Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2026/00196

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дүгээр хороо, Ю******* гудамж-****, *** ц******* байрлах, М******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, Х******* ү******* ***** дугаар гудамж, **** тоотод оршин суух Ц******* овогт Б С /РД:****/-д холбогдох,

Нийт ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь "М******* ББСБ" ХХК-тай **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх ***** дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.С нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** төгрөгийг 2.5% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Б.С нь өнгөрсөн хугацаанд нийт *** төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс *** төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс *** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс *** төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул "М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Б.Сгийн нийт зээлийн үлдэгдэл нь ****төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл *** төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл ***төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл *** төгрөг байна. Б.С нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 432,719 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан нийт 432,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 432,719 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****төгрөгөөс**** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сгээс 6,816 төгрөгийг, улсын орлогоос 6,816 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 432,719 /дөрвөн зуун гучин хоёр мянга долоон зуун арван ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,632 төгрөгөөс 6,816 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сгээс 6,816 төгрөгийг, улсын орлогоос 6,816 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.С сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА