Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/118

 

Б., Б., Р.

                               нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай        

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж

Прокурор Д.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Б., Б., Р.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Р.Дамбажийжин нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлоор Б., Б., Р. нарт холбогдох эрүүгийн 2431000820246 дугаартай, 316/2025/0029/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт *******ийн , Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өлгий Ерөө хоршоо ХХК эмийн сангийн жолооч ажилтай, ам бүл 1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын **** дугаар баг, **** тосгоны чулуутын ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: )

овогт гийн , Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, “Солгойн булаг” ХХК-д жолооч ажилтай. ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын **** баг, ***** тосгоны *****байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай (РД: )

овогт гийн , Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *****дугаар баг, **** тосгон, ****байр, ****орц, **** тоотод оршин суух хаягтай, (РД:), урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Р. нь Б., Б. нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сараас  11 дүгээр сарын 21-ний хооронд Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол, 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Шүүгдэгч Б. нь Б., Р. нартай бүлэглэн  2023 оны 08 дугаар сараас  11 дүгээр сарын 21-ний  хооронд  Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол, 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол учруулсан учруулсан

Шүүгдэгч Б. нь Б., Р. нартай бүлэглэн  2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 21-ний хооронд Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол, 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б., Б., Р. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/206  дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч овогт *******ийн , овогт гийн , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б., Б. нарыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр, Р.ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаа тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б., Б., Р. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч нараас экологи эдийн засагт учруулсан хохирол 69.923.903 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 4,904,781 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн Б.ээс 24,942,894 төгрөг, Б.аас 24,942,894 төгрөг, Р.аас 24,942,894 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар “Хьюндай" 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлээс чөлөөлж, гэмт хэрэг үйлдэж алт худалдан борлуулсан орлого 637,795,200 төгрөгөөс шүүгдэгч Б.гөөс 193,487,100 төгрөг, Р.аас 197,071,300 төгрөг, Р.аас 247,236,800 төгрөгийг тус тус гаргуулан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгож,

Шүүгдэгч нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчид болон өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Н.Дамбажийжин нар давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2005/IUT/206 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваад  шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нэг гэрчийн зөрүүтэй мэдүүлгийн аль мэдүүлгийг шинжлэн судалснаар тооцсон болохоо тайлбарлаагүй, шүүгдэгчдийн гэм буруутай гэх үйлдлийг ямар нотлох баримтаар тогтоож байгаагаа тодорхой нотолж дурдаагүй зэрэг асуудлаас болоод шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гарсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд:

1. Хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй талаар  

Миний бие шүүхийн хэлэлцүүлгийн үед прокуророос маш тодорхой асуулт асуусан.

Үүнд: Шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа газрыг хэн хэзээ ямар хугацаанд ухсан бэ гэдэг асуудал бол энэ хэргийн хамгийн түрүүнд тогтоох зүйлийн нэг тэгвэл энэ талаар хэний ямар мэдүүлгээр тогтоосон юм бэ тэдгээрийн шалтгаант холбоог нь тайлбарлаад батлаад өгөөч гэж асуусан.

Прокурорын хариулт нь: хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэдэг ерөнхий хариу хэлхээс биш нотолбол зохих хуулийн хүрээнд үндэслэлтэйгээр энэ хүний мэдүүлгээр тогтоогдож байна. Гэмт хэрэг нь ийм цаг хугацаанд үйлдэгдсэн үүгээр батлагдаж байна, шалтгаант холбоо нь ийм байна гэж хэлж чадаагүй.

Шийтгэх тогтоол дээр ч энэ үг өгүүлбэрээр бичсэн байгааг гайхаж байна. Шүүгч энэ гэрчийн мэдүүлгээс үзэхэд энэ үйл баримт тогтоогдож байна аа гээд маш тодорхой ойлгомжтой байдлаар бичсэн тайлбаргүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтэц болон, улсын дээд шүүхээс гарсан тайлбар зөвлөмжийг хүртэл аваагүй байгаа нь илт үндэслэлгүй шийтгэх тогтоол болжээ.

