Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Т.О- /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0026/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн А-д холбогдох эрүүгийн 0000000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Д-ийн А- Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрлэлийн тооцоологч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, 10-18 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 дугаар баг, Баянцагаан 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Шинэ Дэлхийн 00 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Д.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутагт байрлах “Д” гэх караоке бааранд цагдаагийн албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хууль сахиулагч эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Ж-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн чих орчим газар цохин хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Д.А-аас: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000000дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Ж-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Би тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлбэ-30 эргүүлийн чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” пабад согтуу хүмүүс агсан тавиад байна гэх дуудлага ирсэн. Тухайн үед дуудлагаар хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Л-ийн хамт тухайн пабад очсон. Агсан тавиад байсан гэх хүмүүс нь настай эхнэр, нөхөр бололтой хүмүүс харагдаж байсан. Би ахлах ахлагч Л-ийг “чи сүүлийн дуудлаганд очиж бай, би араас нь яваад очино” гэж хэлээд явуулсан. Пабад ороод юу болсон талаар тодруулах гэсэн боловч улаан куртиктэй эмэгтэй үг хэлэх завдалгүй, “та нар яахын” гээд над руу дайраад байсан. Би тухайн газрын ажилтнаас юу болсон талаар асуухад бармен хийж байсан хүүхэн “эгчээ наад хүмүүс чинь тооцоогоо хийлгүй, хундага хагалсан” гэж хэлсэн. Тэр хооронд улаан куртиктэй эмэгтэй хамт архи уусан нөхрийгөө 2-3 удаа цохиод нөгөөх нь орилоод байсан. Би “боль” гэж хэлсэн боловч миний тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж над руу дайраад байхаар нь цаашаа түлхсэн чинь буцаж ирээд миний зүүн талын чих рүү нэг удаа гараараа цохисон. Ээмэг мултарч газарт унасан. Ээмэгний төмрөнд чих шалбарч чихнээс цус гарсан. Би тэр эмэгтэйг цааш нь түлхээд сэлбэ-118 чиглэлийг дуудаад тухайн эхнэр, нөхөр хоёр хүнийг хэлтэс дээр авчирсан. Тухайн эмэгтэй их зан авир муутай ойр орчимд байсан хүмүүс рүү дайрч хэл амаар доромжилж байсан бөгөөд түүнийг эрүүлжүүлэх гэсэн боловч даралт нь их гээд эрүүлжүүлээгүй юм. Нэрийг нь А- гэдэг гэсэн. Би анх удаа л харж байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар өс хонзон өр авлага байхгүй, танихгүй хүмүүс байсан. Нөхөр нь бололтой нэг ах эхнэрээ боль гээд л салгах гээд байсан, харин эхнэр нь дайрч давшилаад согтуу байсан.

Миний зүүн чихний ээмэгний нүх орчим шалбарсан. Биеийн байдал хэвийн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Уг асуудлыг О- гэдэг бармен хүүхэн харж байсан. Бас үйлчлүүлж байсан танихгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй харж байсан. ...” гэх мэдүүлэг [1]

 

-Хохирогч Б.Ж-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  дахин мэдүүлсэн: “...Намайг дуудлагаар очиход улаан куртик өмссөн эмэгтэй агсам тавьж байсан. Намайг боль гээд шаардлага тавьж байхад миний үгийг тоохгүй миний өөдөөс хэл амаар доромжлоод зогсохгүй, миний зүүн талын чих рүү нэг удаа цохиод авахад ээмэг газар унаад дараа нь чихнээс цус гарсан. Чих тухайн үед сэтэрсэн юм байхгүй байсан тул би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлье гэж бодоогүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],  

 

            2. Гэрч Б.П-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй пабыг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 40 минутын орчим 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд үйлчлүүлсэн. 0,5 граммын архи, 6 шил шар айраг захиалж авсан. Гарах дөхөөр нь манай бармен О- тооцооны хуудас өгсөн. Тэгтэл хоорондоо төлбөр тооцооноос болж маргалдаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр бие, биенийгээ барьж аваад зууралдаж эхэлсэн. Ширээн дээр байсан архины хундага 2, шилэн аяга 4 ширхэг газарт унаж хагарсан. Тэр хоёрыг зууралдаад бие бие рүүгээ дайрч байх үед би цагдаа дуудсан. Цагдаа нар ирэх үед нөгөө эмэгтэй нь ирсэн, цагдаатай маргалдаад улмаар тухайн цагдаа эмэгтэйгийн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тухайн цагдаагийн ээмэг нь газарт унаад, чихнээс нь цус гарч харагдсан. Би учирсан шилэн аяга, архины хундаганыхаа мөнгийг төлүүлж авсан. ...Цагдаагийн алба хаагч тухайн эмэгтэйд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж зодож цохисон асуудал байхгүй, харин хороондоо маргалдаж байсан. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

3. Гэрч Д.О-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах “Д” пабад бармены ажил эрхэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай пабад гаднаас эхнэр, нөхөр бололтой хоёр хүн орж ирээд нийт 200 грамм архи, 3 шил пиво авч уусан, хоорондоо маргалдаж байсан. Эхнэр нь нөхрийгөө зодоод байхаар нь би болиоч гэж хэлтэл намайг нөхөртэйгөө хардаад янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь захирал П-ыг утсаар дуудсан. Мөн цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Ахмад цолтой эмэгтэй цагдаа гаднаас ганцаараа орж ирсэн. Агсан тавьж байсан эмэгтэйг тухайн цагдаа олон нийтийн газар эмэгтэй хүн байж ингэж болохгүй талаар хэлж байсан. Харин нөгөө согтуу эмэгтэйг цагдаагийн урдаас мөнгө байсан ч би тооцоогоо хийхгүй, надад мөнгө байна гэж хэлээд тэр хоёр мөнгөтэй, мөнгөгүйгээ дуудалцаад хоорондоо маргалдсан. Тэгтэл согтуу эмэгтэй урдаас нь дайрч байснаа гараараа чих рүү нь нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл цагдаа эмэгтэйгийн ээмэг нь мултарч унаад чихнээс нь цус гарч харагдсан. Тухайн үед манай захирал П- харж байсан. Тэгээд цагдаатай хамт нөгөө хэд гараад явсан. Би пабад үлдсэн. Агсан тавьсан согтуу эмэгтэй согтолттой харагдаж байсан. Нөхөртөө уурласан уураа цагдаад гаргачихсан юм шиг санагдсан. Анх нөхөртэйгөө маргалдаж байгаад ширээн дээр байсан шилэн хундага хагалчихсан. Маргааш нь ирж хохирлоо барагдуулж байсан. Тухайн цагдаа гаднаас орж ирэхдээ нөгөө хүнтэй мэндлээ харьцаж байсан. Тэгтэл нөгөө хүүхэн нь өөдөөс нь маргалдах үед цагдаа нь хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

4. Д.А-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

 “..2017 оны 12 дугаар сарын сарын 24-ний өдөр хамтран амьдрагч С.Б-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх кароаке, бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд ороод хоёр лаазтай нэрийг мэдэхгүй пиво авсан. ...Б- 100 грамм архи авчихсан байсан, би яах гэж архи авсан юм бэ гэхэд уух гэж байгаа юм гэж надад хэлээд байн, байн өөрийнхөө гар утсаар залгаад байсан. Хэн рүү залгаад байгааг бол мэдэхгүй байсан нөхөр маань сүүлд дүүгээ дуудаад тооцоогоо хийлгэх гээд байсан. Бид хоёр тухайн үед бол муудалцсан байсан. Надад бол мөнгө байсан. Б- миний шарыг хөдөлгөөд надаар тооцоо хийлгэх байсан юм шиг байсан. Тэгээд л дүү нар луугаа залгаад “байна, байна уу” гээд хэлж байснаа салгаад дахин залгаад л миний шарыг хөдөлгөөд байсан юм. Тэгээд бид хоёр сууж байгаад авсан архи, пиво ууж дуусаж байхдаа маргалдсан. Манай нөхөр босоод хаалга руу явсан. Тухайн газрын бармен нь тооцоогоо хийгээч гээд манай нөхрийг гаргахгүй зогсож байсан. Энэ үед би араас нь босож очоод Б-г тооцоогоо хий гэж хэлэхэд хамтран амьдрагч Б- “чи хийхгүй юу” гэхэд би Б-гийн хувцаснаас зулгаагаад нүүр лүү нь гараараа цохиод сууж байсан ширээ рүү түлхэхэд, хойшоогоо сандал дээр унахдаа ширээн байсан пивоны шилэн стекан шалан дээр унаж хагарсан юм. Энэ үед манай нөхөр Б- босоод намайг түлхэж унагаад үүд рүү зугатаасан. Бармен эмэгтэй “хүүшээ яаж байгаа юм, цагдаа дуудсан байгаа” гэж хэлэхэд би “яагаад цагдаа дуудсан юм бэ” гэхэд энд сууж байсан хоёр эрэгтэй баньд цагдаа дуудсан гэж хэлж байсан. Удалгүй нэг эмэгтэй цагдаа орж ирээд “энэ хоёр яасан юм” гэж асууж байсан. Авсан юмныхаа тооцоог хийгээгүй, хоорондоо нөхөр, эхнэрээ хийнэ гээд, эхнэр нь нөхрөө хийнэ гээд маргалдаж байгаад ширээн байсан стекан аяга хагалсан гэсэн. Энэ үед Эмэгтэй цагдаа идэж уусан юм бол яагаад төлбөр тооцоогоо хийхгүй байгаа юм бэ гэхэд нь би Б- бааранд орно гэснээр нь би өөрөөр нь төлүүлнэ, надад мөнгө байна л даа гэхэд тэр цагдаа эмэгтэй миний нүүр лүү чичрээд дайраад байхаар нь гараараа нүүрэн хэсэг газар луу нь түлхсэн чинь чихэнд нь байсан ээмэг газар тог гээд чимээ гараад унаж байхыг харсан. Чихнээс нь унасан ээмэг нь бид хоёрын дунд унаж байгаа харагдсан. Энэ үед “чи яасан овоо юм” гээд алаг тэргээ дуудна гээд дуудсан. Алаг тэрэг дуудаад ирэх хооронд нь чи, чих сэтэлчихлээ гээд орилоод байсан. Тэр үед нь харахад чих нь бол сэтрээгүй, зүгээр улаагаад цус гарсан харагдаж байсан. Ингээд зогсож байхад “би чамайг 72 цаг баривчлуулахгүй бол юуны хүү болхов” гэж хэлээд алаг тэргээр Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Б- бид хоёрыг үлээлгэсэн. Надаас бол юм гараагүй. Манай нөхрийг  эрүүлжүүлэхэд хийгээд, намайг төмөр замын эрүүлжүүлэхэд аваачихад “яах гэж авч ирсэн юм бэ” гээд миний даралтыг үзээд даралт 180, зүрхний 83 байна ийм хүн авахгүй гээд даралт буулгадаг эм уулгасан, тэгээд аваад яв гэхэд нь авч явсан цагдаа эргэж цагдаагийн хэлтэс дээр авч ирэн батлан даалтад өгч явуулсан юм. Улаанбаатар хотод ирээд нэг жил гаран болж байна, ямар нэгэн бүртгэл байхгүй, түр оршин суух үнэмлэх хүртэл байхгүй, одоо хүүхдийн хичээл сургууль тарахаар эргээд Орхон аймаг руу явах гэж байгаа юм. Тийм болохоор энэ асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас миний асуудлыг түргэн шуурхай хурдан шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [5],

 

5. Өргөдөл гомдлын бүртгэл (Б.П-ын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Д” бааранд эр, эм хоёр зодолдоод байна гэх гомдол) [6],

 

6. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 30м-5/3772 дугаартай “...цагдаагийн ахмад Б.Ж- нь тус цагдаагийн хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг” тухай албан бичиг [7],

 

7. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ (кабоны жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүр-офицер ахлагч, цагдаагийн ахмал Б.Ж- ажилласан тухай) [8],

 

8. Шүүгдэгч Д.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[10], түүний оршин суугаа хаягийн тодорохойлолт[11], Д.А-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд [12], Д.А-ын “Х” банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга [13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Д” гэх караоке бааранд цагдаагийн албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хууль сахиулагч эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Ж-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн чих орчим газар цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Ж-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлбэ-30 эргүүлийн чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад ...11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” пабад согтуу хүмүүс агсан тавиад байна гэх дуудлага ирж, ...тухайн пабад очсон ...пабад ороод юу болсон талаар тодруулах гэсэн боловч улаан куртиктэй эмэгтэй үг хэлэх завдалгүй “та нар яахын” гээд над руу дайраад байсан. ...бармен хийж байсан хүүхэн “эгчээ наад хүмүүс чинь тооцоогоо хийлгүй хундага хагалсан” гэж хэлсэн. Тэр хооронд улаан куртиктэй эмэгтэй хамт архи уусан нөхрийгөө 2-3 удаа цохиод нөгөөх нь орилоод байсан. Би тухайн үед боль гэж хэлсэн боловч миний тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж над руу дайраад байхаар нь цаашаа түлхсэн чинь буцаж ирээд миний зүүн талын чих рүү нэг удаа гараараа цохиж, ээмэг мултарч газарт унаж, ээмэгний төмрөнд чих шалбарч чихнээс цус гарсан. ...Тухайн эмэгтэй их зан авир муутай ойр орчимд байсан хүмүүс рүү дайрч хэл амаар доромжилж байсан. ...Нэрийг нь А- гэдэг гэсэн, би анх удаа л харж байна. ...Миний зүүн чихний ээмэгний нүх орчим шалбарсан. ...” гэх мэдүүлэг [14],

-Хохирогч Б.Ж-ын хэрэг бүртгэлтэд дахин мэдүүлсэн: “...Намайг дуудлагаар очиход улаан куртик өмссөн эмэгтэй агсам тавьж ...намайг боль гээд шаардлага тавьж байхад миний үгийг тоохгүй миний өөдөөс хэл амаар доромжилоод зогсохгүй, миний зүүн талын чих рүү нэг удаа цохиод авсан. ...ээмэг газар унаад дараа нь чихнээс цус гарсан. ...” гэх мэдүүлэг [15],

-Гэрч Б.П-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би “Д” нэртэй пабыг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 40 минутын орчим 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд үйлчлүүлж, 0,5 граммын архи, 6 шил шар айраг захиалж авсан. ...төлбөр тооцооноос болж маргалдаж, ...ширээн дээр байсан архины хундага 2, шилэн аяга 4 ширхэг газарт унаж хагарсан. Тэр хоёрыг зууралдаад бие бие рүүгээ дайрч байх үед би цагдаа дуудсан. ...цагдаа ирэх үед нөгөө эмэгтэй ирсэн цагдаатай маргалдаад улмаар тухайн цагдаа эмэгтэйгийн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. ....цагдаагийн ээмэг нь газарт унаад чихнээс нь цус гарч харагдсан. ...” гэх мэдүүлэг [16],

-Гэрч Д.О-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...“Д” пабад бармены ажил эрхэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад  пабад гаднаас эхнэр, нөхөр бололтой хоёр хүн орж ирсэн, 200 грамм архи, 3 шил пиво авч уусан. ...эхнэр нь нөхрийгөө зодоод байхаар нь би болиоч гэж хэлтэл намайг нөхөртэйгөө хардаад янз бүрээр хэлэхээр нь...цагдаа руу дуудлага өгсөн. ...удалгүй эмэгтэй цагдаа гаднаас ганцаараа орж ирсэн. Агсан тавьж байсан эмэгтэйг олон нийтийн газар эмэгтэй хүн байж ингэж болохгүй гэж хэлж байсан. ....согтуу эмэгтэй цагдаагийн урдаас мөнгө байсан ч би тооцоогоо хийхгүй, надад мөнгө байна гэж хэлээд тэр хоёр мөнгөтэй  мөнгөгүйгээ дуудалцаад хоорондоо маргалдсан. Тэгтэл согтуу эмэгтэй урдаас нь дайрч байснаа гараараа чих рүү нь нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл цагдаа эмэгтэйгийн ээмэг нь мултарч унаад чихнээс нь цус гарч харагдсан. ...” гэх мэдүүлэг [17]

-Д.А-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “..2017 оны 12 дугаар сарын сарын 24-ний өдөр хамтран амьдрагч С.Б-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх кароаке, бааранд орж үйлчлүүлсэн. ...Б-г тооцоогоо хий гэхэд чи хийхгүй юу гээд би Б-гийн хувцаснаас зулгаагаад нүүр лүү нь гараараа цохиод сууж байсан ширээ рүү түлхэхэд хойшоогоо сандал дээр унасан. ...ширээн дээр байсан пивоны шилэн стекан шалан дээр унаж хагарсан. ...бармен эмэгтэй “хүүшээ яаж байгаа юм цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн. ...Удалгүй нэг эмэгтэй цагдаа орж ирээд энэ хоёр яасан юм гэж асууж байсан. ...авсан юмныхаа тооцоо хийгээгүй хоорондоо нөхөр эхнэрээ хийнэ гээд, эхнэр нь нөхрөө хийнэ гээд маргалдаж байгаад ширээн байсан стекан аяга хагалсан гэсэн. ...Эмэгтэй цагдаа идэж уусан юм бол яагаад төлбөр тооцоогоо хийхгүй байгаа юм бэ гэээд ...цагдаа эмэгтэй миний рүү лүү чичрээд дайраад байхаар нь гараараа нүүрэн хэсэг газар луу гараараа түлхсэн чинь чихэнд нь байсан ээмэг газар унаж байхыг харсан, ...чи, чих сэтэлчихлээ гээд орилоод байсан тэр үед нь харахад чих нь бол сэтрээгүй зүгээр улаагаад цус гарсан харагдаж байсан юм. ...” гэх мэдүүлэг [18], 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөл гомдлын бүртгэл [19], Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 30м-5/3772 дугаартай “...цагдаагийн ахмад Б.Ж- нь тус цагдаагийн хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг” тухай албан бичиг [20], Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /кабоны жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүр-офицер ахлагч, цагдаагийн ахмал Б.Ж- ажилласан тухай/[21] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Д.А- нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Хууль зүйн дүгнэлт

            Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд Д.А-ыг  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хууль сахиулагч эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Ж-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн чих орчим газар цохин хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О-гээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй мэтгэлцээгүй.           

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах” гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг хэлнэ” гэж,

-23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж тус тус заасан.

Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Ж- нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаагийн ахмад, эргүүлийн офицероор ажилладаг болох нь тус хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 30м-5/3772 дугаартай “...албан бичиг [22]-р, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ж- нь сэлбэ-30-д жижүүр офицероор ажиллаж, “Д” бааранд эр, эм хоёр хүн зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу “Д бааранд очсон болох нь тус тус тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, улмаар нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн хөлсөө төлөхгүй хэрүүл маргаан үүсгэж, үйлчлүүлж байсан “Д” караоке, баарнаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу дуудлагаар очсон цагдаагийн ахмад, эргүүлийн офицер Ж.Ж-ыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлж, Д.А-д үйлчилгээний хөлсөө төлөхийг, улмаар хамт явж байсан хамтран амьдрагч С.Б-гийн бие махбодид халдаж байгаа үйлдлийг таслан зогсоох хууль ёсны шаардлага тавихад түүнийг эсэргүүцэж чихэнд нь цохиж, чихнээс нь цус гаргах зэргээр бие махбодид нь халдаж, хүч хэрэглэсэн үйлдэл нь хангалттай тогтоогдсон байна.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурсан байдал, олон нийтийн газар биеэ авч явж байгаа харилцааны байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд олон нийтийн газар гаргасан зөрчлийг арилгуулахаар, мөн олон нийтийн газарт нийгмийн хэв журамыг хамгаалах үүргийн дагуу хууль сахиулагч шаардлага тавьсан байхад Д.А- нь тус шаардлагыг биелүүлээгүй, хүч хэрэглэж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар Д.А-ыг гэм буруутайд тооцох тооцов.

Харин яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Д.А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ь зүйн үндэслэл болно. бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эрдэнэмандалын бие махбодид халдаж   бүртгэх хуу

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч Б.Ж- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О- миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа, хохирогч гомдол саналгүй, хохирлын талаар нэхэмжилсэн зүйлгүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.А-д хорих ял шийтгэлгүйгээр тэнсэж хянан харгалзаж үзнэ үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Д.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 31-33 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 48-58 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 31-33 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.