Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2026/00213

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, Х******* М******* гудамж, Ж******* баг, **** тоотод байрлах Булган аймгийн Булган сумын З******* д******* Д******* Бямбаж*******лын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ****дугаар баг, З******* **** тоотод оршин суух М******* О,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, З******* **** тоотод оршин суух Х Б нарт холбогдох,

Зээлийн үлдэгдэл **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******л нь шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Булган сумын 6 дугаар багийн Михиал овогтой О нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хоршоо хөгжүүлэх сангаас "Гэр ахуйн цахилгаан барааны худалдаа, засвар" чиглэлээр **** төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 3 хувийн хүүтэй, 3 жилийн (36 сар) жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч М.О нь гэрээний дагуу зээлийн хүүд**** төгрөг, нийт **** (гучин нэгэн сая зургаан зуун арван гурван мянга таван зуун найм) төгрөг төлөхөөс**** төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас сумын Сум хөгжүүлэх санд **** төгрөгийн хохирол учирсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 3.4-д зааснаар сумын З******* д******* хоршооны оролцоог хангах зохион байгуулж, хяналт тавьж, нэхэмжлэл г*******х эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын З******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар З******* д******* нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий з******* төрийн төлөөлөгч буюу Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Сангийн хөрөнгө нь суманд хоршоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл Сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, сургалт зохион байгуулах, хяналт тавих, авлага барагдуулах, урамшуулал олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссанаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага г*******х хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн М.О зээлийн үлдэгдэл ****төгрөгийг гаргуулж, Булган сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн банкны **** дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд г*******сан хүсэлтдээ: Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.А би Булган сумын нэхэмжлэлтэй М.О, Х.Баярцэцэг нараас **** төгрөг нэхэмжилсэн хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилогдсон билээ. Уг мөнгөн дүнг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******л нь хариуцагч М.О, Х.Баярцэцэг нарт холбогдуулан нийт 16,977,086 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд г*******жээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.О, Х.Баярцэцэг нар нь Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******лын нэхэмжилсэн нийт 16,977,086 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******лын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******лын нэхэмжлэлтэй М.О, Х.Баярцэцэг нарт холбогдох 16,977,086 /арван зургаан сая есөн зуун далан долоон мянга наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.О, Х.Баярцэцэг нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын З******* д******* Д.Бямбаж*******лын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА