2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00696

 

 

 

 

 

                                                         2026             01            15  

                                       192/ШШ2026/00696

 

              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.Н нь 24,514,134.87 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,514,134.87 тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,521 төгрөгөөс 140,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 140,260 төгрөг, хариуцагчаас 140,260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                              А.ЗҮМБЭРЭЛ