,000 төгрөгөөр худалдан авч бусдад 160,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө угаасан,

Шүүгдэгч У.З- Б.С-, Ц.Х- нар нь санаатай нэгдэн бүлэглэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 3976.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Э- УЕХ улсын дугаартай Тоёота Акуа Пи10 (Toyota Aqua) маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.5 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Бэрх” 36 дугаар гудамжны Э- тоотод байрлах байшинд хадгалсан,

Шүүгдэгч Б.С- нь бусадтай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Б- нь бусадтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нь хохирогч Ч.Б-ын шүрэн толгойтой халтар манан хөөргийг дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдан борлуулж хууль бус эх үүсгэврийг нь нуун далдлах зорилгоор захиран зарцуулж мөнгө угаасан,

ганцаараа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ээс хохирогч М.Э-ийн эзэмшлийн "Редми нөүт 12 про" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 359,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өглөөний 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын "Олон" дэлгүүрийн орчим хохирогч Б.Б-ын 375,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung A14" маркийн гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 415,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар дээрэмдэх гэмт хэргийн улмаас олж авсан хохирогч Б.Б-ын “Samsung A14” маркийн гар утсанд суулгасан байсан Хаан банкны Б- тоот данснаас 1,750,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Б-ын эзэмшлийн “Samsung A14” маркийн гар утсанд суулгасан байсан Хаан банкны Б- тоот дансны интернэт банк буюу кибер орчинд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үгийг өөрчилсөн,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ч.М-т хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн “Redmi note 8 рго” маркийн гар утас болон бэлэн 5000 төгрөгийг авсан,

Шүүгдэгч Г.Г- нь бусадтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нь хохирогч Ч.Б-ын Самсунг А-32 загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор захиран зарцуулж мөнгө угаасан,

Шүүгдэгч Ж.Т- нь бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд байрлуулсан байсан .... УББ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцагт 4.9636 грамм цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч А.Э- нь бусадтай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УБМ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд ууттай, 42,2 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ц.Д- нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улз" төвийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Т.Ц-ийн эзэмшлийн 1.075.000 төгрөгийн үнэ бүхий айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

эд зүйлсээ хулгайд алдсан болон залилуулсан талаарх хохирогч Б.Э- /1 хх 45-46/, Т.Ү- /1  хх 163-165/, Б.Б-й /2 хх 137-138/, О.Г- /2 хх 141-142/, Э.М- /2 хх 45/, П.Б- /3 хх 75/, Г.Б- /3 хх 125-126/, Б.Э- /3 хх 195-196/, С.А- /4 хх 9-11/, Б.А- /4 хх 59-60/, Б.М- /4 хх 93/, Г.М- /4 хх 124/, Э.Б- /4 хх 155/, Б.У- /4 хх 185/, Б.М- /4 хх 224-225/, Г.Ган-У- /5 хх 3-5/, Т.М- /5 хх 41/, Б.Н- /5 хх 95/, Я.Т- /5 хх 201/, Г.Т- /5 хх 229/, М.М- /6 хх 38/, Г.У- /6 хх 106/, М.А- /6 хх 187/, Н.Г-а /7 хх 16/, Д.А- /7 хх 63/, Б.Б- /7 хх 163/, Т.Д- /8 хх 124/, Э.С- /11хх 3/, А.Г- /11 хх 67/, Б.О- /13 хх 74/, Б.Э- /13хх 130/, Т.Ц- /13 хх 180/, Э.Э- /17 хх 144/, Ч.М- /18 хх 101/, Б.Б- /18 хх 189/, М.Э- /19 хх 12/ нарын мэдүүлэг,

хулгайд алдагдсан болон залилуулсан эд зүйлийн үнэлгээ /1 хх 70-73/, /1 хх 215-216/, /3 хх 84-88/, /3 хх 140-143/, /3 хх 194-197/, /4 хх 31-32/, /4 хх 62-65/, /14 хх 95-97/, /4 хх 126-128/, /4 хх 156-159/, /4 хх 189-191/, /4 хх 227-228/, /5 хх 6/, /5 хх 53-54/, /5 хх 167-171/, /5 хх 203-204/, /6 хх 73-76/, /6 хх 127-132/, /6 хх 218-221/, /7 хх 26-29/, /7 хх 75-79/, /7 хх 178-179/, /8 хх 142-143/, /11 хх 13-18/, /11 хх 75-78/, /12 хх 50-56/, /13 хх 88-91/, /13 хх 145-146/, /13 хх 192-193/, /14 хх 72-75/, /15 хх 145-148/, /16 хх 198-200/, /17 хх 47-50/, /17 хх 166-169/, /18 хх 128-131/, /18 хх 210-213/, /19 хх 19-22/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 37-40/, /12 хх 133-134/, /5 хх 223-224/,  /8 хх 247-250, 9 хх 1-2/, /9 хх 5-6/, /9 хх 81-83/, /9 хх 215-218/, /9 хх 219-222/, /9 хх 227-239/, /11 хх 100-104/, /11 хх 110-112/, /11 хх 118-120/, /11 хх 101-105/, /11 хх 248-250/, /12 хх 9-11/, /12 хх 19-21/, /12 хх 30-31/, /12 хх 205-208/, /12 хх 203-204/, /12 хх 222-224/, /12 хх 227-229/, /15 хх 11-12/, /15 хх 13-16/, /15 хх 17-20, /15 хх 21-23/, /15 хх 31-35/, /15 хх 52-56/, /15 хх 69-75/, /16 хх 183-185/, /18 хх 198-201/, /19 хх 26-30/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 69-71/, /5 хх 126-127/, /6 хх 175-178/, /12 хх 211/, /13 хх 126-127/, /13 хх 175-177/, /16 хх 186/,

