| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2302005320204 |
| Дугаар | 2025/ДШМ/1159 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/1159
2025 09 29 2025/ДШМ/1159
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Мөнхбат,
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч М.Бүжинлхам, Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1901 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б, П.Б нарт холбогдох 2302005320204 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч П.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсэг, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасныг тус тус зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
П.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Быг бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,
шүүгдэгч П.Бг бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч П.Бг өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Э.Бад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч П.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд, шүүгдэгч Э.Бад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн банкны дансны хуулга бүхий 2 ширхэг компакт диксийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, шүүгдэгч Э.Б, П.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тоолж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “... Би иргэн Д.Гын автомашины чингэлэгийн нээж Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан амаар мэдүүлэх, 240.1.5-т заасан бараа тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах, 240.1.6-д заасан бараа тээврийн хэрэгслийг шалгах, 240.1.3-т заасан бараа тээврийн хэрэгслийг шалгахдаа битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлы задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана гэсэн заалт, мөн бараа тээврийн хэрэгслийг шалгахдаа гэмтэх, эвдрэх эрсдлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж заасны дагуу болон Гаалийн хяналтын шалгалтын байцаагчийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу гаалийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Өөрөөр хэлбэл, чингэлэгийг нээж барааны бүтэцийг харахад ижил модон хайрцагтай автомашины салхины шил байгаа нь илт үзэгдэхүйц савлагдсан ачаа байсан. Автомашины салхины шилнээс өөр төрлийн мэдүүлээгүй бараа байгаагүй. Мэдүүлгийн дагуу эрсдэл тооцон сонгон түүвэрлэх аргаар наад хэсэгт байгаа 2 хайрцаг шилийг хайрцагны гадна талд наалттай шошигны тоо ширхэг нэр төрлийг тулган шалгахад мэдүүлэгтээ таарч байсан. Ачаа хүлээн авагч иргэнээс бүрдүүлэлтийн талаар асуухад үнэн зөв мэдүүлсэн, ачааг чингэлэгийг суллаж тэвштэй машинд шилжүүлэн ачиж гаргана гэсэн. Өргөгч ашиглаж зөөж буулгах ачаа байсан тул хяналтын бүсийн ачаалал, нөхцөл байдалдаа тохируулан бүгдийг талбай дээр гаргаж тавих зай талбай бага, олон дахин нааш цааш нь зөөж өргөн буулгахад хагарах эрсдэлтэй ачаа тул чингэлэгээс шууд машинд шилжүүлэн ачих явцад нь цаана байгаа хайрцагтай шилнүүдийн хаяг, шошигийг үзэх боломжтой гэж үзсэн.
Тухайн иргэн машин оруулах гэтэл гаалийн мэдүүлэг харж байж талбай руу оруулна гэнэ гээд ирэхэд нь Гаалийн улсын ахлах байцаагч Б.Тт тухайн байдлаа танилцуулаад программд “биет шалгалт хийсэн” гэсэн төлөвт оруулсан. Ахлах байцаагч Б.Т “Гааль зөвшөөрөв” гэсэн төлөвт оруулдаг. Гаалийн тухай хуульд барааг шилжүүлэн ачихад гаалийн хяналт дор ачина гэсний дагуу гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж л байсан үе, гаалийн хяналтын бүсээс тухайн ачааг гаргах эцсийн зөвшөөрлийн хуудас олгогдоогүй байсан. Хяналт шалгалт хийгдэж байсан хэдий ч программд тухайн мэдүүлэг “Гааль зөвшөөрөв” төлөвт шилжсэний дараа зөрчлийн байцаагч С Т ахлах руу утсаар ярьж “энэ ачааны үнэ, үнэлгээ нь бага байна, би өөрөө очиж үзье” гэсэн. С ирээд бид хамт шалгахад гаргасан байсан хайрцагтай шилнүүдийн нэр, төрөл, тоо ширхэг нь таарсан, дахин цааш үзэх болоход ажлын цаг дууссан тул чингэлэгт ачааг буцааж хийгээд лацдаад тарсан. Хамт ажиллаж байсан П.Б эгч хэлсэн гэж тухайн ачааг дутуу, шалгаагүй орхисон зүйл огт байхгүй, хууль журмынхаа дагуу хийх ёстой хяналт шалгалтаа хийгээд байж байсан. Хяналт шалгалтын байцаагч миний буруугаас нэр, төрлийг бүрэн илрүүлээгүйгээс 34.000.000 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Төлөх татварын үнийн дүн үнэлгээний байцаагчаас шууд хамааралтай байдаг. Хяналт шалгалт хариуцсан байцаагч үнэ, үнэлгээний асуудалд огт оролцдоггүй, оролцох эрх байхгүй, төлөх татварыг үнэлгээний болон бичиг баримт хариуцсан байцаагч тогтоодог.
Бмчиг баримт, үнэ, үнэлгээ хариуцсан байцаагч нь анхны мэдүүлсэн 39 нэр төрлийн барааний нэгж үнийг 9-10 доллароор үнэлж 11.000.000 төгрөгийн татварыг гаргасан байдаг. Зөрчлийн дараа барааг дахин үнэлэхдээ өмнө мэдүүлсэн 39 нэр төрөл болон бусад нэр төрлийн шилнүүдийг 25-210 долларын хооронд нэмж үнийг тогтоож үнэлж, 34.000.000 төгрөгийг татварыг нэмж тогтоосон. Мөн гаалийн татвар 5 хувиар төлсөн. Татвар зөрчлийн дараа ердийн тариф руу шилжиж 10 хувь болж өссөн зэргээр үнэ үнэлгээ, тарифийн өөрчлөлттэй холбоотойгоор татварын зөрүү өндөр нэмэгдэж гарсан. Мөн зөрчлийн байцаагч Сийн хяналт шалгалтыг дахин хийсэн тэмдэглэлээр 79 нэр төрөл гэсэн атлаа дахин хийсэн бүрдүүлэлтээр 92 нэр төрөл болж өөрчлөгдсөн нь мөн л эргэлзээтэй. Гаалийн тариф, Татварын тухай хуульд нэг төрлийн болон ижил төрлийн барааг тодорхойлсон байдаг. Энэ нь барааны гарал үүсэл, чанар стандарт, орц найрлага, үйлдвэрлэгч улс ижил, арилжааны талаасаа бие биенээ орлож чадахуйц барааг ойлгоно гэж заасан.
Жишээ нь: Аллион, Премо, Аксио, Королла гэх мэт машинууд нь өөр өөр нэртэй боловч бүх сэлбэг эд анги нь бие биедээ таардаг, шилний хэмжээ, загвар нь ижил нэг төрлийн машинуудын шилийг нэгтгэж нэг бараагаар төлөөлүүлж бичих боломжтой байтал тус бүрд нь салгаж мэдүүлүүлсэн, мөн нэг төрлийн машины шинжүүдийг олон төрөл болгож салгаж мэдүүлсэн зэргээр нэр төрөл зохиомлоор өссөн, адилхан шинжүүдийн нэгж үнийг өөр өөрөөр дээш доош их хэлбэлзэлтэй үнэлсэн нь татварын дүнд нөлөөлсөн.
Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа үе шаттайгаар явагддаг тойрог бүхий цогц үйл ажиллагаа. Би энэ үе шаттай үйл ажиллагааны дунд нь хяналт хэрэгжүүлдэг албан тушаалтан, эцсийн шийдвэрийг би гаргадаггүй, тийм боломж байхгүй. Гаалийн байгууллага шат дараалсан давхар олон хяналт шалтгалтыг явуулдаг, босоо удирдлагатай байгууллага. Би дангаараа бусдад давуу эрх олгох албан тушаалтан биш байтал хүчээр гэм буруутай гэж үзэж яллаж байгаад гомдолтой байна.
2023 оноос хойш 2 жил гаруй хугацаанд энэ асуудлаар шалгагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаар маш их хохирч, миний эрх зүйн байдал маш их дордсон.
Гын машины салхины шилэнд хяналт бүрдүүлэлтийг хийсэн бичиг баримт, үнэ үнэлгээний байцаагч, үнэлгээний ахлах байцаагч, хяналт шалгалтын байцаагч, хяналт шалгалтын ахлах байцаагч гээд 4 хүн байгууллагынхаа удирдлагын зөвлөлийн хурлаар орж Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн дагуу сахилгын арга хэмжээ авхуулж, үүнийгээ хүлээн зөвшөөрч бүтэн жил цалин урамшууллаа сутгуулж, шийтгэлээ хүлээсэн. Би Г гэдэг хүнийг огт танихгүй, нэг ч удаа харж байгаагүй. Түүнд Бгийн гуйлтаар давуу эрх олгосон зүйл огт байхгүй. Би Гаалийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ хөдөө орон нутагт, алс хязгаар хилийн боомтод ажиллаж, хамаг залуу насаа зориулж, гэр бүлээ, ахуй амьдралаа хойш тавин хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр төрийн албаны нэр хүндийг өргөн ажилласаар ирсэн. Энэ хугацаанд хөдөлмөрөө үнэлүүлж, Гаалийн зөвлөх цол, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Онц хилчин, Санхүү банкны тэргүүний ажилтан зэрэг шагналаар шагнагдсан. 2020 онд Монгол Улс саарал жагсаалтаас гаргах ажлын хүрээнд Буянт-Ухаа дахь Гаалийн газарт ажиллаж байхдаа их хэмжээний бэлэн мөнгө гадаадын иргэнээс илрүүлж, улсын орлого болгож байсан. Бусад боомтод ажиллаж байхдаа хориглосон, хязгаарласан барааг өөрийн мэдлэг ур чадварын хүрээнд илрүүлж, хууль хяналтын байгууллагатай хамртран ажиллаж байсан. Би өөрийн дотоод итгэл үнэмшилээр хууль журмынхаа дагуу ажлаа хийсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасны дагуу надад холбогдох хэргийг үнэн зөв шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч А.Ариунтуул давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримт, шүүгдэгчийн мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нотлох баримтыг харьцуулан шинжпэн судлалгүйгээр шүүгдэгч Э.Быг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Быг “хяналт шалгалтыг дутуу явуулсан” гэх үндэслэлийг гол болгож /шийтгэх топгоолын 22-р тал/ гэж дүгнэхдээ, Монгол улсын Гаалийн тухай хууль, түүнд нийцүүлэн батлагдан мөрдөгдөж буй холбогдох дүрэм журам, эрх зүйн баримт бичиг, Монгол улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ конвенци зэрэгт заасан гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, гаалийн харилцааг зохицуулахад баримтлах хууль ёсны зарчим, хэм хэмжээг үндэслэл болгоогүй. Тухайлбал, Монгол улсын Гаалийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 .Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ; 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гаалийн хяналтыг 9 хэлбэрээр хэрэгжүүлнэ гэх, мөн хуулийн 246.3 “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битуумжпэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана.’’ гэж заасны дагуу гаалийн хяналтын байцаагч Э.Б нь иргэн Д.Гын 40 тн чингэлэгийг онгойлгон, мэдүүлгийн хуудсыг бараатай тулган, чингэлэгт нэг төрлийн шинжтэй бараа буюу автомашины салхины шил байгаа болохыг нягталж, барааны тоо ширхэгийг подооноор нь тулган тоолох зэргээр гаалийн хяналт шалгалтыг биетээр хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл хууль тогтоомжид нийцсэн нөхцөл байдалд шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй.
Монгол улс нь 1991 онд Дэлхийн гаалийн байгууллагын бүрэн эрхт гишүүн, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс болсон бөгөөд 2006 онд "Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн конвенц”-д , мөн 2016 онд Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т тус тус нэгдэн орж соёрхон баталсан. Эдгээр Монгол улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ хэлэлцээрт “биет шалгалт, үзлэгийг аль болох тургэн шуурхай хийж гүйцэтгэх, мөн “ачааг задлахгүйгээр шалгах арга, техникийг ашиглах, ингэхдээ эрсдэл тооцох аргаар, санамсаргүй сонголтоор хяналт шалгалт хийх механизмыг үндэс болговол зохино” зэрэг дэлхийн гаалийн хяналт шалгалт явуулах чиг хандлагуудыг тусгаж өгсөн. Үүнийг Монгол улс мөрдөж байх бөгөөд Э.Бын буюу Гаалийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт” /7-р хавтасны 152-р тал/-ийн 2-р зорилтын хүрээнд албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг хэсэгт: “Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр гарсан бодлогын баримт бичиг, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах”, мөн 3- р зорилтын хүрээнд хэсгийн 1, 2-р чиг үүрэгт “гаалийн хяналтын технологи ажиллагааны зааврыг мөрдөж ажиллах”-ыг үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн А/13 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар” нь үйл ажиллагааны чухал баримт бичиг болно. Эдгээрийн дагуу гаалийн улсын байцаагчийн хувьд Э.Б нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нөхцөл байдлыг шүүх бодит байдлаар нь хянаж үзсэнгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бын гаалийн хяналт шалгалтын талаар Гаалийн улсын ахлах байцаагч Б.Тт танилцуулсан бодит нөхцөл байдлыг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх гэмт хэргийн шинжид хамаатуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гаалийн улсын ахлах байцаагч Б.Т нь “Гааль зөвшөөрөв төлөвт оруулсан” нь тухайн үеийн гаалийн хяналт шалгалтын боломжит нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр иргэн Д.Гын чингэлэгтэй ачааг автомашинд шилжүүлэх ачилтын явцад тулган шалгаж, гаалийн хяналтыг үргэлжилүүлэн явуулж болно хэмээн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь Э.Быг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохгүй. Энэ талаар Б.Тын тайлбар өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 18-20-р талд/, бичгээр гаргасан тайлбар /1-р хавтасны 29-р талд/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 55-56-р талд/-т тодорхой тусгагдсан. Шүүх дээрх бодит нөхцөл байдлыг эсрэгээр нь Э.Быг "П.Бгийн хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор ... Б.Тт танилцуулсан” гэж таамаглалд үндэслэх байдлаар дүгнэж буй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Мөн шүүх “Улаанбаатар хот дахь Гаалийн улсын байцаагч С.С “гааль зөвшөөрөв” төлөвт орсны дараа дахин шалгалт хийхэд 39 нэр төрлийн салхины шил гэж мэдүүлсэн нь 79 нэр төрлийн салхины шил болж гаалийн болон бусад татварт төлөх 45,576,706 төгрөгийг дутуу төлүүлсэн буюу 11,320,799 төгрөгөөр тооцон төлүүлсэн үйл баримт тогтоогдож байна” шийтгэх тогтоолын 30-р тал/ гэх үзүүлэлтээр шүүгдэгч Э.Быг “бусдад давуу байдал олгосон” нь нотлогдож буй мэтээр буруутгах нь бодит байдалд нийцээгүй. Учир нь С.Сийн хийсэн хяналт шалгалт нь Гаалийн байгууллага дотооддоо гаалийн цогц бөгөөд давхар хяналт шалгалт явуулах үйл ажиллагааны хүрээнд явагдсанаас гадна Э.Бын хяналт шалгалт дуусаагүй байхад гаалийн хяналтын бүсэд хийгдсэн. Гаалийн тухай хуулийн 3.1.11 .”гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээ; 3.1.18. “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг; ойлгоно гэж заасан. Үүнээс үзвэл, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Т нь “Гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлснээр гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусгавар болохгүй бөгөөд ачаа бараа гаалийн хяналтын бүсээс гарах хүртэл гаалийн хяналт үргэлжилэх боломжтой болохыг тодорхойлно.
Нөгөө талаар гаалийн улсын байцаагч С.Сийн хийсэн хяналт шалгалтаар иргэн Д.Гын 40 тн чингэлэг “автомашины салхины шил" бараанд өөр нэр төрлийн бараа байгаагүй болох нь батлагдсан бөгөөд барааны тоо, хэмжээнд ч зөрүү гараагүй. Харин тухайн автомашины салхины шилний нэр төрөлд анх мэдүүлснээс зөрүү гарсан нь “автомашины салхины шил”-ийн овор хэмжээ, эмзэг бараа хагарч гэмтэх эрсдэл, барааны нэр төрөл маркыг шууд тодорхойлох боломжгүй зэрэг зайлшгүй бодит хүчин зүйлүүд нөлөөлсөн. Мөн С.С нь дахин хяналт шалгалт явуулахдаа, иргэн Д.Гаас нэмэлтээр барааны үнийн нэхэмжлэх, инвойс( 1-р хавтасны 173-192 тал) гаргуулан авч уг бичиг баримтад үндэслэн “автомашины салхины шил”-ний нэр төрлийн тоог нэмэгдүүлэн тогтоосныг мэдүүлгийн баримтуудыг харьцуулан харж болно. Түүнчлэн автомашины салхины шилийг ямар аргаар үнэлсэн, хэдэн хувиар татвар тооцсон зэргээс шалтгаалж үнэ ихээр нэмэгдсэн бөгөөд үүнийг бодитоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Тодруулбал, гаалийн улсын байцаагч Л.С салхины шилэнд татвар 9-10 ам.доллараар, гаалийн татварын тариф 5 хувиар тогтоон тооцсон бол түүний дараа гаалийн улсын байцаагч А салхины шилэнд татвар 25 ам.доллар, гаалийн татварын тарифыг 10 хувь болгон тооцсон Д.Н мэдүүлэг /1-р хавтас 61-63 тал/. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлалаар хийсвэрээр хэмжээ нэмэгдсэнийг шүүх “гэмт хэргийн улмаас улсад 34,260,706 төгрөгийн хохирол учирсан хэмээн тодорхойлж буй нь буруу. Дээрх нөхцөл байдлыг шүүх бодит байдлаар хянаж үзэхгүйгээр Э.Быг бусдад давуу байдал олгох санаа зоригоор хяналт шалгалтыг дутуу явуулсан, үүний улмаас хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэж үзэж буруутгах нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх “шүүгдэгч Э.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” (шийтгэх тогтоолын 29-р тал) талаар дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Э.Бын үйлдэлд “Д.Гын хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх буюу татвараас зайлсхийх боломж олгох”-ын тулд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэх” гэсэн гэм буруугийн зөвхөн шууд санаатай үйлдлээр “бусдад давуу байдал олгох” сэдэлт зорилго байсан болох нь тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн субьектив талын шинж үгүйсгэгдэнэ. Мөн шүүгдэгч Э.Бын үйлдэлд иргэн Д.Гт “давуу байдал олгох” зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шинж нотлогдож тогтоогдоогүй. Шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлж чадаагүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Бын “автомашины салхины шилний нэр төрлийг илрүүлж чадаагүй” гэх үйлдлийг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Шүүх зөвхөн гэмт хэргийн улмаас улсад 34,260,706 төгрөгийн хохирол учирсан гэх үр дагаварт үндэслэх байдлаар “давуу байдал олгох” гэмт хэрэгт Э.Быг яллаж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. Давуу байдал олж авсан гэх иргэн Д.Г нь уг үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн; зөрчилд хариуцлага хүлээсэн. Мөн хэрэгт баримтаар авагдсан Д.Г, Г.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд, иргэн Д.Г уг зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байх бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-т “Холбогдогчийн зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн, автомашины салхины шилний нэр төрөлтэй холбоотой зөрчлийг бүрэн бодитой шалгаж тогтоосон гэж үзэх нь эргэлзээтэй бөгөөд уг зөрчлийн хэрэгт шалгаж тогтоогдсон гэх баримтыг эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Бын эсрэг яллах нотолгооны эх сурвалж болгох нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Э.Быг “Д.Гын гаальд мэдүүлсэн ачаанд гаалийн хяналт шалгалт хийхдээ “хайнга хандсан” гэх дүгнэлтийг удаа дараа хийсэн (шийтгэх тогтоолын 30-р тал) байгаа нь шүүгдэгчийг өөрийн үйлдэлдээ гэм буруугийн “болгоомжгүй” хэлбэрээр хандсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн шинжтэй. Мөн шүүх шүүгдэгч Э.Бын үйлдэлд Монгол улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан “гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг зөрчиж хор уршгийг бий болгосон гэж дүгнэсэн (шийтгэх тогтоолын 27-р тал). Энэ нь Улаанбаатар хотын гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар “...албан ажилдаа хайнга хандсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр иргэн Д.Гын ачаанд гаалийн хяналт шалгалт явуулсантай холбоотойгоор гаалийн улсын байцаагч Э.Бад сануулах сахилгын шийтгэл (мөн нэр бүхий гаалийн байцаагч нарт сахилгын шийтгэл оногдуулсан хүчин төгөлдөр шийдвэр, Улаанбаатар дах гаалийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримт эрүүгийн хэрэгт авагдсан (2-р хавтас 36-49 тал) оногдуулсан, хүчин төгөлдөр сахилгын шийтгэлд заасан “хайнга хандах” гэсэн үндэслэлтэй тохирсон. Энэхүү Э.Бад оногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн хариуцлагын нэг төрөл бөгөөд уг зөрчилтэй нь холбогдуулан эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж буй нь нэг зөрчилд хууль зүйн хоёр хариуцлагын төрлийг давхардуулан оногдуулж буй хэрэг бөгөөд үүгээр хууль ёсны зарчим алдагдсан гэж үзнэ.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Быг шүүгдэгч П.Бтай үйлдлээр нэгдэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, П.Бд амалсан буюу Д.Мгаар дамжуулан иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн бараанд түргэн шуурхай үйлчлэх, хүндрэл учруулахгүй туслах хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй (шийтгэх тогтоолын 29-р тал).
Шүүх энэхүү эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Б, П.Б, Д.М, Д.Г нарын хоорондын харилцан хамаарал, үйлдлийн шинж, нэгдэл, хүсэл зоригийн хандлага зэрэгг бодитоор дүгнэлт хийхгүйгээр “үйлдлээрээ нэгдсэн” гэж Э.Быг гүйцэтгэгчээр, П.Бг хатгагчаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Э.Быг П.Бгийн хууль бус гуйлтыг хүлээн авсан, П.Бд амалсан гэх байдлаар таамаглах байдлаар тодорхойлж буй нь үндэслэлгүй.
Иргэн Д.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаалийн хяналтын талбай дээр огт байгаагүй болох харин өмнөөсөө ажилтан Бийг явуулснаас бус Д.Мг тэнд байсныг мэдээгүй, түүнийг сайн танихгүй талаар мэдүүлсэн (1-р хавтас 40-41, 43-44 тал). Мөн иргэн Д.Г болон Г.Б нар нь Э.Б, П.Б нартай уулзаж байгаагүй, танихгүй, мөн эдийн ашигтай байдал буюу татвараас зайлсхийх боломжийг олж авахаар хүссэн, түүнд чиглэсэн үйлдэл хийж, хүсэл зоригоо нэгтгэсэн шинж тогтоогдоогүй. Д.М эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тоо ширхэгүүд нь өөр дээрээ наалттай байдаг болохоор тэдгээрийг үзчихээд буцаад орчихсон” гэж гаалийн улсын байцаагч Э.Б иргэн Д.Гын ачаа барааг үзэж шалгасан талаар мэдүүлсэн (1-р хавтас 46-47 тал). Мөн иргэн Д.Г гаальд мэдүүлэг дутуу гаргасан, автомашины салхины шил нэр төрлийн зөрсөн зэрэг зөрчлийн талаар Д.М мэдээгүй, мэдэх боломжгүй бөгөөд ачаа буулгалцахад туслах зорилготой тохиолдлоор тэнд очсон байсан сэтгэл зүйн хандллага, бодит нөхцөл байдлыг шүүх анхаарсангүй.
Шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал нь Э.Быг түүнтэй үйлдлээр нэгдэж бүлэглэн “давуу байдал олгох” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох учиргүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4.4 “хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх” гэснийг зөрчиж шүүгдэгчийн “гэм буруу” дээрээ маргасан, түүний өмгөөлөгч нарыг “цагаатгах байр суурьтай” оролцсон явдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл болгох байдлаар Э.Бад “хорих ял” оногдуулсан нь харамсалтай. Мөн шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тусгахдаа утга агуулгыг алдагдуулахуйц байдлаар товчлон түүж оруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолд Э.Быг гэмт буруутай болохыг үндэслэж буй хууль тогтоомж, нотлох баримтууд нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн “гэм буруугүйд тооцох” зарчмыг хуульчилсан.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.Бын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хийсэн дараах дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар: “Э.Б иргэн Д.Гын ачаанд биет байдлаар үзлэг шалгалт хийсэн, шалгалт хийсэн ачаанд тухайн нөхцөлд өөрөөр шалгах бодит боломж байгаагүй учраас шалгалтыг ямар арга хэлбэрээр хийснээ дээд шатны албан тушаалтандаа танилцуулсан” зэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Харин “...шүүгдэгч П.Бд амалсан буюу Д.Мгаар дамжуулан иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн бараанд түргэн шуурхай үйлчлэх, хүндрэл учруулахгүй туслах хүсэлтийг гүйцэлдүүлсэн ...ажил үүргээ зохих ёсны дагуу хийж гүйцэтгээгүй буюу зориуд хэрэгжүүлээгүй... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна” гэх дүгнэлтийг нотолсон баримт байхгүй. Тухайлбал, Э.Бын үйлдэлд иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн бараанд бага татвар төлүүлэх, татвараас зайлсхийх боломж олгох зорилготой байсан гэж нотлох нэг ч баримт хэрэгт байхгүй.
Шүүх хүний хувь заяаны асуудал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дүгнэхдээ: “бүрэн шалгаагүй”, “хангалттай хийж гүйцэтгээгүй”, “зохих ёсны дагуу гүйцэтгээгүй” гэх зэргээр хэмжих, үнэлж цэгнэх, тогтоох боломжгүй хийсвэр дүгнэлт хийж болохгүй. Тухайлбал, Э.Б “бүрэн шалгах” ёстой байсан гэдгийг яаж? юугаар? хэрхэн тодорхойлох вэ? Ажил үүргээ “хангалттай хийж гүйцэтгэх” ёстой байсан гэдгийг яаж? юугаар? тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн хийсэн хийсвэр дүгнэлтээр яаж хийсэн бол хяналт шалгалт “бүрэн хийгдсэн” гэж үзэх, яаж ажилласан бол үүргээ “хангалттай хийсэн” гэж үзэх, хяналт шалгалтыг яаж хийсэн бол “зохих ёсны дагуу хийсэн” гэж үзэх нь тодорхойгүй байна.
Мөн Э.Б нь П.Бд ямар нэг зүйл амласан, түүнийгээ хэрэгжүүлсэн гэх нэг ч баримт хэрэгт байхгүй бөгөөд ажил үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэх нэг ч баримт хэрэгт байхгүй. Шүүхээс яллах нотлох баримт болгосон гэрч Д.Мгийн мэдүүлэг, С.Сийн мэдүүлэг, Н.Уийн мэдүүлэг, Б.Тын мэдүүлэг, Э.Аын мэдүүлэг зэрэгт “Э.Б нь П.Бд амласан, амласанаа биелүүлсэн, иргэн Д.Гын ачаанд бага татвар төлүүлэхийн тулд албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэж үзэх талаар тусгагдаагүй. Тэдний мэдүүлэгт ингэж шалгасан бол “бүрэн шалгасан” гэж үзэхээр байсан, ингэж шалгасан бол “хангалттай шалгасан” гэж үзэхээр байсан, ингэж шалгасан бол “зохих ёсоор шалгасан” гэж үзэхээр байсан талаар, хяналт шалгалтыг зориудаар, хүсэж дутуу дулимаг хийсэн талаарх үйл баримт тусгагдаагүй. Гэтэл шүүх баримт нотолгоонд тулгууралалгүйгээр ийнхүү хийсвэр дүгнэлт хийсэн байна.
Шийтгэх тогтоол /30 дугаар тал/-д: "... Э.Б ...хяналт шалгалтыг зохих ёсоор явуулсан мэтээр Гаалийн улсын ахлах байцаагч Б. Тт танилцуулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэгчээр хамтран оролцжээ” гэж дүгнэсэн байна. Гэтэл Э.Б нь гаалийн улсын ахлах байцаагч Б.Тт “хяналт шалгалтыг зохих ёсоор явуулсан” гэж огт хэлээгүй байхад ямарч баримт нотолгоогүйгээр дээрх буруутгасан дүгнэлтийг хийсэн байна.
Шүүгдэгч Э.Бын мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар Б.Таас тайлбар гаргуулж авсан тэмдэглэл, Б.Тын бичгээр гаргасан тайлбар, Б.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтад “...Б чингэлэгийг нь онгойлгож шалгасан, поддоноороо мэдүүлсэн тоо хэмжээтэй таарч байна. Энэ айл чингэлэгтэйгээ авч гарахгүй юм байна. Машинд ачиж гарна гэсэн. Тиймээс машиндаа шилжүүлэн ачиж байхад нь шалгачих уу? гэж асуусан. Тухайн барааг чингэлэгээс автомашинд ачиж гаалийн хяналтын бүсээс гаргах байсан тул шилжүүлэн ачих явцад тулган шалгах боломжтой байсан тул зөвшөөрөл олгосон” гэх нөхцөл байдал тусгагдсан.
Э.Б тухайн чингэлэгт хяналт шалгалтыг өөрөө биечлэн хийсэний зэрэгцээ ахлах байцаагчид танилцуулсан мэдээлэл буюу “подооноороо мэдүүлсэн тоо хэмжээтэй таарч байсан” гэх мэдээлэл нь үнэн зөв байсан, чингэлэгтэй нь авч гарахгүй автомашинд шилжүүлэн ачина гэх мэдээлэл нь үнэн зөв байсан бөгөөд автомашины салхины шил нь хагарах эрсдэлтэй эмзэг бараа, тухайн үед гаалийн хяналтын талбай сул чөлөөтэй байгаагүй учраас чингэлэгээс автомашинд шилжүүлэн ачих үед хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах боломжтой талаар танилцуулсан нөхцөл байдал тогтооддог. Гэтэл Э.Бын явуулсан хяналт шалгалтын талаарх энэ нөхцөл байдлыг шүүх огт дүгнээгүй. Хяналт шалгалт хийсэн энэ нөхцөл байдлыг яагаад хайхрахгүй байгаа, эсхүл няцааж байгаа талаараа ямар ч дүгнэлт хийгээгүй.
Э.Б тухайн чингэлэгийг онгойлгож, подоныг мэдүүлэгтэй нь тулгаж шалгасан, чингэлээс гаргаж автомашинд шилжүүлэн ачих явцад тулган шалгах боломжтой гэж мэдээллэсэн зэрэг нь Гаалийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн Гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараанд гаалийн хяналт, шалгалт хийсний дараа гаалийн хяналт дор ачина” гэсэн заалт, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийн “амаар мэдүүлэх” гэсэн заалт, 240.1.4 дэх хэсгийн “гаалийн зорилгоор ажиглалт хийх” гэсэн заалт, 240.1.5 дахь хэсгийн “бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах” гэсэн заалт, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсгийн Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдал, битүүмжлэл, тодорхой нэрийн барааны тусгай тэмдгийг шалгана” гэсэн заалт, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсгийн: “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтаар зөвшөөрөгдсөн арга, хэрэгсэл юм.
Хэрэв шүүхээс Э.Бын авч хэрэгжүүлсэн хяналт шалгалтын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлсэн бол түүнийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж гэмт хэрэгт буруутгах ёсгүй.
Э.Б “чингэлэгийг нь онгойлгож шалгасан, поддоноороо мэдүүлсэн тоо хэмжээтэй таарч байна. Энэ айл чингэлэгтэйгээ авч гарахгүй юм байна. Машинд ачиж гарна гэсэн. Тиймээс машиндаа шилжүүлэн ачиж байхад нь шалгачих уу?” гэж ахлах байцаагчдаа танилцуулсан нь хяналт шалгалт дууссан гэж үзэх үндэслэл болохгүй.