2. Шинжлэн судалсан баримтуудын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын зүгээс Б., А., Г. нарын шүүхийн шатанд шинэчлэн мэдүүлсэн мэдүүлэг, 3-р хх-ийн 45-48 талд авагдсан Сэлэнгэ аймгийн байгаль орчны газраас ирүүлсэн албан бичиг түүний хавсралт нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан боловч шийтгэх тогтоолын шинжлэн судалсан баримтууд дотор аль аль нь бичигдээгүй энэ талаар уух ямар хууль зүйн дүгнэлт хийсэн тодорхойгүй орхигдуулсан.

Дээрх үйл баримтын агуулгыг товч авч үзвэл Б., А., Г. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь 2025 оны 3 дугаар сард болсон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед тэдгээрээс хууль зөрчиж буюу айлган сүрдүүлэх, хүнлэг бус харьцах зэрэг үйлдэл гаргаж, илт бодит байдлыг гуйвуулсан, нотлох баримтыг хууль бус аргаар бүрдүүлсэн нь тогтоогдсон.

Б., А., Г. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь яллах дүгнэлтэд нотлох баримтаар авагдаж шүүхэд ирсэн атал шийтгэх тогтоолын шинжлэн судалсан хэсэгт нэг үг өгүүлбэр нь байхгүй шийтгэх тогтоолоос бүр алга болсон, шүүгч уг нотлох баримтуудын талаар хуулийн дагуу ямар нэг тайлбар хийх ёстой, ач холбогдолтой юм уу үгүй юу, мэдүүлгүүдийн аль нь хуулийн шаардлага хангасан, хангахгүй байгаа эсэх тодорхой бичээгүй.

Мөн 3-р хх-ийн 45-48 тал дээр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 751 дугаартай Сэлэнгэ аймгийн байгаль орчны газраас ирүүлсэн тус аймгийн Ерөө сумын Хэрээн гол гэх газарт "Ганбат тулга" ХХК-ий ашиглалтын 202,71 га талбайд ашиглалтын тусгай /MV-007969/ зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж 2018.11.22-ны өдөр, Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай 07 тоот актаар техникийн нөхөн сэргээлт хийсэн 14 га, биологийн нөхөн сэргээлтийг 4,3 га талбайд тус тус гүйцэтгэснийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байдаг.

Товч тайлбар хийхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа ухаш байгаа газар нь энэ газартай таардаг өөр өөр хэлбэл хэрээн гол гэх газар урьд нь эвдэгдсэн байсан гэдгийг нотлох гол баримт, мөн тоо үзүүлэлтийг харьцуулан авч үзвэл 202 га газраас дөнгөж 14 га газарт нь техникийн /шороогоор дарсан/ нөхөн сэргээлт, түүн дээр биологийн гэдэг нь зүлэг буюу ногоо тарьсан талбай нь 4,3 га, гэж үзвэл 202 га газраас 14 газар нөхөн сэргээлт хийсэн газрыг хувилж харвал 6.9 хувь нь шороогоор дарагдсан ба үлдэгдэл эвдэгдсэн газар нь 93.1 хувь нь ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа гэдгийг нотлох ач холбогдолтой ба зөвшөөрлийн дуусах хугацаа нь 2034 он хүртэл хүчинтэй гэдэг нотлох баримт байдаг.

Энэ нотлох баримтад шүүхээс ямар дүгнэлт хийх нь тус хэрэгт их ач холбогдолтой зүйл байсан хэдий ч шийтгэх тогтоол дээр нотлох баримтыг ямар байдлаар тодорхойлсон зэрэг асуудлуудад хууль зүйн болон оюун дүгнэлт хийгээгүй.

