2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/04222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 о н 03 са ы20 өдөр

191/ШШ2026/04222

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-д холбогдох,

 

23,900,945 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нийт 23,900,945/хорин гурван сая есөн зуун мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...*******д холбогдох 23900945 ийм төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь уг төлбөрийг 12 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр сар бүрийн 16нд, 30нд төлнө. Төлөлт 4-р сарын 16-с эхлэх бөгөөд нэг удаагийн төлөх дүн 995872.71 төгрөг байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч У.*******д холбогдуулан 23,900,945/хорин гурван сая есөн зуун мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...*******д холбогдох 23900945 ийм төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь уг төлбөрийг 12 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр сар бүрийн 16нд, 30нд төлнө. Төлөлт 4-р сарын 16-с эхлэх бөгөөд нэг удаагийн төлөх дүн 995872.71 төгрөг байна. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч У.*******д холбогдуулан 23,900,945/хорин гурван сая есөн зуун мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.******* нь 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүрийн 16, 30-ны өдрүүдэд 995,872.71/есөн зуун ерэн таван мянга найман зуун далан хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,455 төгрөгөөс 138,727.5 төгрөг улсын орлогоос, хариуцагч У.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 138,727.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