| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531000000101 |
| Дугаар | 2025/ДШМ/119 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/119
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Шүүгдэгч Г.Г*******
Түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Р.Баярхүү, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.Г*******т холбогдох эрүүгийн 2531000000101 дугаартай, 316/2025/0168/Э/208/2025/0088 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Г******* Г*******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн С******* суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, С******* сум, * дүгээр баг, * дүгээр хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд:
-1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,
-1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2, 239 дүгээр зүйлийн 239.2-т тус тус зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, (РД: ******* )
Шүүгдэгч Г.Г******* нь 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн С******* сумын Х******* * дүгээр багийн * дүгээр хэсэг, *** тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч г түүний гэрт нь бага насны хүүхэд буюу 11 нас, 01 сар 16 хоногтой /14 насанд хүрээгүй/ гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: Г.Г*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч ******* овогт Г******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Г*******т оногдуулсан 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ын энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 106 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн бага насны хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл заслын төлбөрт 7,993,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгож, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн гэм хор нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас нэхэмжилсэн 700,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г*******аас гаргуулан олгож,
Шүүгдэгч Г.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас 106 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогчийн мэдүүлгээс өөр байдлаар нотлоогүй байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Г******* нь энэ гэмт хэргийг үйлдээгүй болохоо нотлуулахаар хуульд заасан эрхээ эдэлж хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоолгох доорхи хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй байна.
1. Б.Г*******ын зүгээс энэ гэмт хэргийг үйлдээгүй, ах дүү 2 нийлж байгаад намайг хэрэгт гүтгэлээ... гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нь хохирогч болон түүний ах /өмнө нь тусдаа амьдарч байсан/ нарыг бэлгийн харилцааны шинжтэй үйлдлүүд гаргахыг удаа дараа харж байсан ба аавд нь болон Зүчид энэ талаар хэлж байсан гэдгээ хэлдэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт болон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд зарлуулсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй.
2. Насанд хүрээгүй хохирогч нь удаа дараа гэрээсээ хоногоор гарч явдаг ба 2 залуутай х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа байдалтай олдсон талаар Хонгор морьт багийн хамтарсан хурлаар хэлэлцэж байсан, мөн аав нь гэрээсээ охиныг гаргахгүй гэж морины тушаагаар хүлдэг байсан зэргээс үзэхэд хувийн байдлыг тогтоох шаардлагатай. Шүүгдэгчийн зүгээс “ах дүү 2 хаалгаа дотроос нь түгжээд бэлгийн ажил хийж байсныг харсан ба Зүчийг цагдаад өгнө гэхэд битгий өгөөч гээд гуйгаад байсан” гэж мэдүүлдэг, хэргийн 117-118 дугаар хуудсанд сургуулийн нийгмийн ажилтан О.Алтангэрэл нь “...анги удирдсан багш хамт гэрт нь очиход хаалга нь цоожтой хэр нь телевизор нь асаалттай байсан...” зэргээс үзэхэд өөрсдийнх нь асуудлыг мэддэг учраас хувийн сэдэлтээр гүтгэсэн гэж хэлж байгааг нь үндэслэлтэй байж болохоор байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн эсэх, яагаад анх цагдаагийн байгууллагад Г*******ыг өгөөгүй Тамирыг өгсөн эсэх, ахыгаа хэргээс хаацайлсан эсэхийг тодруулах шаардлагатай байна.
4. Хэргийн 95 дугаар хуудсанд хохирогч нь “...намайг 2 сургуульд байхад нь эмч миний бие болон салтааг үзээд байсан тэгээд зүгээр байна гэж хэлсэн...” гэдгээс үзэхэд Г*******ын үйлдэлтэй цаг хугацааны хувьд таарч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/шцт/190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг хилс хэрэгт гүжирдсэн. Өгсөн мэдүүлэг нь бүгд худлаа. Би хадаас барьж очоогүй. Би архи ч уугаагүй. Ахтайгаа унтаж байгааг нь аавд нь хэлчихсэн. Тэрнээс хойш би тэр айлд очихоо больсон. Би тэднийд очиж тус болж байсан. Аав нь юм гуйхад би дахиад тэдний гэрт очсон. Дахиад унтаж байсан. Удаа дараа аавд нь хэлсэн. Дараа нь би ахад нь хэлсэн. Сүүлд 8 сард би хэлсэн. Түүнээс хойш би тэднийд очихоо больсон. Над руу мөнгө байна уу гэж байнга бичдэг байсан. Аавд нь би урд нь хэлж байсан. Зүчийг шалгаж үз гэж хэлсэн. Цагдаад мэдэгдэх үү гэж хэлтэл жоохон хүүхдүүд зүгээр болчих байлгүй дээ гэсэн. Хүүхдүүд нь над руу аав худлаа зүйл ярилаа гэж хэлдэг байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад хүчингийн хэрэг болсон шалгаж үзье гэсэн. Хавтаст хэргийг дутуу бүрдүүлж өгсөн байна. Ах нь дүүгээ өмөөрөөд байна уу, дүү нь ахыгаа өмөөрөөд байна уу үнэн зөвийг гаргаж өгөх байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Г.Г*******ын хувьд маш олон зүйлийг шалгуулъя гэдэг. Над руу утсаар ярьдаг байсан. Хэрвээ асуудал үүсдэг байсан бол яах гэж над руу утсаар ярьдаг байсан бэ. Утсаар ярьж байгаа асуудлыг шалгуулъя. Ах, дүү хоёрын хоорондох мессежнүүдийг шалгуулъя. Үнэхээр тухайн үед хүчиндсэн байсан бол яагаад Цагдаагийн байгууллагад хандаагүй вэ. Хандах олон боломж байсан. Хамгийн эргэлзээтэй нь Зүчийн мэдүүлэг байдаг. 100-гийн хадаас тулгаж манай дүүг оролдсон гэж байгаа. Энэ бол маш ноцтой мэдүүлэг. Өнөөдөр энэ асуудлыг мэдсэн бол яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй вэ. Дээрээс нь хадаас тулгасан гэж бүх байдлыг ахдаа хэлж байгаа бол яагаад оролдсон гэж хэлсэн бэ. Ингээд үзэхээр уг асуудлуудыг тодруулах боломжтой. Бүх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүй байна. Энэ асуудлуудыг шалгаж өгнө үү хэмээн Г.Г*******ын хувьд гомдол гаргаад байна. Сургуулийн үзлэгийн асуудал дээр цаг хугацааны хувьд хүчингийн хэрэг болсноос хойш хугацаанд ил харагдах зүйл байгаагүй гэдэг. Энэ мэтчилэн асуудлуудыг нарийн шалгаагүй байна. Охины мэдүүлэг дангаар орж ирж байна. Хувийн өс хонзонгийн шинжтэй асуудал байна. Аав нь хэрэг шалгагдаж байхад нас барсан байдалтай олдсон. Аав нь алга болоод өөрийн гэсэн хүн байхгүй учир ахыгаа өмөөрөөд намайг гүтгэсэн гэх асуудлыг ярьж байгаа. Уг асуудлыг шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Шүүгдэгчийн гаргасан гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нийлэхгүй байна. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тогтоол гарсан гэж бодож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны үндэслэл журмын дагуу явагдсан. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан саналууд нь анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний үед явагдсан. Хэлсэн зүйл нь нотлох баримтаар тогтоогдоогүй.... Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Шүүгдэгчийн хувьд насанд хүрээгүй хүнтэй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүчээр бэлгийн харилцаанд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтаар түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан. Насанд хүрээгүй хохирогчид хэн нэгнийг гүтгэх агуулга агуулаагүй. Насанд хүрээгүй хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, шүүгдэгчийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. Мөн бэлгийн харилцаанд орох чадвартай гэх үйл баримт тогтоогдсон. Уг гэмт хэргийн талаарх мэдээлэл нь насанд хүрээгүй хохирогчийн аав алга болсонтой холбоотойгоор мэдүүлэг авахад уг үйл баримт илэрч гарч ирсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.Г*******т холбогдох эрүүгийн 2531000000101 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч Г.Г******* нь бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж мөн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
-Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Аав ажлаасаа ирээгүй байсан, аав өвөл их оройтож ирдэг байсан. Замын цас цэвэрлээд заримдаа үхэр мал хот руу орлоо гээд би ...гэртээ ганцаараа байсан, гадаа харанхуй болсон байсан. Энэ үед Шөнтгөө гээд л тэр хавьд байдаг хөгшин ах орж ирээд “аав нь хаачсан юм” гээд асуухаар нь би ажил нь тараагүй байгаа гэсэн. Тэгсэн чинь намайг хацар дээр үнсээд гэдсээр маань урдаас тэврээд байсан. Тэгээд би зүгээр бай гэсэн зүгээр байхгүй байсан. Тэгээд намайг том өрөөний буйдан дээр хэвтүүлээд /тэр үед манайх 1 буйдан шиг юмтай байсан, одоо байхгүй/ Шөнтөгөө эхлээд өөрийнхөө дээгүүрх куртикийг тайлаад дараа нь цамцаа тайлаад тэгээд миний хувцсыг тайлаад тэгээд миний дээр гараад намайг хүчиндэж байсан. Би тэр үед зөндөө хашхирсан, тэгээд уйлаад байхад манай байшинг дотроос нь цоожлоод намайг хүчиндсэн. Тэгээд орилоод аав руу залгаж чадаагүй. Тэр үед Шөнтөгөө ах миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд тэгээд аймаар өвдөөд би хашхирч байсан. Би зөндөө орилоод хашхирсан. Миний 2 гарыг дээшээ болгож барьсан. Тэгээд тэр ах зөндөө удаан миний дээр хөдөлсөн. Би тэр үед утасны цэнэглэгчийг эвдчихсэн. Аав орой нь надад цэнэглэгч авчирч өгнө гэж байсан. Миний утас унтраастай байсан. Шөнтгөө ах миний дээрээс босоод хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд Шөнтгөө ахыг гарсны дараа би хувцсаа өмсчихөөд зурагт асаагаад юм үзэж байсан чинь удалгүй аав гаднаас ирсэн. Тэгээд аавыг ирснээс хойш би гадаа 00 руу очиж бие засахад миний бандага цус болсон байсан. Тэгээд шээсэн чинь цус гараад байсан. Бас миний юм /бэлэг эрхтэн/ их хөндүүртэй болсон байсан. Намайг шээхэд цус гараад байхаар нь би биений юм ирж байна гэж бодсон. Надад манай Насаа эгч хэлж байсан юм. Удахгүй чиний биений юм ирнэ, эмэгтэй хүүхдээс цус гардаг талаар хэлж байсан. Би тэр өдрөө Шөнтгөө ах намайг хүчиндсэн талаар аавд болон хэнд ч хэлээгүй. Тэрнээс хойш Шөнтгөө ах манайд дахиад л орж ирээд байсан. Ер нь манайд өдөр болгон шахуу орж ирдэг. Шөнтгөө ах намайг бага байхаас манайхаар орж гардаг байсан. Манай ээжийг өнгөрөхөөс өмнө ч орж их ирдэг байсан. Шөнтгөө ахын гэр нь манай хойд талд байдаг. Манай тэр хавьд 5-6 айл байдаг. Шөнтгөө ахынхтай нийлээд 6 айл байдаг. Аав 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад буцаж ирээгүй. Гэртээ ирэхгүй алга болсон байгаа. Аавыг маань цагдаа нар эрэн хайж байгаа гэсэн. Одоо гэрт ээжийн хүүхдүүд ирсэн. Бас аавын хүүхдүүд ирсэн. Би хүчиндүүлсэн гэдгээ хэнд ч хэлээгүй. Харин 6 дугаар ангид байхад Шөнтгөө ах манай гэрт аавтай хамт архи ууж байхаар нь би аавд “Шөнтгөө ах намайг оролдоод” гээд хэлтэл аав анзаараагүй. Харин Шөнтгөө ах аавыг хальт гараад явсны дараа 100-ын хадаас гаргаж, миний гэдэс рүү тулгаад муухай хараад байсан. Тэгээд би гэрээс гарч Агаа гэж хашхираад өвсний хашаа руу гүйж ороод агаад хэлсэн. Тэр үед манай Зүч агаа найзтайгаа хамт гадаа малын хашаад өвс тавьж байсан. Тэгээд агаа найз Хосоотойгоо хамт гэрт ороод Шөнтөгөөг гадаа гаргаж ирээд батирч унагаагаад хэд хэд цохисон. Аав тэр үед юм ойлгохооргүй согтуу байсан. Маргааш нь аав ажилдаа явсан. Би эрүүл болсон үед нь хэлээгүй. Би Зүч ахад Шөнтгөө намайг оролдоод л гэж хэлсэн. Харин миний хувцсыг тайлаад хүчиндсэн талаар хэнд ч хэлээгүй. Би Шөнтгөөгийн бүтэн нэрийг мэдэхгүй. Намайг бага байхаас л тэр хавынхан Шөнтгөө л гэж дууддаг байсан. Би Шөнтгөө ахыг харвал танина” гэх мэдүүлэг
-Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна. Ямартай ч 2024 оны өвөл би Зүчийнд гадаа морь тэжээж байхад өвөл байсан. Тэр үед ээ гээд Зүчийн эмэгтэй дүү уйлчихсан байсан. Тэгээд Шөнтөгөө ах над руу хадаас тулгасан, одоо карманд нь байгаа гэж байсан. Тэгээд Зүчи “ямар зэвүүн гөлөг бэ? даварсан гөлөг вэ?” гээд гэрээсээ гаргасан санагдаж байна. Хадаас тулгаж, ий мөөмнөөс нь барьсан гээд байсан. Өөр зүйл санахгүй байна. Шөнтөгөө ахыг Шөнтөгөө л гэдэг. Өөр нэрийг нь мэдэхгүй. Гэр нь төмөр замын хажууд Төмөрхуяг ахынхтай ойролцоо байдаг. Ноднин жилээс Төмөрхуяг ахынд байнга байгаад байдаг байсан” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Шөнтгөө ахыг мэднэ. Ямар нэгэн холбоо хамаал байхгүй. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Гэр нь төмөр замын урд байдаг, хөгшин ах байгаа юм. Шөнтгөө нь Төмөрхуяг ахынхаар ордог. Манай корпусынхан ер нь Шөнтгөөг бүгд танина. Ганц бие хөгшин ах байдаг. Загасанд явдаг, архи уудаг” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Г******* нь манай багт оршин суудаг. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. 5 дугаар сургуулийн яг урд талд хашаагүй жижиг цагаан байшинд оршин суудаг. Г.Г******* нь намайг анх 17 жилийн өмнө Засаг дарга болоход л тухайн хаягт амьдарч байсан одоо болтол тухайн хаяг нь дээрээ байгаа. Ганцаараа байдаг. Хүмүүсийн яриаг сонсоход Сөнтгөө, шөнтгөө гээд Г*******ыг өөрөөр дуудаад байдаг юм байна лээ” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Энэ үед аавын алга болсон асуудлаар бид бүгдээрээ цагдаа дээр мэдүүлэг, тайлбар өгч байсан болохоор би ээтэй машин дотор сууж хоёулахнаа ярилцаж үзэхэд Тамираа гэдэг хүнийг манай гэрээр байнга орж гардаг, Тамираа ах намайг оролддог намайг хүчиндэж байсан гэж хэлэхээр нь шууд цагдаа руу орж өргөдөл бичиж өгсөн. Би бодохдоо энэ Тамираа гэдэг хүнийг аавын алга болсон асуудалтай холбоотой гэж бодож байсан. Тэгээд энэ асуудал нь цагдаа дээр шалгагдаж эхлэх үед ээ надад хамгийн анх “2023 оны 05 дугаар сард Цагааннуураас ирсний дараахан гэртээ ганцаараа байх үед тэр хавьд байдаг Шөнтгөө гэдэг хөгшин ах гэрт орж ирээд намайг хүчиндсэн талаар хэлсэн. Тэгээд энэ асуудал бас шалгагдаж эхэлсэн. Аав маань одоо болтол олдоогүй. Миний хувьд өнгөрсөн өдрүүдэд аавыг эрчимтэй хайсан, одоо ч эрэл зогсоогүй байна. Зүчи, хоёрыг харж хандах хүн байхгүй гээд дүү бид хоёр ээлжлэн Сэлэнгэд аавынд очиж тэр хоёрыг харж хандаж байгаа. Шөнтгөө, Тамираа гэх 2 хүнийг би огт таньдаггүй байсан. Харин аавыг алга болсноос хойш харсан. Тамираа нь аавтай хамт хот тохижуулахад ажилладаг, гэр нь Корпуст байдаг юм байна лээ. Шөнтгөө нь аавынхаас хойшихноо байдаг, ганцаараа амьдардаг хөгшин хүн байсан. Би тэй анх ярилцахад Тамираа ах намайг оролддог гэж ярьсан. Тэгээд яг хэзээ хэзээ вэ гэж асуухад эдгээр цагдаад гаргасан өргөдөлд бичсэн олон удаагийн хугацааг хэлсэн. Тэгээд өөрийгөө Тамираад оролдуулсан өдрүүдийг гэж байсан. Би харин ээс “Тамираа та хоёр яг дотно харьцаанд орсон уу” чамайг яаж оролдсон юм гэж асуухад намайг дургүй байхад гэрээр орж ирэхдээ намайг тэврээд мөөмнөөс барьж үнсээд, өвөр дээрээ суулгаад байдаг байсан гэж байсан, Тэгээд яг хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон талаар асуухад сая цагаан сарын дараа намайг 1 удаа шалдлаад ...гээд чимээгүй болоод байсан. Тэрийгээ ерөөсөө надад ярихгүй байсан. Харин Шөнтгөө гэдэг хөгшин хүнд хүчиндүүлсэн талаараа цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрөө хэлсэн байсан. Тэгээд би энэ талаар нь лавлаж асуухад 2023 оны хавар 5 сард гэж яриад байна лээ. Гэртээ ганцаараа байсан, аав, агаа 2 байгаагүй, гаднаас Шөнтөгөө орж ирээд хаалга дотроос нь түгжиж байгаад намайг хүчиндсэн, тэрнээс хойш намайг харах болгондоо аавыг байхгүйд оролддог, аавд дандаа намайг ховлож, шургаж худлаа ярьж, янз бүрээр ховлоод муулаад байдаг байсан гэж ярьсан. ий ээж 2019 онд нас барсан. Тэр үед ээ 2 дугаар ангид сурч байсан. Тэгээд 2020 оны намраас Цагааннуурт байдаг ээжийнх нь талын хамаатнууд буюу ээжийнх нь том хүүхэд Хишгээ, ээжийнх нь дүү Дариа гээд хүмүүс дээр байдаг байсан. Тэгээд 2 жил гаран болоод буцаад ирсэн санагдаж байсан. ийг байхгүйд аав Зүчи 2 байдаг байсан” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 1975 онд цэргээс халагдаж ирээд корпуст байдаг /одоо ажиллахаа байсан/ мод боловсруулах комбинатад ажилладаг байсан. Тэр үед би өөрийн амьдарч байгаа байшинг хүнээс худалдаж авсан. Тэгээд энэ байшинд эхнэр бид хоёр хүүхдийн хамт амьдарч амьдрах болсон. Би энэ хаяг дээрээ 50 гаруй жил амьдарч байгаа. Би Шөнтгөөг танина. Би лав Шөнтгөө гэж дууддаг. Жинхэнэ нэрийг нь Г******* гэдэг санагдаж байна. ...