Хууль бусаар олсон орлогын хувьд ямар хууль бус үйлдлээс хэзээ хэдэн төгрөг ашиг олсон нь тодорхой биш, ямар гэм буруутай үйлдэл хийсэн, ямар нотлох баримтаар үйлдэл нь тогтоогдсон бэ гэдэг зүйлийг тодруулж түүнээс хамаарч хууль бус орлогыг тогтоох учиртай гэж ойлгож байна.

Нөгөө талаас шүүгдэж байгаа этгээдээс энэ ямар учиртай орлого болохоо тодорхой мэдүүлдэг бид хүмүүнээс мөнгө босгож алт авч дарханд аваачиж өгдөг дундаас мөнгө олсон гэдэг зүйлийг ярьсан үүнд шүүх аль аль талаас дүгнэлт хийж аль нь үнэн болох дээр үнэлэлт дүгнэлт өгөх нь зүй ёсны асуудал энэ нь тодорхой биш байгаа учир илт хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол болсон гэж үзэхээр байна.

Дээрх үйл баримтыг дүгнэж хэлэхэд Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Шүүх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж дараах хуулийн заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д заасан, Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх мэт хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн болно.

Иймд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/206 тоот шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Дамбажийжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой гэх хуулийн заалт зөрчигдсөн. Тийм учраас уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөөгүй нь хэргээс бүрэн дүүрэн харагдаж байна. Хэргийн газрын үзлэг хийлгэж байгаа мэтээр худлаа зааж, шүүхээс урьтаж хүнийг гэм буруутай гэж үзэж байна. Энэ бүх байдлыг бүрэн дүүрэн анхаарч үзэх ёстой. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримтыг нэр бүхий гэрч нар нэр заан мэдүүлдэг, цаг хугацааг тодорхойлдог. Ингэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хоёр гэрч биечлэн оролцохдоо эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан талаар бас мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч буюу Цагдаагийн байгууллагын албан тушаалтан эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан гэх зүйлийн талаар ярьдаг. Гэхдээ өнөөдөр ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авчихсан гэх зүйл тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна хэмээн үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Эрүү шүүлт тулгасан талаар ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй болно гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б., Б., Р. нарт  холбогдох эрүүгийн 2431000820246 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Р., Б., Б. нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сараас  11 дүгээр сарын 21-ний  хооронд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хэрээн гол” гэх нэршилтэй газар  машин механизм, тоног төхөөрөмж ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж  657,6 м.кв талбай бүхий газарт байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирлыг, мөн 3020,3 м.кв талбайд, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол тус тус  учруулсан болох нь хэрэгт авагдсан

-2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “хэрээн гол гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хх-ийн 62-70 тал/

-2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн уурхайд ашиглагдсан техникүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-76 тал/

-Гэрч Н.ийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ 3 хүнээс Б. гэх хүнийг манай 10 жилийн ангийн хүүхдийн ах гэдгэр нь арай илүү танин. 2023 оны 11 сард Б. ах залгаад “Ахын дүү экскаватор бариад ажиллах уу? өвөл ажиллах болохоор дулаан хувцсаа аваарай, өдрийн 150,000 төгрөгөөр цалинжина” гэж хэлсэн. Тэгээд “Хэрээн гол” гэх газарт ажиллах гээд очиход 1 комацу, 2 Хьюндай маркийн экскаватор, скубер, дизель, мотор байсан. Комацу маркийн экскаватор нь хоёр нь ахынх гэж байсан. н., н.Хорлоо гээд хоёр экскаваторын оператор, тогоочоор нь н.Зок гээд ах байсан. Очоод 7-8 хоног засвар үйлчилгээ хийгээд Аскар бид 2 хоног хөрс хуулж 2 хоног шороогоо угааж буудсан. Угаалгаа 12 цагийн зайтай буудаж авдаг байсан. Тэгээд бид хэд дахиж хөрс хуулж шороо угаахад бэлэн болгочхоод Бугант руу буцацгаасан. Бугантад ирээд би БНСУлс руу аяллын журмаар явах гээд Улаанбаатар хот руу явсны дараа хоёр , Б. ах нар дахиж өөр хүмүүс аваад явсан гэж байсан. ...20 хоног орчим ажилласан цалин гэж 2 сая гаран төгрөгийг Б. ах миний хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. н. гэх хүн тэр газрыг зааж өгөөд хувь авдаг байсан гэсэн. н.Аскар бид нарыг очихоос өмнө, очсоны дараа өөр хүмүүс ирээгүй. Хоёр , Б. нар бид нараас өмнө “Хэрээн гол” гэх газарт өөр хүмүүсээр экскаватор бариулж, хөрс хуулж, шороо угааж, алт гаргаж байсан гэж байсан.

Бид нарын ажиллах гээд очиход тухайн газар нь эвдэгдээгүй газар байсан. Миний санаж байгаагаар 1 том,1 жижиг блок гаргасан. Яг ямар хэмжээтэй хөрс хуулж шороо угаасан талаараа мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй байсан үгүйг мэдэхгүй байна. Ажлаад өгөөч гэхээр нь л ажилласан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-р тал/,

-Гэрч А.ийн “...Би эдгээр хүмүүсийг манай Бугант тосгоны хүмүүс гэдгээр нь мэднэ. Тийм ч дотно харьцаатай биш. Миний ажилладаг “Болд төмөр Ерөө гол” ХХК нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн уурхайн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжин амарсан. Амралт эхлээд Бугантад байж байхад Б. ах 10 хоног ахын дуу экскаватор бариад өгчих” гэсэн. Тэгээд 11 дүгээр сарын эхэнд Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах Хэрээн гол гэх газар луу /найз/, /нүдний шилтэй/ /дарга/ нарын хамт явсан. Тэнд очиход /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, нэг ах Бугантынх биш // нар байсан. Бид хэдийг байж байхад араас ах /нүдний шилгүй ирсэн. Тэнд очоод бид 2 экскаваторыг нь бариад эхний 2 өдөр хөрс хуулаад, 2 хоног шороогоо угаагаад, үлдсэн 10 хоногт нь засвар үйлчилгээ хийсэн. Тэгээд 14 хоног ажиллаад тэнд хийж байсан ажлаа дуусгаад шалгалт ирж магадгүй гэхээр нь бид нар ногоон плинкоор дизель мотор, экскаваторын бөгсийг хучаад бөөндөө бууцгаасан. 14 хоногийн цалин гэж 1,950,000 төгрөгийг миний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн, өнгөрсөн зун Хоёр , нар тухайн Хэрээн гол гэх газарт алттай шороог нэг өдөр угааж үзээд юм гараагүй болохоор нь дахиж угаагаагүй гэж байсан. Тухайн газрыг /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг хүн зааж өгсөн гэж байсан. Энэ хүн нь хотод байдаг... Комацу маркийн экскаватор нь ийх, нөгөө 2 Хьюндай маркийн экскаватор нь Хоёр ынх гэж байсан. Скуубер /алт угаах төхөөрөмж нь/, дизель мотор тэр 3-ын дундынх байх. Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр зөөдөг байсан. Гэхдээ тэр Зил 131 нь хүнийх гэж байсан. Бид нар майханд байрладаг байсан... Тусгай зөвшөөрөлтэй байсан үгүйг бол би мэдэхгүй байна ... Бид нарыг очиход тухайн газарт өмнө нь ухаад нөхөн сэргээлт хийсэн мэт байсан. Бид нар очоод 1 метрийн зайтай 2 тусдаа газарт хөрс хуулж, шороо угаасан. Угаалгаа /алтаа/ 12 цагийн зайтай авдаг байсан. Өвөл байсан болохоор скууберээ бамбардаж усаа гэсгээж угаадаг байсан. Бид нарыг тэнд очиход 2 хүн байсан. Тэр 2 хүн нь 2 , нарын тандаг хүмүүс /би нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 148-149-р тал/

