| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01049/И |
| Дугаар | 304/ШШ2026/00201 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э******* даргалж, шүүх бүрэлдэх*******д шүүгч С.Ёндонсамбуу, П.Хишигдаваа нарын бүрэлдэх*******тэй шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, З******* х*******, **** тоотод оршин суух, З******* т******* овогт М******* Э******* /ИБД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, У******* З******* байранд байрлах, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, нийт ***** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч М.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү,
И төлөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, нийт 40,984,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжилж байна.
2.Нэхэмжлэгч М.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э******* би "Булган аймгийн Нөөц"-ийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад *** оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтыг хуулиар заасан хугацаанд авч, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр амралт дуусгасан болно. Гэтэл энэ хугацаанд ажил олгогч байгууллага миний Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд огт төлөөгүй нь миний нийгмийн баталгаатай байх, даатгалын үйлчилгээ авах эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал 2022 оны 9, 10 сар болон 2023 он, 2024 он, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шимтгэл огт төлөгдөөгүй байна. Булган аймгийн Н газар татан буугдаж, чиг үүргийг нь Х******* аж ахуй-Х и ОНӨХХК нэгтгэсэн тул энэ байгууллага нь эрх, үүргийн хариуцагч болно. Хариуцагч байгууллага санхүүгийн тайлан балансаа хуулийн хугацаанд гаргаж байсан бөгөөд миний шимтгэлийг төлөхөөс удаа дараа санаатай зайлсхийсэн гэж би хардаж байна. Би биечлэн хэд хэдэн удаа очиж уулзсан, албан бичгээр өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагад хамрах болно гэж бодож байна. Дээрх асуудлаар 2025 оны 02 сараас эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-д хандаж, нийгмийн хамгааллын эрх зөрчигдсөн тухай гомдол гаргасан болно. Эдгээрийг үндэслээд сэтгэл санааны хохирол нь *** төгрөг, хамгийн багаар тооцсон. Иймд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол нийт 40,984,200 /дөчин сая есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хуульд заасны дагуу албан ёсоор жирэмсний амралтаа авсан байхад миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байгаа нь Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн асуудал юм. Байгууллагууд руу албан бичиг явуулж байгаа нь Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн өөрийн дотоод журмын асуудал байна. Аймгийн и Т Хурлын тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргаас шийдвэр гаргаж Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэн. Аймгийн н газар ОНӨААТҮГ хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасалт хийж, татан буулгаагүй гэдэг үндэслэл нь миний жирэмсний амралттай ямар нэгэн байдлаар хамаатай асуудал биш байтал яагаад *******ийг тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх захирамж 2 удаа гарсан. Мөн Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг баланс, тайлан, тооцоо бүгд Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэгдсэн. Би удаа дараа өргөдлөө өгсөн байтал намайг дуудаж, асуудлаа тайлбарлаад, нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлж бай гэж хэлэх, эсхүл өргөдлийг маань бичүүлээд миний тушаалыг гаргуулж болох байсан. Гэтэл Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн хариуцлагагүй байдлаас болоод би хохирч байна. Өнөөдөр миний бие муу, хагалгаанд орох гэж байгаа. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас миний нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар төлөөгүйгээс болж би өнөөдөр эмчилгээ, хагалгааныхаа төлбөрийг өөрөө төлж байна. Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг шүүх, цагдаагаар шалгуулж байгаа талаар аймгийн Засаг дарга болон хамаарал бүхий хүмүүс бүгд мэдэж байсан. Би нягтлан байх хугацаандаа шүүх, цагдаа, Авлигатай тэмцэх газарт хандаж байсан. Аймгийн н газар ОНӨААТҮГ өр авлагатай байхад яагаад аймгийн Засаг дарга, аймгийн и Т Хурлын дарга нар шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал яригдахаар байна. Би тухайн үед хоёр байгууллагыг нэгтгэх гэж байхад нь өр авлагатай болохгүй гэж хэлж байсан. Гэтэл Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын нийгмийн даатгалын өрийг төлсөн. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас намайг дуудаж орон тоо давхцалтай байна гэдгээ хэлж тушаалыг минь гаргаад, нийгмийн даатгалын шимтгэлийг маань төлөөд өгөх боломжтой байсан. Би Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д ажил оръё гэж хэлээгүй. Би 2022 оноос хойш энэ асуудлаар хөөцөлдөж байна. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн үе үеийн дарга нар миний асуудлыг мэдэж байсан. Хамгийн сүүлд дарга н.Мөнх-Очиртой нь уулзахад ажлаасаа чөлөөлөгдсөн гэж хэлсэн. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас миний эрхэд халдаж, санаатайгаар хуульд зааснаар миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйгээр нуун дарагдуулж байна гэж бодож байна. Би Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д олон удаа хандаж, асуудлаа хэлж байсан. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас баланс, тооцоо нь таарахгүй байна гээд намайг дуудаж, би нялх хүүхдээ тэврээд очиж байсан. Өр авлага, баланс тооцоо нь нийлээгүй байхад яагаад Х******* аж ахуй-Х и ОНӨХХК Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын тоног төхөөрөмжийг нь авчихсан юм бэ гэж асуухад хэн ч надад хариу хэлээгүй. Тухайн үед Өлзийхутаг гэдэг дарга нь намайг дуудаад өвс дутуу байна гэхэд нь би нялх биетэй очиж уулзаад мэдэхгүй жирэмсний амралтаа авсан, энэ асуудлаар н.Ц гэдэг цагдаа шалгаж байгаа, ямар шийдвэр гарсныг мэдэхгүй гэдгийг хэлж байсан. Намайг Хүнс х******* аж ахуйн газрын дарга Амгалан дуудаж 2 байгууллага нэгдэх гэж байгаа юм байна, чи жирэмсний амралтаа яах гэж байна гэхэд нь би өргөдлөө өгсөн хариу өгөх байх гэдгээ хэлсэн. Би өргөдлөө өгөөд хариугаа авч чадалгүй 60 хоног хүлээсэн. Тэгээд Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д дахин очиж уулзан, мөн аймгийн Засаг даргад хандсан. Аль нь ч надад хариу өгөөгүй. Би өнөөдөр гэнэт энэ асуудлыг яриад байгаа зүйл огт байхгүй. Миний жирэмсний амралттай байсан хугацааны буюу 2022 оны 09, 10 дугаар сар, **** он бүтэн, *** он бүтэн, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нөхөн төлөхийг шаардаж байгаа. Мөн би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эргэж ажилдаа орох ёстой байсан. Миний тушаал гараагүй тул би өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэж бодож байгаа. Хонийг М.Э*******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид дураараа олгосон гэж байгаа боловч би шүүхэд хандаж Давж заалдах шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсний дараагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж өр төлбөрт хонь авсан. Би Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахаар шүүхэд хандсан ч шүүхээс Аймгийн н газар ОНӨААТҮГ татан буугдсан байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгээд би Ш х*******-Х ОНӨААТҮГ-г хариуцагчаар татаж шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 21 хоногийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр алба хаагч миний хохирлыг хуульд зааснаар барагдуулж, 4,700,000 төгрөг гаргуулж байсан. Би дур мэдэн хонь авсан зүйлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийгдэж хонь авсан. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас надад удаа дараа эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан. Мөн шүүх хуралдаанд миний хүүхдийг өөд болчихсон биз дээ гэж асууж байсан. Би шүүх шинжилгээний газарт хандаж, журам стандартын дагуу сэтгэл санааны хохирол гаргуулсан. Мөн У*******баатар хотод Хүний эрхийн комиссиор явж байхдаа сэтгэл санааны хохирол тооцдог газарт очиход хамгийн бага хэмжээ нь **** төгрөг байдаг гэсэн тул 20,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн. Хоорондоо эвлэрэх болов уу гэж бодоод шүүхэд хандалгүй өдийг хүрсэн. Журам стандартад зааснаар албан ёсны газарт нь хандаж сэтгэл санааны хохирлын тооцоо гаргуулсан. Би жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 214 дугаартай шүүхийн шийдвэр байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой маргаан тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн асуудал хамааралгүй байх гэж бодсон. Би Ш х******* төслийн нягтлан бодогчийн цалин *** төгрөг гэсэн тул тухайн үнийн дүнгээс тооцож тооцоолол хийсэн. Иймд 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалин *** төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж *** төгрөг, сэтгэл санааны хохирол *** төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийг **** төгрөгийн хэмжээнд нөхөн төлүүлэх, нийт 40,984,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э******* нь цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол 40,984,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба т*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.
1. Х******* аж ахуй-Х и ОНӨХХК нь хариуцбал зохих этгээд биш болох тухайд:
Булган аймгийн Засаг даргын **** оны 07 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай захирамжаар "Аймгийн н газар" ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Уг засаг даргын захирамжид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж, аймгийн Засаг даргад танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байдаг боловч Булган аймгийн и Т Хурлын хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор Аймгийн н газрыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х И ОНӨХХК-тай нэгтгэх тогтоолын 14 дүгээр тогтоолын 2.7-д заасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор гэж өөрчилсөн байдаг. Компанийн тухай хуулийн 18.4-т Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар ... өөрчлөн байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа компанийг улсын бүртгэлээс хасалт хийгээгүй бөгөөд одоог хүртэл Аймгийн н газар ОНӨААТҮГ нь хуулийн этгээдийн эрхтэй байхад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн т*******члэн нэгтгэх ажлын хэсэг байгуулагдах явцдаа манай компанийн бүтэц зохион байгуулалттай холбоотой чиг үүрэг өгөөгүй ба манай компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй, М.Э******* гэх хүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй юм. Иймд манай компанид холбогдуулан гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд:
Нэхэмжлэгч М.Э******* нь ямар тушаал шийдвэрийн дагуу цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар "Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба т*******ээс дээш хугацаанд, *******ээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй" гэжээ. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл үүсэх ба манай байгууллагаас т*******ийг чөлөөлсөн талаар тушаал шийдвэр гараагүй, мөн ямар үндэслэлээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь ажил олгогч болон ажлаас чөлөөлсөн байгууллагаасаа эрхээ сэргээлгэх шаардлага гаргах нь зүйтэй байна гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн и Т Хурлын хуралдааны тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэн. Булган аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх байсан боловч *** оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн и Т Хурлын тогтоолын 2.7-т заасныг өөрчилж 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор болгож хойшлуулсан. Тухайн үед Аймгийн н газар ОНӨААТҮГ-т ажиллаж байсан хүмүүс дур мэдэн хонийг цалин болон жирэмсний амралтдаа авсан тул нэгтгэх ажил хойшлогдсон. Ажлын хэсгээс 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлан, хаалтын балансаа гаргаж өгнө гэсэн ч одоог хүртэл баримтыг ирүүлээгүй байна. Ажлын хэсгээс лавлахад Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажиллагаа одоо хүртэл дуусаагүй гэсэн хариу өгсөн. Мөн ажлын хэсгээс аймгийн н газрыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нийлсэн талаарх шийдвэр ирээгүй тул эрх зүйн акт үйлдэх боломжгүй байна. Иймд Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажиллагаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 онд Х******* аж ахуй-Х и ОНӨХХК шүүхэд хариуцагчаар татагдсан зүйл байхгүй. Засаг даргын захирамжаар болон ажлын хэсгээс нийгмийн даатгалын шимтгэл төл гэсэн шийдвэр гараагүй. Аймгийн Н газар ОНӨААТҮГ-ын бичиг баримт манай байгууллагад хадгалагдаж байгаа гэв.