Шөтөнгөө миний мэдэхийн ганцаараа л тэр хаягт амьдардаг байсан. ......Манайхаар Шөнтөгөө байнга орж ирдэг. Орж ирээд зурагт үзээд сууж сууж байгаад гардаг. Бас Төмөрхуягийнхаар бас байнга ордог. Манай 2 гэрээр л орж, гарч хооллож ундалж явдаг. Шөнтгөөгийн хүү Батука бас манайхаар байнга орж гарч явдаг. Сургууль нь манай яг ард байдаг болохоор гүйгээд ороод ирдэг. Орж ирээд цай уугаад юм идэж аваад гардаг. Манайхаар орж ирээд өвөө, эмээ гэд цай цүү уугаад гардаг. Шөнтөгөө нь байнга л Төмөрхуягийнхаар байдаг хэсэг хугацаанд бараг амьдарч байсан байх. Нэг өвөлжиж байсан, бараг сар шахуу тэднийхээр байсан. Төмөрхуяг, Шөнтөгөөд их сайн л байсан. Хүүхдүүдтэй нь хэр байсныг бол мэдэхгүй. Ер нь Төмөрхуяг охиноо байнга л хичээлд нь зөөгөөд морьтой аваад явдаг байсан. Ийш тийш явахдаа ч гэсэн. Ажлынхантайгаа сууж баяр тэмдэглэнэ гэх үедээ охиноо аваад явна гээд дагуулаад явж байсныг нь санаж байна” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч мөрдөн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг: “...Энгүнээ надад Шөнтөгөө гэдэг хүнд хүчиндүүлж байсан тухайгаа хэлж байсан. Надтай хамт гэртээ байх үедээ хэлж байсан. 2024 оны 10 билүү 11 сард надад хэлж байсан. Өөр хэн нэгний талаар хэлж байгаагүй. Би энэ жилийн цагаан сараар гэртээ байсан. ...ээ над руу залгаж дуудсан. ...Тэгээд бид хоёр хогоо шүүрдээд байж байтал Шөнтөгөө ах нэг эмэгтэй дагуулж орж ирээд Монгол гэсэн бичигтэй том архи гаргаж ирээд уух уу гэхээр нь ээ бид 2 тэгье гээд хамт уусан. Тэгээд Шөнтөгөө ах нөгөө хүүхэнтэйгээ цуг гараад явчихсан. ...ээ, Шөнтөгөө ах бид гуравтай хамт архи уусан эмэгтэйг би мэдэхгүй, танихгүй, Шөнтгөө ахын ангийн хүүхэд гэсэн.Тухайн өдөр ээ бид хоёр бага зэрэг согтсон байсан. Тухайн өдөр нь хэдэн сарын хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Цагаан сарын яг дараа л байсан” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн С******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн эмчээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Би г танина. Би ийг 5 дугаар ангид байхаас нь мэднэ. нь манай сургуулийн эрсдэлт хүүхэд болохоор би их халамжлан хүмүүжүүлдэг байсан.Ялангуяа ханиад хүрч халуурах, шүд нь өвдөх үед хэд хэдэн удаа эмнэлгээр дагуулж явдаг байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын сарын үед энэ сургуульд анх ажилд орсон. Намайг орох үед ээ байсан санагдаж байна. Тэгээд 2025 оны өвөл 2 сард 5 дугаар сургууль руу шилжиж явсан. Би ээтэй ярилцах гэхээсээ илүү миний охин ингэж байгаарай, ариун цэврээ ингэж сахиарай, сарын тэмдэг нь ирвэл ингэж цэвэрлэж байгаарай, одооноос өөрөө хувцас хунараа угаа, аль юм олгон багшаараа хувцсаа угаалгадаг юм гээд хэлж зааж өгдөг байсан. нь ээжгүй гэрт нь хэлж яриад байх эмэгтэй хүн байхгүй, аав, ахтайгаа байдаг болохоор ариун цэврээ сайн сахиж байгаарай гэж их өрөвддөг байсан. Аав нь ч араас нь сайн явдаг. ээ 2025 оны эхээр ханиад хүрчихээд өвөл нэг орж ирсэн. Тэрнээс хойш ээ уулзаагүй. надад бусдад хүчиндүүлсэн, бэлгийн аливаа хүчирхийлэлд өртсөн талаараа элж ярьж байгаагүй. Би тэгж асууж байгаагүй. Би д охидын үзлэг хийж байгаагүй. Охидын үзлэг гэдэг зүйлийг хийхээ болиод удаж байгаа. Ер нь хүүхдийг нүцгэлж үзэхээ больсон. Өндөр, жин гэх мэт ерөнхий үзлэг л хийдэг” гэх мэдүүлэг