-Гэрч Д.ы “...Би Б.ыг бол сайн танина. Надтай цуг ажилладаг байсан гийн хүүхэд. Харин Р.ыг бол тийм сайн танихгүй жоохон байхдаа Бугантад байдаг байсан тэгээд харагдахгүй байж байгаад сүүлийн жилүүдэд л харагдах болсон. Харилцаа хамаарал гэж нутгийн дуу нар гэдгээр нь мэднэ ... Би Хаан банканд данс эзэмшдэг миний дансны дугаар гэсэн Дансыг эзэмшдэг. Би тухайн дансыг маш олон жил ашиглаж байгаа Миний Хаан банкны гэсэн дансанд дээрх асуултад дурдагдсан тоод данснаас гүйлгээ хийж орлого орсон нь үнэн би хувиараа түлш зардаг тэгээд надаас дизель түлш, масло, хааяа бас сэлбэг захиж авдаг. Мөн машины сэлбэг бас экскаваторын ч сэлбэг авч байсан. Харин данснаас бас надаас түлш, масло авсан төлбөр мөнгө орсон байх ...Би Б , Р. нарт дизель түлш зарахдаа ихэвчлэн шилжүүлгээр авдаг бэлэн мөнгөөр бол авч байгаагүй. Мөн хааяадаа ганц нэг удаа зээлээр авсан тэгээд удаагүй өгдөг удлаа гэхэд 10 хоногийн дотор өгдөг... Надаас Б., Р. нар нь надаас түлш авахдаа хаашаа явахаа надад хэлж байгаагүй эгчээ дизель түлш хэрэгтэй байна гэж хэлээд л авдаг байсан. Ер нь бол би алтанд явдаг гэдгийг нь бол гадарлаж мэддэг байсан тэгэхдээ хаана алт олборлоод байгааг нь мэдээгүй. Мөн ирж худалдаж авахдаа Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр ирж авдаг байсан. Би тухайн машины улсын дугаарыг нь санахгүй байна Б., Р. нар нь ээлжлээд л ирж авдаг байсан түлш. Тэгэхдээ ихэвчлэн надаас түлш худалдан авахдаа 1 тонны цагаан хуванцар саваар авдаг байсан ... Надаас 2023 оны хувьд Б., Р. нар түлш авсан нь үнэн тэгэхдээ би яг хэдэн удаа ирж, хэдий хэмжээний дизель түлш авсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн би 2023 онд 1 литр дизель түлшийг 3700 /гурван мянга долоон зуун төгрөгөөр/ худалдаж байсан .... Үгүй ээ надад дизель түлш зарах тусгай зөвшөөрөл надад байхгүй. Би түлшний сисчер машин болох 2 ширхэг машинтай. Урал маркийн - улсын дугаартай 5.5 /5500 литр/ тонн орох багтаамжтай, Мөн Hyundai маркийн 9154- улсын дугаартай тээврийн хэрэгсэл 3 тонн /3000 литр/ тонны багтаамжтай машинтай...дээрх Урал маркийн -СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Hyundai маркийн 9154-СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нар миний эзэмшлийнх 2 миний нэр дээр бүртгэлтэй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 166-167-р тал/,

-“Эко инженеренг” ХХК-ий 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай ...“Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг, “Хэрээн гол” гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж хийж дүгнэлт гаргав.

...Нийт эвдэгдсэн 657,6 м.кв талбайд судалгаа хийхэд эдэлбэр газарт 476 төгрөг, газрын хэвлийд 394,890 төгрөг, усан орчинд 2,504,648 төгрөг нийт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөг болж байна.” гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 210-233-р тал/

- “Эко инженеринг” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/01 дугаартай "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг, Хэрээн гол гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж хийж дүгнэлт гаргав

...Нийт эвдэгдсэн 3020,3 м.кв талбайд судалгаа хийхэд эдэлбэр газарт 2,379 төгрөг, газрын хэвлийд 3,060,430 төгрөг, усан орчинд 18,496,918 төгрөг нийт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөг болж байна.” гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 250, 2-р хх-ийн 01-26-р тал/

 -Шинжээч Б.Баясгалангийн “...Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3-р баг Бугант тосгоны нутаг Хэрээн гол гэх газарт иргэд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байна гэх газарт очиж шинжилгээ хийсэн. Тухайн газарт очиж хэмжилтээр үзэхэд 657.6 м.кв ухаш нух ууссан. Тус ухашны эзлэхүүн талбай нь 452.9 м.куб эзлэхүүнтэй байсан. Дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирол буюу эдэлбэр газар, газрын хэвлий, усан орчинд хохирсон хохирлыг тооцож гаргахад 2.900.014 төгрөг болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 239-240-р тал/

-Шинжээч Б.Баясгалангийн “... Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3-р баг Бугант тосгоны нутаг Хэрээн гол гэх газарт иргэд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байна гэх газарт очиж шинжилгээ хийсэн. Тухайн газарт очиж хэмжилтээр үзэхэд 3020,3 м.кв ухаш нүх үүссэн. Тус ухашын эзлэхүүн талбай нь 3344,8 м.куб эзлэхүүнтэй байсан. Дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирол буюу эдэлбэр газар, газрын хэвлий, усан орчинд хохирсон хохирлыг тооцож гаргахад 21,559,727 төгрөг болсон. Уг газар нь урьд өмнө нь эвдэгдсэн талбай болох нь тогтоогдсон учраас хөрс ургамалд хохирол учруулсан хохирлыг тооцоогүй. Дээрх тооцооллыг хийхдээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар”, Усанд орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дугаар тушаалаар батлагдсан усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөрийг тооцох аргачлалаар, нөхөн сэргээлтийн зардлыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаартай тушаалаар батлагдсан “Уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалаар тус тус тооцсон. Уг эвдэгдсэн 3020.3 м.кв талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал нь 4.166.728 төгрөг болсон. Тогтоолоор өгөгдсөн талбайд очиход гал түлж усыг халаасан ул мөр тодорхой харагдаж байсан. Алтыг усгүйгээр олборлох боломж байхгүй. Шорооноос алтыг ялган авахад усыг хэрэглэх нь зайлшгүй. Уг усыг хаанаас хэдий хэмжээтэй авсан гэдэг нь үнэлгээнд ач холбогдолтой үзүүлэлт болдог. Миний хувьд уг дүгнэлтийг гаргахдаа боловсруулалтад ашигласан нийт усны 70 хувийг цөөрмөөс дахин ашигласан уснаас, 30 хувийг гадаргын уснаас ашигласан. Энийг тайлбарлавал цөөрмөөс ашигласан усны тооцооллын итгэлцүүр гадаргын усыг ашигласан тооцооллын итгэлцүүр өөр байдаг” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30-р тал/,

-Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/23 дугаартай “...Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Хэрээн гол” гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 сарын 27-ны А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 06 дугаартай “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 394.890*2=789.780 төгрөг, газарт учруулсан хохирол 476*3=1.428 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2.504.648*3=7.513.944 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 8.305.152 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 187 тал/

-Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/24 дугаартай “...Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Хэрээн гол” гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг Баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 сарын 27-ны А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, 2020 оны 02 сарын 06-ны А/59 тоот тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 06/01 дугаартай “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 3.060.430*2=6.120.860 төгрөг, газарт учруулсан хохирол 2379*3=7.137 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 18.496.918*3=55 490.754 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 61,618,751 төгрөг болж байна...” гэх акт /2-р хх-ийн 188 тал/,

-Гэрч Г. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б. гэх хүнийг бол зүс мэднэ. Намайг өнгөрсөн жил үнэт металл худалдан авдаг байхад надад алт тушаадаг байсан, И.******* гэх хүнтэй би хамтарч ажилладаг, энэ хүний данснаас дээрх иргэдийн дансанд шууд мөнгийг нь хийлгэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 169 тал/

-Гэрч И.*******ын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дархан-Уул аймагт үнэт металл жижиглэнгээр худалдан авч цуглуулж байгаад над руу тушаадаг үнэт металлын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эгчийн хүсэлтээр уг гүйлгээнүүдийг хийсэн. эгч нь надтай хамтран ажилладаг манай түнш байгаа юм. Тухайн үеийн ханш яг хэдэн төгрөг байсныг бол санахгүй байна. , тоот дансанд хийсэн мөнгөн дүн нь ойролцоогоор тус тусдаа 900 орчим грамм алт болж байна. На гэж шилжүүлж байгаа нь эгчийн гүйлгээг тодотгож байгаа юм ...Олон удаа гүйлгээ хийж байсан байсан болохоор ойролцоогоор 1,2 кг орчим алтны үнэ шилжүүлсэн. Би энэ 253.487.100 төгрөгөөс 45.003.300 төгрөгийг өөрийн Голомт банкны дансаар Алтантуяа гэх хүний дансанд шилжүүлсэн байсан. На гэж шилжүүлж байгаа нь эгчийн гүйлгээг тодотгож байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 175, 177-р тал/,

-Уурхайд ашигласан техникүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн ... Шар өнгийн "KOMATSU” маркийн, арал дугааргүй салгаж авсан, улсын дугаар тодорхойгүй экскаватор байх ба шанагыг газарт тулган байршуулсан, кабин талын зүүн гинжний 1 шүд байхгүй, салсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, хар өнгийн кабинтай, кабины хаалга байхгүй, онгорхой бараан саарал өнгийн хучлагаар хаалгыг орлуулж тагласан байдалтай бусад техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Шар өнгийн “HYUNDAI 2900LC” маркийн, арал дугааргүй салгаж авсан. улсын дугаар тодорхойгүй экскаватор 1 ширхэг, шанагыг газарт тулган байршуулсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, кабины урд салхины шил байхгүй, техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Шар өнгийн “HYUNDAI 2900LC” маркийн, арал дугааргүй салгаж авсан, улсын дугаар тодорхойгүй экскаватор 1 ширхэг, шанагыг газарт тулган байршуулсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, кабины урд салхины шил байхгүй, техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Гар аргаар гагнагдаж төмрөөр хийгдсэн 2.5 метр өндөртэй 3.5 метр урттай усан буу /100 скруббер/ гэх нэршилтэй алт угаах төхөөрөмж 1 ширхэг, харагдах байдлаар бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай, бууны суурийн доод хэсэг нилдээ гал түлсэний улмаас шатаж харласан ул мөртэй,

Цэнхэр, ногоон өнгийн цахилгаан үүсгүүр гаргах зориулалттай, Н2-120 гэх бичиглэлтэй мотор 1 ширхэг,

Ногоон өнгийн шланкгүй “ҮЕ3-160М1-4” гэх бичиглэлтэй помп мотор 1 ширхэг харагдах байдлаар бүрэн бүтэн уурхайн техник хэрэгслүүд байлаа... гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 тал 87-91 зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Р., Б., Б. нар нь ашигт малтмал олборлох зохих зөвшөөрөлгүй атлаа Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3-р баг Бугант тосгоны нутаг “Хэрээн гол” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор өөрсдийн эзэмшлийн шар өнгийн "KOMATSU” маркийн экскаватор,  шар өнгийн “HYUNDAI 2900LC” маркийн 2 ширхэг экскаватор, гар аргаар гагнагдаж төмрөөр хийгдсэн 2.5 метр өндөртэй 3.5 метр урттай усан буу /100 скубер/ гэх нэршилтэй алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр гаргах зориулалттай, Н2-120 гэх бичиглэлтэй мотор, “ҮЕ3-160М1-4” гэх бичиглэлтэй помп мотор зэргийг тээвэрлэн байршуулж, улмаар тухайн техникүүдэд зохих засвар үйлчилгээ хийж, тухайн техникүүдийг ашиглан эрүүл газарт хөрс хуулалт хийж улмаар алт олборлож, олборлосон алтаа  худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогдсон байна.

