Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн Н-д холбогдох 00000000000000дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Х овгийн Д-ийн Н- Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, барилгын ажил хувиараа хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Булган аймгийн Баяннуур сумын Ө-т багын хойд 0 дугаар гудамж 00 тоот Цоохор хороо гэдэг оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун баян уулын 0-00 тоотод  оршин суудаг, урьд ял шийтгэлгүй  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Д.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудалд иргэн Н.Ө-ын “Н” ХХК-ний борлуулалтын орлого болох бэлэн 1.350.000 төгрөг, самсунг эс-5 маркийн гар утас, “Х”-ны виза карт зэргийг итгэмжлэн хариуцуулсныг завшиж Н.Ө-д 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-: Мөрдөн байцаалтад бүгдийг ярьсан. Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэр лүүгээ харих гээд явж байсан чинь манай найз Н- над руу залгаад андаа өнөөдөр уулзаж жаахан сууя гэхээр би эхнэр хүүхдээ гэр лүүгээ хүргэж өгөөд буцаад машинтай Сонгинохайрхан дүүргийн Цамба гаравын орчим ирсэн чинь Н- өөрийн найз гэсэн хоёр хүүхнийг дагуулаад хүрч ирсэн. Бид дөрөв тэнд байдаг караокед орж 1 цаг дуулаад пиво уугаад сууж байгаад орой 22 цагийн орчим нөгөө кароакеноос гарсан. Нэгдүгээр хорооллын арын зодчид буудалд 2 ортой өрөө аваад гаднаас 3 том савтай пиво авч уугаад сууж байхдаа би өөрийн 1.350.000 төгрөгийг, Х-ны картын хамт өгөөд найз нь их согтож байна, хаяж магадгүй компаний түгээлтийн мөнгө байгаа юм гэж хэлсэн. Н- дахин дэлгүүр гарч том савтай пиво хоёрыг авчраад нөгөө пиво ууж байгаад, би унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь би буудлын өрөөнд ганцаараа байхаар нь биед байсан эд зүйлээ шалгаж үзсэн чинь миний “Самсунг Эс5” маркийн гар утас байхгүй байхаар нь би буудлын ресэпшин эгчээс асуусан чинь намайг тасраад унтсан хойгуур манай найз Н- нөгөө хоёр хүүхнээ дагуулаад шөнө дунд такси бариад явсан гэж надад хэлсэн.  Би Н-гийн дугаар луу залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би найз юм чинь мөнгийг маань утас, банкны картын хамт авчраад өгнө байх гэж бодсон чинь тэр чигээрээ алга болсон. Н- миний утас мөнгийг авсан шөнийнхөө маргааш нь манай найз Б-тай Сүхбаатарын талбайн баруун талын “Монтел” төвийн хажууд явж байхад тааралдсан гэж байсан. Түүнээс хойш ерөөсөө холбоо барих гээд болохгүй байгаа, олдохгүй байна. Миний эд зүйлийг манай найз Н- авсан юм. Тэр эд зүйлийг би өөрөө найздаа хадгалуулах гэж өгсөн. Тэгсэн чинь тэр чигээрэй намайг согтсон хойгуур аваад явсан юм. Өөрийн эд зүйлээ авмаар байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Би “Н” ХХК-д түгээгч хийдэг байсан. 1.350.000 төгрөг бараа борлуулалтын мөнгө байсан юм. Хэрэг гардаг орой орлогоо аваад Эксперес банкаар байгууллагынхаа данс руу шилжүүлэх гээд Цамбагаравын Хны АТМ дээр явж очсон чинь АТМ нь ажиллахгүй байхаар нь залхуу хүрээд маргааш хийчихье гэж бодоод биедээ аваад явж байсан юм. Манай байгууллагын удирдлага тухайн үед мэдээд “чи байгууллагын мөнгийг алдаагүй, найзтайгаа цуг архи ууж байгаад үрж дуусгаа биз” гээд намайг тухайн үед ажлаас халсан. Би тухайн үед байгууллагынхаа борлуулалтын мөнгө болох 1.350.000 төгрөгийг өөрөөсөө мөнгө гаргаад нөхөн төлсөн. Тэгэхлээр миний ажиллаж байсан Н ХХК-д учирсан хохирол байхгүй. Манай байгууллагын өр, төлбөр, цалин боддог, бид нарыг хариуцдаг Б-га гэж хүн байгаа. ...Картыг авч явсан боловч картнаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байна. Тэглээ ч картны нууц дугаарыг мэдэхгүй байсан юм чин мөнгө авч чадахгүй байсан. Тухайн үед картанд 300 гаруй мянган төгрөг байсан. Мөнгө, гар утас, эд зүйлээ найз Н-д өгсөн.  Би нөгөө хоёр эмэгтэйг сайн танихгүй болохоор юу гэж тэр хоёрт хадгалуулах гэж өгөхөв дээ. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3. Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2018  оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин мэдүүлсэн: “...би байгууллагын мөнгө болох 1.350.000 төрөгийг Хны виза карт, Самсунг эс-5 маркийн гар утасны хамт найз Н-д компаний түгээлтийн мөнгө байгаа юм гэж хэлээд өгсөн. Тэгтэл намайг унтсаны дараа Н- дээрх эд зүйлсийг аваад алга болсон байсан. Хны виза картнаас мөнгө алдагдаагүй, мөн Хнаас картаа үнэгүй сэргээлгээд авчихсан болохоор картаа нэхэмжлэхгүй. Гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ би алдсан 1.350.000 төгрөг, гар утас зэргээ Н-гээс нөхөн төлүүлж авсан. Одоо надад хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Гэрч С.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018  оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын дундуур Скай нэртэй буудалд цуг ажиллаж байсан Ө- гэж найз хүүхэнтэйгээ Гандангийн хажуу талын пабад уулзаад ганц ганц пиво захиалаад сууж байтал Н- утсаар яриад найзтай чинь танилцмаар байна гээд ирсэн. Н-тэй гурвуулаа такси бариад Цамбагаравын буудал дээр хүргүүлсэн. Бид гурав таксинаас буусан чинь Н-гийн найз Ө- машинтай ирсэн байсан. Н-, Ө- хоёр Цамбагаравын хажуу талын нэг дэлгүүр ороод архи пиво авч гарч ирсэн. Бид дөрөв буудалд орж нилээн юм ярьж суусан. Н- бид хоёр бие засаад ороод ирсэн чинь Ө- Ө- хоёр маргалдсан шинжтэй байсан. Ө- цүнхээ аваад явлаа гээд гарсан. Би араас нь гарсан. Араас Н- гарч ирээд бид хоёрын суусан таксинд хамт суугаад явсан. Н- өнөөдөр хоёулаа гадуур хоноё гэхээр нь зөвшөөрсөн. Саппорогийн урд талын буудалд өрөө авсан. Буудлын тооцоог Н- хийсэн. Пиво, хоолны мөнгийг Н- гаргасан. Хэнээс мөнгө зээлэх вэ гэсэн чинь Н- чи надаас авах юм уу гэхээр нь чамд мөнгө байгаа юм уу гээд Н-гээс мөнгө зээлсэн. Н-, Ө- хоёрын яриан дундуур ороогүй, тэр хоёр нэг нэгэндээ мөнгө төгрөг өгөлцөж байхыг хараагүй. Маргааш өглөө нь Н- “би өчигдөр орой Ө-гөөс мөнгө зээлсэн юмаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