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би г танина. Манай сургуулийн 7в бүлэгт Мөнхжаргал багшийн ангид суралцдаг байсан. нь манай сургуулийн эрсдэлт хүүхдийн нэг юм. Эрсдэлт хүүхэд гэж хүүхдийн амьдарч байгаа орчин, ар гэр, хагас өнчин, бүтэн өнчин, биеэ авч яваа байдал, хичээл тасалдаг хоцордог, улиралдаа тохирсон хувцас болон хичээлийн хэрэгслээр хангагдаж чаддаггүй хүүхдүүдэд судалгаа явуулж эрсдэлт хүүхдээр тооцож анхаарал хандуулж ажилладаг. ий хувьд хагас өнчин байсан, ээж нь бас нас барсан, хичээл тасалдаг, хоцордог, үдээс хойших үйл ажиллагаанд ирдэггүй, тамхи татдаг, ар гэрт нь буюу тэднийхээр морины зүчээн дээр нь эрэгтэй хүмүүс ихээр цуглардаг зэрэг шалтгаанаар эрсдэлт хүүхэд гэж тодорхойлогдсон байна. Т. нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас шилжиж ирээд манай сургуулийн 5в ангид ирж суралцсан. Тэрнээс өмнө сурч байгаагүй. Тэгээд суралцах хугацаандаа Т. нь хувцас хунар муутай, үс нь бөөстсөн байдалтай ирдэг байсан. ...Бас ээг аав нь хичээлд ирэх, тарах үед морьтой зөөгөөд байдаг байсан болохоор ойртохоор морины хөлс их үнэртдэг байсан. Энэ байдлаасаа болоод ээ үе тэнгийн дээрэлхэлтэнд өртчих вий дээ гэж санаа зовж манай сургуулийн бүх багш нар л сайнаар хандаж байсан. ...Төмөрхуяг гуай 2025 оны 01 дүгээр сарын үед охиноо 5 дугаар сургууль руу шилжүүлэх тухай ярьж байсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аав нь сургууль дээр ирээд хувийн хэргийг нь аваад шилжиж явсан. Би тэй уулзалт, ярилцлагыг зөндөө хийж байсан. Ер нь өдөр тутамдаа. Бас сургуулийн сэтгэл зүйчтэй байнга уулзуулж, уулзалт ярилцлага хийдэг байсан. Т. нь надад бусдад бэлгийн аливаа хүчирхийлэлд өртсөн талаараа ярьж байгаагүй. Би ээд урьдчилан сэргийлэх үүднээс ярилцаж хэлдэг л байсан. Би д тухайн жилийн сургалтын хөтөлбөрт орсноор биеийн жин, өндөр, шүд болон ерөнхий үзлэгийг анги бүрт хийдэг. Харин охидын үзлэг хийхийг хориглосон болохоор тийм зүйл хийдэггүй” гэх мэдүүлэг
-Насанд хүрээгүй гэрч йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Би Сэлэнгэ аймгийн С******* сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 131 тоот аав, дүүгийн хамт амьдардаг байсан боловч аав маань 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон тул дүү бид хоёр төрсөн эгч , нарын асран хамгаалалтад байгаа юм. Дүүг маань ээ гэдэг одоо 13 настай, дүү бид хоёр аавынхаа хамгийн бага хүүхэд бөгөөд аав, ээж хоёр маань аль аль нь бид хоёрын дээр тус тусын дагавар хүүхдүүдтэй. Ээж, аав 2 хамт амьдраад дүү бид хоёр төрсөн юм. Одоо бид хоёрыг харж хандаж байгаа 2 эгч маань бол аавын маань хүүхдүүд бөгөөд ээ бид хоёртой эцэг нэгтэй, эх ондоотой төрсөн эгч нар маань юм. Дүү бид хоёрын ээж одоогоос 4-5 жилийн өмнө нас барсан. Би ээжийг нас барснаас хойш байнга аавтайгаа амьдарсан. Аав маань хот тохижуулахад малчин хийдэг байсан. Харин дүү ээ ээжийг өнгөрснөөс хойш Цагааннуур сум руу ээжийн төрсөн дүүгийнд очиж амьдарч байгаад 2023 онд Сэлэнгэд шилжиж ирсэн. Тэгээд аав бид 3 амьдарч байтал аав маань алга болоод дүү бид 2 үлдсэн. Би 2024 оны 07 дугаар сард Охиндийд байсан. 2024 оны 06 дугаар сараас Охиндийд байж байгаад наадмаар аймгийн төвд гэртээ ирсэн байсан. Наадмаар гэвэл наадмын талбай дээр л байсан. Тэгээд намайг Охиндий явчихаар аав архи уугаад байсан. Наадмаар төв рүү орж ирчихээд буцаад Охиндийд очсон бөгөөд тэр айлтайгаа муудалцаад буцаад гэртээ ирсэн. Би Шөнтгөөгийн жинхэнэ нэрийг мэддэггүй байсан. Цагдаа сэргийлэх гэх үеэр л мэдсэн, Г******* гэдэг юм байна лээ. Шөнтгөөгийн ах, дүү нарыг нь танихгүй Батук гээд хүүхдийг нь танина. Шөнтөгөө нь манайд байнга орж ирдэг. Би аавтайгаа хамт байнга унтдаг байсан. Аав бид 2 гэрийнхээ цонхон талд, ээ хойд талын орон дээр унтдаг. Аав өглөө ажилдаа явахдаа эрт босч ороо хураагаад байдаг. Тэгээд би заримдаа ээгийн хажуугаар ороод үргэлжлүүлээд унтдаг. Тэрийг Шөнтөгөө ах харснаа хэлсэн байх. Би дүүтэйгээ бэлгийн харьцаанд орж байхав дээ. Би хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би тамхи татдаг. ээ бас татдаг байх, надад 2-3 удаа баригдаж байсан.