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б., А., Г. нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, гэмт хэрэг болсон “Хэрээн гол”  гэх газар урьд эвдэгдэж нөхөн сэргээлт хийгдэж байсан газарт зохих зөвшөөрөл хөөцөлдөж байх хугацаандаа ууланд  техникүүдээ байршуулж, техниктээ засвар хийж байсан нь тогтоогдож байхад үндэслэлгүйгээр ялласан, шүүхээс зохих дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарууд нь

-гэрч Н., А. нарын “...эксковатор жолоодож хөрс хуулж, алттай шороо угаасан... ажлын хөлсөнд мөнгө авсан тухай мэдүүлэг нь хэрэгт авагдсан Б.ын тоот данснаас 1,650,000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдөр 300,000 төгрөг тус тус тоот А.ийн дансанд tsalin jagana rэx утгаар,

-2023 оны 11 сарын 22-ны өдөр Б.ий тоот данснаас 1,200,000 төгрөг тоот Н.ийн дансанд ажлын хөлсөд шилжүүлсэн,

-гэрч Г.ы “ Б., Р. нар нь нар нь надаас түлш авахдаа 1 тонны цагаан хуванцар саваар авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-166-167/, Б.ын тоот данснаас 2023 оны 11 сарын 09-ний өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 11 сарын 22-ны өдөр 4,300,000 төгрөг тус тус Д. тоот дансанд /түлш худалдан борлуулсан/-ны төлбөрт шилжүүлсэн баримтуудаар дараах баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч Б., А., Г. нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байх тул шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүй алт олборлож тодорхой хэмжээний орлого олсон болох нь шүүгдэгч Б.ий дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн ...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаар тогтоолд дурдсан ******* //, ******* //, //, ******* ******* /*******, ******* хоршоо /*******/ нэр дээр бүртгэлтэй данснуудын 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв гэсэн албан бичгийн хавсралт 3512, 29/4608 гэсэн бичиглэлтэй 1 ширхэг СД-нд бичигдсэн дансны хуулганд хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй он, сар, цаг, хугацаагаар *******ийн ий тоот дансанд үзлэгийг хийхэд. 2023 оны 08 сарын 21-ний өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны

******* тоот данснаас 45,003,300 төгрөг ******* ******* гэх утгаар, 2023 оны 08 сарын 31-ний өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ******* тоот данснаас 28,500,000 төгper amartuvshin na rэх утгаар,

2023 оны 09 сарын 18-ны өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ******* тоот данснаас 21,980,000 төгper amartuvshin na rэх утrаар,

2023 оны 10 сарын 01-ний өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ******* тоот данснаас 87,300,000 төгрөг amartuvshin na rэх утгаар,

2023 оны 10 сарын 22-ны өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ******* тоот данснаас 29,843,800 төгрөг amartuvshin na rэх утгаар,

2023 оны 11 сарын 21-ний өдөр И.******* /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ******* тоот данснаас 40,860,000 төгрөг amartuvshin na rэх утгатайгаар орлого хийгдсэн тухай шүүгдэгч нарын арилжааны банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна.

Дээрхи баримтаар шүүгдэгч Б. 193,487,100 төгрөг, Р.аас 197,071,300 төгрөг, Р.аас 247,236,800 төгрөг шүүгдэгч нар нь нийт 637,795,200 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон тул тухайн орлогыг гэмт хэрэг үйлдэж  олсон орлогод тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь дээрх орлогоо  алт олборлож олоогүй харин үнэт металлын ченж хийх замаар буюу алт худалдан авч бусдад зарж борлуулсан орлого гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа баримт гаргаж өгөөгүй, үнэт метал борлуулах үйл ажиллагаа эрхэлсэн болон үйл ажиллагаанаас олсон орлогоо Татварын тухай хуульд зааснаар тайлагнаагүй байгаа нь  шүүгдэгч нарын дээрхи тайлбарууд нь үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хууль бусаар алт олборлож олсон орлого болох 637,795,200 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

5. Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулинд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                              ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН