Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1157

 

 

 

 

    2025            09             25                                       2025/ДШМ/1157                                                       

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н, түүний өмгөөлөгч С.Чинбат,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Минжмаа, Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1647 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Минжмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Ад холбогдох 2410000000331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч Н.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр Өлзийт хороолол, Барилгын дэнж 2 дугаар гудамж, 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Атай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт зардалд 11,197,469 /арван нэгэн сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс шатахууны зардал 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,139,060 /нэг сая нэг зуун гучин есөн мянга жар/ төгрөг болон сэтгэцийн хохиролд нэхэмжилсэн 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экс” нэртэй архины шил 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Самсунг J727S” загварын R59J803EL7 серийн дугаартай 357818082385678 имей дугаартай гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдол бүхий талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, цагаатгах талын шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрхэн няцаасан, үнэлсэн дүгнэсэн талаар тусгаагүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирол хор уршиг учирсан цаг хугацааны талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасныг тус тус зөрчсөн гэж үзэх;

Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан:

1. Гэрч С.Ж, гэрч Ж.Г, гэрч Ж.Б нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг шинжлэн судлуулж, гэрч нарын мэдүүлэг нь үндэслэл бүхий эргэлзээтэй талаар;

2. Ж.Г нь гэмт хэрэг шалгаж эхлэх цаг хугацаанд зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн, худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон боловч хуулийн хариуцлага хүлээгээгүй талаар;

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг харьцуулан судалж, талийгаачийн гар утас нь хэргийн газарт үзлэг хийх үед байгаагүй боловч гэрч Ж.Гын эхнэр гэрч Ж.Б нь хэргийн газраас олсон гэх тайлбарыг хэлж гар утсыг Ш.Нд өгсөн үйл баримтын талаар;

4. Гэрч Ю.Ггийн мэдүүлгийг шинжлэн судлуулж, Н.А нь архины шилээр талийгаачийн толгой тус газар цохисон үйлдэл хийсэн нь эргэлзээтэй, архины шил шидсэн боловч оносон эсэх нь тодорхойгүй гэх талаар;

5. Талийгаач Ш.Аийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мэдүүлгийг бусад гэрчүүдийн мэдүүлэгтээ харьцуулан судлуулж, Н.А болон талийгаач Ш.А нарын маргалдсан цаг хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд болсон,

6. Гэрч Ж.Гын гэрээс шүүгдэгч Н.А болон гэрч Ю.Г нар 17- 18 цагийн үед гарахад талийгаач нь өөрөө өөрийнхөө үйлдлийг удирдах хянах чадвартайгаар гэрч Ж.Гын гэрт үлдсэн гэх талаар;

7. Гэрч С.Жын мэдүүлэгт дурдагдсанаар шөнө унтаж байхад нь талийгаач Ш.А түүний гэрт ирсэн гэх мэдүүлэг болон 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах туршилтаар Ж.Гын гэрээс С.Жын гэрт ирэх хүртэл 6 минут 28 секунд 74 дойл алхах зайтай талаарх туршилтын тэмдэглэл зэргийг харьцуулан судлаж, талийгаач Ш.Аийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагаас хойш С.Жын гэрт шөнө /22 цагаас хойш/ ирэх хүртлээ хаана, хэнтэй хамт байсан, юу хийсэн, хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан эсэх талаар тогтоогоогүй талаар;

8. Талийгаачийн биед тогтоогдсон баруун бугалганы урд дунд хэсэгт 1x1 см бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтлийн хэн, хэзээ учруулсныг тогтоогоогүй талаар;

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Наас гаргаж өгсөн талийгаач Ш.Аийн гар утсанд авагдсан зурагт талийгаачийн С.Жын гэрт унтаж байх үеийн зураг дарагдсан, тус зэрэгт талийгаачийн баруун гар талд дээгүүрээ хүрэн өнгийн цамцтай эмэгтэй хүн хэвтэж байгаа талаар дүрс тусгагдсаныг шинжлэн судлуулж, талийгаачийн гар утсыг хэн ашигласан, хэн гэрэл зураг авсан үйл баримтыг тогтоох шаардлагатай талаар;

10. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Талийгаач Ш.Аийн гавал тархины битүү гэмтэл нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх ба нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой. Дээрх гэмтэл авсан хүн тархи дарагдаж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдах хүртэл өөрийн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой. Талийгаачийн хувьд 6-12 цагийн дараа тархи дарагдаж нас барсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол бүрэн амьд үлдэх боломжтой байсан” гэх мэдүүлгийг шинжлэн судлуулж, талийгаач нь Ж.Гын гэрээс Н.А нь явсны дараа үхэлд хүрэх амь насанд аюултай гэмтлийг авсан байж болзошгүй талаар  Н.А нь бусдыг алах санаа зорилготой үйлдлийг хүсэж, үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлаж, үр дүндээ шууд санаатайгаар хүргэсэн эсэх нь нотлогдоогүй, хүнийг алах гэмт хэргийн субъектив талын шинж нотлогдоогүй талаар тус тус мэтгэлцэж, эргэлзээтэй нөхцөл байдлуудыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай талаар тайлбарлан, цагаатгах байр суурьнаас хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцэх байдлаар шүүх хуралдаанд оролцсон.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тусгана, ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” тусгана гэснийг зөрчиж, “...өмгөөлөгчөөс гаргасан “гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. ... нотлох баримт эргэлзээтэй, ... гэмт хэргийг Ж.Г үйлдсэн байх магадлалтай, хангалттай нотлогдож тогтоогдоохгүй түл Н.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэв гэх байдлаар явцуу, үндэслэл бүхий няцаалт хийлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны шатанд мэтгэлцсэн, өмгөөлөгчийн дүгнэлтэд тусгагдсан дараах асуудлуудад үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож өгөхийг хүсэж байна.

Н.А нь хүний алах гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлон тогтоогдоогүй гэх талаар:

Миний үйлчлүүлэгч Н.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ж.Г, Ж.Б нарын гэрт гэрч Ю.Г, талийгаач Ш.А нарын хамт буюу 5-уулаа байх үедээ үл ялиг асуудлаас болж маргалдсан, тухайн үед талийгаач руу архины шил шидсэн” гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг.

Харин тухайн үйлдэл болсон гэх цагийг гэрч Ю.Г мэдүүлэхдээ “...Ж.Г, Ж.Б нарын том охин О /гэрч Б.С/ нь хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед орж ирсэн Х Од хандаж “алив ахын дүү үнсье, золгоё” гэж хэлтэл тоолгүй өрөөрүүгээ яваад орсон. Тэгтэл А “чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй” гэж хэлтэл Х босоод А дээр очоод баруун гараараа Агийн толгой руу нэг удаа цохих үед А зөрүүлээд ширээн дээр байсан ууж байсан Экс архины шилийг авч Х руу шидтэл Хгийн толгойн орой хэсэгт оноод цааш газарт унасан” гэх талаар,