5. Гэрч Ж.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би Н ХХК-д нягтлан бодогчийн ажил хийдэг. Н.Ө- нь 2017 оны 5 сард борлуулагчийн ажилд ороод 2017 оны 12 сард ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед Ө- гэж залуу манай байгууллагад борлуулалтын түгээгч хийж байсан. Ер нь борлуулалтын түгээгч нар орой болгон борлуулалтын мөнгөө дансаар болон кассанд тушаадаг. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орлогыг Ө- тушаагаагүй. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө ажил дээр очоод Ө-аас “чи орлогоныхоо 1.350.000 төгрөгийг яагаад тушаахгүй байгаа юм бэ” гэсэн чинь Ө- “би харин урд шөнө найзтайгаа буудалд ороод архи уусан, тэгээд өглөө сэрсэн чинь манай найз орлогын мөнгийг аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуцсан менежер Доржлхагвад хэлсэн чинь ажлын хариуцлага алдсан байна гээд ажлаас нь тухайн үед халж байсан юм. Ө- тухайн үед манай байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. 1,350,000 төгрөгийг Ө- тухайн үед увуулж, цувуулаад төлж барагдуулсан. Одоо манай байгууллагад нэхэмжпэх зүйл байхгүй ...” гэх  мэдүүлэг [5] ,