камерын бичлэг, СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 155-157/, /6 хх 33-35/, /11 хх 11/, /11 хх 86-87/, /15 хх 47-48/, /3 хх 107-108/, /18 хх 135-138/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /11 хх 139-140/, /15 хх 132-136/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 855 дугаартай дүгнэлт /9 хх 107-110/,

Шүүх сэтгэц эмгэг судпалын 858 дугаартай дүгнэлт /9хх 120-121/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 863, 925 дугаартай дүгнэлт /10 хх 52-58/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 922 дугаартай дүгнэлт /11 хх 145-147/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.М-, Ж.Ө-, Ц.Х-, О.Д-, Г.Г-, Г.Х-, Б.С-, Д.Б-, Ц.Д-, У.З-, Г.Б-й А.Э-, Ж.Т- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч А.Э-, Ж.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, мөн шүүгдэгч Б.С-ад холбогдох 2024 оны 4 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, О.Д-т холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Ө-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар

Мөн ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Х-г ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаарганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.М- ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,  мөн ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар,

Шүүгдэгч Г.Б-йг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Д-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр занилхийлж авахаар довтолж дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч У.З-ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Б.С-ын бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан мөнгө угаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн кибер орчинд хууль бусаар халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Г-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан мөнгө угаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.Х-ыг бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

шүүгдэгч Ц.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт биет байдлаар буцаан өгсөн болон нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Х-: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж надад оноосон хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж

Шүүгдэгч Ж.Ө-ын өмгөөлөгч О.Алтанчулуу: “...Ж.Ө- нь өсвөр насанд байхдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү...”,  

Шүүгдэгч Ж.Ө-: “...Миний бие уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Янжиндуламд хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа гаргасан боловч үндсэн хэрэгтэй нэгтгэлгүй шүүхээр оруулсан. Энэ хэрэгт А- гэдэг хүнийг татан шалгуулах хүсэлтэй байна...” ,  

Шүүгдэгч О.Д-: “... надад 8 жилийн хорих ял оногдуулсан. ... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”,  

            Шүүгдэгч Д.Б-: “...анхан шатны шийдвэрийг цуцлаж 2 жилийн хорих ялыг 1 жил болгож өгнө үү...”,

Шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч А.Намдаг: “... хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг О.Д- учруулсан болох нь нотлох баримтаар тогтоодоогүй. Хохирогч Ч.Б-ын биед учирсан гэмтэл өөр цаг хугацаанд учирсан байх боломжтой эсэхийг шалгаагүй. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах,  тухайн гэмт хэрэгт өөр хүнийг дахин шалгуулах, ял хөнгөрүүлэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд  прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, тус хэрэгт нэмж хүн шалгах, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, эдгээр баримт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийвэрлэхэд хүрэлцээтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин, шүүгдэгч Д.Б- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулах үедээ болон гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлд хамаарч байна. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б-т  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, дээрх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ, түүнийг 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгах зохицуулалтыг хэрэглээгүйг шүүхээс зөвтгөн өөрчлөх, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Г.Б-йд холбогдох хэсэгт нийт эдлэх ялын хэмжээг “... 1 жил 6 сар...” байхыг “... 2 жил...” гэж, мөн шүүгдэгч О.Д-т холбогдох хэсэгт “... 1 жилийн хорих ял... ” байхыг “... 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял... ” гэж техникийн  шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулж,  бусад заалтыг хэвээр үлдээж  шүүгдэгч Ц.Х-, шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч А.Намдаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б Б.М-, Ж.Ө-, Ц.Х-, О.Д-, Г.Х-, Д.Б-, У.З- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 148 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1644 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Г.Б-йд холбогдох хэсэгт “... шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “... шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сар...”  гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч О.Д-т холбогдох хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж, нэгтгэн...”  гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 заалтад шүүгдэгч Д.Б-т холбогдох хэсэгт “... хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 06 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.” гэснийг “... хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 05 /таван/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Х-, шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч А.Намдаг, шүүгдэгч Д.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Ж.Ө-, Ц.Х-, О.Д-, Г.Х-, Д.Б-, У.З- нарын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 148 /зуун дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                                       Т.Ө-

            ШҮҮГЧ                                                                       П.ГАНДОЛГОР