Би өөрийнхөө мөнгөөр тамхи татдаггүй, зүгээр л морь унаж байгаа хүмүүсээс аваад татдаг. 2023 оны 05 дугаар сард Шөнтгөө танай гэрээр байнга орж ирдэг байсан. ийг Шөнтөгөө оролдсон гэж хэлж байсан. Хугацааг нь нарийн сайн санахгүй байна. 2024 онд байхаа. Намайг гэрт байхад ээ гэрээс гарч ирээд надад Шөнтгөөг ховлоод хадаас гэдэс рүү нь тулгасан, өмнө нь хөх барьсан, оролдсон гэж яриад байсан. Тэр үед аав гэртээ согтуу байсан. Би гадаа Хосоо гээд найзтайгаа байсан. Тэгээд би Шөнтгөөг хөөгөөд явуулж байсан. Тэрнээс хойш Шөнтөгөө хэсэг манайхаар ирэхгүй байж байгаад сүүлд ирсэн. Харин ээ энэ асуудлыг цагдаад шалгагдаж эхлэх хүртэл Шөнтөгөөд хүчиндүүлсэн талаараа надад хэлж байгаагүй. ээ гадуур тэнээд байдаг юм. 2024 онд хэсэг алга болоод аав цагдаад хандаж байсан. ээ 00 орлоо гэж гараад алга болчихдог байсан. Тэгээд аав ээгийн хөлийг морины тушаагаар хүлж байсан. ээ Бондоолой гээд /Золзаяатай/ нийлээд яваад байдаг байсан” гэх мэдүүлэг
-Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №160 дугаартай дүгнэлтэд:1. биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. охин хальс 10 цагийн түвшинд суурь хүрсэн урагдалттай байна. 3.Т. бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх шинжээчийн дүгнэлт
-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №172 дугаартай дүгнэлтэд:1. Г.Г******* нь бэлэг эрхтэн гэмтэл тогтоогдсонгүй, 2.Г.Г******* нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 3. Г.Г******* нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх шинжээчийн дүгнэлт,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №57/25 дугаартай магадлагаа: “1,2. Г.Г******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. 3. Г.Г******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай. 4. Г.Г******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай. 5. Г.Г******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай” гэх магадлагаа
-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №59/25 дугаартай магадлагаанд: “...1,2.Т. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. 3. Т. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. 3. Т. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир знэн зөв мэдээлэл өгөх чадвартай, 4. Т. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир цаг хугацаа, орон зай баримжаатай. Болж өнгөрсөн үйл явдлын талаар үнэн зөвөөр дүрслэн мэдүүлэх чадвартай” гэх магадлагаа
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №1065 дугаартай дүгнэлтэд: “...1. сэтгэцэд 2023 онд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарна. 3.Цаашид бүрэн эмчлэгдэх, мартах боломжтой эсэх нь сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах, гэр бүл сургуулийн дэмжлэг бүхий орчин хүүхдийн өөрийн сэтгэл зүйн онцлогоос хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт
-Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №2025/СЗД/46 дугаартай сэтгэл зүйн төлөв байдлыг үнэлсэн психометрик шинжилгээ, дүгнэлт: “...1. хувьд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, үл хайхрагдсан, гэр бүлийн тогтворгүй, эмх замбараагүй дасалтай, хил хязгаарын алдагдал сөрөг дасалтай, үүргийн сарнилт буюу apathy хам шинжтэй, сэтгэл гутрал айдас түгшүүртэй, эмзэг цочромтгой, солигдомтгой, акцентуаци гэх мэт холимог шинж тэмдгүүд тодрон илэрсэн. 2. сэтгэл санаанд өөрчлөлт орсон. 3.Бие махбодид илэрх шинж тэмдэг, сэтгэц танин мэдэхүйн үйл ажиллагааг, зан үйлд илрэх шинжид өөрчлөлт илэрч эхэлсэн цаашид даамжирч болзошгүй. 4. Т. ий оюун ухааны хөгжил хэвийн үзүүлэлт дундажаас бага зэрэг доогуур хоцрогдолтой. Мэдүүлэг өгөх, үнэн зөвөөр хариулт өгөх чадвартай. 5. Т. д сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа эмчилгээ зайлшгүй шаардлагатай. 6. Т. ий сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа эмчилгээ шаардлагатай бол 3-6 сарын турш 7 хоногт 1 удаа 1-2 цаг үргэлжилнэ. 68 цаг, 1 цаг нь 80,000 төгрөг, нийт шаардагдах төлбөр 5,440,000 төгрөг болно. Эмчилгээнд хамрагдвал Т. ий хариуцлагатай оролцох байдал, үр дүнгээс эмчилгээний хугацаа шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлон тогтоогдсон шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
4. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгдэгч Г.Г******* нь бага насны хохирогчтой бэлгийн харилцаанд орсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г******* нь 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн С******* сумын Х******* 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч Т. ийг түүний гэрт нь бага насны хүүхэд буюу 11 нас, 01 сар 16 хоногтой /14 насанд хүрээгүй/ гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт гэм буруудтайд тооцсныг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй, хохирогч нь өөрийн ахтайгаа нийлж намайг гүтгэсэн, бага насны хохирогч нь гэрээсээ олон хоногоор гарч явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ахтайгаа бэлгийн харьцаанд орж байхыг нь би харж мэдснээс болж намайг гүтгэсэн ба энэ бүх байдлуудыг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээн авч хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй” гэж тайлбарласан байна.
