| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/07432/И |
| Дугаар | 191/ШШ2025/10381 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10381
2025 11 24 191/ШШ2025/10381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...........-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай *******-Уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт гэх гэрээг Хөдөлмөр, тай байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд гэрээний үнийн дүнг 447,944,869 төгрөг байхаар тогтсон. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай гэрээний дагуу манай байгууллага 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээр харилцан тохиролцсон барилгын ажлыг дуусгах үүрэг хүлээсэн.
ХОЁР.Төсөвт өөрчлөлт орох болсон шалтгаан нөхцөл: Дэлхий нийтийг хамарсан ковид-19 дар тахлын улмаас манай улсад хил гааль хаагдаж барилгын материалын хомсдол бий болж, үнэ өртөг илт өссөн билээ. Улмаар манай байгууллагын зүгээс үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт, задаргааг захиалагчид танилцуулсан. Энэ нь манай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/16-01 дугаартай албан бичгээр нотлогдоно.
ГУРАВ. Захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн, захиалагч нэмэлт төлбөр төлөхөө илэрхийлсэн тухай: Захиалагчийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг болон гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдсэн төсвийн задаргааг мөн танилцуулсан. Тухайн үед бидний гаргаж өгсөн нэмэгдсэн төсвийн задаргаатай танилцаад, холбогдох төсвийн өөрчлөлтийг барилга хөгжлийн төвөөр дүгнэлт гаргуулан баталгаажуулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ******* дугаартай гэрээний үнийн дүнг өөрчилж нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалаан захиалагчийн зүгээс гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргаагүй. Улмаар тухайн барилгын ажил гүйцэтгэх хугацаа шахуу байгаа тул гэрээний нэмэлт өөрчлөлтийг яаралтай байгуулах тухай хандахад барилга хөгжлийн төвөөс дүгнэлт гарсан даруй нэмэлт төлбөрийг баталж олгох тухай, барилгын ажлыг гэрээний дагуу явуулах тухай илэрхийлсэн. Эдгээр нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төслийн зохицуулагч Б.Бямбадоржийн барилгын хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт, 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-290/2022 дугаартай барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно.
ДӨРӨВ. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон үндэслэл: Манай байгууллагын зүгээс гаргасан төсвийн нэмэгдэл нийт 320,000,000 төгрөг байхаар задаргааг гаргаж захиалагчид өмнө дурдсанчлан танилцуулсан харин барилга хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг байхаар хянасан. Энэ нь 2022 оны 06 дугаар сарын 19-ниЙ өдрийн 88-290/2022 дугаартай Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно.
TAB. Гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлсэн тухай: ******* ******* ХХК нь ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүнд хэцүү нөхцөл байдалд өөрсдийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж хүлээлгэн өгсөн байдаг ба захиалагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлтэй холбоотой аливаа гомдлын шаардлага гаргаагүй. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2021-А дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр нотлогдоно .
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир дуусгавар болоогүй, шаардах эрхтэй.
