| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00012/И |
| Дугаар | 309/ШШ2026/00045 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 309/ШШ2026/00045
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би, хариуцагч *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1 328 512.92 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3Г2420012Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1 449 900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2.1-т заасан "... Зээлдэгч гэрээний хавсралт 1-т заасан Зээл эргэн төлөх хуваарь-г удаа дараа зорчиж, гэрээний үүргийг зээлдэгч ноцтой зөрчсөн тул "******* *******" ББСБ ХХК-иас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан болно. Зээлдэгч ******* нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.5 дахь заалтад "... нэмэгдүүлсэн хүү 20% байна... гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2 303 012.92 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 986 500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 1 316 512.92 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал нэмэгдэж нийт 1 328 512.92 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: "******* ******* ББСБ" ХХК /6082726/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 1 328.512.92 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжилсэн дүнг төлж барагдуулсан тул манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1 328 512.92 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******ыг нэхэмжлэлийн шаардлага болох 1 328 512.92 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг тайлбарыг гаргаж, төлбөр төлсөн баримтыг хавсаргажээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1 328 512.92 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 206 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18 103 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 18 103 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