Тухайлбал, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 дугаар тушаалаар баталсан “Гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар”-ын Технологи ажиллагааны зааврын 4 дэх хэсэгт
-“Гаалийн татвар төлсөн” төлөвт орсон гаалийн мэдүүлгийг Гаалийн хяналтын байцаагч хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч хүлээн авч, бичиг баримтын мэдээллийг гаалийн сүлжээн дэх мэдээлэлтэй тулган, эрсдэл тооцон, Хорио цээрийн гаалийн улсын байцаагч, Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нарт тодорхой чиглэл өгөн, бичиг баримтыг шилжүүлнэ” гэж,
-“Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч бичиг баримтыг хүлээн авч, гаалийн мэдээллийн сүлжээн дэх мэдээлэлтэй тулган шалгаж, тээврийн тооцоог хийлгэхээр 2 дугаартай тээврийн баримт дээр “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулан бараа хүлээн авагчид өгнө” гэж,
-Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт шалгалт хийх зориулалтын талбай /тавцанд/ байршуулсан нөхцөлд Хяналт шалгалтын улсын байцаагч бараа хүлээн авагч, тээврийн байгууллагын төлөөллийг байлцуулан гаалийн битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж чингэлэг, тээврийн хэрэгслийг задлан, гаалийн шалгалтыг эхэлнэ” гэж,
-Тухайн гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн бараанд хэрхэн хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх талаар эрсдэл тооцсоны үндсэн дээр өөрийн тактикийг боловсруулан, барааг гаалийн мэдүүлэгтэй тулган шалгана” гэж,
-ХШГУБ тухайн мэдүүлэгт хэрхэн хяналт шалгалт хийсэн тухайгаа Хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчид танилцуулах буюу мэдүүлэг биет шалгалт хийгдсэн төлөвт орсон тухай мэдэгдэнэ” гэж,
-Хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч бүрдүүлэлтийн материал, гаалийн хяналт шалгалт хийсэн үр дүн, гаалийн сүлжээнд мэдүүлсэн байдал зэргийг нягтлан шалгаад тодорхой алдаа илрүүлсэн тохиолдолд гаалийн мэдүүлгийг залруулахаар Бичиг баримтын бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагч Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч руу сүлжээгээр засварт буцааж болно” гэж,
-Ямар нэгэн алдаа, зөрчил илрээгүй, эсхүл тухайн мэдүүлгийг эрсдэл багатай гэж үзвэл гаалийн мэдүүлгийг шууд зөвшөөрсөн төлөвт оруулна” гэж,
-Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хийсэн гаалийн хяналт шалгалт эргэлзээтэй, тухай мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгсэл ямар нэгэн эрсдэлтэй гэж үзвэл тухайн бараа, тээврийн хэрэгслийг Гаалийн улсын ахлах байцаагч шалгалт хийсэн Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчтай хамт дахин шалгаж болох бөгөөд зөрчил илэрвэл хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэнэ” гэж,
-Гаалийн мэдүүлэг зөвшөөрсөн төлөвт шилжсэний дараа Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч бараа хүлээн авагч хүссэн тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэн, тухайн горимд шаардагдах хяналтын тэмдгийг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулж өгнө” гэж,
-Бараа эзэмшигч гаалийн мэдүүлгийг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг Гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийн хуудас бичүүлэх ба Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч хуудасны бичигдсэн мэдээллийг нягтлан хувийн тэмдэг дарах бөгөөд Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч хувийн тэмдэг дарж, Гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл өгнө” гэж,
-Хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч системд тухай манифестийг Гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл өгснөөр тухайн гаалийн бүрдүүлэлтийн гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно” гэж заасан байдаг.
-Гаалийн тухай хууль, Гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны зааварын дагуу “гаалийн хяналт шалгалт дуусгавар болоогүй” байсан энэ нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулснаас Э.Б хяналт шалгалт хийлгүйгээр барааг гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл олгогдож, улмаар Д.Гт татвараас зайлсхийх боломж олгосон мэтээр дүгнэх нөхцөл болсон.
Гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны зааврыг гэрчийн мэдүүлгээр үгүйсгэж Э.Б хяналт шалгалтын үйл ажиллагааг дуусгавар болгосон мэтээр дүгнэж болохгүй.
Э.Б “ ...Энэ айл чингэлэгтэйгээ авч гарахгүй юм байна. Машинд ачиж гарна гэсэн. Тиймээс машиндаа шилжүүлэн ачиж байхад нь шалгачих уу?” гэж ахлах байцаагчдаа танилцуулан, улмаар гаалийн улсын ахлах байцаагч Б.Т “гааль зөвшөөрөв” төлөвт оруулах болсон шалтгаан нь системд зөвхөн “гааль зөвшөөрөв” төлөвт орсоны дараа гаалийн хяналтын бүсэд автомашин /чингэлэг дэх барааг шилжүүлэн ачих/ дотогш нэвтрэх боломжтой болдогтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагын системд “гааль зөвшөөрөв” төлөвт ороогүй нөхцөлд ямар ч автомашин гаалийн хяналтын бүсэд нэвтрэх боломжгүй. Эл шалтгаан байсан учраас системд “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсныг Э.Б бусдад давуу байдал олгох зорилгоор гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг дуусгавар болгосон үйлдэл мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
П.Бгаас Э.Бад хандан “...хуулийнхаа хүрээнд чирэгдэл учруулахгүй үйлчлээд өгөөрэй” гэж хэлсэн гэх нөхцөл байдлыг шүүх “... П.Бд хууль бус буюу “Ачааг түргэн шуурхай шалгаж гаргуулах” хүсэл зорилго байсан, үүнийг нь Э.Б гүйцэлдүүлсэн мэтээр дүгнэсэн. Гаалийн тухай хуулийн 275 дугаар зүйлийн 275.1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах...”-ыг гаалийн улсын байцаагчид хориглодог бөгөөд гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд байгууллагад аль болох түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхийг эрхэмлэдэг. Тиймээс П.Бгийн хэлсэн “...хуулийнхаа хүрээнд чирэгдэл учруулахгүй үйлчлээд өгөөрэй” гэснийг хууль бус хүсэлт гэж дүгнэх нь бас өрөөсгөл дүгнэлт юм.
Шүүхийн хийсэн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий дараах нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.
Шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар “...Тухайн гэмт хэргийн улмаас улсад 34,260,706 төгрөгийн хохирол учирсан ба иргэн Д.Г нь дээрх төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн...” гэж дүгнэсэн. Гэтэл иргэн Д.Гт үүссэн давуу байдал буюу татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоосон гэх процесс ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдсан гэж үзэхэд, улмаар татвараас зайлсхийсэн зөрчил нотлогдож тогтоогдсон гэж үзэхэд эргэлзэхээр баримтууд хэрэгт авагдсан байна.
Хэдийгээр Д.Г 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0089752 дугаартай Шийтгэлийн хуудас /1хх-ийн 166 дугаар тал/-т заагдсан дээрх төлбөрийг төлсөн боловч уг зөрчлийг төлөх болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарласан байдаг. Д.Г энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Эхлээд 11.0 сая гаруй төгрөгийн татвар төлнө гэхэд нь түүнийг төлсөн. Гэтэл дараа нь гаалийн зөрчлийн байцаагч С гэх хүн манай ачааг дахин шалгаж нэмж 34.0 сая төгрөгийн татвар ногдуулж зөрчлийн хуулиар 17.0 сая төгрөгөөр торгосон. Тэгэхэд нь би ачааг авахын тулд гаалийн хашаанд удаан байлгавал гаалийн талбайн төлбөр нь өндөр гарч байсан тул хурдхан хэлсэн мөнгийг нь төлөөд авсан. Гэргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байж ажиллагаа дуусгавар болно тэгээд ачаагаа авч болно гэхээр нь би яалт ч үгүй болоод гарын үсэг зурсан.
Би тухайн чингэлэгтэй ачаанд зах зээлийн үнэлгээ өндөр шилийг татвараас зайлсхийх зорилгоор зориуд бууруулж зах зээлийн үнэлгээ хямд шилээр сольж гаальд мэдүүлсэн зүйл огт байхгүй. /1хх-ийн 40-41 дүгээр тал/ гэж мэдүүлсэн байдаг.
Гэрч Г.Б “... Зөрчлийн байцаагч Сийн шалгалтаар салхины шилний нэр төрөл нь нэмэгдэж 39 байсан нь 93 болсон зөрчил илэрсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед Стай уулзаж материалаа авах гэхэд чамтай гаалийн харилцаанд орох ёсгүй гэж хэлээд уулзаагүй юм. Уг нь 93 биш л дээ. Жишээлбэл шилнүүд дотор 300 ширхэг приус-20 маркийн автомашины шил байхад 6 хайрцаг боловч 1 нэр төрөл байхад түүнийг 6 нэр төрөл гэж тоолсон ... Би үнэндээ Lexus 600 SUV 2022 он 11 ширхэг салхины шил байсныг санахгүй байна. Би байгаагүй байх гэж бодож байна ...” /1хх-ийн 43-45 дүгээр тал/ гэж мэдүүлсэн байдаг.
Эдгээр баримтууд нь Э.Бын үйлдлийн улмаас хохирол учирсан буюу автомашины салхины шилний нэр төрлийг дутуу мэдүүлж татвараас зайлсхийсэн боломж олгосон гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Автомашины салхины шилний нэр төрлийг дутуу мэдүүлж татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй байхад тухайн зөрчлийн хэргийн материалыг Э.Бын гэм буруугийн нотолгоо болгож ашигласан. Зөрлийн хэргийн материалыг гэм буруугийн нотолгоо болгож ашиглаж байгаа бол гэрч Д.Г, Г.Б нарын дээрх мэдүүлгийг үгүйсгэж буй үндэслэлийг заах ёстой.
Шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй гэж үзэхээр дараах үндэслэлүүд байна.
Шийтгэх тогтоолд “...Э.Б нь ...Монгоп Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан “гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг зөрчиж, хор уршгийг бий болгожээ.../27 дугаар тал/ гэж,
“...Тодруулбал шүүгдэгч П.Бгийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох хүсэлтийг шүүгдэгч Э.Б нь хүлээн авч иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн ачаанд гаалийн хяналт шалгалт хийхдээ хайнга хандаж, барааны марк онцлогыг тулган шалгахгүйгээр хяналт шалгалтын дутуу хийж “биет шалгалт хийгдсэн” төлөвт оруулж ... татвараас зайлсрхийх боломж олгосон“ /30 дугаар тал/ гэж,
“... шүүгдэгч Э.Б нь П.Бгийн хүсэлтийн дагуу иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн ачаанд гаалийн хяналт шалгалтыг хийхдээ хайнга хандаж, ...татвараас зайлсхийх боломж олгож” гэх зэргээр дүгнэсэн байна.
Шүүхийн хийсэн эл дүгнэлтээс харахад Э.Бын үйлдлийг “хайнга хандсан” гэж дүгнэсэн гэж ойлгохоор байна. Гэтэл энэ дүгнэлтийнхээ эсрэг буюу “...тус гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул болгоомжгүй гэх шинж үндэслэлгүй юм ...түүнчлэн шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна” гэсэн шийдэл гаргасан байгаа нь “дүгнэлт шийдэл” хоёр зөрүүтэй гэж үзэх үндэслэл болж байна.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг мөн эсэхийг тогтоохын тулд давуу байдал үүссэн үр дагавараар нь тооцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-т нотолно гэж заасан учраас Э.Бын үйлдэлд гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго байсан эсэхийг нотлох шаардлагатай.
Шүүхээс “...шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу бусдын хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Д.Гт давуу байдал бий болгож улмаар эдийн засгийн ашигтай байдлыг буюу татвараас зайлсхийх боломжийг олгосон байна. Түүнчлэн шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмш хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна” гэж дүгнэсэн. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлд заасан “нэр томъёоны тодорхойлолт хэсэг”-ийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг;
3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж заасан.
Э.Б хувийн ашиг хонжоо олох сэдлээр, өөртөө ашиг олох зорилгоор, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тухайн үйлдлийг хийгээгүй.
Тэрээр гаалийн хяналт шалгалт хийх 7 аргаас “Сонгон түүвэрлэх арга”-аар гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ нэр төрөл таарч байгаа эсэхийг тодруулсан, барааны сав баглаа боодлын гадна талд бичээстэй байдаг марк, тоо ширхэгийг тулгаж шалгаад, нэг хайрцаг дахь тоо ширхэгийг, нийт хайрцагаар үржүүлж, гаальд мэдүүлсэн тоо ширхэгтэй таарч байгаа эсэхийг шалгасан.
ХНСU5456853 дугаартай чингэлэгийг нээж шалгах үед албаны даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өөр нэг чингэлэгийг нохой ашиглан нэг бүрчлэн шалгах ажлыг Э.Б нь ахлах байцаагч н.Тын хамт хийж, ачаалалтай ажиллаж байсан, чингэлэгийн гүн рүү орж шалгах зайгүй байсан, чингэлэг дэх салхины шилийг гадаа талбайд буулгах боломжгүй байсан зэрэг нь “сонгон түүвэрлэх арга”-аар хяналт, шалгалт хийх үндэслэл болсон.
Гаальд мэдүүлэгч иргэн нь чингэлгээс барааг гаргаж, тэвштэй машинд ачина гэж хэлсэн. Ийм учраас тоо ширхэг, нэр төрлийн зөрүү гарахгүй юм байна гэсэн итгэлтэйгээр гаалийн байгууллагын бүртгэлийн систем буюу программд “биет шалгалт хийсэн” гэсэн төлөвийг сонгож чеклэсэн.
Өөрөөр хэлбэл Э.Б ХНU5456853 дугаартай чингэлэгийг онгойлгож, чингэлэгийн хаалга талд байх 2 хайрцагтай салхины шилийг мэдүүлэгтэй тулгахад таарч байсан, цааш чингэлэгрүү орж шалгах боломжгүй /зайгүй/ байсан учраас баглаагаар нь тоолсон, ачааг чингэлэгтэй нь гаалийн хяналтын талбайгаас гаргахгүй учраас автомашинд шилжүүлж ачихад нь бусад баглааг үзэх боломжтой хэмээн хяналт шалгалт хийсэн байдлыг ахлах байцаагчдаа тодорхой танилцуулсан байдаг.
Гаалийн байгууллагын бүртгэлийн систем буюу программд 7 төрлийн сонголт л байдаг учраас “зөрчилгүй” гэсэн сонголтыг хийгээд хадгалмагц “биет шалгалт хийсэн” гэсэн төлөвт шилжиж, ахлах байцаагч түүнийг “зөвшөөрөх” гэсэн сонголтыг хийдэг үе шаттай.
Э.Б нь иргэн Д.Гын ХНСU5456853 дугаартай чингэлийг онгойлгож үзсэн үү? үзсэн, Баглаа боодол нь мэдүүлэггэй таарч байсан уу? Таарч байсан, Салхины шилийг чингэлэгтэй нь авч гарахгүй учраас автомашинд шилжүүлж ачихад нь нэг бүрчлэн шалгана гэдгийг ахлах байцаагчид хэлсэн үү? хэлсэн, Түүний хяналт, шалтгалт хийсэн энэ арга, хэлбэрийг хуулиар зөвшөөрсөн үү? зөвшөөрсөн, Тухайн нөхцөл байдалд үүнээс өөрөөр яаж шалгах ёстой байсан юм бэ? гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүй.
Э.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг биш “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-д заасан сахилгын зөрчил юм.
Шийтгэх тогтоолд “Э.Б нь ...Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайсхийх боломж олгох” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн. Түүний үйлдлийг Сахилгын зөрчил гэж үзэж байгаа юм бол “нэг зөрчилд нэг хууль зүйн хариуцлага хүлээлгэх” зарчмын дагуу сахилгын зөрчилдөө хариуцлага хүлээсэн.
Э.Бын үйлдлийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын удирдлагын зөвлөлийн 2023 оны 9 сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг зөрчсөн “сахилгын зөрчил” гэж үзсэн. Улмаар уг “сахилгын зөрчилд” Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар дахь гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Захиргааны энэ шийдвэр одоо ч хуулийн хүчин төгөлдөр байгаа.
Шүүхээс Э.Бын үйлдлийг сахилгын зөрчил биш гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол “...Э.Б нь ...Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан “гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг зөрчиж, хор уршгийг бий болгожээ...” гэсэн дүгнэлт хийх шаардлага байхгүй.
“Нэг зөрчилд нэг л удаа хууль зүйн хариуцлага хүлээлгэх” зарчмын дагуу сахилгын зөрчилдөө хариуцлага хүлээсэн учраас давхар эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэсэн үндэслэлд шүүхээс “Шүүгдэгч Э.Бад сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн байгууллагын дотогшоо чиглэсэн акт...” гэж няцаалт хийсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар дахь гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/80 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх тодорхойлолтод заасан “гадагш чиглэсэн" захиргааны акт юм. Шүүхийн тодорхойлсон шиг “дотогшоо чиглэсэн акт” гэх хууль зүйн нэр томъёо хаа ч байхгүй бөгөөд хууль хэрэглээний зарчмын мэтгэлцээнийг ингэж муйхраар няцааж болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт ...заасан нотлох баримтыг ашигласан бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмтхэрэгүйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь шүүхийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй.
Гэтэл шүүх шүүгдэгч П.Бгийн “гэм бурууд маргахгүй” гэх мэдүүлгийг Э.Бын гэм бурууг нотлох үйл баримт болгож ашигласнаар зогсохгүй түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл ангид заасан ялын төрлийн хамгийн хүндийг сонгож оноох үндэслэл болгож ашигласан.
Өмгөөлөгч миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэд хандан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 04/01-1 дугаартай хүсэлт /6хх- ийн 61-65 дугаар тал/ гаргасан бөгөөд хүсэлтдээ “Э.Б ХНСU5456853 дугаартай чингэлэгийг нээж шалгах үед албаны даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өөр нэг чингэлэгийг нохой ашиглан нэг бүрчлэн шалгах ажпыг ахлах байцаагч Б.Тын хамт хийж байсан, чингэлэгийн гүнрүү орж шалгах зайгүй байсан, чингэлэг дэх салхины шилийг гадаа талбайд буулгах боломжгүй байсан нөхцөл байдлыг нотолсон дуу-дүрсний бичлэгийг СD-нд буулган хэрэгт нотлох баримтаар тусгуулахаар хавсаргаж өгсөн. Уг хүсэлтийг Нийслэлийн прокурорын газар хүлээн авсан талаарх тэмдэглэлд 1 ширхэг CD хавсаргагдсан талаар тусгагдсан боловч хэрэгт хавсаргаагүй байсан. Энэ талаар шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үе шатанд шүүхэд танилцуулсан боловч “алга болгосон газартайгаа заргалдаарай, шүүхэд ирүүлээгүй” гэсэн тайлбар. Уг нотлох баримтыг прокурор хэрэгт хавсаргаагүй эсхүл шүүхэд хэрэг шилжих үед хэдийд нь алга болсон нь тодорхойгүй байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Хууль хэрэглээний хувьд Э.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг биш “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийг зөрчсөн сахилгын зөрчил гэж үзэхээр байгаа юм. Нөгөө талаас түүний үйлдэлд хувийн ашиг хонжоо олох сэдэл, өөртөө ашиг олох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго агуулагдаагүй.
Тухайн нөхцөл байдал буюу чингэлэгийн хаалга талд байх 2 хайрцагтай салхины шилнээс цааш чингэлэг рүү орж шалгах боломжгүй /зайгүй/ байсан учраас баглаагаар нь тоолсон, ачааг чингэлэгтэй нь гаалийн хяналтын талбайгаас гаргахгүй учраас автомашинд шилжүүлж ачихад нь бусад баглааг үзэх боломжтой хэмээн хяналт шалгалт хийсэн байдлыг ахлах байцаагчид бодитоор мэдээлсэн зэрэг нөхцөл байдлууд байсан тул “гэм буруугүйд тооцох” зарчмыг баримлах учиртай.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “зүс таних хүн явж байна” гэж хэлсэн нь үнэн. Ийм үр дагаварт хүрнэ гэж бодсонгүй. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч М.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч “таньдаг хүн байна, түргэн шуурхай үйлчлээд өгөөрэй” хэлснээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргадаггүй. Тиймээс шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Мөнхбатаас биет байдлаар шалгалт хийнэ гэж ямар зүйл байдаг юм бэ, энэ талаар ямар нэгэн дүрэм, журам байхгүй, Э.Б ямар журам зөрчсөн юм бэ гэж байна. Э.Б 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт иргэн н.Гын мэдүүлсэн чингэлэгт гаалийн шалгалт явуулаад 39 нэр төрлийн бараа подоноороо таарч байна гэж ахлах байцаагчид танилцуулж, ахлах байцаагчийн зүгээс “тоо ширхэг нь таарч байгаа биз дээ” гэхэд “таарч байна” гээд ахлах байцаагч “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулснаар гаалийн талбайгаас чингэлэгтэй бараагаа тухайн иргэн аваад гарч болно гэдэг талаар нэр бүхий гэрчүүд мэдүүлсэн. “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулсны дараа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах тасгийн байцаагч н.Гын мэдүүлсэн барааны жин нь ижил нэр төрлийн барааны жингээс 2 дахин зөрүүтэй байсан тул дахин хяналт шалгалт явуулахад н.Гын мэдүүлсэн 39 нэр төрлийн бараа нь 92 нэр төрлийн бараа буюу 59 нэр төрлийн бараагаар нэмэгдсэн бөгөөд Э.Б түүнд татвараас зайлсхийх боломжийг олгосон. Мөн П.Бгийн ямар гуйлтыг биелүүлж Э.Б шалгалт хийсэн нь тодорхойгүй гэж байна. П.Бгийн “миний таньдаг хүн явж байна, чи хурдан түргэн үйлчлээд өгөөрэй” гэх хууль бус хүсэлтийг Э.Б гүйцэлдүүлсэн нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолоос тодорхой харагдана. Э.Бын зүгээс “тээврийн хэрэгсэлд ачих юм байна, ачих үед нь дахин тоолъё” гэж хэлсэн гэх боловч гэрч н.Тын “Э.Б подоноор нь тулгахад таарч байна” гэхэд нь “би тоо ширхэг нь бүрэн биз дээ” гэж асуухад “бүрэн” гэж хэлсэн тэгээд “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. “Гааль зөвшөөрөв” төлөвт орсон учраас дахин автомашинд ачихад нь тоолоод зөрчилтэй байна гэж тэмдэглэгээ хийх боломжгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Уг мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч нараас хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй байсан гэж дурддаг. Гэтэл гаалийн улсын байцаагчийн биет байдлын хяналт шалгалт дуусаад “гааль зөвшөөрөв” төлөвт оруулдаг талаар гэрч н.С, н.Т, Н.У нар мэдүүлдэг. Мөн Э.Б Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ хүлээсэн гэж дурддаг. Хэрэгт авагдсан гэрч Н.Уийн 2024 оны 6 дугаар сард өгсөн мэдүүлэгт “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Б нь Э.Бад хууль бусаар нөлөөлсний улмаас Э.Б гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн үйлдэл нь тухайн сахилгын арга хэмжээ авагдах үед илрээгүй байсан. Сахилгын арга хэмжээ авагдсаны дараа П.Б “миний таньдаг хүн байгаа юм, хурдан түргэн үйлчлээд өгөөч” гэх хүсэлт тавьж нөлөөлсөн зөрчил илэрсэн учраас хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн” гэж мэдүүлдэг. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.7-д “гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгосон” гэж зааснаар хайнга хандаж н.Гт татвараас зайлсхийх давуу байдлыг олгосон гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Гэрч н.Мгийн “гаалийн улсын байцаагч Э.Б гаалийн чингэлгийг задалж харчхаад за, за ийм ачаа байдаг юм уу гэж хэлчхээд буцаад орсон” гэх мэдүүлэг нь Э.Б хяналт шалгалтыг зохих ёсоор явуулаагүй гэдгийг нотолж байгаа юм. Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч А.Ариунтуулын зүгээс анхан шатны шүүхээс Э.Бад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлийг харгалзан үзээгүй, 6.6 дугаар зүйлд зааснаар өндөр ял оногдуулсан гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх үзэх нөхцөл байдал байхгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан ялын санал гаргасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй учраас шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлгүй, шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, П.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
шүүгдэгч П.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсэг, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасныг тус тус зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч С.Сийн “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Улаанбаатар хот дахь гаалийн газарт АБТЭМА-1 гэсэн гаалийн хяналтын бүсийг хариуцсан зөрчлийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Манай Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх алба нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/275-р тушаалаар баталсан “Гаалийн хяналт шалгалтыг дахин хийх журам”-ын дагуу “Гааль зөвшөөрөв” төлөвийн дараа дахин шалгалт хийх эрхтэй. Иргэн Д.Гын мэдүүлсэн ижил төрлийн барааны жин нь 2 дахин зөрүүтэй байсан, тийм учраас дахин шалгалт хийх болсон. Учир нь адилхан приус-30 маркийн машины шил гэж мэдүүлсэн боловч жин нь зөрүүтэй байсан. Ийм учраас “Гааль зөвшөөрөв” төлөвийн дараа шалгах болсон. Би уг журмын дагуу иргэн Д.Гын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд 02-2111001-23-31581 дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 39 нэр төрлийн бараа болох “Суудлын автомашины салхины шил”-ийг 92 нэр төрлийн суудлын автомашины салхины шил болж 53 нэр төрлийг худал мэдүүлсэн зөрчил илэрсэн. Ингэхдээ Лексус-470, Лексус- 570, Харьер, Прадо-150, Мерседес-С кпасс, Лексус-600, Вранлер, жийп Тоёота такома гэх мэт авто машины шилийг Приус-20, приус-30, премио, ахио королла гэх мэт зах зээлийн үнэ хямд шилээр мэдүүлсэн байсан. Уг зөрчлийг илрүүлж хяналт шалгалтын тэмдэглэл хөтөлж, гааль дахин мэдүүлж, гаалийн татвар ногдуулсан. Дахин мэдүүлэх үнэлгээг бичиг баримтын байцаагч А хийсэн. “Гааль зөвшөөрөв төлөв”-т 11,320,799 төгрөгийн татвар төлсөн байсан дээр нэмж 34,260,706 төгрөгийн татварыг төлүүлсэн. Мөн иргэн Д.Гын барааны онцлог шинж, нэр төрлийг худал мэдүүлсэн зөрчилд нь нөхөн төлсөн татварын 50 хувь буюу 17,130,353 төгрөгийн торгууль ногдуулсан. Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Бын хувьд болон бусад гаалийн хяналт шалгалтын байцаагч нар нь ногоон төлөвт байгаа ачаанд бичиг баримтын болон хяналт шалгалт хийхгүй, харин шар өнгийн төлөвт байгаа ачаанд бичиг баримтын шалгалт хийгдэнэ. Харин улаан төлөвт байгаа ачаанд бичиг баримтын болон гаалийн хяналт шалгалтыг хоёуланг нь хийдэг. Тэгэхэд иргэн Д.Гын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд 02-2111001-23-|31581 дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн ачаа нь улаан төлөвтэй байсан. ...2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: Иргэн Д.Гын гадаад мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримт буюу хилээс дагалдаж ирсэн invoice дурдсан 81.403 юанийг тухайн үеийн валютын ханшаар тооцоод түүний дээр нь тээврийн зардал нэмэгдэж түүнээс 15.5 хувиар татвар бодоход 7 гаруй төгрөг болж байгаа. Л.С нь тухайн салхины шилийг интернэт үнийн аргаар нэмж үнэлээд 11,320,799.46 төгрөг болгож татварын 4 сая гаруй төгрөг нэмэгдүүлж тухайн хүнээр төлүүлсэн. Би хяналт шалгалт хийж байхдаа энэхүү нөхцөл байдлыг сүлжээнээс харж мэдсэн. Л.С нь тухайн үед зөвхөн бичиг баримтаа л нягталж үнэлгээ хийнэ. Бичиг баримтаа нягталж үнэлээд ойролцоогоор тухайн иргэн нь 7,0 сая төгрөгийн татвар төлөх байсныг 11,0 сая төгрөг болж нэмэгдүүлсэн. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан байцаагч нь тухайн машины шил нь өөр машины шил байна уу гэдгийг өөрөө очоод биет байдлаар харах эрх, үүрэг байхгүй. Бичиг баримтын байцаагч нь хилээс дагалдаж ирсэн гаалийн мэдүүлэг, баглаа боодлын жагсаалт, гадаад худалдааны гэрээний, төлбөрийн даалгавар, захиалгын хуудас гэсэн цаасан суурьтай бичиг баримттай ажилладаг. Харин гаалийн хяналтын улсын байцаагч Э.Бын хувьд биет үзлэг шалгалтыг хийх эрх үүрэгтэй. Харин Э.Б нь тухайн барааг шалгаж “биет шалгалт хийгдсэн” төлөвт оруулж “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. Э.Б ямар нэгэн зөрчил илэрсэн талаар бичилт хийгээгүй, энэ нь зөрчилгүй гэдгийг илэрхийлж эцсийн дүндээ “гааль зөвшөөрөв төлөв”- т орсон гэсэн үг. “Гааль зөвшөөрөв” төлөвт орсны дараа би дахин шалгалт буюу биет хяналт шалгалт хийхэд тухайн салхины шилүүд нь мэдүүлснээс өөр, өөр маркийн өндөр, үнэтэй машины салхины шилүүд гарч ирсэн. Анх мэдүүлэхдээ 39 нэр төрлийн машины шил мэдүүлсэн бол дахин шалгалтаар 93 нэр, төрлийн машины салхины шил болсон. Үүнийг хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч биет үзлэг хийхдээ илрүүлэх ёстой байсан. Энэ биет үзлэг хийх асуудал бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан байцаагч Э.Сын ажил үүрэгт ямар ч хамааралгүй. Гаалийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Т нь тухайн барааг “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулахдаа хяналт шалгалт хариуцсан улсын байцаагчийн биет шалгалт хийж танилцуулсан нөхцөл байдлыг үндэслэж тус төлөвт оруулж болно. Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч нь өөрт хуваарилагдсан бараа тээврийн хэрэгслийг шалгах үүрэгтэй. Гаалийн байцаагчийн биет шалгалт хийсэн зүйлийг ахлах байцаагч нь дахин шалгаад байх шаардлагагүй гэсэн үг. Гаалийн улсын ахлах байцаагч нь хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг хяналтын бүсэд оруулж хяналтад авах, ногоон болон улбар шар төлөвт байгаа барааны бичиг баримтыг хэвлэж өгөх, хоосон гарах чингэлгийн ломбыг зүүх зэрэг ажлууд хийдэг. Мөн тухайн ахлах байцаагчийн шууд удирдлагад дөрвөн байцаагч ажиллаж байгаа учраас хүн бүрийн биет үзлэг хийсэн барааг дахин шалгаад байх боломжгүй. Биет үзлэг хэрхэн хийгдсэнийг хариуцсан гаалийн хяналтын улсын байцаагч өөрөө хариуцна. Гаалийн хяналтын улсын байцаагч зөвшөөрөөгүй тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагч “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулах боломжгүй. ...” /1хх 34-35, 5хх 172-173/,