Манай байгууллага төсвийн хэмжээ нэмэгдэх болсон тухай 345.2-т заасан үүргээ биелүүлсэн. Захиалагч тал гэрээг цуцлах тухай аливаа санал гараагүй ба гэрээний төсвийн нэмэгдэлтэй холбоотойгоор үндэслэл бүхий дүгнэлтийг зохих байгууллагаас гаргуулж нэмэлт төлбөрийг төлөх, харилцан тохиролцох хүсэл зориг байсан нь Барилга хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт болон барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр нотлогдоно. Иргэний хуулийн 345 дугаар зүйлд Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-290/2022 дугаартай Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зааснаар бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд талууд хэн аль нь дүгнэлттэй холбоотой гомдол маргаан гаргаагүй байдаг. Өөрөөр хэлбэл 115,684,418 төгрөгийн үнэлгээ нь үндэслэл бүхий байна. Мөн захиалагчийн зүгээс манай компанийн гүйцэтгэсэн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой аливаа гомдлын шаардлага гаргаагүй, улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн тул бид өөрсдийн үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд хариуцагчаас 115,684,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2,1-д *******ээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. ******* дугаартай гэрээний захиалагч тал болох Хөдөлмөр нь Барилгын хөгжлийн төвд ямар нэгэн албан бичиг хүргүүлээгүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10/2021-8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар барилгыг ашиглалтад хүлээн авч, эцсийн тооцоог хийснээс хойш буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, СW29 гэрээний нэмэлт өөрчлөлт, *******-******* политехник коллеж албан бичиг /хуулбар хувь/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, гэрээ №*******, эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслөөс барилга хөгжлийн төвд гаргасан хүсэлт, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, хавсралт, 2025.05.30-ны өдрийн 191/ШТ2025/00508 тогтоол, 2025.06.16-ны өдрийн 4/1142 хариу хүргүүлэх тухай, 2025.06.23-ны өдрийн 191ухай, 2025.06.23-ны өдрийн 191/ШЗ2025/27263 захирамж, 2025.06.16-ны өдрийн хүсэлт, 2025.07.09-ний өдрийн хүсэлтийн хариу, нэхэмжлэл, 2025.08.04-ний өдрийн хүсэлт, нэмэлт тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, 2025.04.11-ний өдрийн 10/1164 хариу хүргүүлэх тухай албан бичиг, хариу тайлбар, 2021.10.21-ний өдрийн 3/2801 албан бичиг, барилгын хөгжлийн төвд магадлал хийлгэх тухай, СW29 гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021.07.27-ны өдрийн 90/21 албан бичиг, 2021.08.16-ны өдрийн 100/21 албан бичиг, 2021.08.31-ний өдрийн 116/21 албан бичиг, 2021.10.07-ны өдрийн №178 албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2021.10.07-ны өдрийн №178 албан бичиг, 2021.10.21-ний өдрийн №3/2801 албан бичиг, СW29 гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021.08.31-ний өдрийн №116/21 хүсэлт, 2021.08.16-ны өдрийн №100/21 албан бичиг, 2021.07.27-ны өдрийн №90/21 албан бичиг, 2021.08.24-ний өдрийн №110/21 албан бичиг, 2022.05.09-ний өдрийн №05/09-01 хүсэлт, гэрээ дүгнэсэн акт, 2022.02.09-ний өдрийн №02/09-01 хүсэлт, комиссын дүгнэсэн, хөх ******* ххк хүсэлт, гэрээ дүгнэсэн акт, зарлагын баримт, орлогын баримт, ган лист, ОХУ-ын төмөр хийцийн үнийн санал, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* , , анд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ ******* ******* ХХК нь Хөдөлмөр, тай 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******-уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. *******ээний үнийн дүнг 447,944,869 төгрөг байхаар тохирч, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээр харилцан тохиролцсон барилгын ажлыг дуусгах үүрэг хүлээсэн. Гэвч ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж барилгын материалын хомсдол бий болж, тээврийн зардлын үнэ өртөг илт өссөн. Улмаар манай байгууллагын зүгээс үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №08/16-01 албан бичгээр танилцуулж, захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн, захиалагч нэмэлт төлбөр төлөхөө илэрхийлэхэд гэрээний үнийн дүнг өөрчилж нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлсэн нь 2021.07.30-ны өдөр төслийн зохицуулагч Б.Бямбадоржийн барилгын хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт, 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-290/2022 дугаартай Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно. Барилга хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-290/2022 дугаартай дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг байхаар хянасан. Барилгыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/2021-А дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн. Манай байгууллага төсвийн хэмжээ нэмэгдэх болсон тухай мэдэгдэх үүргээ биелүүлж Иргэний хуулийн 345.2-т заасан үүргээ биелүүлсэн. Захиалагч тал гэрээг цуцлах тухай аливаа санал гараагүй ба гэрээний төсвийн нэмэгдэлтэй холбоотойгоор дүгнэлтийг зохих байгууллагаас гаргуулж нэмэлт төлбөрийг төлөх, харилцан тохиролцох хүсэл зориг байсан нь Барилга хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт болон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр нотлогддог. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-290/2022 дугаартай барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зааснаар бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг болох нь тогтоогдсон тул 115,684,418 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. ******* ******* ХХК нь тендерт шалгарч, Хөдөлмөр, тай 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******-уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт ******* дугаартай, 447.944.869.00 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. *******ээний тусгай нөхцөлд ГЕН-ийн 56 дугаар зүйлийн дагуу гэрээний үнийн тохируулга хийж болохгүй" гэж зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, үнийн тохируулга хийх талаар харилцан тохиролцоогүй. Азийн Хөгжлийн Банкны 3243 дугаар зээлийн хөрөнгийн санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 92/21 дугаартай тодорхойлолт нь магадлалаар батлагдсан хөрөнгийг гаргах талаар Азийн Хөгжлийн Банкинд уламжилж мэдэгдсэн албан бичиг байх тул үүнийг гэрээнд үнийн тохируулга хийх тохиролцоо хийсэн гэж үзэхгүй. Захиалагч нь гэрээгээр тохиролцож, төсвөөр баталсан ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй, төсвийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр үнийн тохируулга хийх талаар болон гүйцэтгэгч нар уулзсан, тохиролцож байгаагүй, Түүнчлэн гэрээний 5 дугаар зүйлд Энэ гэрээний санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны 3243 дугаар зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-өөс 100 хувь санхүүжүүлнэ. Тус төсөл 2021.08.30-ны өдөр хаагдаж, тус төслөөс энэ өдрөөс хойш ямар нэг санхүүжилт огт хийгдэхгүй тул, гэрээний дагуу ямар ч төлбөр 2021.08.30-ны өдрөөс өмнө хийгдэнэ, энэ өдрөөс хойш ямар ч төлбөр энэ гэрээнд хийгдэхгүй болохыг Гүйцэтгэгч ойлгосон, гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-д ТТН-ийн талаар гаргасан асуулгад төслийн менежер тодруулга тайлбар өгнө. Ийм тодруулгаар гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй гэж заасан. *******ээгээр гүйцэтгэсэн ажил нь Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслөөс санхүүжсэн, төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын хуульд заасан үндэслэл журмаар хийгдсэн барилгын ажил бөгөөд улсын төсөвт тусгагдаагүй юм. *******ээ хэрэгжиж дуусаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа үнийн өсөлт шаардсан нь хууль бус. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 92/21 дугаартай магадлалаар батлагдсан хөрөнгийг гаргах талаар бид Азийн хөгжлийн банктай зөвшилцөн шийдвэрлэх боломжтой болно гэх тодорхойлолтыг Барилгын хөгжлийн төвд хүргүүлснийг Хөдөлмөр нэмэлт төлбөрийг баталж олгох тухайгаа илэрхийлсэн гэж үзэхгүй, ******* дугаартай гэрээгээр ******* Тавилан" ХХК нь гэрээт ажлыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусган хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10/2021-8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар барилгыг ашиглалтад хүлээн авч, эцсийн тооцоог хийсэн гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хөдөлмөр, тай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр №******* дугаартай *******-уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын гэрээ-г байгуулжээ.
а/ *******ээний ерөнхий нөхцөлөөр Захиалагч нь *******-Уул аймаг дахь *******-Өргөө Политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх, нийт ажлын хөлсийг 447,944,869 төгрөг байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
б/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь 2021.10.12-ны өдрийн №10/2021-д дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдсон, гэрэгээр анх харилцан тохирсон ажлын хөлс 447,944,869 төгрөгийг хүлээн авсан, өгсөн эсэх асуудлаар зохигчид маргаагүй боловч ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж барилгын материалын хомсдол бий болж, үнэ өртөг илт өссөнөөс шалтгаалан ажлыг гүйцэтгэхэд хэлэлцэн тохирсон үнээс их зардал гарсан, улмаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг захиалагч тухайн үед хүлээн зөвшөөрсөн, Барилга хөгжлийн төвийн дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг байхаар хянасан тул 115,684,418 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.
6. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хөдөлмөр, ны хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №******* дугаартай *******-уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын гэрээ-ний 5 дугаар зүйлд гэрээний санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны 3243 дугар зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслөөс 100 хувь санхүүжүүлэхээр, уг төсөл 2021.08.30-ны өдөр хаагдаж, тус төслөөс энэ өдрөөс хойш ямар нэг санхүүжилт огт хийгдэхгүй тул, гүйцэтгэгч нь Улсын комисс ажиллаж Ажил хүлээн авах акт гарах, энэ гэрээний дагуу сүүлийн төлбөрийг холбогдох бүх талаар баталгаажуулах /*******-Өргөө политехник коллеж, төсөл, зургийн автор/, төлбөрийг Сангийн ны Хөгжлийн санхүүжилтийн газраар баталгаажуулж, Төрийн банкаар төлбөрийн гүйлгээ хийх зэрэг ажилд шаардагдах хугацааг тооцож ажлаа зохион байгуулна. Энэ гэрээний дагуу ямар ч төлбөр 2021.08.30-ны өдрөөс өмнө хийгдэнэ, энэ өдрөөс хойш ямар ч төлбөр энэ гэрээнд хийгдэхгүй гэж, гэрээний тусгай нөхцөлөөр ажил үргэлжлэх хугацааг 2021.05.20-2021.08.05-ны өдөр хүртэл гэж тохирчээ.
7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудсуудаар биелэлт хангагдсан талаарх баримтууд 2021.08.28-2021.08.30-ны өдрөөр үйлдэгдсэн, зохигчид ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацааг сунгасан эсэх, гүйцэтгэгч хугацаандаа үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргаагүй тул ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. /хх15-19/
8. Хөдөлмөр ур чадварыг дээшлүүлэх төсөл-д ******* ******* ХХК-ийн 2021.08.16-ны өдрийн №08/16-1 дугаартай албан бичгээр дараах асуудлаар ханджээ. Албан бичгийн агуулгыг тодруулбал,
*******-Уул аймаг дахь *******-Өргөө политехник коллежийн хүнд машин механизмын гаражийн барилга угсралт-ын ажил ******* дугаартай гэрээний дагуу 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Манай компани 2021 оны 3 дугаар сарын зах зээлийн үнийн судалгаагаар уг ажлыг 447,944,869.00 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулсан. Монголд үйлдвэрлэгдэхгүй болсон барилгын үндсэн ган бүтээц, сендвич, цонхыг БНХАУ-д захиалж төлбөр тооцоо хийгдсэн тухайгаа өмнөх албан тоотод дурдаж, материалын зөрүү тооцсон төсөв гаргаж материалыг бүрдүүлэн хүсэлт өгсөн боловч хариу аваагүй өнөөдрийг хүрлээ. Захиалсан материал 2 cap 20 хоног хүлээгдсэний эцэст тээврийн зардал маш өндөр өртгөөр төлөгдөж бидний өмнө албан тоотод тооцоолсон төлбөр дахин их хэмжээгээр өссөн болно. Өнөөгийн цар тахлын дэгдэлт, хил гаальд үүссэн нөхцөл байдлын улмаас барилгын үндсэн металл хийц, сендвич, арматур, инженерийн бүх төхөөрөмж, барилгын материал, хил гаалиар дамжин ирэх тээврийн зардал огцом өссөний улмаас манай компани 320,000,000.00 төгрөгийн алдагдал хүлээж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ. /хх-5/
9. Улмаар, Хөдөлмөр дээшлүүлэх төслийн 2021.08.24-ний №110/21 дугаартай Танай 2021 оны 08/16 тоотын хариу албан бичигт Танай компанитай байгуулсан ******* *******-уул аймаг дахь *******-******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын гэрээний талаар ирүүлсэн 2021.08.16-ны өдрийн хүсэлт бүхий албан тоотыг хүлээн авсан. Төслийн зүгээс энэ асуудлыг Азийн хөгжлийн банканд хүрүүлэн шийдүүлэх тал дээр ажиллаж байгааг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгчээ.
