Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан, .......... баг, ............. тоотод оршин суух .............. овогт ............гийн ..............гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны  12 дугаар  сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М...................нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ……… овогт ……….. нь 1970 онд төрсөн. 1988 онд ………. сумын …………ын нэрэмжит ……….дүгээр ……….жилийн сургуулийг төгссөн. 1988 оны 12 дугаар сарын 16-нд ……….. сумын ……… дугаар ………т түр талбайн …….ийн ажилд орж байсан. Улмаар 1989 оны 1 сараас ………. ажилд томилогдон ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ……….. ажиллаж байсан болон ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа юм. Иймд намайг 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл …… сумын ……дугаар ……….т ………аар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С...........гийн  нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С........... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар 13-ныг хүртэл Завхан аймгийн ……….хотын …………….чээр,

1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тус ………………аар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .......... хотын .................. 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаал, мөн ............... 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай “түр ажилчин авах тухай” тушаал зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Ж............ийн өгсөн мэдүүлгийн: “...Би ....... дугаар ...........т нярваар ажиллаж байхад С..........туслах багшаар ажилладаг байсан. Тэр ..........-ийн ..........байсан. Тэгээд татан буугаад тэнд бид хамт ажиллаж байгаад би 1992 онд ажлаасаа гарсан. Тэрнээс хойш мэдэхгүй…” гэх хэсэг,

Гэрч Ж.............гийн өгсөн мэдүүлгийн: “...Завхан аймгийн ......... сумын ..........багт 1988 онд 24-ийн .........т хамт .......... ажиллаж байсан. Би тэтгэвэртээ гараад С............ одоог хүртэл ажиллаж байгаа...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч С.............гийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн          6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.............гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........  овогт ............гийн ..........г 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар 13-ныг хүртэл Завхан аймгийн ………хотын …………….ээр,

-1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ……… хотын …………аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С............гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