Харин насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мэдүүлэгт “…гэртээ 14 цаг 10 минутын үед иртэл манай аав Г, ээж Б, аав ээжийн найзууд болох А, А, Г нар том өрөөнд жижиг шилтэй архи тавьсан, уугаад сууж байхаар нь би уурлаад өөрийнхөө өрөөнд орсон. Тэгээд би өрөөндөө хичээлээ хийгээд сууж байтал талийгаач А, А ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байхаар нь би тухайн хоёр хүний хэрүүл маргааныг хажуу талын жижиг өрөөнд байхдаа сонсоход “хонь, хурга” гэх мэтээр ойлгомжгүй хоорондоо хэрэлдээд байсан" гэх талаар,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “…хэргийн газраас хураан авсан гар утсанд өөрийнх нь /хэн?/ зөвшөөрлөөр үзлэг хийх ажиллагааг эхлүүлэв. ...Галакси Вайд2 нэртэй гар утас. ...дуудлага цэс рүү орж үзэхэд 2024 оны 03 дугаар 19-ний өдөр 09 цаг 16 минутаас 16 цаг 06 минутын хооронд .............. зэрэг дугаарын утаснуудтай холбогдсон байв. Зургийн цомог хэсэг рүү ороход 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13:31-д хийгдсэн 14 секундийн бичлэг, 2024 оны 03 дугаар сарын 19-ний 15:24-д хийгдсэн 55 секундын бичлэг, 2024 оны 03 дугаар сарын 19-ний 15:34-д хийгдсэн 5 минут 27 секундын дурсний бичлэг хадгалагдасан” гэх тэмдэглэл зэргээс үзэхэд миний үйлчлүүлэгч Н.А нь хохирогчтой маргалдсан гэх цаг хугацааг тодорхойлоход тухайн үйлдэл нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагаас 15 цагийн орчимд үйлдэгдсэн байгаа юм.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан гэрч, холбогдогчийн мэдүүлгээр дээрх 14-15 цагийн орчим үүссэн маргаанаас хойш аливаа нэг үл ойлголцол үүсээгүй, талийгаач Ш.А нь дээрх маргааны дараа өөрийн эхнэр А рүү гар утсаар видео дуудлага хийсэн, эрүүл саруул, өөрийн үйлдлийг удирдан, хянаж байсан, тухайн байршлаас буюу гэрч Ж.Г, Ж.Б нарын гэрээс эхлээд гэрч Н.А, дараа нь гэрч Ю.Г, хамгийн сүүлд амь хохирогч Ш.А нар гарах үед 18 цаг болж байсан гэх үйл баримт тогтоогдсон байдаг.

Харин талийгаачийн амь хохирсон байдалтай олдсон газар буюу гэрч С.Ж /Ж.Г ээж/-ын гэрт очсон үйл баримтыг тодруулахад Ш.А нь гэрч С.Жыг охин болон зээ нарын хамт унтаж байхад шөнө хаалга тогшоод орж ирээд унтсан гэж мэдүүлсэн байдаг. Хэдийгээр С.Ж нь цаг хугацааны талаар тодорхой дурдаагүй боловч шөнийн цаг гэдэгт оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртлэх хугацааг ойлгодог бөгөөд С.Ж нь охин, зээ нарын хамт унтаж байсан гэх мэдүүлгээс үзэхэд Ш.А нь гэрч С.Жын гэрт 22 цагаас хойш очсон гэж үзэхээр байгаа юм. Иймд Ш.А нь 18 цагаас 22 цаг хүртэл хаана, хэнтэй юу хийж явсан бэ гэх үйл баримтыг шалгаж хууль ёсны шаардлага үүсч байгаа юм. Гэрч Ж.Гын гэр, түүний ээж С.Жын гэрч 107 метр зайтай, дундаж хурдаар алхаад тойроод очиход 06 минут 28 секунд 74 дойл хугацаа зарцуулагдах нь тогтоогдсон. Ерөөсөө Ш.Аийг согтуу байна гээд гэртээ хонуулахгүй гэвэл ээжийндээ хүргээд өгөхөд 7 минут хүрэхгүй хугацаа зарцуулна, буцаад ирэхэд нийтдээ 15 минут л болох хугацаа байна. Гэтэл Ш.А нь хамгийн багадаа 4 цаг, түүнээс дээш хугацаанд хаана хэнтэй байсан бэ гэх үйл баримт өнөөдөр тогтоогдоогүй байна.

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэгт “2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх ба нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл талийгаачийн нас барсан цагийг шөнийн 04 цаг 30 минут гэж тооцвол үйлчлүүлэгч Н.Агийн талийгаачтай маргалдсан гэх цаг хугацаанаас 12 цагийн хугацаа өнгөрсний дараа талийгаач нас барсан гэж үзэх үндэслэл бий болж байна.

Мөн талийгаачийн цогцост үзлэг хийсэн, шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн баруун чамархайд гэмтэл үүсч, улмаар тархи дарагдаж нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд талийгаачийн гавлын баруун хойд хэсэгт шилээр цохьсон байх ямар ч боломжгүй, гэрч нарын болон Н.Агийн мэдүүлэгт толгойн дээд хэсэгт алдсан, архины шил шидэгдсэн гэх үйл баримт дурдагдсан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд Н.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14-15 цагийн хооронд амь хохирогчтой маргасан, толгой тус газар руу архины шил шидсэн гэх боловч, дээрх үйлдлийн улмаас Ш.А нь амь насаа алдсан нь эргэлзээтэй, Ш.А 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ю.Г, холбогдогч Н.А нарыг гэрч Ж.Б, Ж.Г нарын гэрээс гарч явсны дараа хаана хэнтэй хамт байсан, хэн нэгэн этгээдтэй маргалдсан эсэх, түүнийг үхэлд хүргэсэн гэмтлийг өөр хэн нэгэн этгээд /Ж.Г/ учруулсан эсэх зэрэг маш олон эргэлзээ бүхий нөхцөл байдлууд үүсэж байна.

Харин эргэлзээтэй нөхцөл байдлуудыг орхиж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож буй үйл баримтуудыг авч үзвэл:

 Талийгаач нас барсан С.Жын гэрт талийгаачийн хэвтэж байсан хэсгээс бусад хэсэг бүгд эмх цэгцтэй байсан, орон дээр норсон, нойтон хөнжил байсан;

Хэрэгт авагдсан зурган баримтад тухайн нойтон байж болзошгүй хөнжлийг С.Ж нь нөмрөөд талийгаачийн хажууд хэвтэж байсан талаарх үйл баримт тогтоогдсон;

Ж.Гын гэр эмх цэгцтэй, хэрэглээгүй архи пивыг хүртэл хаях хогийн уутанд хийсэн байсан;

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр олдоогүй гар утсыг Ж.Гын эхнэр Ж.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн, талийгаачийн өмсөж байсан гэх хар куртик Ж.Бид байсан;

Ш.А нь өмнө нэг ч очиж байгаагүй, гэрийг нь мэдэхгүй хүний гэрт очсон, орсон, унтсан, өглөө нас барсан байдалтай олдсон гэх;

Талийгаачийн өмсөж явсан малгайтай цэнхэр цамц хайчсан хувцсаа сольсон бол хэзээ хаана хувцсаа солисон нь тодорхойгүй;

Ж.Г нь анх цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 03 дугаар сард 19-ний өдөр 09 цагийн үед хоёр хүн ном уншуулна гээд ирэхээр нь би хийд рүү орсон байсан, номоо уншиж дуусаад гэр рүү 10 цагийн үед буцаж ороход талийгаач байгаагүй” гэж илт худал мэдүүлэг өгсөн, гэртээ талийгаач болон өөрийн эхнэр Ж.Б, гэрч Ю.Г, миний үйлчлүүлэгч Н.А нарын хамт байсан талаар үйл баримтыг огт мэдүүлээгүй;

Ж.Г, Ж.Б нарын гэрээс эхлээд Н.А, дараа нь Ю.Г нар түрүүлж гарсан нь тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл талийгаач Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагаас хойш нас барсан гэх гэрч С.Жынд очих хүртлээ хаана, хэнтэй байсан, хэн нэгэнтэй харилцсан, утсаар ярьсан, мессеж бичсэн, уулзсан, маргалдсан эсэх үйл баримтыг нотлон тогтоох зайлшгүй шаардлагатай байхад энэ ажиллагаа хийж гүйцэтгэгдээгүй, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхгүйгээр хэт яллах талыг барьж, миний үйлчлүүлэгч Н.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Ш.А нь амь насаа алдсан эсэх нь үндэслэл бүхий эргэлзээтэй байхад түүнийг гэм буруутайд тооцсон үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Н.Ад холбогдуулан яллаж буй хэргийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болох үр дагаврыг ухамсарлаж, зориуд, хүсэж үйлдсэн байх шинжээрээ ялгагддаг.

Хуульчлагдсан байдлыг авч үзэхэд ч гэсэн нэг нь “Хүнийг алсан бол”, нөгөө нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэх байдлаар хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт санаа, сэдэл, зорилгоос гадна, бий болж буй үр дагавар нь шууд, хувирашгүйгээр, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх боломжгүй байх нь хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж юм.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 10.2 дугаар зүйл /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/, 10.3 дугаар зүйл /Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/, 10.5 дугаар зүйл /Эх нярай хүүхдээ алах/, 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн өндөр тушаалтныг алах/ гэх байдлаар санаатайгаар хүнийг алах үйлдлийг хуульчилсан 5 төрлийн гэмт хэрэг тусгагдсан байна.

Харин гэмт этгээд нь хүнийг алах үр дагаврыг шууд ухамсарлаагүй, зориуд хүсээгүй боловч түүний санаатай үйлдсэн, гэм буруутай үйлдлээс хамааралтай шалтгаан нөхцөлийн улмаас хүний амь нас хохирсон буюу хуульчлагдсан бичиглэлийн хувьд “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” буюу хожим бий болж буй үр дагавраас шалтгаалан зүйлчлэл хүндэрч тодорхойлогддог гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад /Хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт /Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад /Хүний хууль бусаар хорьсон гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /Хууль бусаах үр хөндөх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 28.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/ зэрэг 6 зүйл ангид тусгагдсан байна.

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. /Улсын дээд шүүхийн 2019.10.28-ны өдрийн №550/

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад Н.А нь бусдыг алах, амь насыг нь хохироох санаа зорилготой байсан гэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинжийг нотлон тогтоосон нэг ч баримт байдаггүй. Харин ч гэрчүүдийн мэдүүлэгт Н.А нь талийгаач Ш.Атай маргалдсаны дараа талууд учир зүйгээ ололцсон, Ш.А нь өөрийн гар утсаараа гэр бүлийн хүнтэйгээ харилцаж үл ялих зүйлээс болж маргалдсан боловч одоо хэвийн болсон гэх талаараа хэлсэн, Н.А, Ш.А нарын хооронд үүссэн маргаан нь цаашид үргэлжлээгүй байдаг. Мөн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэгт “...Талийгаач Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх ба нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой. Талийгаачийн хувьд 6-12 цагийн дараа тархи дарагдаж нас барсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол бүрэн амьд үлдэх боломжтой байсан” гэх талаар мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, талийгаач Ш.Аийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ учруулсан байхаас үл харгалзан, талийгаачийн амь нас аврагдах бүрэн боломжтой байсан боловч дээрх гэмтэл нь хүний нүдэнд ил харагдахгүй, хохирогч этгээд өөрийн биед гэмтэл учирсан эсэх талаар шууд тодорхойлох боломжгүй тул эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй хугацаа алдаж, улмаас гэмтлийн дараах хор уршиг буюу гэмтлээс шалтгаалан тархи дарагдаж, хүний амь нас хохирсон гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллА явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ...шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд, заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Г.Минжмаа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан “Гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт” нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд өөр, хэргийн бодит нөхцөл байдлыг гэрчлэх гэрч нарын мэдүүлэг дутуу, шүүгдэгчийн цагаатгах үндэслэлийн баримтууд нотлогдоогүй байхад шүүгдэгчийг гэм буруутай тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй талаар:

Учир нь хавтаст хэрэгт авагдсан гомдол хавсарган өгч байгаа тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: Хэргийн бодит үйл баримт нь анх А, талийгаач А, Б, Г, Г нар нь 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, ........ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Атай үл ялих зүйлээс болж маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохих бус архины шилээ далайлгаж байгаад цохилгүй доошоо унагасан бөгөөд тухайн архины шил нь талийгаачийг цохиогүй шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн “...гэтэл Ш.А миний зүүн хөмсөг рүү цохисон, эргүүлээд би “чи яаж байнаа” гээл нэг юм аваад шидсэн оноогүй, тэгээд би “явлаа” гээд 4-5 цагийн орчим харих гээд гараад явсан, тэр чигээрээ гэртээ харьсан” хэмээн мэдүүлсэн бөгөөд энэхүү үйл баримтыг хэргийн газар байсан насанд хүрээгүй гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллА явцад өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд би жижиг өрөөндөө байж байтал шил унах чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад иртэл Н.А ах, талийгаач Х ах хоёр хоорондоо хэрүүл, маргаан үүсгээд байж байсан. ...Тухайн үед Н.А ах манай том өрөөнд байрлах ширээний хойд талд сууж байсан бөгөөд Н.А ахын хажуу талд газарт нэг архины шил байсан. Ширээний бариуун урд талын буланд Х ах сууж байсан. Хажууд нь гэрлээ эгч зогсож байсан.. ...Тэр шил хөх өнгийн, юуны шил гэдгийг нь би мэдэхгүй, хагараагүй дотроо юмтай үгүйг нь мэдэхгүй байна, хагараагүй бүтэн шил байсан” хэмээн мэдүүлснээс үзэхэд шүүгдэгчийн тухайн архины шилийг талийгаач руу далайлгаад өөрийнхөө доошоо алдсан цохиогүй гэх нөхцөл байдал бий байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллА явцад өгсөн мэдүүлэгтээ “...Манай нөхөр Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн “эмээл, хазаар” гэсэн фэйсбүүк чатаар дүрстэй дуудлага хийж “Н.Атай муудаад” гэж байсан, тэгэхээр нь би “яасан юу болсон бэ” гэтэл “зүгээрээ санаа зоволтгүй, бид хоёр учраа олсон, хүүхдүүд болон ах дүү нарт битгий хэлээрэй, би одоо хот руу явлаа, дүүгийндээ очоод усанд ороод маргааш Дорнод руу ажил руугаа явна” гэж ярьж байсан. Би дахин залгасан боловч холбогдож чадаагүй....” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгчийн хэлээд байгаа нөхцөл байдал тогтоогдохоос гадна нөхцөл байдлыг хоорондоо зөрүүтэй мэдүүлж байгаа гэрч болох Г мэдүүлэг болох “...Х ах Од хандан “алив ахын дүү үнсэе, золгоё” гэж хэлтэл тоолгүй өрөө рүүгээ яваад орсон. Тэгтэл Н.А “чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй” гэж хэлтэл Х босоод Н.А дээр очоод баруун гараараа толгой руу нь нэг цохих үед Н.Агаанаа зөрүүлээд ширээн дээр ууж байсан Экс архитай шилийг шидтэл Хгийн толгойн орой хэсэгт оноод цааш газарт унасан бөгөөд тухайн шил хагарсан болон Х толгой нь хагарсан зүйл огт байгаагүй. Тэгтэл Х энхэр рүүгээ фэйсбүүкээр дүрстэй дуудлагаар яриад “танай найз чинь миний толгой руу архины шилээр цохисон” гэж хэлсний дараа маргалдаад...” гэж байгаа боловч гэрч Ггийн мэдүүлэг түүний гэр бүлийн хүн болох гэрч Аийн дээрх мэдүүлэгтээ зөрүүтэй байгаагаас гадна тухайн үед талийгаач болон А нар ширээний баруун, зүүн талд сууж байсан бөгөөд үнэхээр талийгаач руу шидсэн шил талийгаачийн талд биш Агийн талд байсныг харсан насанд хүрээгүй гэрч Ц мэдүүлгээр шүүгчдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн доошоогоо алдсан гэх үйл баримт байх боломжтой байна.

Хоёрт: Тухайн хэргийн мөрдөн шалгах явцад мэдүүлэг өгсөн Г болон Ж нар нийтдээ 3 удаа гэрчийн мэдүүлэг өгдөг боловч мэдүүлгүүд нэг зөрүүтэй эргэлзээтэй, тэр тусмаа талийгаачийн нас барсан газар болон Ж нь талийгаачийн утсанд авсан зурган дээр “хажууд нь хэвтэж байсан хэрнээ орж ирсэн” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд яг талийгаачийг орж ирэхэд нөхцөл байдлыг үнэнээр гэрчлэх талийгаачид хаалганы түгжээ тайлж өгсөн гэх гэрч болох Жын охин Х, түүний хүүхдүүд нарын мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад аваагүй нь шүүгдэгчийн цагаатгах, буруутгах талын нотлогдвол нөхцөл байдлыг шалгаагүй дээр миний үйлчлүүлэгч нарын ар гэрийнхний тухайн үед нүдээр харсан зүйлээ хэлсэн Х, түүний хүүхдүүдийн гомдол хавсарган өгсөн бичлэгүүдэд:

Бичлэг 1-т эрэгтэй хүн “Ахиад хийе за Лам ах чинь энэ камерийг яаж татсан бэ” гэхэд Х “Татсан ш дээ мод ингээд татсан шдээ ганцаараа татсан юм уу, хүнтэй татсан юм уу, ганцаараа юугаар татсан юм модоор уу, модоор татсан чи хүнд ярихгүй шүү би айсын ш дээ ингээд татсан шдээ” гэх 0:41 минутын тухайн хэргийн үйл баримтад байсан Хтэй хийсэн дуусав,

Бичлэг 2-т эрэгтэй хүн “аймар яасан гэнээ Хээ, Х “аймар цохисон” эрэгтэй хүн “хаана нь” гэхэд Х “энд” гээд гараараа толгой ар руугаа заахад, “ээж хамт унтсын ш дээ” гэхэд эмэгтэй хүн “энийг хардаа аав алхаараа цохицон гэж байна ш дээ” гэхэд эрэгтэй хүн “тиймүү аав яасан гэнээ” гэхэд, ягаан цамцтай охин “аав алх бариад тэгээл зодоод хаяцан” эмэгтэй хүн “хаана цохицын” гэхэд эрэгтэй хүн “тэр хүнийг үү” гэхэд ягаан цамцтай охин “тийн сүхээрээ ингээд зодоод хаяцан” эмэгтэй хүн “чи хаана байсын” гэхэд ягаан цамцтай охин “би нөгөө үзүүрт байсан” эмэгтэй хүн “гэртээ байсан уу, гэргүй байсан уу” эрэгтэй хүн “тэгээд яасан гэнээ, Хээ толгойноос нь цус гарсан уу” гэхэд Х “аймар их цус гарсан ш дээ, за миний дүү чинь хөөрхөн хоёр хүүхэдтэй лам агаа ярихгүй шүү” гэхэд “ярихгүй шүү” эрэгтэй хүн “хэн тэгсэн юм” гэхэд Х “ламаа ах” эрэгтэй хүн “лам ах чинь үү” Х “тийм хүнтэй ярихгүй шүү, хүн ярихгүй шүү, Згийнд очно шүү, аймар шүү” эрэгтэй хүн “чамайг бүүр яахгүй гэнээ, чи хаана очно шүү” гэхэд Х” З ахынд очно шүү гэсэн” эрэгтэй хүн “энчээ юу оон” Х “хүнтэй ярихгүй шүү, ламаа ах хэлсэн ш дээ бүүр ярихгүй шүү” эрэгтэй хүн “чамайг бүүр яахгүй гэсээн гэнээ” Х “ярихгүй гэсээн” эрэгтэй хүн “чи тэгээд тэр юу яасан уу, лам ах чинь айж сандраад байсан уу” гэхэд Х “тийн чи ярихгүй шүү гээд байсан”, эрэгтэй хүн “тэр хүн яг яасан” гэхэд Х “хүн алцан гэсэн ш дээ”, эрэгтэй хүн “ямар хүн алцан юм” гэхэд Х “мэдэхгүй согтуу хүнийг, энэ аймар ус авсан ш дээ, хүн гадаа ингээд зодцон ш дээ”, эрэгтэй хүн “айн” гэхэд Х “хүн ингээд зодцон”, эрэгтэй хүн “хаана, хэнийд хүн зодсон юм” гэхэд Х “гадаа аймаар шүүс болцон”, эрэгтэй хүн “шөнө юмуу өдөр юмуу , өдөр юмуу, шөнө юмуу Хйин аниа ус аваад явжийн хамт очсон ш дээ”, эрэгтэй хүн “өдөр авсан юмуу, шөнө авсан юмуу ус чи” гэхэд Х “үгүй”, эрэгтэй хүн “шөнө авсан юм уу” гэхэд Х “тийн”, эрэгтэй хүн “тэгээд тэрийгээ яасын аймар зодсон юмуу” гэхэд Х “тийм ламаа ах хүнтэй ярихгүй шүү” гэснээр бичлэг 2 дуусав.

Хэргийн үйл баримтын мэдүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр авагдаагүй гэрч нарын мэдүүлгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1285 дугаартай дүгнэлтэд дурдсан “зулайн баруун хэсгээс доош баруун чамархай , суурь ясны дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархай, суурь ясны баруун чамархайн хатуу хаьсан дээрх 216 мл цусан бүлэн, тархи дарагдал баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх баруун бугалганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” зэрэг амь хохирогчийн тархинд учирсан гэмтлийг өөр хүчин зүйл болох алхаар лам буюу Г учруулсан байж болзошгүй нөхцөл байдлууд гомдолд хавсарган өгсөн хэргийн газар байсан гэрч болох Х болон түүний охины дээрх бичлэг дээрх яриа болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.Ц, А нарын мэдүүлгээр А шилээр шууд толгой руу нь цохиод амь насаа алдсан гэх нөхцөл байдал бус харин шүүгдэгчийн архины шилээр цохихгүй доошоогоо унагаад гэрээс нь гараад явсан гэх үйл баримт байхад миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлогдвол зохих нөхцөл байдлуудаар тогтоогдох боломжгүй цагаатгах хэрэгт хамааралгүй гэх үндэслэл байхад анхан шатны шүүхээс өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа гэрч нарын мэдүүлэг яагаад зөрүүтэй байсан, тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан юм шиг шууд хариулж байгаа шинжээчийн мэдүүлэг зэргээр ял оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх эргэлзээтэй нөхцөл байдалд хууль ёсны мөрдөн шалгах ажиллагааг хийж тогтоосны дараа гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцүүлэн хэргийн дахин шалгуулахаар буцааж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ад холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Мөрдөн шалгах ажиллА шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Уг хэрэгт хийгдвэл зохих шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй. Хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоосон үндэслэл бүхий баримтууд байна гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг гэм буруугүй болохыг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзсэн байдаг. Харин өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үнэнг гуйвуулсан баримтууд байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Тус шүүхийн прокурорт буцаасан шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичих, тухайн эсэргүүцлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж магадлал гарсан. Давж заалдах шатны шүүх магадлалдаа нэр бүхий гэрч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилгаж хэргийг шийдвэрлэ гэж тусгасан. Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллА зөрчил гэж үзэж байна. Хэрэг учрал болсон гэх газарт байсан Г, Б, Г нарын мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй. Мөн тэдгээр гэрч нар нь хоорондоо хамаарал бүхий харилцаа холбоотой. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Амь хохирогч А, шүүгдэгч Н.А нар юунаас болж маргалдсан, гэрч Г нь гэрээс хэзээ гарсан, гэрээс анх хэн нь түрүүлж гарсан, амь хохирогч А нь гэрээс гарч явсныхаа дараа буцаж орж ирсэн эсэх, амь хохирогчийг гэрээс гараад буцаж орж ирэхэд гэрт Н.А байсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Тухайн үед хэргийн газарт байсан гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг бүгд зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн дээрх тодруулах шаардлагатай гэж дурдаад байгаа агуулгыг бүгд зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Н.Аг амь хохирогчийг архины шилээр цохисон, тэр хоёрыг маргалдаж байсан гэх мэдүүлгүүд хэргийн материалд авагдсан байдаг. Гэвч шүүгдэгч Н.А нь амь хохирогчийг архины шилээр хэдэн удаа биеийнхэн аль хэсэгт цохисон болох нь тодорхойгүй. Энэ хэрэгт хийгдвэл зохих шаардлагатай хэд хэдэн ажиллагаа байхад тухайн ажиллагаануудыг огт хийж гүйцэтгэхгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэргийг үйлдээгүй. Өмгөөлөгч нарын маань гомдлыг хүлээн авна уу. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н тус шүүх хуралдаанд тайлбартаа: “...Манай зүгээс маш их гомдолтой байгаа. Уг хэрэг 2 жилийн өмнө гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ад 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Манай гэр бүлийн зүгээс хорих ялын хэмжээг багадсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “куртик нойтон байсан”  гэж гомдолдоо дурдаж байна. Хэрэг гарсан газарт куртик байсан болох нь үнэн. Тэгэхдээ тухайн куртик нойтон биш хуурай байсан. Намайг очихын өмнөх нь түргэн ирсэн байсан. Түргэний эмч ахыг маань нас барсан байна гэж надад хэлсэн. Тэр үед би тэнд байсан ахынхаа бүх хувцаснуудыг хүлээж авсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэргийн үйл баримт буюу болсон процессыг тогтоосон олон баримт авагдсан байдаг. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тодорхой болсон зүйлийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэж өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж байгаад гомдолтой байна. 2 жилийн хугацаанд манай зүгээс олон удаа шүүх, цагдаагийн байгууллагаар явж байна. Бидэнд хэцүү байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын өмгөөлөгч С.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын байр суурь өөр, эсрэг байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Тодруулбал, Минжмаа өмгөөлөгч гомдолдоо “хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна” гэх гомдлыг гаргасан бол Дэлгэрням өмгөөлөгч “хэргийг хэрэгсэхгүй болгож” өгнө үү гэх агуулгаар гомдлоо гаргасан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдлынхоо тайлбарт амь хохирогчийг согтуу байсан гэж дурдаж байна. Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтэд “амь хохирогчийн цуснаас спирт, мансууруулах бодис илрээгүй” гэж тусгасан байдаг. Өмгөөлөгч нарын гомдолдоо дурдаж байгаа агуулга хавтаст хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчийн амь хохирогч руу архины шил шидсэн үйлдлийг гэрч Г маш тодорхой мэдүүлсэн. Тухайн мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Амь хохирогч нь архины шилэнд оногдсон болохыг шүүх шинжилгээний байгууллагын цогцост үзлэг хийсэн дүгнэлтэд маш тодорхой тусгагдсан байгаа. Дээрхээс дүгнэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байна. Уг хэрэг нь өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Дээрх шүүхүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг амь хохирогчийн ар гэрийнхэнд бүрэн төлсөн. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзэж үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс гомдолдоо анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлын талаар дурдаж байна. Давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг хянаж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанаар Гын талаар ямар ч асуудлыг хэлэлцээгүй мөн Гтай холбоотой, Г амь хохирогчийн биед халдсан байх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллА явцад тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гомдолдоо дурдаад байгаа “Г амь хохирогчийг алсан байх магадлалтай” гэсэн хийсвэр, баримт нотолгоогүй зүйл дээр хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчээс “...архины шилээ унгаасан юм уу, шидсэн юм үү...” гэж тодруулж, тухайн үед шүүгдэгч архины шилээр амь хохирогчийн биед хэрхэн гэмтэл учруулсан болохыг тогтоосон. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо түүний ямар ч мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Тухайн хэрэг учрал болсон газарт болсон процессыг харж байсан гэрч Г нь хэргийн үйл баримтын талаар маш тодорхой мэдүүлэг өгсөн. Гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг сануулж мэдүүлэг, тайлбар авсан. Гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэрч Г нь хүлээсэн үүргийнхээ хүрээнд болсон процессыг үнэн зөв мэдүүлсэн. Түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдолдоо гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэж дурдаж байна. Гэвч ямар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа талаар тодорхой тайлбарласангүй. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, тодорхой тусгагдсан байдаг. Гэр нарын мэдүүлэгт үг, үсгийн алдаа байсныг үгүйсгэхгүй тэгэхдээ энэ нь хэргийн үйл баримт, болсон процесст нөлөөлнө гэж үзэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн болох хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллА үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын “...Талийгаач ах тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр салсан эхнэр Ч.А гар утсаар буюу фейсбүүкээр дүрстэй дуудлага хийж ярихдаа “Н.А миний толгой руу тал архитай шилээр цохичихлоо. Тэгсэн миний толгой хагарах ч үгүй, цус гарах ч үгүй байна ш дээ. Чи энийг хардаа” гээд толгойгоо харуулаад байсан. ...Тэгээд байж байтал дүү нар ч ирээд шүүх эмнэлгийн машин ч ирэхэд би дүү Ад хандан “толгойг нь хараарай хавдсан байгаа” гэж байна шүү, цогцсыг нь авахад доороос нь гар утсыг нь үзээрэй гэж хэлэхэд толгой нь хавдсан байгаа талаар надад манай дүү А хэлсэн, мөн гар утас нь тухайн гэрт байгаагүй бөгөөд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн машинд хийсний дараа гэрт нь орж үзэхэд байхгүй байсан, дараа нь Ж.Г, эхнэр Ж.Бийн хамт ороод гарч ирэхдээ зүүн талын орон дээр л байна шдээ гээд гаргаад ирсэн. Гэрт нэгжихэд байхгүй байхад Ж.Г, эхнэр Ж.Бтай дөнгөж ороод гаргаж ирсэн нь сэжигтэй, би тэр хоёр хүнд гар утас нь байсан гэж бодож байна. Мөн ахын чинь хүрэм, хувцас нь аймаар шавар шавхай болсон байсан шүү. ...Тус өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамт архи уусан хүмүүс болох Ю.Г нь надад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой хэлэхдээ “манай гэрт Ж.Г /Б лам/-ын эхнэр Ж.Бтай хамт Ж.Б сэтгэл санаа тавгүй байна” гээд архи уугаад байж байтал гаднаас Ж.Г “танай ах машиныг нь бариад орж ирсэн. Тэгээд дараа нь Ж.Гын гэрт очиж уухаар болж замаараа Таван Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн архи, 2 литрийн савлагаатай пиво аваад очсон” гэж байсан. Гэрт нь байхад манай талийгаач ах маань Ж.Гын 9-10 дугаар ангийн охинд хандан “ахыгаа танихгүй байна уу, ахтайгаа золгохгүй юм уу” гэхэд охин нь уурлаад нөгөө өрөө рүүгээ орсны дараа Н.А талийгаачийг “чамд яахаараа үнсүүлдэг юм” гээд хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлохоор нь талийгаач нүүрэнд нь хүрэх төдий болоод Н.Агийн хажууд сандал дээр буруу хараад суухад Н.А араас нь архины шилээр нэг удаа толгойны орой хэсэг, ард руу нь цохисон, архины шил нь хагараагүй, дотроо тал архитай байсан, тэгээд Н.А талийгаачийг зодох гээд уурлаад дайраад байхаар нь Ю.Г Н.Аг барьж авахад Ж.Гын гэрээс нь талийгаач ганцаараа гарахад Ж.Б гэрийнхээ хаалгыг түгжсэний дараа талийгаач хаалгыг нь тогшоод “миний нүдний шил хаана байна” гээд хайхад шил нь гэрт нь олдоогүй. Ж.Гын машины түлхүүр хаана байна, машинд нь байгаа юм шиг байна гээд хайгаад байж байхад Н.А дахин агсрах гээд уурлаад байхаар нь Ю.Г аваад гарсны дараа талийгаач, Ж.Г, Ж.Б, хүүхдүүдийн хамт үлдсэн гэж надад хэлсэн. Ж.Г, Ж.Б, Ж.Гын хадам ээж С.Ж нарын хэлж байгаа нь хоорондоо зөрөлдөөд байгаа буюу Ж.Г нь тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад хэлэхдээ би хийд дээр хоёр хүнд ном уншиж өгөх гээд дээшээ орсон байхад цай болж байх үед цай ч амсалгүй 09 цагийн үед гараад явсан. Ж.Б нь надад хэлэхдээ манай ээжийнхийг огт мэддэггүй, энийг ер нь мэддэг хүн л авч ирсэн байна, С.Жын гар муутай хүүхэд нь хэлэхдээ талийгаач Х ах өглөөгүүр гэрт орж ирсэн гэж эгч Ж.Бдаа хэлсэн гэж Ж.Б надад хэлэхдээ хэлсэн. С.Ж нь надад хэлэхдээ шөнө орж ирсэн гээд бүгд зөрөлдөөд байгаа нь сэжигтэй байна. ...” /1хх 30, 32, 34-35, 224-225/ гэсэн,

гэрч С.Ж “...Тэгтэл хэдэн цагийг нь мэдэхгүй байна, гэрийн хаалга тогшоод байхаар нь манай охин Х босож хаалга тайлсан. Тэгэхэд гаднаас манай хүргэн Ж.Гын найз нь гэж байсан Ш.А гэх хүүхэд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд би ч нэг их зүйл бодолгүй унтаад өглөө сэрээд Ш.А гэх залууг сэрээх гэтэл сэрэхгүй, хөдлөхгүй болохоор нь хүргэнийхээ гэрт очиж хүргэн Ж.Г болон охин Ж.Б нарт болсон явдлыг хэлсэн. Улмаар хүргэн маань эмнэлэг, цагдаа дуудсан байх, би хоёр удаа цус харваж байсан болохоор цаг хугацаа юмыг сайн мэдэхгүй, санахгүй байна. Би Ш.А хүнтэй хамт ирсэн эсэх, мөн архи уусан байсан талаар мэдэхгүй байна. ...” /1хх 37-38, 226/ гэсэн,

гэрч Ж.Гын “...Маргааш нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед хоёр хүн ирж ном уншуулна гээд над дээр ирэхээр нь би хийд рүү орсон байсан. Би номоо уншиж дуусаад гэрт 10 цагийн үед буцаж ороход талийгаач Ш.А байхгүй, гараад явсан байсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг болж байхад манай хадам ээж С.Ж гэрт ирээд нөгөө Х гэх хүн чинь орой гэрт ирж хоносон чинь өглөө нэг л сонин байна гэж хэлэхээр нь амьсгаагүй юм шиг болохоор нь өрхийн эмчдээ хандаж дуудлага өгч үзүүлсэн. ...Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ш.А өөрийнхөө төрсөн өдрийг болж байгаа гээд найз нөхөд, ах дүү нартайгаа утсаар болон дүрстэйгээр харилцаж байсан. Ингээд Ю.Ггийн гэрт задалсан 0,75 литрийн шилтэй архийг Н.А, Ю.Г, Ж.Б бид нар хувааж уусан. Харин Ш.А нэг их уухгүй байсан. Тухайн 1 шил архийг ууж дуусгаад миний санаж байгаагаар 12 цаг өнгөрч байхад Ю.Ггийн гэрээс гарч Н.А, Ю.Г, Ж.Б, Ш.А бид нар манай гэр рүү явсан бөгөөд замдаа гэрийн урд байх дэлгүүрээс хүрэн савтай, том пиво нэгийг, 0.75 литрийн савлагаатай, хар Экс гэх нэртэй архи 1 шилийг худалдаж аваад манай гэрт очсон. Ингээд бид хэд манай гэрт ороод хоол унд идэж, дэлгүүрээс авсан архи, пивыг хувааж ууцгаасан, би архи дуусаж байх үед нэлээн согтсон байсан. Архи дуусах гэж байхад миний санаж байгаагаар Н.А, Ш.А хоёр хоорондоо маргалдаж байгаа бололтой сонсогдож байсан. Би согтсон байсан учраас юу яриад байгааг нь сонсоогүй. ...Би өмнөх мэдүүлэг дээр өглөө 10 цагийн үед хийдээс буцаж ороход талийгаач Ш.А байхгүй байсан гэж ...худлаа мэдүүлэг өгсөн юм шиг байна. ...Намайг ороход талийгаач Ш.А нь манай гэрт байсан бөгөөд оройхон гарсан цагийг нь сайн санахгүй байна. Манай гэрийнхэн ярьж байгааг нь сонсоход 17 цагийн үед гараад явсан гэж хэлж байсан. ...” /1хх 43- 44, 45, 50-51, 230-231/ гэсэн,

гэрч З.А “...Ах Т ...залгаж яриад А ах чинь ухаангүй нас барсан юм шиг байна гэж эхнэр Ч.А тэгж хэлээд тасалсан гэж хэлсэн. ...Ш.А ахын нас барсан газар буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ....... тоотод очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн, ...талийгаачийн цогцсыг авч явах гээд байж байсан. ...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 08 цагийн үед шүлэг явуулах үед фейсбүүк хаяг нь актив байсан, орой 19 цаг 17 минутад төрсөн өдрийн мэнд хүргэж чат бичсэн боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй...” /1хх 42/ гэсэн,

гэрч Ю.Ггийн “...Тухайн үед Б ламын хөл муутай охин О /дууддаг нэр нь би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед орж иртэл Х Од хандан “алив ахын дүү үнсье, золгоё” гэж хэлтэл тоолгүй өрөө рүүгээ яваад орсон. Тэгтэл Н.А “чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй” гэж хэлтэл Х босоод Н.А дээр очоод баруун гараараа толгой руу нэг удаа цохих үед Н.А зөрүүлээд ширээн дээр ууж байсан Экс нэртэй архины шилийг авч Х руу шидтэл Хгийн толгойны орой хэсэгт оноод цааш газарт унасан бөгөөд тухайн шил хагарсан болон Хн толгой нь хагарсан зүйл огт байгаагүй. Тэгтэл Х эхнэр рүүгээ фейсбүүкээр дүрстэй дуудлагаар яриад “танай найз чинь миний толгой руу архины шилээр цохисон” гэж хэлсний дараа Н.А, Х хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Хг хориод Ж.Б Н.Аг хориод байж байтал Ж.Б Хд хандан “чи зайл” гэж хэлсэн чинь удалгүй гэрээс гараад явсан, мөн адил удалгүй 5 минут орчмын дараа хаалгыг нь тогшоод “миний нүдний шил байна уу” гээд шилийг нь хайж байгаад гэрт нь байхгүй болохоор нь гарч Б ламын машинд үзнэ гээд түлхүүрийг нь хайгаад олоогүй, тэгээд би гэртээ харьсан. Цааш юу болсон талаар сайн мэдэхгүй. ...2023 оны хавар согтуу Б ламын оршин суух гэрт нь иртэл Б лам зугтаад буцаад очтол гэрт нь ор засаад унтаж байсан бөгөөд Б лам Хд хандан явахгүй бол цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлтэл гараад мөн адил Б ламын хадам ээжийн оршин суух гэрт нь очиж унтсан байсан талаар тухайн үед хэлж ярьж байсан талаар санаж байна. ...” /1хх 44-45/ гэсэн,

гэрч Ж.Бын “...Манай гэрт ирээд тухайн дэлгүүрээс авсан архи, пивоо ууж хэрэглээд сууж байтал Н.А, Ш.А хоёр зэргэлдээ сууж байхдаа хоорондоо маргалдаад /би тухайн үед архи уусан бага зэргийн манарсан байсан болохоор юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна/, тэгтэл Ш.А Н.А руу ууж байсан ногоон шилтэй нэрийг нь мэдэхгүй архины шилийг шидтэл Н.Агийн толгой хэсэгт нь оносон, тэгтэл Н.А буцаагаад тухайн архины шилийг /хаанаас аваад шидсэнийг нь би мэдэхгүй байна/ аваад шидтэл оносон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт маргалдаад байхаар нь би Н.Ан хажуу талд сууж байсан бөгөөд Н.А, Ш.А хоёрт хандан “битгий гэрт маргалдаад бай” гэж хэлээд Н.Аг хорьсон, Ю.Г Ш.Аг хориод хоёр тийш нь болгоод бүгд гэрээс 17 цаг өнгөрөөд 18 цаг болж байхад гараад явсан. ...” /1хх 47-48/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Г.С “...Манай аав Ж.Г, ээж Ж.Б, найзууд болох Ш.А, Н.А, Ю.Г нар том өрөөнд жижиг шилтэй архи тавьсан, уугаад сууж байхаар нь би уурлаад өөрийнхөө жижиг өрөөндөө орсон. Тэгээд би өрөөндөө хичээлээ хийгээд сууж байтал талийгаач Ш.А, Н.А ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байхаар нь би тухайн хоёр хүний хэрүүл маргааныг хажуу талын жижиг өрөөнд байхдаа сонсоход “хонь, хурга “гэх мэтээр ойлгомжгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тэр хоёр хүнийг хэрэлдээд байхаар нь би жижиг өрөөнөөс гараад иртэл том өрөөний шалан дээр тухайн ууж байсан архины шилийг унагасан байсан бөгөөд хэрэлдэж байгаад Ш.А гэх хүн гэрээс гарч явсны дараа Н.А, Ю.Г гэх хүмүүс жоохон сууж байгаад явсан. Аав, ээж хоёр тухайн хүмүүсийг явсны дараа хойд талын унтлагын өрөөнд ороод унтсан. ...Тухайн Ш.Агэх эрэгтэй манайд буцаж огт ирээгүй. Тэр өдөр Н.А болон Ш.А гэх хүмүүс хоорондоо зодолдсон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд Н.А нь үүдэн талдаа, Ш.А гэх хүн нь жижиг өрөөний үүдэнд буюу бие биеийнхээ өөдөөс хараад сууж байсан. ...Н.А ахтай маргалдаад гарсан бөгөөд буцаж орж ирээгүй. ...18 цаг болж байхад эхлээд Н.А, Ю.Г нар гараад явсны дараа удалгүй араас нь талийгаач Ш.А нь гараад буцаж орж ирээд нүдний шилээ авах гээд хайх үед би “байхгүй байна” гэж хэлэхэд буцаад гарсан бөгөөд түүнээс хойш би хаана юу хийсэн талаар нь сайн мэдэхгүй байна. ...” /1хх 54-55, 238-239/ гэсэн,

насанд хүрээгүй гэрч Г.Цын “...Манай аав Ж.Г, ээж Ж.Б, талийгаач Х ах, Н.А, Ю.Г эгч нар орж ирсэн. Эд нар гэрт ирэхдээ гаднаас ууттай юмтай ирсэн бөгөөд тэнд нь архи байсан. Тэр архийг уугаад суусан. Тэгээд би жижиг өрөөндөө байж байтал шил унах чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад иртэл Н.А ах, талийгаач Х ах хоёр хоорондоо хэрүүл, маргаан үүсгээд байж байсан. Талийгаач Х ахын эхнэрийг өмөөрсөн гэж хэрэлдэж байсан бөгөөд нэг нэг рүүгээ зодолдох гээд дайраад байхаар нь манай ээж, Ю.Г эгч хоёр салгасан. ...Тухайн үед Н.А ах манай том өрөөнд байрлах ширээний хойд талд сууж байсан бөгөөд Н.А ахын хажуу талд газарт нэг архины шил байсан. Ширээний баруун урд талын буланд Х ах сууж байсан. Хажууд нь Ю.Гэрлээ эгч зогсож байсан. Тэр үед манай аав, ээж хоёр буйдан дээр сууж байсан. ...Тэр шил хөх өнгийн, юуны шил гэдгийг нь би мэдэхгүй, хагараагүй, дотроо юмтай үгүйг нь мэдэхгүй байна, хагараагүй бүтэн шил байсан. ...Манай гэрээс эхэлж 17-18 цагийн үед гарсан бөгөөд эхлээд талийгаач Х ах, удалгүй Ю.Г эгч, Н.А ах хоёр гараад явсан. ...Х ах манай гэрт буцаж ирээгүй. ...” /1хх 57-58/ гэсэн,

гэрч Н.А “...Б ламын толгой хэсэгт чихний дээд талд хавдсан улайсан байхаар нь энийгээ яасан гэж асуухад Б лам надад хэлэхдээ “цагдаа намайг зодсон” талаар хэлэхээр нь цагдаа яахаар зоддог юм гэхэд чимээгүй болохоор нь би эхнэр Ж.Баас нь “чи яасан мэдүүлэг, байцаалт өгсөн үү” гэж асуухад би мэдүүлэг өгсөн, намайг харанхуй өрөөнд оруулж цахилгаан бороохойгоор цохисон” гээд уйлаад зүүн гарын булчин хэсэг рүүгээ заагаад байсан. ...Б лам нь буюу Ж.Г нь архи уухаараа их авиргүй согтдог учирсан сайн шалгаж өгнө үү. Мөн Ж.Г нь манай ах руу тухайн өдөр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө залгаад ярихдаа “чи битгий гэрээсээ гараарай ганц ч хүнтэй ярьж болохгүй шүү гар утсаа унтраагаарай, би өөрөө энд зохицуулна, удахгүй гэрийн чинь гадаа яваад очъё, тэгээд уулзъя” гэж хэлсэн талаар ах Н.Атай уулзаж мэдсэн. ...” /1хх 66-67/ гэсэн,

гэрч Ч.Аийн “...Манай нөхөр Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн эмээл, хазаар гэсэн фейсбүүк чатаар дүрстэй дуудлага хийж “Н.Атай муудаад” гэж байсан, тэгэхээр нь би “яасан, юу болсон бэ” гэтэл “зүгээрээ санаа зоволтгүй бид хоёр учраа олсон, хүүхдүүд болон ах дүү нарт битгий хэлээрэй, би одоо хот руу явлаа, дүүгийндээ очоод усанд ороод маргааш Дорнод руу ажил руугаа явна” гэж ярьж байсан. Би дахин залгасан боловч холбогдож чадаагүй. ...” /2хх 56-57/ гэсэн,

шинжээч Б.Даваасүрэнгийн “...Тухайн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу архины шилээр үүсэх боломжтой. ...Талийгаач Ш.Ан баруун чамархайн булчин, баруун бугалганд цус хуралт үүссэн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар болон бусад зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь Ш.Ан гавал тархины гэмтэл нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22:30 минутын цогцосны гадна үзлэгээр 18-20 цаг болсон байх нас барахаас 6-12 цагийн өмнө уг гэмтлийн авсан байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн тархи дарагдаж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдах хүртэл өөрийн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой. ...” /1хх 73, 240/ гэсэн,

шүүгдэгч Н.Агийн “...Ж.Гын дунд хүүхэд нь жижиг өрөө, том өрөө хоёрын хаалганы дэргэд зогсож байгаад шал арчих гэж байхад Ш.А хүүхдэд хандан “чи яах гээд шал арчих гээд байгаа юм бэ, хүн явсны дараа шалаа арчаач” гэж хэлсэн. Тухайн үед бид нар цагаан өнгийн ширээ тойроод сандал дээр сууж байсан. Би ширээний зүүн талд Ш.А ширээний урд талд миний зүүн гар талд 50 см орчих зайтай сандал дээр сууж байсан. Миний баруун гар талд Ж.Б сандал дээр, түүний дэргэд нөхөр болох Ж.Г сууж байсан. Би “хүүхдийг яах гэж зэмлээд байгаа юм бэ” гэхэд Ш.А юу ч хэлэхгүй баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохихоор нь “чи яаж байна аа” гээд ширээн дээр байсан хоосон 0,5 литрийн хэмжээтэй Экс архины шилийг баруун гараараа аваад өндийгөөд Ш.Аийн толгойн орой хэсэгт алдчихсан. Толгойг цохиод шил газар унасан, шил хагараагүй бөгөөд Ш.А “чи зүгээр үү” гэхэд Ш.А толгойгоо барьж үзээд “зүгээр ээ, цус гараагүй, хагарсан зүйл байхгүй байна” гэж хэлсэн. ...Ж.Гын хадмын гэр Ж.Гын гэр хоёр ойрхон, нэг хашааны наана цаана байдаг. ...Ш.А сандлаасаа өндийгөөд миний зүүн хөмсөгт нэг удаа цохиод буцаад суухаар нь би уурлаад ширээн дээр байсан 0,75 литрийн савлагаатай Экс нэртэй архины шилийг авч гарын буруугаараа авч Ш.А айлгах санаатай толгой хэсэг рүү далайж байгаад толгойны орой хэсэг дээр нь тухайн архины шилийг алдах үед Ю.Г “та хоёр одоо зүгээр бай” гэж хэлээд татсаны дараа Ш.А руу харахад толгой нь хагарсан шалбарсан зүйл огт анзаарагдаагүй. ...” /1хх 76-77, 79-80/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №1285 дугаартай “...Талийгаач Ш.Аийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216мл/ цусан бүлэн, тархи дарагдал. Баруун чамархайн булчин, зулайн хуйх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх баруун бугалганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Ш.А нь элэгний хатуурал өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. Талийгаачийн цусанд спирт, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж нас барсан байна. Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 32 минутад цогцосны гадна үзлэгээр нас бараад 18-20 цаг болсон. ...” /1хх 112-121/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 392 дугаартай “...Н.А сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.А нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.А сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.А юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.А нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна. Н.А сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /1хх 107 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

дуудлагын лавлА хуудас /1хх 11/, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-19/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-23/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-27/, хохирлын баримтууд /1хх 159-182, 2хх 1-31/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 219-220/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 242/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад Н.А нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр Өлзийт хороолол, Барилгын дэнж 2 дугаар гудамж, 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Атай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Амь хохирогч Ш.Аийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ш.А нь зулайн баруун хэсгээс доош баруун чамархай, суурь ясны баруун дунд хонхор хүрсэн 16 см шугаман хугарал, зулай, баруун чамархайн хатуу хальсан дээрх /216мл/ цусан бүлэн, тархи дарагдаж нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Н.Агийн амь хохирогчийн толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Агийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн” талаарх тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Минжмаа нараас “...мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомлуудыг тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал:

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.А ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Гэмт хэргийг субъектив шинжээр зүйлчлэхэд нийгэмд аюултай хэрэгт гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийн хоорондын нийцэл тохироог анхаарч үздэг. Гэм буруутай этгээдээс тухайн төрлийн гэмт хэрэгт харьцсан оюун санааны болон хүсэл зоригийн агуулгаар санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг ялган зүйлчилдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, амь хохирогч, шүүгдэгч нар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, үл ялих зүйлээс болж маргалдан улмаар амь хохирогчийн толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барсан байх бөгөөд Н.Аг хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.А амь хохирогч Ш.Аийн амь насыг хохироосон талаар гэрч Ю.Ггийн “...Тэгтэл Н.А чи хүний хүүхдийг үнсэх, золгох ямар ч шаардлага байхгүй гэж хэлтэл Х босоод Н.А дээр очоод баруун гараараа толгой руу нэг удаа цохих үед Н.А зөрүүлээд ширээн дээр ууж байсан Экс нэртэй архины шилийг авч Х руу шидтэл Хгийн толгойны орой хэсэгт оноод цааш газарт унасан бөгөөд тухайн шил хагарсан болон Хуягийн толгой нь хагарсан зүйл огт байгаагүй. Тэгтэл Х эхнэр рүүгээ фейсбүүкээр дүрстэй дуудлагааар яриад танай найз чинь миний толгой руу архины шилээр цохисон гэж хэлсний дараа Н.А, Х хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Хг хориод Ж.Б Н.Аг хориод байж байтал Ж.Б Хд хандан чи зайл гэж хэлсэн чинь удалгүй гэрээс гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг нь гэрч З.А, Ж.Б, Г.С, Ч.А, Ж.Г, С.Ж нарын дамжмал нотлох баримт буюу мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаагаас гадна шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, туршилт хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үедээ Ш.Атай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний толгойн тус газарт нь “Экс” нэртэй архины шилээр нэг удаа цохисны улмаас Ш.А нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Н.Агаас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1285 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал, шинжээч эмчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэгт оюун санааны талын агуулга нь гэм буруутай этгээд хүний амь насыг хууль бусаар үрэгдүүлснээ ухамсарлаж, урьдаас мэдсэн, хүсэл зоригийн талын агуулга нь тус хор уршгийг хүсэж буй болгосон, эсхүл түүнд үйлдлээрээ зориуд хүргэснээр илэрдэг бол болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт халдахыг хүсээгүй, халдах боломжтой гэдгээ мэдээгүй, мэдсэн боловч өөрийн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаас болж хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан байхыг хамааруулдаг эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт билээ.

Шүүгдэгч нь архины шилээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болохыг хор аюулыг хүсээгүй боловч гартаа барьсан архины шилээр санаатай үйлдлээрээ тэрхүү хор уршигт “зориуд” хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар амь хохирогч Ш.А нь шүүгдэгч Н.Агийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг халдан довтлоогүй, шүүгдэгчийн эрх, эрх чөлөөнд халдсан бодитой заналхийлэл бий болсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

          Түүнчлэн “гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор хуульчилсан ба гэмт хэрэг гарахад хамт байсан Ж.Г, Ж.Б, Ю.Г нарт хуульд заасан эрх, үүрэг тайлбарлан хууль сануулж, болсон үйл явдлын талаар болон хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн” гэж байх боловч шүүхээс тухайн гэрч нарын эх сурвалжаа заасан буюу бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар нотлогдсон мэдүүлгийг үнэлэн дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Агийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин зарим гэрч нар удаа дараа мэдүүлэг өгөхдөө зарим мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, өөрчилсөн зэрэг нь худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг эсэхийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Агийн гэмт үйлдлийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Минжмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1647 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Агийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 93 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1647 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Минжмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 93 /ерөн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