 

6. Гэрч Т.А- хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой өөрийн нөхөр Ө-тай хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирсэн чинь манай нөхөр хүнтэй уулзлаа гээд машинаа унаад явсан. 22 цагийн орчим өөрийнхөө утсаар над руу залгаад ажлын хүнээрээ түлхүүр өгөөд явуулаач гэсэн, тэгээд би түлхүүрийг нь өгөөд явуулсны дараа манай нөхөр дахин над руу залгаагүй. Шөнө 03 цаг 13 минутанд нөхрийнхөө 00000000 дугаар луу залгасан чинь “Манай нөхрийн найз Д- овогтой Н- утсыг нь аваад, би Н- байна гэж хэлээд би нөхөртэйгөө ярьмаар байна гэсэн чинь танай нөхөр архи уугаад тасраад унасан байна гэж” гэж хэлээд намайг яриулахгүй байсан. Түүнээс хойш би ажлын газрын хүмүүс рүү нь зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан. Түүнээс хойш Н- өөрийнхөө ?0000000 дугаараас над руу дохиод байхаар нь би эргүүлээд залгаад манай нөхөр Ха байна би очъё Ха байгааг хэлээдэх гэсэн чинь бид нар Тахилтад байна гэсэн. Түүнээс хойш утас нь дахин холбогдоогүй. Маргааш өглөө нь манай нөхөр гэртээ ирэхгүй байхаар нь би ажил дээр нь яваад очсон чинь манай нөхрийн архи нь гараагүй байдалтай юу болсон талаар нь асуусан чинь Н-тэй уулзсан гэдгээ хэлээд Н-д гар утас, болон ажлын 1.350.000 төгрөгийг, миний цалингийн Хны картыг хадгалуулсан гэж хэлсэн. Н-г архи уугаагүй гэж надад хэлсэн. Түүнээс хойш нөхрийн хамт манай нөхрийн эд зүйлийг мөнгөний хамт Н- авчраад өгөх байх гэж зөндөө харсан боловч авчирч өгөөгүй. Н-тэй 2017 оны 11 дүгээр сарын 24-ний үед байх утсаар ярьсан чинь би хөдөө явсан байна, мөнгө утсыг аваагүй гэсэн. Би нөхрийгөө Н-гээс өөр хүнд эд зүйл мөнгөө өгсөн юм болов уу гэж шалгасан боловч Н- хамгийн сүүлд манай нөхрийн утсаар ярьсан, бас мөнгө, картаа манай нөхөр Н-д өөрөө хүлээлгэн өгсөн гэдгээ хэлсэн ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7. Гэрч Т.Ц-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой өөрийн ажилладаг Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Т нэртэй зочид буудлын ресепшин ажлаа хийгээд байж байсан чинь орой 22 цагийн орчим манай буудалд 2 залуу, 2 хүүхэн согтуу байдалтай орж ирээд хоёр ортой өрөө хоногоор 25000 төгрөгөөр авсан. ...шөнө 03 цагийн орчим байх нөгөө 2 хүүхэн нь, хоёр залуугийн нэг залуутай гарахаар би та нар хаачих гэж байгаа, нөгөөхөө яасан гэсэн чинь бид гурав удахгүй ороод ирнэ гээд гарсан. Би гараад харсан чинь гурвуулаа такси бариад явсан. Би дээшээ гараад нөгөө залууг харсан чинь тэр залуу орон дээр тасраад унтаж байсан. Би дууссан пивоны савыг аваад өрөөг нь гаднаас нь цоожлоод доошоо буусан. Өглөө нь нөгөө залуу босоод бууж ирээд манай гурав яасан бэ гэхээр нь, би нөгөө гурав чамайг орихоод явсан гэдгийг хэлсэн. Нөгөө залуу миний хамаг юм байхгүй байна гэж хэлээд явсан юм. Түүнээс хойш манай буудал ирээд эхнэртэйгээ ирээд нөгөө залуу камер шүүсэн байсан. Тэр гурав анх мөнгөгүй шинжтэй нөгөө тасраад үлдсэн залуу тооцоо хийж байсан, харин тэр гурав буудлаас гараад явахдаа мөнгөтэй шинжтэй такси бариад явж байсан. Тэр залуу буцаад ирнэ гэж хэлээд ирээгүй. ...” гэх мэдүүлэг [7],

 

8. Д.Н-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...би Баянхошуунаас гараад Гандангын автобусны буудал дээр Б-тай уулзаад найз залуугийнх нь хувцас хунарыг өгчихөөд буцаад Баянхошуу руу явах гээд арын буудал руу алхаад явж байтал Б- над руу утсаар залгаад “чи Ха байгаа юм бэ, Гандангын буудал дээр хүрээд ирээч хоёулаа нэг газар орж суух уу гэсэн. Тэгээд би Гандангын урд талын буудал дээр Б-тай дахиж уулзаад бид хоёр Гандангын баруун талын нэг пабад орж пиво захиалж, юм хум ярьж суусан. Тэгээд бид хоёр хэсэг сууж байгаад такси бариад Салхит руу Б-гын гэр лүү явах замдаа миний монетон гинжийг 7-н буудлын автобусны эцэс дээр ломбарданд тавиад 2 том савтай пиво, идэж уух юм аваад гэрт нь очсон. Тэгээд бид хоёр дэлгүүрээс авсан пивоо уугаад хоносон. Маргааш нь өглөө нь бид хоёр босоод цай унд уугаад Б- ажил руугаа, би Баянхошуу руу эгчийн гэр лүү явсан. Тэгсэн чинь тэр өдөр манай нутгийн Ө- гэж найз утсаар залгаад орой уулзах уу, завтай юу гээд ярихаар нь би Б-тай өчигдөр уулзсан гэж хэлсэн чинь “тэгвэл орой уулзъя, би Б-г нэг эмэгтэй найзыгаа дуудчих, тэгээд дөрөвүүлээ уулзъя гэсэн. Тэгэхээр нь би Б- руу утсаар яриад “чи орой завтай юу, орой завтай байгаа нэг найзыгаа дуудаач, манай нэг найз хэдүүлээ уулзъя гэсэн гэхэд за за гээд орой уулзахаар болсон. Тэгээд би үдээс хойш Б- руу залгаад Ха байна гэсэн чинь Гандангын хажууд пабад найз охинтойгоо сууж байна гэсэн. Б-гийн сууж байсан пабад очиход Б-а үл таних эмэгтэй найзтайгаа пиво уугаад сууж байсан. Бид гурав уг пабад сууж байтал Ө- над руу утсаар залгаад “за юу болж байна, 1-р хороололд Цамбагарав дээр хүрээд ир” гээд дуудсан. Бид гурав пабад авсан пивоо ууж дуусаад такси бариад Цамбагаравын тэнд Ө-тай уулзсан. Ө- өнөөдөр хэдүүлээ сайхан гаръя гээд машинаа зогсоол дээр тавиад бид хоёр дэлгүүр ороод ундаа, ус, жаахан идэх юм аваад гараад нөгөө хоёртойгоо Саппорогийн арын зам дагуу байдаг олон буудлуудын нэг буудалд орж өрөө авсан. Буудлын өрөөний тооцоог Ө- хийсэн. Бид дөрөв авсан пивоо уугаад сонин сайхан ярилцаад нилээн юм ярьж хөөрч суусан. Б-, Ө- хоёр бие заслаа гээд нойл руу явлаа гээд гарахад Ө- “мань чинь согтох гээд байнаа, чи миний утас, мөнгийг хадгалж бай гээд өгсөн. Би Ө-гийн өгсөн гар утас, мөнгийг куртикнийхээ кармаанд хийсэн. Би бие заслаа гээд нойл руу явах гэхэд Б- би ч гэсэн бие засна гээд нойл руу явсан. Бид хоёр бие засчихаад буцаад өрөө рүү ороход Ө-, Б-гын найз Ө-тэй маргалдаад байж байсан. Б-гийн найз нь Ө-ыг “чи сүүлд ирсэн мөртлөө согтож, алайтлаа, муу санаа гаргалаа” гээд хэрэлдээд цүнхээ аваад өрөөнөөс зөрөөд гарсан. Араас нь Б- гарсан. Тэгэхээр нь би тэр хоёрын араас дагаад та хоёр хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь явлаа, харьлаа гээд замаас такси барих гээд гар өргөөд зогсохоор нь тэр хоёрыг аргадах гээд очоод буудал руу оруулах гэхэд тэр хоёр явлаа, харьлаа гээд байсан. Тэгээд таксинд суухаар нь би дагаад суусан. Тэгсэн Ө- “би найзындаа очиж хонолоо” гээд Баянхошуу руу явна гэхээр нь Б- бид хоёр Ө-г хүргэж өгсөн. Баянхошуунаас 1-р хороолол руу буцаж очоод Саппорогын замын урд талд байдаг зочид буудалд Б- бид хоёр өрөө авч хоносон. Маргааш нь буудлаас гарах үед Б- “мөнгөний хэрэг байна, хэнээс мөнгө зээлдэг юм бил ээ” гээд ярихаар нь надад тухайн үед Ө-ын хадгалуулсан мөнгө, гар утас байхаар нь “Ө-гөөс мөнгө зээлсэн юмаа, тэр мөнгөнөөс чи надаас зээлэх үү” гэсэн тэгье гэсэн. Тэгээд би Ө-гийн хадгалуулсан мөнгөнөөс Б-д 540,000 төгрөгийг өгсөн. Б- надаас мөнгө аваад баярлалаа, найз нь мөнгөтэй болохоороо өгье гэсэн. Монтел явж Ө-ын Самсунг эс-5 гар утсыг өөрийнхөө Самсунг Эс-4 гар утастай нийлүүлээд бүүр шинэвтэр Самсунг Эс-5 гар утсаар сольсон. Тэгээд утсаа сольчихоод Монтелын хажуугаар явж байгаад Ө-ын хамаатных нь Базаррагчаа гэж залуутай таарсан, бид хоёр мэнд мэндлээд салсан. Би Монтелоос шууд Нарантуул зах руу очиж Булган аймаг руу унаанд суугаад нутаг буцсан. Утас нь ямар ч байсан цагаан өнгийн Самсунг Эс-5 гар утас байсан, мөнгийг нь тоолоогүй, би Б-д 540.000 төгрөг өгсөн санагдаж байна, тэгээд үлдсэн мөнгийг тоолж үзэхэд 600,000 орчим төгрөг байсан. ...Мөнгийг нь тоолж аваагүй. Өгсөнийг нь аваад куртикны халаасандаа хийсэн. ...Ө-ын хадгалуулсан мөнгөнөөс гаргаж буудлын тооцоог хийсэн. Буудалд 30.000 төгрөг төлсөн. Буудалд орсоны дараа 2 лааз пиво захиалсан. Маргааш өглөө нь босоод Ө-ын хадгалуулсан мөнгөнөөс гаргасан бөгөөд 15-16000 төгрөгний тооцоо гарсан санагдаж байна. Би тухайн үед согтуу байсан. ...замын унааны зардал, идэж уух юм авсан. Нутагтаа очоод 10-н жилийн ангийнхаа хүүхдүүдтэй шоудаж үрж дуусгасан. Монтел дээр очоод сольж авсан утас байхгүй, хөдөө барьж байгаад эвдэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна. …” гэх мэдүүлэг [8],

 

9. Д.Н-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Ө- надад хөгшин чинь согтоод тасрах гээд байна гээд самсунг эс-5 гар утас, бэлэн 1,350,000 төгрөгийг өгсөн. Тэгээд тэр шөнө Б-, Ө- хоёрыг явлаа гээд буудлаас гарахаар нь дагаж гараад тэр чигтээ Ө-ыг буудалд үлдээгээд явсан. Тэр шөнөө Б- бид хоёр 1 дүгээр хорооллын Саппорогын урд талын нэг зочид буудалд өрөө авч хоносон. Буудлын тооцоо, хоол идэж уух юмны тооцоог Ө-ын мөнгөнөөс хийсэн. Б- надад мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь Ө-ын мөнгөнөөс 540,000 төгрөгийг зээлсэн. Гар утсыг нь монтел төв дээр өөрийнхөө тухайн үед барьж байсан самсунг эс-4 гар утсыг оролцуулыг өөр самсунг эс-5 гар утсаар сольсон. ...Ө- надад карт өгөөгүй, би Ө-аас банкны карт аваагүй. ...” гэх мэдүүлэг [9] ,

 

10. “А” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Самсунг Эс-5 гар утсыг үнэлсэн үнэлгээ [10],

 

11. Шүүгдэгч Д.Н-гээс хохирогч Н.Ө-д 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, дахин 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн гэх Хны баримтууд[11], мөн шүүгдэгч Д.Н-гээс хохирогч Н.Ө-д 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 560,000 төгрөг, 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай Хны орлогын ордерууд[12], мөн гар утасны мөнгө болон 1,350,000 төгрөгийн үлдэгдэл зэрэгт 350,000 төгрөг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт[13],

 

12. Д.Н-гийн иргэний үнэмлэхийн хуулбар [14], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [15], түүний Хинд эзэмшдэг дансны хуулга[16]  болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудалд өөрийн найз, иргэн Н.Ө-аас самсунг эс-5 маркийн гар утас, “Х”-ны виза карт зэргийг болон “Н” ХХК-ний борлуулалтын орлого болох бэлэн 1,350,000 төгрөг зэргийг итгэмжлэн хариуцуулсныг завшиж Н.Ө-д 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой машинтай Сонгинохайрхан дүүргийн Цамба гаравын орчим ирсэн чинь Н- өөрийнхөө найз гэсэн хоёр хүүхнийг дагуулаад ирсэн. бид дөрөв ...орой 22 цагийн орчим ...нэгдүгээр хорооллын арын зочид буудалд 2 ортой өрөө аваад, гаднаас 3 том савтай пиво авч уусан. ...би өөрийн 1.350.000 төгрөгийг, Хны картын хамт өгөөд, найз нь их согтож байна, хаяж магадгүй, компаний түгээлтийн мөнгө байгаа юм гэж Н-д хэлсэн. ...нэг сэргэсэн чинь би буудлын өрөөнд ганцаараа байхаар нь биед байсан эд зүйлээ шалгаж үзсэн чинь миний Самсунг Эс5 маркийн гар утас байхгүй байсан. ...би найз юм чинь мөнгийг маань утас, банкны картын хамт авчраад өгнө байх гэж бодсон чинь тэр чигээрэй алга болсон. Тэр эд зүйлийг би өөрөө найздаа хадгалуулах гэж өгсөн юм. Тэгсэн чинь тэр чигээрэй намайг согтсон хойгуур аваад явсан юм...” гэх мэдүүлэг [17],

-Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Би “Н” ХХК-д түгээгч хийдэг байсан. 1.350.000 төгрөг бараа борлуулалтын мөнгө байсан юм. Хэрэг гардаг орой орлогоо аваад ...АТМ нь ажиллахгүй байхаар нь залхуу хүрээд маргааш хийчихье гэж бодоод биедээ аваад явж байсан юм. ...Найз Н-д өгсөн. ...” гэх мэдүүлэг [18]

-Хохирогч Н.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2018  оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин мэдүүлсэн: “...би байгууллагын мөнгө болох 1.350.000 төгрөгийг Хны виза карт, Самсунг эс-5 маркийн гар утасны хамт найз Н-д өгсөн. Н- дээрх эд зүйлсийг аваад алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг [19],

-Гэрч С.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын дундуур ...Н-тэй гурвуулаа такси бариад Цамбагаравын буудал дээр хүргүүлсэн. ...Н-гийн найз Ө- машинтай ирсэн. Бид дөрөв буудалд орж нилээн юм ярьж суусан. ...Н- өнөөдөр хоёулаа гадуур хоноё гэхээр нь зөвшөөрсөн. Саппорогийн урд талын буудалд өрөө авсан. Буудлын тооцоог Н- хийсэн. Пиво, хоолны мөнгийг Н- гаргасан. Хэнээс мөнгө зээлэх вэ гэсэн чинь Н- чи надаас авах юм уу ...би өчигдөр орой Ө-гөөс мөнгө зээлсэн юм гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [20] ,

-Гэрч Ж.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Тухайн үед Ө- гэж залуу манай байгууллагад борлуулалтын түгээгч хийж байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орлогыг Ө- тушаагаагүй. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө ажил дээр очоод Ө-аас “чи орлогоныхоо 1.350.000 төгрөгийг яагаад тушаахгүй байгаа юм бэ” гэсэн чинь Ө- “урд шөнө найзтайгаа буудалд ороод архи уусан, өглөө сэрсэн чинь манай найз орлогын мөнгийг аваад явсан байна” гэж хэлсэн. ...ажлын хариуцлага алдсан байна гээд ажлаас нь тухайн үед нь халж байсан. Ө- тухайн үед манай байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. ...” гэх  мэдүүлэг [21],

-Гэрч Т.А-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай нөхөр хүнтэй уулзлаа гээд машинаа унаад явсан. ...шөнө 03 цг 13 минутанд нөхрийнхөө дугаар луу залгасан чинь “Манай нөхрийн найз Д- овогтой Н- утсыг нь аваад би Н- байна гэж хэлээд ...танай нөхөр архи уугаад тасраад унасан байна” гээд яриулаагүй. ...Маргааш өглөө нь манай нөхөр гэртээ ирэхгүй байхаар нь би ажил дээр нь очсон чинь манай нөхрийн архи нь гараагүй байдалтай юу болсон талаар нь асуухад Н-тэй уулзсан гэдгээ хэлсэн. Н-д гар утас, болон ажлын 1.350.000 төгрөгийг, миний цалингийн Хны картыг хадгалуулсан гэж хэлсэн. ...Түүнээс хойш манай нөхрийн эд зүйлийг мөнгөний хамт Н- авчраад өгөх байх гэж зөндөө харсан боловч авчирч өгөөгүй ...” гэх мэдүүлэг [22],

-Гэрч Т.Ц-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой ...Т нэртэй зочид буудлын ресепшин ажлаа хийгээд байж байсан чинь орой 22 цагийн орчим манай буудалд 2 залуу, 2 хүүхэн согтуу байдалтай орж ирээд хоёр ортой өрөө хоногоор 25000 төгрөгөөр авсан. ...шөнө 03 цагийн орчим байх нөгөө 2 хүүхэн, нэг залуутай гарахаар би та нар хаачих гэж байгаа нөгөөхөө яасан гэсэн чинь бид гурав удахгүй ороод ирнэ гээд гарсан. ...би дээшээ гараад нөгөө залууг харсан чинь тэр залуу орон дээр тасраад унтаж байсан. Өглөө нөгөө залуу нь босоод бууж ирээд манай гурав яасан бэ гэхээр би нөгөө гурав чамайг орхиод явсан гэдгийг хэлсэн. ...нөгөө залуу миний хамаг юм байхгүй байна гэсэн. ...Тэр гурав анх мөнгөгүй шинжтэй нөгөө тасраад үлдсэн залуу тооцоо хийж байсан, харин тэр гурав буудлаас гараад явахдаа мөнгөтэй шинжтэй такси бариад явж байсан. ...” гэх мэдүүлэг [23],

-Д.Н-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Цамбагаравын тэнд Ө-тай уулзсан. Ө- өнөөдөр хэдүүлээ сайхан гаръя гээд машинаа зогсоол дээр тавиад бид хоёр дэлгүүр орж ундаа, ус, жаахан идэх юм аваад дэлгүүрээс гараад нөгөө хоёртойгоо Саппорогийн арын зам дагуу байдаг олон буудлуудын нэг буудалд орж өрөө авсан. Буудлын өрөөний тооцоог Ө- хийсэн. ...Ө- “мань чинь согтох гээд байнаа, чи миний утас, мөнгийг хадгалж бай гээд өгсөн, би Ө-гийн өгсөн гар утас, мөнгийг куртикнийхээ кармаанд хийсэн. ...Б- “мөнгөний хэрэг байна, хэнээс мөнгө зээлдэг юм билээ” гээд ярихаар нь надад тухайн үед Ө-ын хадгалуулсан мөнгө, гар утас байсан. “Ө-гөөс мөнгө зээлсэн юм, тэр мөнгөнөөс чи надаас зээлэх үү” гэсэн. Ө-гийн хадгалуулсан мөнгөнөөс Б-д 540,000 төгрөг өгсөн. ...Монтел явж Ө-ын Самсунг эс-5 гар утсыг өөрийнхөө Самсунг Эс-4 гар утастай нийлүүлээд бүүр шинэвтэр Самсунг Эс-5 гар утсаар сольсон. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. …” гэх мэдүүлэг [24]

-Д.Н-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Ө- надад хөгшин чинь согтоод тасрах гээд байна гээд самсунг эс-5 гар утас, бэлэн 1,350,000 төгрөг өгсөн. ...Тэр шөнөө Б- бид хоёр 1 дүгээр хорооллын Саппорогийн урд талын нэг зочид буудалд өрөө авч хоносон ба, буудлын тооцоо, хоол идэж уух юмны тооцоог Ө-ын мөнгөнөөс хийсэн. Б- надад мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь Ө-ын мөнгөнөөс 540,000 төгрөгийг зээлсэн. Гар утсыг нь монтел төв дээр өөрийнхөө тухайн үед барьж байсан самсунг эс-4 гар утсыг оролцуулан өөр самсунг эс-5 гар утсаар сольсон. ...” гэх мэдүүлэг [25],

-А ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Самсунг Эс-5 гар утсыг үнэлсэн үнэлгээ [26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н-г иргэн Н.Ө-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Мөн шүүгдэгч Д.Н- гэм буруугийн талаар маргаагүй.

            Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба завших гэдэг нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өмчлөгчид нөхөн төлбөр өгөхгүй байх, дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлэх зэрэг идэвхитэй үйлдлээр илэрдэг.

            Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл Д.Н- нь Н.Ө-ын гэрт 2 жил амьдарч байсан байх ба шүүгдэгч Д.Н-, Н.Ө- нар нь урьдын найз нөхдийн харилцаа холбоотой хүмүүс байна. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Н.Ө- нь шүүгдэгч Д.Н- болон түүний найзуудын хамт зочид буудалд архидан согтуурсан, улмаар Н.Ө- нь согтож, өөрийн ажиллаж байсан байгууллагын орлогын мөнгийг хаях, гээх, алга болгох гэх зэргээс урьдчилан сэргийлж, өөрийн найз Д.Н-д орлогын 1,350,000 төгрөг, гар утас, “Х” банкны виз карт зэргийг итгэмжлэн хариуцуулж өгсөн байна. Гэтэл Д.Н- нь Н.Ө-аас хүлээн авсан бэлэн мөнгийг зочид буудлын төлбөр төлөх, хоол, пиво авах, мөн бусдад зээлүүлэх зэргээр дур мэдэн эргэлтэд оруулан завшиж, улмаар бусдын завшсан эд хөрөнгийг нөхөн төлөхгүйгээр утсаа салгаж, хөдөө явж зугтсан байна. Мөн Д.Н- нь тус гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр үйлдсэн, мөн өөрийн найзын итгэлийг урвуулан ашиглаж, амар хялбар аргаар амьдрахад зориулж завшжээ.

Тиймээс улсын яллагчийн гаргасан шүүгдэгч Д.Н-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 17.4 дгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авч дээрх тус зүйл, хэсэгт зааснаар буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н-гээс хохирогч Н.Ө-д 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, дахин 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн [27], 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 560,000 төгрөг, 100,000 төгрөг [28], мөн гар утасны мөнгө болон 1,350,000 төгрөгийн үлдэгдэл зэрэгт 350,000 төгрөг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн[29] болох нь банкны орлогын ордер, мөнгөн шилжүүлэгийн баримт, бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байх тул хохирогчид төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч нь хохирогч Н.Ө-д төлөх төлбөргүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь шүүгдэгч Д.Н-н хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн тал дээр маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс Д.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлж...” болох  тухай заасан ба шүүхээс шүүгдэгч Д.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж, түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг бичлэн эдлүүлэхээс чөлөөлж шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 


[1] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 147-148 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 145 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 102 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 72 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 147-148 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 145 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 102 дугаар тал.