5. Тус хэргийн бага насны хохирогч тухайн үед болсон үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой тухайлбал “Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч Т. мэдүүлэхдээ: “...2023 оны өвөл байсан, ер нь бол өвөл Зүчи ах, Хосоо ах 2 морьдуудад авчирсан. Энэ хүн аавтай архи уусан байсан. Би гэр рүү орж юм аваад энэ хүн намайг оролддог гэх мэт хэлэх гэтэл аав халамцуу байсан. Тэгээд “хэлбэл ална шүү” гэсэн, тэгээд агаад хэлээд агаа Хосоо ах 2 гаргаж ирээд батираад унагаасан. Аавд хэлтэл аав согтуу байсан учраас тэгээд яадаг юм гэх мэт хэлсэн. Шөнтгөө манайд хононо гээд агаа намайг авч яваад Хосоо ахынд очсон” гэх,
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг Сэлэнгэд 5 дугаар ангид сурч байхад ...Шөнтгөө эхлээд өөрийнхөө дээгүүрх хувцсыг тайлаад тэгээд миний дээр гараад намайг хүчиндэж байсан. Би тэр үед зөндөө хашхирсан, тэгээд уйлаад байхад манай байшинг дотроос нь цоожлоод намайг хүчиндсэн. Тэгээд тэгээд орилоод аав руу залгаж чадаагүй. Тэр үед Шөнтөгөө ах миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд тэгээд аймаар өвдөөд би хашхирч байсан. Би зөндөө орилоод хашхирсан. Миний 2 гарыг дээшээ болгож барьсан. Тэгээд тэр ах зөндөө удаан миний дээр хөдөлсөн. Би тэр үед утасны цэнэглэгчийг эвдчихсэн. Аав орой нь надад цэнэглэгч авчирч өгнө гэж байсан. Миний утас унтраастай байсан. Шөнтгөө ах миний дээрээс босоод хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд Шөнтгөө ахыг гарсны дараа би хувцсаа өмсчихөөд зурагт асаагаад юм үзэж байсан чинь удалгүй аав гаднаас ирсэн. Тэгээд аавыг ирснээс хойш би гадаа 00 руу очиж бие засахад миний бандага цус болсон байсан. Тэгээд шээсэн чинь цус гараад байсан. Бас миний юм /бэлэг эрхтэн/ их хөндүүртэй болсон байсан. Намайг шээхэд цус гараад байхаар нь би биений юм ирж байна гэж бодсон. ...Харин 6 дугаар ангид байхад Шөнтгөө ах манай гэрт аавтай хамт архи ууж байхаар нь би аавд “Шөнтгөө ах намайг оролдоод” гээд хэлтэл аав анзаараагүй. Харин Шөнтгөө ах аавыг хальт гараад явсны дараа 100-ын хадаас гаргаж, миний гэдэс рүү тулгаад муухай хараад байсан. Тэгээд би гэрээс гарч Агаа гэж хашхираад өвсний хашаа руу гүйж ороод агаад хэлсэн. Тэр үед манай Зүч агаа найзтайгаа хамт гадаа малын хашаад өвс тавьж байсан. Тэгээд агаа найз Хосоотойгоо хамт гэрт ороод Шөнтөгөөг гадаа гаргаж ирээд батирч унагаагаад хэд хэд цохисон. Аав тэр үед юм ойлгохооргүй согтуу байсан. Маргааш нь аав ажилдаа явсан. Би эрүүл болсон үед нь хэлээгүй. Би Зүч ахад Шөнтгөө намайг оролдоод л гэж хэлсэн. Харин миний хувцсыг тайлаад хүчиндсэн талаар хэнд ч хэлээгүй. Би Шөнтгөөгийн бүтэн нэрийг мэдэхгүй. Намайг бага байхаас л тэр хавынхан Шөнтгөө л гэж дууддаг байсан. Би Шөнтгөө ахыг харвал танина”... гэх,
-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч өгсөн “...Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна. Ямартай ч 2024 оны өвөл би Зүчийнд гадаа морь тэжээж байхад өвөл байсан. Тэр үед ээ гээд Зүчийн эмэгтэй дүү уйлчихсан байсан. Тэгээд Шөнтөгөө ах над руу хадаас тулгасан, одоо карманд нь байгаа гэж байсан. Тэгээд Зүчи “ямар зэвүүн гөлөг бэ? даварсан гөлөг вэ?” гээд гэрээсээ гаргасан санагдаж байна. Хадаас тулгаж, ий мөөмнөөс нь барьсан гээд байсан. Өөр зүйл санахгүй байна. Шөнтөгөө ахыг Шөнтөгөө л гэдэг. Өөр нэрийг нь мэдэхгүй. Гэр нь төмөр замын хажууд Төмөрхуяг ахынхтай ойролцоо байдаг. Ноднин жилээс Төмөрхуяг ахынд байнга байгаад байдаг байсан...” гэх мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн шинжээчийн “... хохирогчийн онгон хальс 10 цагийн түвшинд суурь хүрсэн урагдалтай...” гэсэн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул хохирогч болсон үйл баримт түүнийхээ эх сурвалжийг тодорхой мэдүүлсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн эсэх, яагаад анх Г*******ыг өгөөгүй, Тамирыг өгсөн эсэх, ахыгаа хэргээс хаацайлах эсэхийг тодруулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авах шаардлагагүй Г.Ганбаатрын гэмт үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон ба Цагдаагийн байгууллагад хэнийг шалгуулахаар өгсөн эсэх нь энэ хэрэгт хамааралгүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй.
Шүүгдэгч Гунгаабазар овогтой Г******* нь хохирогчийг бага насны биеэ хамгаалах чадваргүй, бэлгийн харилцааны талаар зохих мэдлэггүй гэдгийг мэдэх боломжтой байтал түүний эсрэг үйлдэл хийснийг зөвтгөх боломжгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг шууд үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Г*******ыг “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
7.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г******* ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт 12 жил 06 сарын хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон,
8.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