6. Нэхэмжлэгчээс:
-М.Э*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь,
-Булган аймгийн н газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн*** дугаар Ажилд томилох тухай тушаал,
-Булган аймгийн н газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн*** дугаар М.Э*******д жирэмсний амралт олгох тухай тушаал,
-Булган аймгийн и Т Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаар Булган аймгийн Н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх тухай тогтоол,
-Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг,
-2016 оноос 2023 оныг дуусталх хугацааны М.Э*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
-Аймгийн и Т Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7.Хариуцагчаас:
-Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Булган аймгийн и Т Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д ажил хүлээлцсэн акт,
-Булган аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ***дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамж,
-Булган аймгийн И Т Хурлын худалдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар Тогтоолын холбогдох заалтыг өөрчлөх тухай тогтоол,
-Ш х*******-Х ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоол, тогтоолын 01, 02 дугаар хавсралт,
-Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн албан бичиг,
-Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар хариу албан бичиг,
-Булган аймгийн Ц газрын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар хариу албан бичиг,
-13-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.О 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн тодорхойлолт,
-2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Булган аймгийн Н газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
-Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн Засаг дарга Б.А хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг,
-Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн и Т Хурлын дарга Д.Э хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/65 дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг,
-Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Б хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/80 дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
8.Шүүхээс:
-Булган аймгийн Засаг даргын 2022 оны 078 дугаар сарын 29-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай ***дугаар захирамж,
-Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал,
-Булган аймгийн Н газрын 2021 оны 12 дугаар сарын цалингийн хуулбар,
-Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар Нэмэгдэл олгох тухай тушаал,
-Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар Цалингийн шатлал нэмэх тухай тушаал,
-Булган аймгийн Засаг даргын баталсан Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажлын хэсгийн удирдамж,
-Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар магадлал,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийдвэр,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж зэргийг бүрдүүлсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э*******гийн хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, нийт 40,984,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэх******* дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
-...Би Аймгийн н газар ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад 2022 онд жирэмсний амралтаа авсан. Намайг жирэмсний амралтаа авснаас хойш Аймгийн н газар ОНӨААТҮГ-ийг татан буулгах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсныг тухайн үед мэдээгүй, албан бичгээс нь харж мэдсэн. Аймгийн н газар ОНӨААТҮГ татан буугдаж байх үед олон хурлын протокол хөтлөгдөж, шүүхээр хүртэл хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн байна. Тухайн үед манай байгууллагын ТУЗ-ийн дарга байсан н.Амгалан гэдэг хүн жирэмсний амралтаа авсан М.Э*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг Х******* аж ахуй-Х и ОНӨХХК төлөх үүрэгтэй талаар н.Өлзийхутаг даргад хэлсэн ч үл ойшоон, ямар нэгэн шалтгаангүйгээр миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Би нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйг мэдсэний дараагаар аймгийн Тамгын газраас эхлэн дэс дараатайгаар албан ёсоор өргөдөл гаргасан. Гэтэл аймгийн Тамгын газраас Аймгийн н газар ОНӨААТҮГ татан буугдсан, Ш х*******-Х ОНӨААТҮГ-т ханд гэж хэлсэн. Би Ш х*******-Х ОНӨААТҮГ-т дараалан хандсан ч намайг үл ойшоон хариу тайлбар албан бичиг ирүүлээгүй. ... Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай уулзахад Аймгийн н газар ОНӨААТҮГ-тай нэгдээгүй, Аймгийн н газар ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулж байгаа, иргэний бүртгэлээс хасалт хийгдээгүй байна гэсэн тайлбарыг хэлсэн. Гэтэл Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын бүхий л үйл ажиллагаа, эд хөрөнгийг албан ёсоор, комисс томилж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК хүлээж авсан байна. Иргэний бүртгэлээс хасалт хийгдэх асуудал нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой юм. ... Ажилд авахгүй байх боломжтой гэж үзэхэд жирэмсний амралтаа авсан миний нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр байгууллага нэгтгэсэн хугацаанаасаа хойш төлөхгүй байгааг санаатайгаар нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, үүргээ биелүүлэхгүйгээр иргэнд хохирол учруулсан гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т зааснаар гэм хор, хохирол учруулсан байна. Мөн миний 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг санаатайгаар нуун дарагдуулсан, жирэмсний амралтаа авсан ээжийн эрхийг санаатайгаар зөрчсөн, надад сэтгэл санааны хохирол учруулсан байна. Намайг удаа дараа хохироож байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг 4,421,700 төгрөгийн хэмжээнд нөхөн төлүүлэх, цалин 11,210,400 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг, нийт 40,984,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч тал доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
-2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн и Т Хурлын хуралдааны тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэн. Булган аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх байсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн и Т Хурлын тогтоолын 2.7-д заасныг өөрчилж 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор болгож хойшлуулсан. Тухайн үед Аймгийн н газар ОНӨААТҮГ-т ажиллаж байсан хүмүүс дур мэдэн хонийг цалин болон жирэмсний амралтдаа авсан тул нэгтгэх ажил хойшлогдсон. Ажлын хэсгээс 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлан, хаалтын балансаа гаргаж өгнө гэсэн ч одоог хүртэл баримтыг ирүүлээгүй байна. Ажлын хэсгээс лавлахад Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажиллагаа одоо хүртэл дуусаагүй гэсэн хариу өгсөн. Мөн ажлын хэсгээс аймгийн Н газрыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нийлсэн талаарх шийдвэр ирээгүй тул эрх зүйн акт үйлдэх боломжгүй байна. Иймд Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажиллагаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Булган аймгийн н газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/9 дугаар тушаал /хх-н 120-р ху/, Булган аймгийн н газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн М.Э*******д жирэмсний амралт олгох тухай Б/2 дугаар тушаал /хх-н 9-р ху/, Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн шатлал нэмэх тухай 01 дугаар тушаал / хх-н 121-р ху/, Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 106 дугаар тушаал /хх-н 122-р ху/, Булган аймгийн Н газрын 2021 оны 12 дугаар сарын цалингийн хуулбар /хх-н 123-р ху/, Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэгдэл олгох тухай 55 дугаар тушаал /хх-н 124-р ху/, Булган аймгийн и Т Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн Н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх тухай 14 дугаар тогтоол /хх-н 125-р ху/, Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/322 дугаар Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг /хх-н 11-12-р ху/, 2016 оноос 2023 оныг дуусталх хугацааны М.Э*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 13-27-р ху/, Х******* аж ахуй х и ОНӨХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 14-р ху/, Булган аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/486 дугаар захирамж /хх-н 47, 126-р ху/, Булган аймгийн Засаг даргын баталсан Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажлын хэсгийн удирдамж /хх-н 127-р ху/, Булган аймгийн и Т Хурлын хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тогтоолын холбогдох заалтыг өөрчлөх тухай 13/11 дугаар тогтоол /хх-н 48, 128-р ху/, Ш х*******-Х ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Бүтэц, орон тоо, цалингийн санг батлах тухай 01 дугаар тогтоол, тогтоолын 01, 02 дугаар хавсралт /49-51-р ху/, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн албан бичиг /хх-н 52-р ху/, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/08 дугаар хариу албан бичиг /хх-н 53-р ху/, Булган аймгийн Ц газрын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар хариу албан бичиг /хх-н 54-р ху/, 13-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.О 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн тодорхойлолт /хх-н 55-р ху/, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Булган аймгийн н газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-н 56-57-р ху/, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн Засаг дарга Б.А хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/64 дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-н 147-р ху/, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн и Т Хурлын дарга Д.Э хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/65 дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-н 148-р ху/, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Б хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/80 дугаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг нэгтгэх асуудлын талаар хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-н 149-р ху/ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч М.Э*******: ... Аймгийн и Т Хурлын тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргаас шийдвэр гаргаж Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэн. Би хуульд заасны дагуу албан ёсоор жирэмсний амралтаа авсан байхад миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байгаа нь Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-ийн асуудал юм. ... Иймд 2022 оны 09, 10 сар, 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-12 сар, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 4,421,700 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлэх, 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 11,210,400 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг, нийт 40,984,200 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
6.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү: ...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн и Т Хурлын хуралдааны тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэн. Тухайн үед Аймгийн н газар ОНӨААТҮГ-т ажиллаж байсан хүмүүс дур мэдэн хонийг цалин болон жирэмсний амралтдаа авсан тул нэгтгэх ажил хойшлогдсон. Ажлын хэсгээс 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлан, хаалтын балансаа гаргаж өгнө гэсэн ч одоог хүртэл баримтыг ирүүлээгүй байна. Ажлын хэсгээс лавлахад Аймгийн н газар ОНӨААТҮГ-г татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх ажиллагаа одоо хүртэл дуусаагүй гэсэн хариу өгсөн. Мөн ажлын хэсгээс аймгийн н газрыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нийлсэн талаарх шийдвэр ирээгүй тул эрх зүйн акт үйлдэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг даргын захирамжаар болон ажлын хэсгээс нийгмийн даатгалын шимтгэл төл гэсэн шийдвэр гараагүй. Аймгийн Н газар ОНӨААТҮГ-ын бичиг баримт манай байгууллагад хадгалагдаж байгаа гэж маргаж байна.
7.Булган аймгийн Н газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/09 дугаар тушаалаар М.Э*******г Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд томилжээ. /хх-н 120-р ху/
7.1.Улмаар Булган аймгийн Н газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын нягтлан бодогч М.Э*******гийн жирэмсний амралтыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс олгосон /хх-н 9-р ху/ бөгөөд нэхэмжлэгчийн жирэмсний амралттай байх хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот Булган аймгийн и Т Хурлын ээлжилт X хуралдааны тогтоолоор 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтэх шийдвэр гарч Булган аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/486 дугаар захирамжаар тус 2 газрыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нэгтгэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн удирдамжийг баталжээ. /хх-н 125, 126-127-р ху/
7.2.Мөн Булган аймгийн и Т Хурлын хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тогтоолын холбогдох заалтыг өөрчлөх тухай XIII/11 дугаар тогтоолоор Аймгийн и Т хурлын найм дахь удаагийн сонгуулийн X дугаар хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтэх тухай 14 дүгээр тогтоолын 2.7-д заасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гэснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор гэж тус 2 байгууллагыг нэгтэх хугацаанд өөрчлөлт оруулсан. /хх-н 128-р ху/
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байх тул хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажиллалаагүй хугацааны цалин, ажилгүйдлийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэгч М.Э*******гийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй байна.
9.2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 11,210,400 төгрөг, 2022 оны 09, 10 сар, 2023 оны 1-12 сар, *** оны *** сар, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 4,421, 700 төгрөгийн хэмжээнд нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
9.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д: ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, т*******тэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, т*******тэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т: ажил олгогч энэ хуулийн 21.1-т заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэж, 32 дугаар зүйлийн 32.2.2-т: орон тоо болон цалин хөлсний сан, т*******тэй адилтгах орлогын бүрэлдэх*******ийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиас тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлнө гэж тус тус хуульчилсан.
9.2.Нэхэмжлэгч М.Э******* нь Аймгийн н газар ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс жирэмсний амралтаа авч төрж амаржин Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот Булган аймгийн и Т Хурлын ээлжилт X хуралдааны тогтоолоор 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтэх шийдвэр гарчээ.
9.3.Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, т*******ий эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгэдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ гэж заасан.
9.4.Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасны дагуу нэхэмжлэгч М.Э*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль болон журманд заасны дагуу олгох, эсхүл т*******ийг адил чанарын өөр ажлын байранд авч ажиллуулах үүрэг нь Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д шилжсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь тогтоогдож байна.
Тодруулбал Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх шийдвэр гарснаар Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын эрх, үүрэг, хариуцлага Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д шилжсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, 2022 оны 09, 10 сар, 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-12 сар, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК хариуцах үндэслэлтэй.
9.5.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн Аймгийн н газар ОНӨААТҮГ -ын бичиг баримт манай байгууллагад хадгалагдаж байгаа гэх тайлбараар Х******* аж ахуй-Х и ОНӨХХК нь Аймгийн н газар ОНӨААТҮГ-тай нэгдээгүй, Аймгийн н газар ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулж байгаа, иргэний бүртгэлээс хасалт хийгдээгүй гэж маргаж байгаа нь үгүйсгэгдэж байгаа төдийгүй Аймгийн н газар ОНӨААТҮГ-ын эрх үүрэг, хариуцлага Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д шилжсэн нь тогтоогддог.
9.6.Нэхэмжлэгч М.Э******* нь Аймгийн н газар ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа сард 1,400,000 төгрөгийн цалин авдаг байсан гэж тайлбарлан 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалин нийт 11,210,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
9.7.Булган аймгийн Н газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн шатлал нэмэх тухай 01 дугаар тушаалаар нягтлан бодогч М.Э*******гийн үндсэн цалинг ТҮ-9-4 дэх шатлал буюу 846,000 төгрөгөөр тооцож олгохоор, мөн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэгдэл олгох тухай 55 дугаар тушаалаар нягтлан бодогч М.Э*******д ур чадварын нэмэгдэл олгох журмын 1,2-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу 25 хувь, Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт орсон журмын дагуу 10 хувиар тооцож, сар бүр албан тушаалын сарын үндсэн цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэжээ.
9.8.Нэхэмжлэгч М.Э*******гийн Аймгийн н газар ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажиллаж байхдаа сард авч байсан үндсэн цалин 846,000 төгрөг, нэмэгдэл нийт 296,100 төгрөг, нийт сарын цалин 1,142,100 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар буюу нийт 8 сард үржүүлэхэд**** төгрөг болж байна.
9.9.Харин нэхэмжлэгч 2022 оны 09, 10 сар, 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-12 сар, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 4,421,700 төгрөгийн хэмжээнд нөхөн төлүүлэх шаардлага гаргасан ба нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг мөнгөн дүнгээр тооцож даалгах боломжгүй ба тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д даалгах нь зүйтэй байна.
9.10.Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т: Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
9.11.Иймд хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 сарын хугацааны нийт цалин *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгож, 2022 оны 9,10 сар, 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-12 сар, 2025 оны 01 дүгээр сараас 03 сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д даалгаж, цалин нэхэмжилсэн шаардлагаас *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10.Ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
10.1.Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5.9.3-т: Хүүхэд асрах чөлөө авахаас өмнө энэ хуулийн 9.1-т заасан эрхийг хангасан даатгуулагч эхийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд, эсхүл ажилд ороод 9 сар хүртэлх хугацаанд ажил олгогч нь татан буугдсан, дампуурсан бол т*******д ажилгүйдлийн тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т: Даатгуулагч нь сүүлийн 24 сарын хугацаанд 12 сар шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасны дагуу дундаж цалин хөлс **** төгрөгөөр тооцон т*******ий 45 хувь болох *** төгрөгийг 6 сард үржүүлэн нийт *** төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
10.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба т*******ээс дээш хугацаанд, *******ээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. гэж, мөн хуулийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно. гэж тус тус заасан.
10.3.Нэхэмжлэгч М.Э******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлэх эрхтэй хэдий ч Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-тай нэгтгэх шийдвэр гарсантай холбогдуулан М.Э*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр гараагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.
10.4.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
11.1. Нэхэмжлэгч ... Би шүүх шинжилгээний газарт хандаж, журам стандартын дагуу сэтгэл санааны хохирол гаргуулсан. Мөн У*******баатар хотод Хүний эрхийн комиссиор явж байхдаа сэтгэл санааны хохирол тооцдог газарт очиход хамгийн бага хэмжээ нь 20,000,000 төгрөг байдаг гэсэн тул 20,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Хоорондоо эвлэрэх болов уу гэж бодоод шүүхэд хандалгүй өдийг хүрсэн. Журам стандартад зааснаар албан ёсны газарт нь хандаж сэтгэл санааны хохирлын тооцоо гаргуулсан. гэж тайлбарлан сэтгэл санааны хохиролд нийт 20,492,100 төгрөгийг хариуцагч Х******* аж ахуй х и ОНӨХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
11.2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эх үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.
11.3.Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны **** дугаар сарын ***-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 25 тоот тогтоолоор баталсан журмын 3.2-т: Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гиш*******ий хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэжээ.
11.4.Нэхэмжлэгч М.Э******* нь сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй хэдий ч дээрх журмын дагуу шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсэн эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан зохигчийн үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч М.Э*******гийн хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас сэтгэл санааны хохирол 20,492,100 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус заасныг баримтлан Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгож, 2022 оны 09, 10 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас цалин 2,073,600 төгрөгт холбогдох хэсгийг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,492,100 төгрөг нийт **** төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.М.Э*******гийн нэхэмжлэлийг хангаж өгөх нь зүйтэй гэсэн и төлөөлөгч С.Оын гаргасан дүгнэлтийн зарим хэсгийг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Э*******д буцаан олгож, ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *** төгрөгийг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгох нь зүйтэй байна.
15.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Аймгийн и Т Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолоор Аймгийн н газар ОНӨААТҮГ-ыг татан буулгаж Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д ажил хүлээлцсэн акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь, мөн Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаар магадлал, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 304 дугаар шийдвэр, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх маргааны зүйлд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгож, 2022 оны 09, 10 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас цалин*** төгрөгт холбогдох хэсгийг, ажилгүйдлийн тэтгэмж 4,860,000 төгрөг, сэтгэл санааны хохирол *** төгрөг, нийт *** /хорин долоон сая дөрвөн зуун хорин таван мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,071 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Э*******д буцаан олгож, 362,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* аж ахуй-Х и ОНӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 161,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА
ШҮҮГЧИД С.ЁНДОНСАМБУУ
П.ХИШИГДАВАА