| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00089/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00178 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00178
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ........ хот, .......... хороо, ........... давхарт үйл ажиллагаа явуулж буй, “............” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, .......... баг, .......... тоот хаягт оршин суух, ...........ын ..........т холбогдох,
Зээл, зээлийн төлбөрт 690,942.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..........” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .......... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 665,942.62 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 690,942.62 төгрөгийг хариуцагч А.............оос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: .......... ХК-ийн нэхэмжлэлтэй, А............т холбогдох 690,942.62 төгрөгийг төлүүлэхээр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А............ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор 345,471.31 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны дотор 345,471.31 төгрөгийг тус тус төлөлт хийж, зээлээ бүрэн хаахаар тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “...........” ХК нь хариуцагч А..............т холбогдуулан зээл, зээлийн төлбөрт 690,942.62 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “...........” ХК-ийн нэхэмжилсэн зээл, зээлийн төлбөрт 690,942.62 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, хугацааны хувьд зохигчид эвлэрсэн эвлэрлийг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “............” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,133 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 10,566.5 төгрөгийг, хариуцагчаас 10,566.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “............” ХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “.........” ХК-ийн нэхэмжлэлтэй А............т холбогдох зээл, зээлийн төлбөрт 690,942.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч А............ нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор 345,471.31 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны дотор 345,471.31 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “...........” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,133 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 10,566.5 төгрөгийг, хариуцагчаас 10,566.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 21,133 төгрөгийг нэхэмжлэгч “..........” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