Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00177

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

           

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан, ......... баг, ............... тоот хаягт байрлах, ..................Завхан аймаг дахь Х................ын нэрэмжит ............... нэхэмжлэлтэй,,  

Хариуцагч: Завхан,............ баг, .............. хаягт оршин суух, С.............д  холбогдох,

 

1,039,488  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: ............... харьяа Завхан аймаг дахь Х...........ын нэрэмжит .............. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...С………… нь тус байгууллагад архив, бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтнаар ажилладаг байсан. 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар илүү олгосон цалингийн хувь дээр 1,239,488 төгрөгийн актын төлбөр тавигдсан. Үүнээс 200,000 төгрөгийг өөрөө төлсөн, үлдэгдэл 1,039,488 төгрөгийг 2022 онд байгууллагаас төлж байгууллага хохирсон, дахин 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар авлага барагдуулаагүй гэж үзэн акт тавигдсан. С…………гээс 1,039,488 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  ................ харьяа Завхан аймаг дахь Х..............ын нэрэмжит ................. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...тус сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/27 тоот албан бичгээр С................д нэхэмжлэл гаргасан. С................ нь 1,039,488 төгрөгийг байгууллагын ................. тоот дансанд 2026 оны 02 дугаар сарын 11-нд төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...........харьяа Завхан аймаг дахь Х................ын нэрэмжит ............... нь хариуцагч С............д холбогдуулан 1,039,488 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С............... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/27 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч С.............. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,749 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар .............. харьяа Завхан аймаг дахь Х..............ын нэрэмжит .................ийн нэхэмжилсэн 1,039,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С................... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,749 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