гэрч Э.Аын “...Миний бие Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболдоос ирсэн үүрэг чиглэлийн дагуу тус газрын гаалийн улсын байцаагч Б.Одгэрэлийн хамтаар Улаанбаатар хот дахь Гаалийн газартай холбоотой “Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч С.Н нь хуваарийн бус, өөрт хамааралгүй гаалийн хяналтын бүсийн баримт бичиг хариуцсан гаалийн улсын байцаагчийн барааны үнэлгээний шийдвэрт хөндлөнгөөс оролцож, чиглэл өгч албан тушаалын байдлаа ашиглаж Д.Гт давуу байдал бий болгосон, хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Б.Т, гаалийн улсын байцаагч Э.Б нар нь гаалийн хяналт дутуу хийж барааны марк, онцлогийг тулган шалгах албан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлж гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон” гэх үйлдэлд шалгалтыг явуулсан. Шалгалтын хүрээнд бичиг баримт бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нар нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу тус оруулж ирсэн автомашины салхины шилний гаалийн үнэлгээг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянаж үзсэн. Мөн тухайн иргэнийн бүрдүүлэлтийн түүх холбогдох баримт бичигт судалгааг хийсэн байгаа. Шалгалтаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Иргэн Д.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд 02-2111001-23-13581 дугаартай гаалийн мэдүүлгээр 39 нэр, төрлийн ойролцоогоор 1000 гаруй автомашины салхины шилийг улсын хилээр оруулж ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлгийг тухай үед “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд хуваарийн дагуу ажиллаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.С нь хянаж үзээд бичиг баримтын шаардлага хангахгүй байсан учир Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-4 заасан интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнийг ашиглаж гаалийн үнэлгээг тодорхойлсон байсан. Үнийг тодорхойлоход дээрх 39 нэр төрлийн 1000 гаруй ширхэг салхины шилэнд 11,320,799 төгрөгийн татвар ногдуулан төлүүлж гаалийн мэдүүлгийн СЕ13 программаар татвар төлсөн төлөвт оруулсан нь тухайн үед дээрх “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Э.Бад хуваарилагдсан байсан. Э.Б нь тухайн ачааг дагалдах баримт бичигтэй нь тулгаж үзээд ямар нэг зөрчил дутагдалгүй гэж дүгнэн, тухайн үед тухайн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Б.Тт танилцуулан “Гааль зөвшөөрөв" төлөвт оруулсан байсан. Ингээд дээрх автомашины салхины шил гаалийн хяналтын талбайгаас ачигдахын өмнө буюу “Гааль зөвшөөрөв” төлөвт орсны дараа Улаанбаатар хот дах гаалийн газрын дээрх “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч С.С, Ш.Ж нар нь дээрх автомашины салхины шилний барааны нэр төрөл, онцлог шинжийг худал мэдүүлсэн байх эрсдэлтэй гэж үзэн иргэн Д.Гын мэдүүлсэн бараанд дахин шалгалтыг тэр өдрөө зохион байгуулсан. С.С нь тухайн гаальд мэдүүлсэн автомашины салхины шилийг бичиг баримттай тулгаж үзтэл 39 нэр, төрлийн гэж мэдүүлсэн бараа нь нийт 92 нэр төрлийн салхины шил болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, фортер, бонго, приус-20, 30 маркийн тээврийн хэрэгслийн шил гэж мэдүүлсэн салхины шил нь том оврын тээврийн хэрэгслийнх буюу “Ланд 200” болон дунд оврын Япон автомашинуудын шил болох нь тогтоогдсон. Тэр өдрөө ямар нэг шийдвэр гаргаж чадалгүйгээр салхины шил байсан чингэлгийг битүүмжилж ахлах Б.Тт хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс хойш С.С нь иргэн Д.Гыг удаа дараа дуудсан боловч тэрээр ирэхгүй байсаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж дараагийн ээлжийн албан тушаалтнуудад ажил үүрэг гүйцэтгэхээр Улаанбаатар хот дах Гаалийн газрын дээрх “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд ирсэн. С.С нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Гыг оролцуулж тус чингэлэгт байгаа бараа, материалд /салхины шилэнд/ нэг бүрчлэн үзлэг, шалгалтыг хийж гаальд дутуу мэдүүлсэн салхины шилний тооцоог нэг бүрчлэн гаргаж, Д.Гаас нэмэлтээр гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авч, гаалийн үнийг дахин тодорхойлуулж нийт 34,260,706 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 17,130,353 төгрөгийн торгууль ногдуулсан байсан. Д.Г нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байсан. Д.Г нь урьд төлсөн 11,320,799 төгрөг дээр 22,939,907 төгрөгийг татварт нэмж төлсөн гэж ойлгож болно. Анхны гаалийн бүрдүүлэлтээр, “гаальд зөвшөөрсөн” төлөвөөр тус барааг гаалийн хяналтын талбайгаас гаргасан бол улсад 22,939,907 төгрөг орохгүй байсан. Уг үйл явдал болсноос хойш С.Н нь Зөрчлийн байцаагч С.Сийг Аийн үнэлгээнд нөлөөлж өндөр 34,260,706 төгрөгийн татвар ногдуулсан нь хууль бус гэсэн утгатай зүйлийг байгууллагын хурал дээрээ ярьсан юм билээ. Ингээд тус байгууллагаас дээрх С.Сийн үйлдэл, С.Нгийн үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар төв байгууллага руу хандсаныг манайх хүлээн авч хяналт, шалгалт явуулсан нь энэ юм. А бол Д.Гын оруулж ирсэн салхины шилэнд сүүлд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр татвар ногдуулсан албан тушаалтан байгаа. Аийн татвар ногдуулсан үйлдлийг шалгаж үзвэл С нь ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, мөн үнэлгээг тогтоохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тогтоосон байсан. Үнэлгээг тогтоохдоо интернэт эх сурвалжийг ашигласан байсан. Улсын хилээр нэвтэрч байгаа бараа, материалуудын дагалдах баримт, бичгийг тээвэрлэгч байгууллага гаалийн байгууллагад гаргаж өгснөөс хойш гаалийн байгууллага тухайн барааг гаалийн хяналтад авдаг. Хяналтад авсан бараа гаалийн хяналтын талбайд ирсний дараа тус барааг оруулж байгаа этгээд барааг үнэн зөвөөр гаальд мэдүүлдэг. Гаальд мэдүүлэхдээ холбогдох баримт, материалыг үнэн зөвөөр гаргаж өгөх ёстой. Уг гаалийн мэдүүлэг, холбогдох баримт материалыг бичиг баримт хариуцсан Гаалийн улсын байцаагч хянаж үзээд сүлжээгээр мэдүүлсэн барааг, бичиг баримттай нь тулган шалгаж Гаалийн тариф татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн үнийг хянаж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн татвар ногдуулахыг шийдвэрлэдэг. Үүний дараагаар бараа, материал оруулж ирсэн этгээд нь татвараа хүлээн зөвшөөрч байвал татвараа төлдөг. Татвараа төлснөөр дараагийн үе шат буюу татвар төлсөн мэдүүлгийн төлөвт шилжиж хяналт шалгалтын байцаагчид автоматаар хуваарилагддаг. Хяналт шалгалтын байцаагч нь тухайн барааг бодитоор нүд үзэж хянаад гаалийн мэдүүлэгтээ тулж байвал ахлах байцаагчид хянуулан “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулдаг. Харин гаалийн мэдүүлгээс зөрж, мөн ахлах байцаагчид танилцуулан тухай бараа, материалд зохих татварыг ногдуулах зэргээр дараагийн арга хэмжээг авдаг байгаа. С.Н, Д.Г нар хоорондоо ямар холбоо хамааралтайг мэдэхгүй байна. Д.Г нь анх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийхээсээ өмнө холбогдох баримт материалыг С.Нд үзүүлж чиглэл, зөвлөмж авсан байдаг. Харин С.Н нь тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан С руу утсаар холбогдож энэ бүрдүүлэлт хийсэн материал чам дээр хуваарилагдсан байна. Чи интернэтээр үнэлгээ хийгээрэй гэж хэлсэн байсан. С тухайн үед С.Нгоос өгсөн чиглэлийн дагуу интернэтээс үнэлсэн байсан. Миний хувьд дээрх хяналт шалгалтын хүрээнд үнэлгээг үнэн зөв хийсэн эсэх асуудлыг шалгасан. Түүнээс гадна С.Нгоос тайлбар авсан. Өөр ажиллагаа хийгээгүй. Надтай хамт хяналт шалгалт хийсэн Б.Одгэрэл нь ач холбогдолтой зүйл мэдэж байж магадгүй. ...” /1хх 25-26/,
гэрч Д.Гын “...Би 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хувиараа техникийн зах, “Да хүрээ” зах дээр, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд “Ориг авто шил” гэх машины салхины шилний худалдаа эрхэлж байна. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд 40 тонны контейнертой автомашины салхины шил хүлээж авсан. Тоо хэмжээ, нэр төрлийг нь санахгүй байна. Нэлээд олон нэр, төрөл болохоор цээжээр мэдэхгүй байна. Би Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н, Н, Т, гаалийн хяналтын улсын байцаагч Б, Б, Б, Б нарыг огт танихгүй. Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд тухайн ачааг авахаар өөрийн биеэр очсон зүйл байхгүй. Би өөрийн завтай байгаа дүү нараа явуулчихдаг. Тэгэхэд Б гээд дүүгээ явуулсан. Б над руу салхины шилний нэр нь зөрлөө гээд саатуулаад байна гэсэн. Тэгэхээр нь би тоогоо ч үгүй юм, юун сүртэй юм, 2-3 хоногт амжих байлгүй, шилний нэр зөрлөө гээд юу болох вэ дээ гэж байсан. Тэр үед тоо ширхэг болон тонн, жин зөрөөгүй юм чинь юун асуудал болох вэ дээ гэж Бд хэлсэн. Гэтэл 10 гаруй хоног гаалийн байцаагч нар шалгалт хийсэн. Эхлээд 11,0 сая гаруй төгрөгийн татвар төлнө гэхэд түүнийг төлсөн. Гэтэл дараа нь гаалийн зөрчлийн байцаагч С гэх хүн манай ачааг дахин шалгаж нэмж 34,0 сая гаруй төгрөгийн татвар ногдуулж, Зөрчлийн хуулиар 17,0 сая төгрөгөөр торгосон. Тэгэхэд нь би ачаагаа авахын тулд мөн гаалийн хашаанд удаан байлгавал гаалийн талбайн төлбөр нь өндөр гарч байсан тул хурдхан хэлсэн мөнгийг нь төлөөд авсан. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байж ажиллагаа дуусгавар болно, тэгээд та ачаагаа авч болно гэхээр нь би яалт ч үгүй болоод гарын үсэг зурсан. С байцаагч нь олон хуудас хэвлээд надаар гарын үсэг зуруулсан. Намайг унш гэсэн. Эхний хуудсыг нь харахад Зөрчлийн хуулиар торгуулж байгаа гэж ойлгоод гарын үсэг зурсан. Би тухайн чингэлэгтэй ачаанд зах зээлийн үнэлгээ өндөр шилийг татвараас зайлсхийх зорилгоор зориуд бууруулж зах зээлийн үнэлгээ хямд шилээр сольж гаальд мэдүүлсэн зүйл огт байхгүй. Манай БНХАУ-аас илгээгч талын бичгийг үндэслэж гаальд мэдүүлсэн. Илгээгч талаас нэр, төрөл нь зөрүүтэй бараа ирүүлсэн. Бусад тоо хэмжээ болон жин яг таарсан байсан. Илгээгч талын үнийн тариф ойролцоо, маш бага хэлбэлзэлтэй байдаг. Машины маркаас үл хамааран том бэлдэц шилнээс хэдэн ширхэг шил гарч байгаагаас хамаарч тухайн шилний үнэ тогтдог. Тийм учраас бид нар машины шилний маркт ач холбогдол өгдөггүй. Үнийн хувьд бид нарт сүртэй нөлөөлдөггүй. Би М гэх залууг зүс танина. М нь манай төрсөн ахын охинтой уулзаад яваад байдаг. Тухайн ачааг буюу салхины шилийг авах үед Мандахбаяр нь гаалийн хяналтын бүс дээр буюу АБТЭМА дээр манай Г ахын хүү Бтэй тааралдсан гэж надад Б хэлсэн. Тэгэхэд салхины шил ачиж буулгахад туслалцсан гэж сонссон. Товчхондоо бол М нь Бий эгчийн найз юм. М нь өөрөө бас бизнес хийдэг гэж сонссон. Б надад гаалийн талбай дээр нэг хайрцаг шил ганцаараа гаргаж байхдаа ханаруулаад хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхэд хүн хэрэгтэй байсан. Мг гуйж контейнерээс шил буулгаж тоолуулахад туслалцуулсан гэж хэлсэн. Би тухайн чингэлэгтэй ачааны татварыг бууруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хэн нэгэн гаалийн хяналтын улсын байцаагчид болон хэн нэгэн албан тушаалтанд хандсан, хэн нэгэн албан тушаалтанд хахууль өгсөн зүйл огт байхгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Пиг дүүрэн машины шил л орж ирсэн. Би нэг ч гаалийн байцаагч танихгүй, би гааль руу очдог ч үгүй юм. Саяхан С гэх байцаагч намайг дуудаад заавал өөрийн биеэр ир гэхээр нь очсон. Би интернэтээр төлж болох уу гэхэд заавал өөрийн биеэр ирж гарын үсэг зур гэсэн юм. ...” /1хх 40-41/,
гэрч Г.Бий “...2016 оноос хойш одоог хүртэлх хугацаанд авга ах Д.Гын авто машины салхины шилний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Би он сарыг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед БНХАУ-аас оруулж ирсэн 40 тонн контейнертой 39 нэр төрлийн салхины шилийг “Л Б” ХХК-ийн мэдүүлэгчээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийсэн. Тэгэхэд манай татвар бодогдоод гараад ирсэн. Эхлээд 11,320,799.45 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан. Тухайн татварыг нь төлөөд ачаагаа задлаад талбайн байцаагчид шалгуулж байтал С гэдэг байцаагч ирсэн юм байна лээ. Би тухайн үед шил буулгах зай талбайгаа бэлдэхээр склад руугаа явчихсан юм. Тухайн үед Б гэх жолоочоо Кантер маркийн машинтай үлдээгээд явсан. Намайг явсан хойно Г ах ирсэн байх ёстой. Хэрэв бичиг баримт бүрэн болчихвол Г ахад өгдөг, тухайн үед надад итгэмжлэл байгаагүй, би тухайн үед Г ахыг дуудчихаад явчихсан юм. Би склад дээрээ байж байтал манай шилэнд шалгалт орно, гарахгүй гэсэн. Тухайн өдрөөс хойш С гэдэг байцаагч нэг бүрчлэн үзэж шалгасан. Би очоод контейнероо задалчхаад байж байтал төмөр замын өргөгчөөр буулгасан, тэгэхдээ манай шилнүүдийг хагалсан. Би Төмөр зам руу гомдол гаргахаар явсан. Тэгэхдээ М ахын утас руу нь залгаж дуудаад та манай шилнүүдийг буулгах явцыг нь харж байгаарай гэж хэлж үлдээгээд явсан. Очиход гомдол гаргаж болно гэсэн. Гэхдээ би тухайн үедээ гомдол гаргаагүй буцаж ирсэн. Тэгэхэд буулгасан ажилчид нь буцаагаад контейнерт шилийг багтааж чадаагүй учраас би дахин нэг контейнер хайж олсон, түүнийг авч ирээд тэнд нь байрлуулаад тоолж дууссаны дараа шилнүүдээ 2 контейнерт хувааж хийлгэсэн. Зөрчлийн байцаагч Н.Сийн шалгалтаар салхины шилний нэр төрөл нь нэмэгдэж 39 байсан нь 93 болсон зөрчил илэрсэн гэж надад сүүлд хэлсэн. Би тухайн үед Стай уулзаж материалаа авах гэхэд чамтай би гаалийн талаар харилцаанд орох ёсгүй гэж хэлээд уулзаагүй. Уг нь 93 бол биш л дээ. Жишээлбэл шилнүүд дотор 300 ширхэг приус-20 маркийн авто машины шил байсан, 6 хайрцаг боловч 1 нэр төрөл байхад түүнийг 6 нэр төрөл гэж тоолсон. Би үнэндээ 1.ЕХ113 БХ600 511\/ 2022 он 11 ширхэг салхины шил ирснийг санахгүй байна. Би байгаагүй байх гэж бодож байна. 4-5 сар өнгөрсөн болохоор баттай мэдэхгүй. Д.М нь миний хүргэн ах, манай төрсөн эгч Гийн Хулангийн нөхөр юм. Д.М нь хувиараа “Уран ган” дээр барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. ...” /1хх 43-44/,
гэрч Д.Мгийн “...2016 билүү 2017 онд манай аав ээж хоёр Солонгосоос ирж найзтай хамт хоолонд орно гэхээр нь би хүргэж өгөхөд С.Нгийн нөхөр Ж нь манай аавын найз байсан. Би ээж, аав хоёрыгоо аваад гэртээ ирэхэд тухайн хүмүүс хамт өөр машинаар ирсэн. Тэгээд нэг байранд амьдардаг, нэг гражид машинаа тавьдаг байж таарсан. Тухайн хоёр хүнтэй танилцсан. Ж нь ямар ажил хийдгийг мэдэхгүй. С.Н нь Улаанбаатар хотын гаальд ажилладаг гэдгийг тухайн үед мэдсэн. Би олон жилийн өмнө, он сарыг нь санахгүй байна, Чехед сурч байсан ах нартайгаа хамт ресторанд сууж байхад тэр хүмүүсийн таньдаг хүн нь байсан байх, П.Б нь хамт нэг ширээнд сууж, тухайн үед танилцсан. Тэр үед нэлээн пиво ууссан, согтсон байсан болохоор юу ярьснаа тодорхой санахгүй байна. Энэ нь ойролцоогоор 7-8 жилийн өмнө болсон байх гэж бодож байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр АБТЭМА-ийн тамхины цэг дээр тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд манай хадмын Б билүү эсхүл, хадам эгч аль нэг нь намайг ажил дээр байгаа бол АБТЭМА-ийн талбай дээр очоод манай контейнерын байр байдлыг ажиглаад, болж өгвөл задлуулж байгаач гэсэн. Тэнд очоод ганцаараа тамхи татаад зогсож байтал П.Б тамхи татах гээд тамхины цэг рүү гараад ирсэн. Тэгээд бид хоёр биеэ хараад нэгнийгээ таньсан. Би таньдаг хүн таарахаар нь баярлаад, “би хадмын авто машины салхины шил хүлээж авах ажилтай явж байгаа юм, хүндрэл энэ тэр байдаг бол та нэг туслаад өгөөрэй” гэж гуйсан. Тэгэхэд П.Б, “би тэгвэл хамт ажилладаг хүндээ боломж бололцоогоороо туслаад өгөөрэй гээд хэлээд өгье” гэсэн. Б эгч надад “хариуцсан байцаагчид нь боломжоороо туслаад өгөөрэй гээд гуйчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хариуцсан байцаагч нь ачааг очиж үзсэн, би ачааг нь үзүүлээд нэг иймэрхүү ачаанууд байгаа гэж хэлээд харуулсан, тэд нар нь дандаа модон хайрцагтай шилнүүд байсан, хүн харж байхгүй бол шилнүүд нь хагараад байдаг юм байна лээ. Тухайн хариуцсан байцаагч нь ачааг онгойлгоод ерөнхийд нь харчхаад “аан за за ийм ачаа байдаг юм уу” гэж хэлээд буцаад орсон. Тоо ширхгүүд нь өөр дээрээ наалттай байдаг болохоор тэдгээрийг үзчихээд буцаад орчихсон. Ерөнхийдөө болчихлоо гэж ойлгоод ачих машин тэрэг хайж байтал гэнэт дахиж шалгахаар болсон гэсэн. Түүнээс хойш ачааны эзэд нь өөрсдөө ирээд хариуцсан хүмүүстэй нь уулзсан. Түүнийг тоолоход олон хүн байх хэрэгтэй гээд намайг Б дуудсан. Тэгэхэд нь би цуг байлцаж тоололцсон. Үүнээс хойш гаалийн хүмүүс нь “барааны эзнийг нь дууд” гээд надтай бол юм яриагүй. Би тухайн үед П.Б гэх хүнтэй нэг удаа ч утсаар яриагүй, утасны дугаараа солилцож байсан. Би өөрийн 91918541 дугаарыг өгсөн, П.Б дугаараа надад өгсөн, би утас дээрээ дугаарыг нь хадгалсан байгаа. Надад 99110172 гэсэн дугаар тухайн үед байсан. Би энэ дугаарыг П.Бд өгсөн эсэхийг санахгүй байна. Банк бус дээр зээлд байдаг, уг дугаарыг зээлийн барьцаанаас чөлөөлөөд хүнтэй нь тохироод авчихъя гэсэн бодолтой байсан, би энэ дугаарыг түр барьж байсан. Би С.Нтой уг авто машины салхины шилийн талаар харилцсан, хандсан болон ямар нэгэн тусламж, дэмжлэг гуйсан зүйл байхгүй. Бүрдүүлэлтийг нь “Л Б” ХХК-ийн эмэгтэй бүрдүүлэгч хийсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. Би тухайн салхины шилийн нэр, төрөл нь зөрүүтэй байсан талаар анх мэдэхгүй байсан, зөрчлийн дараа харин тиймэрхүү юм болж байна гэж ойлгосон. Би П.Бд уг салхины шилний гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалттай холбоотойгоор ямар нэгэн байдлаар мөнгө болон эд зүйл өгөөгүй. Тийм зүйл огт байхгүй. .../1хх 46-47/,
гэрч Б.Тын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр миний удирдлагад Б, Б, Б, Б гэсэн дөрвөн гаалийн улсын байцаагч нар тухайн АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан. Тухайн өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд иргэн Д.Гын ХНС115456853 дугаартай чингэлэгт ачигдсан авто машины салхины шилний хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Бын ахлахаар нь ажиллаж байсан. Тухайн гаалийн улсын байцаагч нь өөрийн эрх, үүргийн хяналт шалгалт явуулдаг, шаардлагатай тохиолдолд миний бие дахин хяналт шалгалт хийж болно. Тэр өдөр миний бие Америкаас тээвэрлэгдэн орж ирсэн чингэлэгт өөрийн биеэр хяналт шалгалтыг явуулж байсан. Гаалийн улсын байцаагч Э.Б нь иргэн Д.Гын ХНС115456853 дугаартай чингэлэгт ачигдсан авто машины салхины шилний шилэнд хяналт шалгалтыг биет байдлаар хийж дууссан, тухайн салхины шилийг чингэлэгтэй нь авч гарахгүй юм байна, автомашинд шилжүүлж ачих юм байна гэж хэлсэн. Би тоо, ширхэг нь таарсан уу гэж Баас асуухад надад поддоноор нь тоолоход таарч байна гэхээр нь би за гэж хэлээд цахим сандаа “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. Тэгээд байж байтал удалгүй хэдэн минутын дараа Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч С над руу утсаар залгаад тухайн салхины шилтэй чингэлгийг зогсоож байгаарай, үнэлгээ нь бага байна, би өөрөө очиж үзнэ гэсэн. Тэр нь нэг бүтэн чингэлэг салхины шил байсан. Би шууд тэр чингэлгийг Зөрчлийн албанаас ирж үзнэ гэж байна гэж хэлээд шууд зогсоосон. Зөрчлийн албаны гаалийн улсын байцаагч С удахгүй ирж тухайн чингэлгийг бид хамт шалгасан. Тэгэхэд эхний 2 поддоныг буулгахад ямар нэгэн зөрчилгүй таарч байсан, дараагийн поддоныг шалгахад гаальд мэдүүлээгүй салхины шил ганц хоёроор гарч ирсэн. Тухайн үед 18:00-19:00 цагийн үе болж байсан болохоор буулгаж амжихгүй юм байна гээд маргааш нь хяналт шалгалтыг үргэлжлүүлэхээр улаан өнгийн лацаар лацдаж, чингэлгийг байсан газарт нь үлдээсэн. Маргааш нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зөрчлийн байцаагч С над руу залгаад Г ирсэн үү гэж асуусан. Би хариуд нь ирээгүй байна гэж хэлээд Гын гаалийн бүрдүүлэлт хийж байсан хүний дугаарыг нь олоод залгасан. Тэгэхэд өнөөдөр бороотой хүйтэн салхитай байна, маргааш очиж бүрдүүлэлтээ хийе гэсэн. Маргааш нь би дахиад залгахад тухайн хүн утсаа аваагүй, дахиж залгаад утсаа аваагүй. Би 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй. Гэтэл 2023 оны 05 сарын сүүлчээр намайг амралттай байхад Улаанбаатар хотын Гаалийн газраас захиргааны зөвлөлийн хуралтай гэж дуудсан. Би тухайн хуралд ороход Н, Н, Б, С уг газрын дарга нар байсан. Бид тавыг яасан талаар бүгдээс нь асууж тодруулсан. Тэр хурал дээр юу болоод байгааг сайн ойлгохгүйгээр гарсан. Гараад С байцаагчаас юу болсон талаар тодруулсан. Тэгэхэд С байцаагч иргэн Гын ачааг нэлээд хэд хоног тоолж шалгасан, зөрчил илэрсэн, татварыг нь нэмж, тухайн хүнийг торгосон талаар надад хэлсэн. Ийм л зүйл болсон. Би албан тушаалын тодорхойлолтын дагуу ахлах байцаагчийн хувьд эрсдэлтэй гэж үзсэн барааг өөрийн биеэр шалгах боломжтой. Тухайн барааг манай байцаагч Б шалгачихсан, мөн би эрсдэлтэй бараа гэж үзээгүй, би өөр эрсдэлтэй чингэлгийг шалгаж байсан болохоор тухайн барааг өөрийн биеэр шалгаагүй юм. Миний удирдлагад дөрвөн байцаагч байдаг, нэг байцаагч өдөрт хэд, хэдэн чингэлэг шалгадаг, би тухайн 4 байцаагчийн шалгасан бүх чингэлгийг дахин шалгах боломжгүй. Тэдгээрээс эрсдэлтэй гэж үзсэн, мөн эрсдэлийн удирдлагын хэлтэс, зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албанаас дахин шалгахаар мэдэгдсэн чингэлэгт би өөрөө биет шалгалт хийдэг. Би тухайн Д.Г гэх хүнийг огт танихгүй. Уг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоогүй. Зөрчлийн байцаагчтай хамт шалгалт хийх үедээ уг хүний царайг хамгийн анх харсан. Түүнээс өмнө миний хажуугаар зөрөөд явж байсан ч магадгүй, гэхдээ би тухайн үед анхаараагүй болохоор царайг нь мэдэхгүй. Хамгийн анх зөрчлийн байцаагч тэр чингэлгийг зогсоо гэхэд би Баар Г гэх хүнийг дуудуулж зөрчлийн байцаагч танай чингэлгийг ирж шалгана гэж байна, та хяналтын бүсээс гарч болохгүй, зогсоож байгаарай гэж хэлсэн. Уг чингэлгийг шалгахтай холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтан надад хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн, хахууль өгөхийг урьдчилан амласан, ямар нэгэн байдлаар хахууль өгсөн зүйл огт байхгүй. Тухайн үед Гаалийн улсын ахлах байцаагч Н надтай ямар нэгэн байдлаар холбогдсон болон хяналт шалгалтыг хийхгүй байх талаар хандсан зүйл байхгүй. Харин захиргааны зөвлөлийн хурал болсны дараа Н надад одоо ингээд бид нар дээр арга хэмжээ авагдах юм шиг байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад хийсэн буруу зүйл байхгүй, яахаараа би арга хэмжээ авхуулдаг юм бэ гэж хэлсэн. ...” /1хх 55-56/,
гэрч Л.Сын “...Би иргэн Д.Гыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн хүн гэдгийг мэдэж байна. ...Тухайн хүний асуудлыг хариуцсан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь “Л Б” ХХК-ийн А гэх эмэгтэй байсан. Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА /Ачиж буулгах тээврийн механикжсан анги/ дахь Гаалийн хяналтын бүсэд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Иргэн Д.Гын автомашины салхины шил гэх ачааны бичиг баримтын шалгалт хийхээр надад сүлжээгээр хуваарилагдаж ирсэн. Сүлжээгээр хуваарилагдаж ирэхдээ улаан буюу эрсдэлтэй, хяналт шалгалт хийгдэхээр, хяналт шалгалтын байцаагч Б томилогдсон байсан. Д.Г гэх хүн өөрийн биеэр ирээгүй, мэдүүлэгч А нь надад үнийн нэхэмжпэх, баглаа боодлын жагсаалт авч ирсэн. Үнийн нэхэмжлэх нь хилийн тамга дарагдсан байдалтай ирсэн. Өөр бусад баримтууд бас хамт байсан байж магадгүй. Тухайн баримтууд нь давхар сүлжээгээр ирдэг. Сүлжээнд бараа тус бүр нь задаргаагаар мэдүүлээд орж ирдэг. Тэгэхэд 30 гаруй нэр төрлийн салхины шил, голдуу жижиг тэрэгний, 1 нэр төрлийн цавууны буу байсан. Өөрсдийнх нь мэдүүлснээр 4,0 сая гаруй төгрөгийн татвар төлөхөөр байсан. Намайг бичиг баримтын шалгалт хийж эхлэхээс өмнө Бичиг баримт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч С.Н нь өөрийнхөө гар утаснаас миний дугаар руу залгаад энэ салхины шилтэй айл /иргэн Д.Г, гаалийн ажилчид 1 иргэн, 1 аж ахуйн нэгжийг 1 айл гэж ярьдаг гэх/ над дээр ирж уулзлаа, бичиг баримтыг нь шалгахад хэлцлийн үнийн аргаар явах боломжгүй юм байна, интернэт аргаар үнэлэх юм байна шүү гэсэн чиглэл өгсөн. Хэсэг хугацааны дараа тухайн айлын бичиг баримт над дээр ирсэн. Би хилээс дагаж ирсэн бичигт баримтад дурдсан нэр төрөл, тоо хэмжээ, тухайн айлын мэдүүлсэн нэр төрөл тоо хэмжээ тохирч байсан болохоор түүнийх нь дагуу гаалийн үнийг тогтоож, 11,320,799.45 төгрөгийн татвар ногдуулсан, ингээд миний хийх ажил дууссан. Намайг татвар ногдуулсны дараа тухайн айл нь 11,320,799.45 төгрөгийн татвараа төлдөг. Улаан төлөвт байгаа тохиолдолд татвар төлсний дараа хяналт шалгалтын хуваарилагдсан улсын байцаагч Б хяналт шалгалт хийдэг. Бын хяналт шалгалтаар барааны биет үзлэг хийж, зөрчил илрэхгүй бол “Гааль зөвшөөрөв” төлөвт орно. Хэрэв зөрчил илэрвэл зөрчлийн тэмдэглэл үйлдэж, үзлэг хийсэн тэмдэглэлдээ зөрсөн ачаа барааны жагсаалт гаргаж сүлжээнд буцааж над руу ирүүлнэ, би дахин үнэлгээ хийж шинээр татвар ногдуулдаг. Гэтэл ямар нэгэн зөрчил илрүүлж над руу буцааж ирүүлсэн зүйл байхгүй. Тухайн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу тухайн сард АБТЭМА гаалийн хяналтын бүсийн бичиг баримт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар Ш.Н гэх хүн ажиллаж байсан. С.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу тухайн сард АБТЭМА гаалийн хяналтын бүсийн бичиг баримтыг хуваарийн дагуу бол хариуцаж байгаагүй. Гэхдээ бичиг баримт хариуцсан ахлах байцаагч нар нь бие биеэ орлож, аливаа асуудлыг шийдэж байцаагч нартаа чиглэл өгдөг. Би тухайн 11.320.799.45 төгрөгийн татвар ногдуулсан шийдвэрийг гаргах үедээ С.Н нь иргэн Д.Гтай ямар нэгэн холбоо хамааралтай эсэх талаар ямар нэгэн зүйл огт мэдээгүй. Манай бичиг баримт хариуцсан ахлах байцаагчаас өгч байгаа албан үүрэг гэж ойлгосон. Би иргэн Д.Гт ямар нэгэн байдлаар давуу байдал олгох зорилгоор татварыг зориуд бууруулж ногдуулсан зүйл байхгүй. Би тухайн татвар ногдуулалттай холбоотойгоор иргэн Д.Г болон бусдаас ямар нэгэн байдлаар мөнгө эд зүйл авсан зүйл огт байхгүй. Миний хувьд ирсэн бичиг баримтын дагуу хийх ёстой ажпаа л хийсэн. ...Тухайн үед иргэн Д.Гын ХНСУ5456853 дугаартай чингэлэгт ачигдсан авто машины салхины шилний бичиг баримт нь сүлжээгээр надад хуваарилагдаж ирсэн. Би мэдүүлсэн барааны оноосон нэр, онцлог шинж, үнийн дүн, холбогдох зардлууд зэрэг нь бичиг баримттайгаа тохирч байгаа эсэхийг ирүүлсэн цаасан баримттай нь тулгаж үзсэн. Цаасан баримт нь хилийн байцаагчийн хяналтад авагдсан тамга тэмдгээр баталгаажсан байсан. Түүнийг нь тулгаж шалгахад мэдүүлсэнтэй нь тохирч байсан. Намайг уг бичиг баримтын шалгалтыг хийгээгүй байхад С.Н утсаар яриад наад айлаа хэлцлийн бус аргаар үнэлээрэй гэж хэлсэн. Би С.Н над руу ярихад нь би талбай хариуцсан ахлахаасаа дахин асуух байж дээ гэж дараа нь сахилгын шийтгэл авах үедээ бодсон. Гэхдээ С.Нг над руу ярьсан гээд тухайн иргэн Д.Гт ямар нэгэн давуу байдал олгоогүй. Би хийдэг ажлаа л хийсэн. Анх өөрсдөө гаальд мэдүүлсэн дүнгээр нь татварыг тооцож үзэхэд 7,0 сая гаруй төгрөг болж байсан. Харин би интернэт аргаар үнэлгээ хийхэд тухайн бараанд ногдох татвар нь 11 сая гаруй төгрөг болсон. С.Нгоос чиглэл өгсөн эсэхээс үл хамаарч тухайн үед үүнээс өөр аргаар үнэлэх боломж байхгүй. Хэлцлийн аргаар үнэлэх гэхээр мэдүүлсэн 7,0 сая төгрөгийн татвар ногдох нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн тухайн үед үнийн мэдээллийн санд мэдүүлсэн бараанд тохирох үнэ байгаагүй. Тэгээд интернэт үнийн аргаар үнэлсэн. Би интернэт үнийн аргаар үнэлгээ хийснээр иргэн Д.Гт ямар нэгэн давуу байдал олгоогүй, би интернэт үнийн арга хэрэглэснээр иргэн Д.Гын төлөх татвар нь 4,0 сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн учраас тэр хүнд давуу байдал олгоогүй, харин ч 4,0 сая гаруй төгрөгийн татвар нэмэгдэж, нийт 11,0 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн үр дүн гарсан. Гол нь би хилээс дагаж ирсэн хилийн байцаагчийн тамга тэмдгээр баталгаажсан бичиг баримтыг үндэслэж гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Бүрдүүлэлт хийсний дараа гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч бараанд биет үзлэг хийж мэдүүлсэн бараа нь бодитой эсэхийг шалгадаг. Миний хувьд бичиг баримтын бүрдүүлэлт хийж түүнээс цааш үргэлжлүүлэн оролцох эрх үүрэг байхгүй, гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн хяналтад очиж байгаа шүү дээ. Харин хяналтын байцаагч зөрчил илрүүлээд ийм барааг өөр бараагаар мэдүүлсэн нөхцөл байдал илэрвэл над руу буцаж хандаж бичиг баримтын дахин шалгалт хийлгэдэг. Тухайн өдөр Э.Б байцаагчаас зөрчил илрүүлсэн гэж над руу хандсан зүйл байхгүй. Тийм учраас би оролцох шаардлага байхгүй гэсэн. Харин зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас дахин шалгалт хийж зөрчил ирлүүлсэн буюу жижиг машины үнэлгээ багатай шил нь биет байдлаар том машины үнэлгээ өндөртэй шил болж хувирсан нь зөвхөн биет шалгалт хийсэн гаалийн байцаагч нарт хамаарах асуудал. Яагаад гэвэл би бичиг баримтад шалгалт хийхдээ бичиг баримт буюу цаас хараад жижиг машины шил гэж мэдүүлээд том машины шил байгаа биет байдлыг мэдэх боломжгүй. Биет байдлыг бараанд бодит байдал дээр хяналт шалгалт хийж байгаа гаалийн хяналт шалгалтын байцаагч л мэдэх боломжтой. Би С.Нгоос өгсөн чиглэлийг хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл би өөрөө бичиг баримтаа хараад танилцаад хэлцлийн үнийн аргаар явах боломжгүйг нь мэдэж байгаа шүү дээ. С.Н нь надад тийм чиглэл өгсөн өгөөгүй ялгаагүй бичиг баримт нь хангалтгүй байсан учраас хэлцлийн бус аргаар гаалийн үнэлгээг тогтоох байсан. Товчхондоо С.Н хэлсэн хэлээгүй интернэт үнийн аргаар үнэлэх байсан. С.Н нь Д.Гт давуу байдал үүсгэхүйц хууль бус чиглэл өгсөн зүйл байхгүй. Мөн надад ямар нэгэн хууль бус санал хэлсэн зүйл байхгүй. Гэхдээ С.Н ахлах над руу хандах ёсгүй байсан гэдгийг сүүлд ойлгосон, тэгээд энэ асуудалд би сануулах сахилгын арга хэмжээ авагдсан. Тухайн үед С.Н ахлах над руу яагаад ярих болсон талаар ямар нэгэн бодол надад орж ирээгүй. С.Н нь Д.Гын гаальд мэдүүлсэн үнэд ногдох 7,0 сая гаруй төгрөгийн татвараас дээш үнэлж болохгүй талаар надад үүрэг чиглэл өгөөгүй. Ийм зүйл яриагүй. Би тухайн үед Д.Г нь С.Нтой ямар нэгэн холбоо хамааралтай эсэх талаар огт мэдээгүй. ...” /1хх 58-59, 5хх 169-170/,
гэрч С.Нгийн “...Би тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний шууд удирдлагад төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтын дагуу миний албан тушаалын шууд удирдуулах албан тушаалтанд тухайн гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нар хамаарахаар заасан байна. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сард баталсан ажил үүргийн хуваарийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Л.С нь Ш.Н ахлах байцаагчийн шууд удирдлагад хамаарч байсан. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч 3 орон тоотой ажилладаг, тухайн өдөр Ш.Н ахлах нь гадуур ажпаар томилолттой явсан. Би бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын дагуу бичиг баримтын бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн горим, барааны ангилал, гарал үүсэл, гаалийн тариф, гаалийн үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх бүх ажлыг хариуцаж үлддэг. Ш.Н нь гадуур ажилтай явсан тохиолдолд миний бие тухайн бичиг баримтын бүрдүүлэлтийн ахлах байцаагчийн хариуцах ажпыг хариуцаж үлдсэн гэсэн үг юм. Би уг Дийн Г гэх хүнийг огт танихгүй. Харин манай Хүннү-2222 хотхонд амьдардаг манай нөхрийн найзынх нь хүүхэд болох М гэж залууг танина. 35-36 орчим насны том бүлтгэр нүдтэй, дунд зэргийн өндөр нуруутай, солонгос маягийн царайтай залуу байдаг. Харин энэ Мг асууж байна уу, өөр Мг асууж байна уу мэдэхгүй. Үүнээс өөрөөр М гэх хүнийг танихгүй. Би тухайн өдөр Л.С руу өөрийн гар утаснаас залгаад тухайн салхины шилийг хэлцлийн үнээр үнэлж болохгүй, интернэтийн үнээр нэмж үнэлэх боломжтой гэж хэлсэн. Яагаад гэвэл тухайн үед бичиг баримт барьсан иргэн ирээд надтай миний албан өрөө болох 201 тоотод орж ирж уулзаад гэрээнийхээ үнээр үнэлүүлмээр байна, нэмж үнэлүүлмээргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь үзээд үнийн бааз харахад гэрээний үнээр үнэ багатай юм байна, гэрээний үнээр үнэлэх боломжгүй гэж хэлсэн. Үнийн баазад машины салхины шилний үнэ байсан боловч 90 хоног доторх үнийн бааз байхгүй, 2021 оны үнийн бааз байсан, марк, физик шинж чанар, хэлбэр, хэмжээ зэргээр яг тухайн бараатай ижилтгэж үнэлэх мэдээлэл байхгүй байсан. Ийм учраас би Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 3-р бүлгийн 7-р зүйлийн 7.1-т, 8.3.2-т заасны дагуу гаалийн мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Тэгээд тус хуулийн 9.1.6-т заасан уялдуулан үнийн аргаар үнэлэх юм байна гэж шийдвэрлэсэн. Энэ арга нь үнэлгээний бусад аргаас зөөлрүүлэн хэрэглэх боломжтой гэж шийдвэрлээд тухайн хуулийн 15.2.2.4 буюу “Интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр үнэлэх боломжтой” гэдэг чиглэлийг утсаар утасдаж өгсөн. Ингээд үүнээс өөрөөр оролцсон зүйл байхгүй. Миний ажил үүрэг дууссан. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан “Зөвлөгөө өгөх журам”-ын 2.2-т заасны дагуу бүрдүүлэлтийн улсын ахлах байцаагч нь өөрийн харьяанд байгаа гаалийн улсын байцаагч нар, иргэн, аж ахуйн нэгжид амаар болон утсаар, бичгээр бүхий л бололцоогоор мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх гэсэн зохицуулалттай юм. Энэ журмыг дараа нь гаргаж өгье. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар тогтоолын 18-р хавсралтаар заасан албан тушаалын тодорхойлолтын 2-ын 3.2-т “Гаалийн улсын байцаагч нарыг гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмжөөр өдөр тутам гаалийн албан хаагчид, гадаад худалдаанд оролцогчдыг ханган ажиллана” гэж заасан. Би үүнийг хэрэгжүүлж ажилласан. Л.С нь өөрөө интернэт үнээр үнэлсэн. Харин тухайн улсын байцаагч нь интернэт үнээр үнэлэхэд хэрхэн сонгох талаар арга зүйн зөвлөмжөөр хангах боломжгүй. Тухайн гаалийн улсын байцаагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Тухайн иргэний улсын хилээр тухайн барааг дагалдаж, гаалийн хяналтад авагдсан бичиг баримтыг тухайн иргэний сүлжээгээр мэдүүлсэн барааны үзүүлэлтүүдтэй тулгаж шалгана гэсэн үг юм. Би бүрдүүлэлтээс өөр ямар нэгэн хяналт шалгалт болон зөрчлийн албаны ажилд огт оролцдоггүй. Тус тусдаа чиг үүрэгтэй байдаг юм. Л.С нь манифест болон хилийн дагалдах бичгийг үндэслэж интернэтээр үнэлсэн нь зөв. Харин хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалт нь бид нарын дараагийн шатны үйл ажиллагаа юм. Хяналтын байцаагч нь зөрчил илрүүлээд протокол хөтлөөд буцаагаад бүрдүүлэлтийн байцаагчид хандсан тохиолдолд бүрдүүлэлтийн байцаагч нь зөрчлийн хүрээнд дахиж үнэлдэг. Тухайн барааны үнэлгээг тогтоохдоо интернэт үнийг сонгохдоо экспортлогч орны интернэт үнийг ашигладаг бөгөөд тухайн импортлогч буюу манай улсын дотоодын зах зээлийн үнэлгээг ашигладаггүй гэж заасан байдаг санагдаж байна. Энэ талаарх баримтыг мөн нэмж гаргаж өгье. Би уг асуудалтай холбоотойгоор хэн нэгнээр дамжуулан бусдаас хахууль авсан болон хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй. Татварын зөрүү өндөр гарсан дээр нэг тайлбар байна. Нэгдүгээрт зөрчлийн дараа өөр гаалийн байцаагч, өөр интернэт үнэ ашиглаж үнэлгээ гаргасан, хоёрдугаарт нь зөрчилд холбогдсон шалтгаанаар гаалийн 5 хувийн татвар нь 10 хувь болж тариф нь өөрчлөгдсөн байна лээ. Энэ нь тухайн мэдүүлэгч нь 39 нэр төрөл байсныг 93 нэр төрөл болгож өөрчлөгдсөн зөрчлийн улмаас татвар 5 хувиар нэмэгдсэн. Ийм учраас татварын зөрүү нь өндөр харагдаж байгаа гэж ойлгож байна. Импортын барааны гарал үүслийн дүрмийн 3.4-т заасны дагуу Импортын барааны гарал үүслийг нотлох баримт бичиггүй бол ердийн тариф хэрэглэнэ. Ердийн тариф нь 10 хувь байдаг. Монгол Улсын гаалийн тарифын нэн тааламжтай нөхцөл буюу 5 хувийн гаалийн татвартай байдаг. Тухайн салхины шил нь тоо ширхгийн дагуу гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Яг марк нь дотроо зөрсөн болохоор зөрчлийн байцаагчаас гарал үүсэл тодорхойгүй гэж үзэж ердийн тариф сонгосон байж магадгүй. ...” /1хх 61-63/,
гэрч Х.Тгийн “...Ажил үүргийн хуваарийн дагуу 2023 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа АБТЭМА-1 дахь гаалийн хяналтын бүсийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар Ш.Н гэх хүн ажиллаж байсан. С.Н нь тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сард ажил үүргийн хуваарийн дагуу Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа “Монгол трансс” дахь гаалийн хяналтын бүсийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан ба Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцаагүй байсан. С.Н нь Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.Сд ямар нэгэн үүрэг чиглэл өгөх албан үүрэг, бүрэн эрхтэй байгаагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нь өөрийнх нь ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан, хуваарилагдан ажиллаж байгаа гаалийн бүрдүүлэлтийн үнэ үнэлгээ болон бичиг баримтад хяналт тавихаас гадна, тухайн хяналтын бүсээр үйлчлүүлж байгаа иргэн аж ахуйн нэгжийн санал хүсэлт гомдлыг шийдвэрлэх албан үүрэг, бүрэн эрхтэй ажилладаг. Тийм учраас С.Н нь өөр бүс буюу “АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсээр үйлчлүүлж байгаа хүнийг гомдлыг хүлээж авч шийдвэрлэх ёсгүй. Уг АТБЭМА дахь гаалийн хяналтын бүсээр үйлчлүүлж байгаа иргэний гомдлыг Ш.Н хүлээж авч шийдвэрлэх ёстой байсан гэсэн үг юм. Ш.Нийн ажил үүргийг С.Н хариуцахаар шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол хэн нэгэн улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн ажил үүргийг би өөрөө албан ёсоор өөр хүнээр орлуулах, эсхүл өөр хүнийг томилуулан ажиллуулах эрхтэй. Тухайн өдөр Ш.Н нь ажлаа хэвийн хийж байсан, ямар нэгэн чөлөө зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Тухайн өдөр С.Нгоор Ш.Нийн ажил үүргийг түр хариуцуулсан зүйл байхгүй. Энэ талаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагын зөвлөлийн хурал болсон би тодорхой санаж байна. Ш.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гадуур томилолттой гэдэг нь Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсүүдээр ажиллаж байгаа нь өөрийн хариуцсан гаалийн хяналтын бүсэд хяналт тавихгүй, өөр нэг ахлах байцаагч ажлыг нь хариуцна гэсэн үг биш. Тэгэхээр Ш.Нийн ажил үүргийг С.Н хариуцан гүйцэтгэхгүй гэсэн үг юм. Үнэхээр албан ёсны акттай болон албан ёсоор чөлөө авсан тохиолдолд хуваарийг өөрчилж сольж болдог. Тухайн 2023 оны 04 дүгээр сард бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан 4 гаалийн улсын ахлах байцаагч бүгдээрээ ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Эдгээрээс гадна бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Д.Г нь 2022 оноос хойш урт хугацааны өвчний акттай байж байгаад 2023 онд нас барсан. Энэ хүнийг уг дээрх 4 улсын ахлах байцаагч гэдэгт оруулж яриагүй. ...” /2хх 142-143/,
гэрч Ш.Нийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үед АБТЭМА-аас гадна хэд хэдэн хяналтын бүс хариуцаж байсан. Нийт 17 хяналтын бүсийг ахлах байцаагч нар хувааж хариуцдаг. Би удирдлагын зөвлөлийн хурлаар орж байсан болохоор АБТЭМА-д болсон үйл явдлыг санаж байна. Бусад нь ямар хяналтын бүс байсныг мартсан байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн ажил үүргийг С.Нд түр хариуцуулсан зүйл байхгүй. Би уг салхины шил гаалиар нэвтрүүлсэн иргэн Д.Г, Д.М гэх хүмүүсийг огт танихгүй. Би тухайн үед С.Нгоос тус АБТЭМА-г түр хариуцах талаар албан бусаар хүссэн, гуйсан зүйл байхгүй. Тухайн өдөр би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Ямар нэгэн чөлөө акт авсан зүйл байхгүй. ...” /2хх 145-146/,
гэрч Н.Уийн “...АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр албан үүрэг гүйцэтгэж байсан гаалийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Т, гаалийн хяналтын улсын байцаагч Э.Б, гаалийн хяналтын улсын байцаагч П.Б нар нь гурвуулаа миний шууд удирдлагад хамаарч байсан. Би тухайн үед Улаанбаатар хот дахь Гаалийн хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байсан. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын алба нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гаалийн хяналтын улсын ахлах байцаагч 22, гаалийн хяналтын улсын байцаагч 170 гаруй орон тоотой ажиллаж байсан. Тухайн үед гаалийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Тын шууд удирдлагад 4 гаалийн хяналтын улсын байцаагч ажиллаж байсан. Гаалийн хяналтын улсын байцаагч нь өөрт хуваарилагдсан бараанд хяналт шалгалт хийгээд хариуцсан ахлах байцаагчдаа “хяналт шалгалт хэрхэн хийсэн, ямар нэгэн зөрчилтэй, эсхүл зөрчил илрээгүй” талаар танилцуулж “биет үзлэг хийгдсэн” гэсэн төлөвт оруулдаг. Тус төлөвт оруулахдаа зөрчилтэй эсэхийг бичдэг цонх хэсэг байгаа. Мөн шалгалтын үр дүнгийн санал гэж тусдаа цонх байдаг. Эдгээр дээр ямар нэгэн зөрчил илэрсэн талаар бичиж болдог. Үүний дараа гаалийн хяналтын улсын ахлах байцаагч нь хяналт шалгалтыг үнэн зөв хийсэн гэж үзвэл “гааль зөвшөөрөв” төлөвт оруулдаг. Гаалийн хяналтын улсын ахлах байцаагч нь хариуцсан 4 хүн дээр хуваарилагдсан бүх барааг дахин 100 хувь хянаж шалгах боломжгүй. 1 хүн нь 4 өөр хүний ажилд жигд бүрэн оролцох боломжгүй. Тухайн өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд иргэн Д.Гын ХНСУ5456853 дугаартай чингэлэгт ачигдсан авто машины салхины шил нь Эрсдэлийн удирдлагын программд улаан төлөвт байсан. Улаан төлөвт байгаа учраас тухайн барааг 100 хувь хянаж шалгах ёстой гэсэн үг юм. Тухайн хүмүүст сахилгын арга хэмжээ тооцоход би удирдах зөвлөлийн гишүүний хувьд тус сахилгын шийдвэрийг гаргахад оролцсон. Тэгэхэд Зөрчилтэй тэмцэх албанаас хяналтын шалгалт хариуцсан ахлах байцаагч Б.Т, байцаагч Э.Б нарт хяналт шалгалтыг зохих түвшинд хийгээгүй гээд сануулах сахилгын шийтгэл ногдуулах санал оруулсан, шийдвэрийг Газрын удирдлагын зөвлөлөөр хэлэлцээд даргын тушаалаар арга хэмжээ авагдсан. Харин С.Н, Л.С нарт ямар хариуцлага хүлээлгэснийг би санахгүй байна. Тус удирдах зөвлөлийн хурлаар гаалийн хяналтын улсын байцаагч П.Бд ямар нэгэн сахилгын арга хэмжээ тооцсон зүйл байхгүй. Тус зөвлөлийн хурал дээр П.Б нь Э.Бад хөндлөнгөөс нөлөөлсөн ямар нэгэн зүйл огт яригдаагүй, тийм хөндлөнгийн нөлөөллийн талаар ямар нэгэн зүйл огт дурдагдаагүй. Хэрэв тийм нөлөөллийн асуудал тухайн хурлын үед мэдэгдсэн бол захиргааны журмаар шийдвэрлэхгүйгээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх байсан. Гэтэл П.Б гэх хүн нь Э.Бад нөлөөлсөн асуудал нь сахилгын арга хэмжээ тооцогдсоны дараа илэрсэн асуудал юм байна. Процессын хувьд гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийсний дараа “биет үзлэг хийсэн”, “гааль зөвшөөрөв” төлөвт оруулах ёстой. Зүгээр ердийн гаалийн хяналт шалгалт нь гааль зөвшөөрөв төлөв хүртэл хийгдэж дууссан байх ёстой. Зөрчилтэй тэмцэх албанаас дахин шалгалтыг хийж тус зөрчлийг илрүүлсэн. Энэ тохиолдолд зөрчилтэй тэмцэх албанаас “гааль зөвшөөрөв" төлөвийн дараа дахин шалгалт хийж болдог. Дээрх сахилгын арга хэмжээ авагдах үед манай зөрчилтэй тэмцэх албанаас Э.Б нь бусдын нөлөөнд автаж хяналт шалгалтыг дутуу хийсэн талаар ямар нэгэн зүйл дурдаж байгаагүй. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь хяналт шалгалт хариуцсан улсын байцаагчийн чиг үүргийг давхар хэрэгжүүлэх эрх үүрэг байхгүй. Тухайн тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан байцаагч нь мэдүүлсэн салхины шилнээс өөр автомашины шил байсан эсэхийг мэдэх боломжгүй. Хяналт шалгалт хариуцсан байцаагч биет үзлэг хийж байж мэдэх боломжтой юм. ...” /5хх 166-167/,
яллагдагчаар Э.Бын “...Би тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд хуваарийн дагуу гаалийн баталгаат агуулах болон гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Тухайн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Г хүлээн авагчтай, БНХАУ-аас ирсэн авто машины салхины шилд хяналт шалгалт хийхээр хуваарилагдсан байсан. Би болон хяналт шалгалтын ахлах байцаагч бид хоёр бичиг баримтыг хүлээн авч, төмөр замын баримтад тамга дарж чингэлэг нээх зөвшөөрлийг тухайн ачаа хүлээн авагчид олгосон. Тухайн бараа мэдүүлэгч иргэнтэй хамт гарч, чингэлгийн лацыг тасалж, чингэлгийг нээсэн. Чингэлгийг нээж үзэхэд гаальд мэдүүлсэн барааны жагсаалтын дагуу барааг шалгахад барааны нийт баглаа боодол, тоо ширхэг, жин нь таарч байсан. Нүүрэн талд байсан хоёр авдар шилийг марк дугаар болон ширхгээр нь тоолж үзэхэд мэдүүлсэнтэй таарч байсан. Тухайн иргэн нь 40 тонны чингэлэгт байсан ачаагаа задалж гаргаж, тэвштэй машин дээр ачиж авч гарна гэж байсан, ачилтын явцад нь цаад мухар талд нь байгаа бараагаа мэдүүлгийн дагуу шалгах боломжтой гэж үзсэн. Тухайн барааны гаалийн мэдүүлгийг “Биет шалгалт хийсэн” төлөвт программ дээр оруулсан. Эцсийн “Гааль зөвшөөрөв” командыг бол гаалийн хяналтын талбайн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч олгодог. Тэгээд программ дээр гааль зөвшөөрөв төлөвт орсны дараа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчлийн албаны улсын байцаагч С.С нь тухайн ачааг дахин шалгах шаардлагатай, зогсоогоорой гэж манай ахлах байцаагч Б.Тт мэдэгдсэн байсан. П.Б нь тухайн үед уг хяналтын бүсэд, тухайн талбайд надтай хамт томилогдон ажиллаж байсан. П.Б нь надад “манай найзын ачаа чам дээр таарсан байна, ачаагаа яаралтай авах хэрэгтэй байгаа юм байна, хурдан түргэн үзээд шалгаад өгөөч ээ” гэж хэлсэн. Би тэгээд П.Бд за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, чимээгүй шууд зөрөөд явсан. Тухайн үед би маш их ажилтай байсан. Би Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагчийн хувьд албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу тус “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэн Д.Гын уг бараа нь хяналт шалгалт хийх “Улаан төлөвт” сонгогдсон байсан. Тухайн АБТЭМА дахь гаалийн хяналтын бүс нь ачаалалтай хяналтын бүс, БНХАУ-аас болон ОХУ-аас вагоноор болон чингэлгээр бараа тээврийн хэрэгсэл маш их орж ирдэг. Тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн сүлжээгээр 15 аж ахуйн нэгж иргэн бараа тээврийн хэрэгсэл мэдүүлж над дээр хуваарилагдсан байсан. Би ганцхан энэ хүний ачааг үзэхгүй, бусад иргэн аж ахуйн нэгжийн ачааг зэрэг үзэх ёстой байдаг. Тийм учраас хэчнээн улаан төлөв сонгогдсон ч гэсэн 40 тонны чингэлгийг бүгдгийг нэг өдрийн дотор 100 хувь гаргаж үзэх боломжгүй. Тухайн бараа нь зөвхөн хүний гараар өргөөд гаргах боломжгүй, өргөгч По техникээр зөөж, өргөж гаргахаар савлагдсан бараа байсан. Би уг гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.25-д заасны дагуу тухайн барааг хайрцаг нэг бүрээр нэг бүрчлэн хянаж шалгах үүрэгтэй. Яг 53 хайрцаг байсан эсэхийг одоо санахгүй байна. Би албан үүргээ биелүүлсэн, хяналт шалгалт хийх ёстой журмын дагуу хяналт шалгалтаа хийсэн. Би уг хяналт шалгалтыг хийхэд П.Бгийн хэлсэн зүйл нь надад нөлөөлөөгүй. Тухайн үед надад манай найзын ачаа байна, хурдан түргэн үйлчлээд өгөөрэй гэж хэлж байсан боловч би тоогоогүй. П.Б надад хөндлөнгөөс нөлөөлсөн болон хахууль өгсөн зүйл байхгүй. Талбайн ачааллаас шалтгаалж, нэг байцаагч дээр өдөрт маш олон ажил хуваарилагддаг, тухайн иргэний чингэлгийг нээгээд үзэхэд сонгон түүвэрлэх аргаар шалгаж үзэхэд урд талд нь байсан хоёр авдар бараа нийт тоо ширхэг, мэдүүлсэн жин, баглаа боодол зэрэг нь таарч байсан. Тухайн шилүүд нь хоёр талаар нь приус, харьер 165 зэргийн шил хийгээд, гол хэсгээр нь үнэтэй машины мэдүүлээгүй, өөр нэр төрлийн шилнүүд байсан байна лээ. Тухайн нөхцөл байдалд шилийг задалж үзэх юм бол хагарах маш эрсдэлтэй нэг бүрчлэн бүх шилийг салгаж үзэхэд хүндрэлтэй байсан. Би уг тонны чингэлгийг сонгон түүвэрлэх аргаар эхний нүүрэн талын 1, 2-р хайрцгийг үзсэн. Би Чингэлгээс ачааг гаргасан тохиолдолд эхний хоёр хайрцгаас өөр бусад хайрцгийг түүвэрлэж үзэх боломжтой. Чингэлгээс нааш нь зөөвөрлөж, машинд ачих үед тухайн салхины шилний маркийг үзэх боломжтой байсан. Тухайн үед гаднаас талбай руу гадны ачих машин оруулах үед гаалийн мэдүүлгийг харж байж машин оруулна гэсэн. Тэгэхээр нь “зөвшөөрөв” төлөвт оруулж мэдүүлгийг хэвлэж өгсөн. Зөвшөөрөв төлөвт ахлах байцаагч бүртгэдэг, би бол биет шалгалт хийсэн төлөвт оруулсан юм. Ачих машин гаалийн хяналтын талбай руу оруулахын тулд биет шалгалт хийсэн төлөвт тухайн мэдүүлгийг оруулсан. Сүлжээнд уг барааг гааль зөвшөөрөв төлөвт оруулахад зөрчлийн байцаагч зогсоож шалгаж эхэлсэн. ...” /4хх 55-57/,
яллагдагч П.Бгийн “...Яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллагдагчийн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Д.М гэх хүнтэй 10-аад жилийн өмнө найр билүү, хурим дээр нэг ширээнд сууж тааралдсан. Тухайн хүнийг Мандах гэдэг нэрээр нь мэднэ. Уг хүнтэй садан төрлийн болон найз нөхдийн холбоо байхгүй. Уг хүнийг зүс танина. Би 2023 оны 04 сарын 25-ны өдөр АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд тамхины цэг дээр тамхи татаад зогсож байтал Д.М нь “Сайн уу Б эгч ээ” гэж мэндлээд надтай хамт тамхины цэгт тамхи татсан. Тэгэхэд Д.М нь “би нэг ачаа аваад явж байгаа юм, таны хажуу талын гаалийн байцаагч Э.Б дээр томилогдсон байна” гэж хэлсэн. Тэгээд өөр нэг их юм хэлээгүй. Би Д.Мг хэн гэх хүний ямар ачаа авч явж байгааг мэдээгүй. Д.Мгаас хэний ямар ачааг авч явж байгаа талаар ч асуугаагүй. Мөн би Э.Бад Д.Мгийн уг ачаа барааны талаар огт яриагүй. Би Э.Бад “энэ миний таньдаг дүү явж байна, хуулийнхаа хүрээнд чирэгдэл учруулахгүй үйлчлээд өгөөрэй” гэж хэлсэн. Би анхны мэдүүлэг дээр мэдүүлэхдээ “туслаад өгөөрэй” гэдгийг нь хүнд суртал, чирэгдэл учруулахгүйгээр түргэн шуурхай үйлчлээд өгөөрэй гэдэг утгаар хэлсэн. Түүнээс биш гаалийн хяналт шалгалтад үүнийг шалгахгүй гаргаарай, хяналтын шалгалтыг нь битгий хийгээрэй гэдэг хууль бус зүйл гуйгаагүй. Би санаандгүй, яахав дээ таньдаг дүү байна гэж хэлээд яллагдагчаар татагдаад явж байгаатай санал нийлэхгүй байна. Би уг ачаа барааг танай Улаанбаатар хот дахь Гаалийн Зөрчилтэй тэмцэх албаны алба хаагчид “Гааль зөвшөөрөв” төлөвт шилжсэний дараа дахин шалгаж эхлэхэд би АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсийн талбай дээрээ ажиллаж байсан. Тэгэхэд зөрчилтэй тэмцэх албаны байцаагч н.С ирж зогсоож байсан, шалгах гэж байсан боловч тэр өдөр 17:00 цаг болсон, мөн салхитай байсан болохоор буцаагаад хаачихсан. Гаалийн ахлах байцаагч, байцаагч нар гээд 3-4 хүн нэг өрөөнд зэрэгцээд сууж байтал н.С гаднаас орж ирээд энэ барааг шалгана гэж хэлж байсан. Өөр зүйл санахгүй байна. Иргэн Д.М, Д.Г нар нь урьд өмнө нь ямар нэгэн байдлаар автомашины салхины шил гаалиар нэвтрүүлж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би ер нь салхины шил шалгаж байсан эсэхээ ч санахгүй байна. ...” /4хх 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/760 дугаартай /2хх 27/, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/617 дугаартай тушаалууд /2хх 20/, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолын 54 дүгээр хавсралт дахь Албан тушаалын тодорхойлолт буюу Гаалийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн тодорхойлолт /1хх 150-152, 2хх 20-26, 28-33/, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолын 51 дүгээр хавсралт дахь Албан тушаалын тодорхойлолт /1хх 159-161/, Улаанбаатар хот дахь Гаалын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/28 дугаартай Ажил үүргийн хуваарийг шинэлэн батлан тухай тушаал, тушаалын хавсралт /1хх 78-79/, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам /1хх 106-118/, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл /2хх 36-38/, Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/180 дугаартай Э.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /2хх 47-49/, уг тушаалд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт хийхдээ хууль эрх зүйн актуудад заагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, албан ажилдаа хайнга хандсан зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болон уг шийдвэрийг танилцуулсан тухай, Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газраас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуулбар үнэнийг баталгаажуулсан, С.Саас хэрэгт ирүүлсэн ХНС115456853 Чингэлэгтэй гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, түүнтэй холбоотой бусад баримтын хуулбар бичмэл нотлох баримтуудыг хүлээн авсан тэмдэглэл болон баримтууд /5хх 174-237/, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн валютын ханш бүхий баримтын хуулбар, татвар хураамж төлөлтийн жагсаалтын, СА15 импортын мэдүүлгийн загвар, хуулбарууд буюу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын ахлах байцаагч Б.Тт хандаж “Гааль зөвшөөрөв” төлөвөөс засварт буцаасан байдлын талаарх С.Саас гаргаж, хэрэгт ирүүлсэн баримтууд /6хх 8-19/, ажилд томилогдсон тушаалууд болон ажпын байрны тодорхойлолт /2хх 20-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Б, П.Б нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.Бын гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх боломж олгох” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Бгийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч П.Бг өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Мөнхбат нар “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлууд тус тус гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн обьектив талын хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бусад бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт болон хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”; 4.1.2-т ”төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж заасан.
Шүүгдэгч Э.Б, П.Б нарын хувьд Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор “ачааг түргэн шуурхай шалгаж гаргуулах” гэсэн шүүгдэгч П.Бгийн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор шүүгдэгч Э.Б нь хяналт шалгалтыг дутуу явуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хяналт шалгалтыг зохих ёсоор явуулан мэтээр шүүгдэгч Э.Бын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад даваа байдал бий болгоход хатгагчаар оролцсон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч П.Б нь Гаалийн байгууллага, хилийн бүс дээр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа урьдын танил иргэн Д.Мтай тааралдахад түүнээс “иргэн Д.Гын гаальд мэдүүлсэн ачааг буюу хадмынхаа автомашины салхины шилийг хүлээж авах ажилтай явж байгаагаа хэлж, улмаар таны хажуу талын байцаагч Э.Б томилогдсон байна, хүндрэлгүйгээр түргэн шуурхай, хурдан үйлчлээд өгөөч гэж хэлээд өгөөч” гэх хүсэлтийг илэрхийлсэн байна. Шүүгдэгч П.Б нь хүсэлтийг хүлээн авч, хамт ажилладаг хүндээ “боломжоороо туслаад өгөөрэй, энэ миний таньдаг дүү явж байна, чирэгдэл учруулахгүй үйлчлээд өгөөрэй гээд гуйчихлаа” гэсэн хариуг өгсөн, нөгөө талаар иргэн Д.Гын ачааг авахаар итгэмжлэн явж байсан Д.Мгийн хүсэлтийг дамжуулсан болох нь Э.Бын яллагдагчаар өгсөн “... П.Б нь тухайн үед уг хяналтын бүсэд, тухайн талбайд надтай хамт томилогдон ажиллаж байсан. П.Б нь надад “манай найзын ачаа чам дээр таарсан байна, ачаагаа яаралтай авах хэрэгтэй байгаа юм байна, хурдан түргэн үзээд шалгаад өгөөч ээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мгийн мэдүүлэг, яллагдагч П.Бгийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх ба хоорондоо агуулгын зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго тодорхойлогдож байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Э.Бын гэмт хэргийн хор уршиг, хувийн байдлын хувьд 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 16 настай Энхболдын Анар /РД:УТ09220250/ буюу 18 насанд хүрээгүй хүүхэдтэй, ам бүл 2 болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.” гэж, 3 дугаар зүйлд “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй” гэж тус тус заажээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Быг оршин суугаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Б нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 59 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, 1 сар 28 хоногийн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцов.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Мөнхбат нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Быг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1901 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын: “...шүүгдэгч Э.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...шүүгдэгч Э.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял. ...” гэж,
4 дахь заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч П.Бг өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг, шүүгдэгч Э.Быг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэж,
6 дахь заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Э.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тус тус тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж,
7 дахь заалтыг: “...Шүүгдэгч П.Б, Э.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай. ...” гэж тус тус өөрчилж,
5 дахь заалтад “...шүүгдэгч П.Б...” гэсний дараа “...Э.Б нар...” гэсэн нэмэлт заалт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Бын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, цагдан хоригдож буй шүүгдэгч Э.Быг даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