10. Үүний дараа Хөдөлмөр, Нийгмийн наас 2021.10.21-ний өдрийн 3/2801 албан бичгээр Барилгын хөгжлийн төвд дараах албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичигт, Хөдөлмөр, ны харьяа *******-Уул аймаг дахь *******-Өргөө политехник коллежид граж, сургалт дадлагын байр шинээр барьж байна. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хил хаагдсан, барилгын материалын хомсдол үүсэж, үнэ өртөг нэмэгдсэн байна. Иймд гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлага гарсан учир нэмэгдсэн төсвийг хянан магадалж өгнө үү гэжээ.
11. Тодруулбал, цар тахлын дэгдэлт, хил гаальд үүссэн нөхцөл байдлын улмаас барилгын үндсэн металл хийц, сендвич, арматур, инженерийн бүх төхөөрөмж, барилгын материал, хил гаалиар дамжин ирэх тээврийн зардал огцом өссөний улмаас ******* ******* ХХК нь 320,000,000.00 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үндэслэлээр нэмэлт зардлын мөнгөн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж 2021.08.16-ны өдөр анх холбогдох эрх бүхий байгууллагад хандсан нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон гэрээний хугацаа дуусгавар болох 2021.08.30-ны өдрөөс 14 хоногийн өмнө тухайн мэдэгдлийг хүргүүлсэн, ингэхдээ нийт ажлын 90 хувь гүйцэтгэгдсэн талаар тухайн албан бичигт тусгагдсан үйл баримт тогтоогджээ.
12. Улмаар, Хөдөлмөр дээшлүүлэх төслийн 2021.08.24-ний №110/21 дугаартай Танай 2021 оны 08/16 тоотын хариу албан бичгээр Төслийн зүгээс энэ асуудлыг Азийн хөгжлийн банканд хүрүүлэн шийдүүлэх тал дээр ажиллаж байгааг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгсөн, харин албан ёсоор гэрээний талууд ажлын хөлсөнд өөрчлөлт оруулах асуудлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний зардал ихэссэнтэй холбогдуулан гэрээний үнийн талаар шинэчлэн тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул Хөдөлмөр дээшлүүлэх төслийн 2021.08.24-ний №110/21 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК болон Хөдөлмөр, Нийгмийн ны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг нэмэгдүүлэх саналыг шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд учир дутагдалтай.
13. Улмаар, талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021.05.20-2021.08.05-ны өдөр хүртэл гэж тохирсон боловч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудсуудаар биелэлт хангагдсан талаарх баримтууд 2021.08.28-2021.08.30-ны өдрөөр үйлдэгдсэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн 2021.07.27-ны өдрийн 90/21 албан бичгээр ажил дуусгах өдрийг 2021.08.25-ны өдөр байхаар тохирсон, цаашлаад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр гүйцэтгэгч нь захиалагчид 2021.10.12-ны өдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн асуудлаар маргаагүй байна.
14. Хөдөлмөр, Нийгмийн наас 2021.10.21-ний өдрийн 3/2801 албан бичгээр Барилгын хөгжлийн төвд нэмэгдсэн төсвийг хянан магадлах хүсэлтийг хүргүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсны дараа буюу гэрээний хэрэгжилт дуусгавар болсноос хойш эдгээр үйл явдал болжээ.
15. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл 2022.06.19-ний өдөр албажсан, уг дүгнэлтээр батлагдсан тоо хэмжээний дагуу тооцсон материалын үнийн өөрчлөлтийн дүнгээр 115,684,418 төгрөгөөр тооцоологдсоныг үндэслэн захиалагчаас шаардсан боловч захиалагч нэмэгдэл зардлыг төлөхөөс хожим татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
16. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т *******ээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
17. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохирсон ажлын хөлс, гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас шалтгаалан төсөвт өртөг их хэмжээгээр цаашид нэмэгдэх нь тодорхой байгаа, мөн нэмэгдсэн тохиолдолд гүйцэтгэгчээс тухайн асуудлыг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байжээ.
18. Гэтэл гэрээний хэрэгжих хугацаа дуусгавар болж байхад, мөн ажлын гүйцэтгэл даруй 90 хувьд хүрсэн байхад тухайн асуудлаар захиалагчид анх мэдэгдсэнээс шалтгаалан талууд гэрээнд өөрчлөлт оруулах, тухайн төсөвтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох хууль зүйн боломжгүй болсон, улмаар гэрээний үүрэг дуусгавар болсноор ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн хэмжээ ихээхэн хэмжээгээр өсөж байгааг ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх ёстой байсан боловч гэрээний хугацаа дуусгавар болох шатанд мэдэгдсэнээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэлт зардлыг харилцан тохирох, талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нэмэлт зардлыг гаргах боломжгүй тохиолдолд захиалагч нь захиалгаа цуцлах, хийгдсэн ажлын гүйцэтгэлд нийцүүлэн хөлс төлж дуусгавар болгох гэх мэт харилцааг хэн аль нь гүйцэтгэх боломжгүй болжээ.
19. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэгжиж дуусгавар болсон, гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд талууд үнэ, хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөн гүйцэтгэгчээс гарсан илүү зардлыг захиалагч төлөх, нэмэгдүүлэх талаар тодорхой үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээг дуусгавар болсноос хойш 2022.06.19-ний өдөр Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарсан, зөвхөн үүнд үндэслэн нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг шаардсантай холбоотойгоор хариуцагч нэмэлт үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.
20. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ажил үүргийг биечлэн гүйцэтгэж байгаагийн хувьд тухайн ажилтай холбоотой гарах нэмэлт зардлыг урьдчилан мэдэх боломжтой байсан, төсөвт өртөг их хэмжээгээр нэмэгдсэнийг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байсан, цаашлаад тухайн гарах зардлыг шийдвэрлүүлсний дараа ажлыг гүйцэтгэх, эсхүл ажлаа зогсоож, захиалагчийн зүгээс гарах саналыг хүлээх, үр дүн гарахгүй тохиолдолд гэрээг цуцлах боломжтой байсан боловч ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нэгэнт хэрэгжээд дуусгавар болсны дараа их хэмжээний хөлс шаардсан нь маргааны зүйл болжээ.
21. Гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь төсөөлөлд ороогүй, урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх тохиолдол гарсан байх магадлалтай боловч захиалагчийг ажлын үнийг нэмэгдсэн хэмжээгээр шууд хариуцах үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд тухайн нэмэгдсэн өртгийг захиалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцах үүрэг үүснэ.
22. Тодруулбал, гүйцэтгэгч нь төсвийн хэмжээ нэмэгдэх болсон шалтгааны талаар нэн даруй мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар баримтаар нотлоогүй, 2021.08.16-ны өдрөөс өмнөх хугацаанд захиалагчид урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал бий болсны улмаас зардлын хэмжээ илт нэмэгдсэн гэх шалтгаан, үндэслэлийг мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, Ажил гүйцэтгэх гэрээний хөлс, төлбөрийг нэмэгдүүлэх асуудлаар гэрээний талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх үйл баримт нотлогдоогүй, мөн ажил гүйцэтгэх гэрээгээр урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх болсонтой холбоотой гүйцэтгэгчээс бодит зардал гарсантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэв.
23. Дээр дурдсан үндэслэлээр Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн ******* , , анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар хариуцагч ******* , , анд холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД