| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10828/И |
| Дугаар | 191/ШШ2026/01539 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/01539
| 2026 01 26 | 191/ШШ2026/01539 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,од оршин суух овогт гийн /рд:/-д холбогдох
Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралданд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц., өмгөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* би 2019 оны 04 дүгээр сард зарын дагуу Монгол хаус нэртэй дүүргийн одоогоор ,д очиж хаус захиалахаар ******* би өөрийн хүү, охин, охины нөхөн, том хүү зээ нарынхаа хамт очиж үзэхээр буугаад үзээд үнэ хөлсөө тохирч гарч ирэхэд зүүн талд нь монгол хаусын хажууд Шинэ үе констракшны барьж буй санни сайт хотхонд хямд захиалга авна 1 м.кв 1 сая төгрөг гэсэн байсан. Тэгээд бид нар орж асуутал нь инженер нь мөн борлуулж байгаа хүн нь гэв. За тэгээд орон сууц нь 77,80 том бас граш нь 6 сая гэхээр нь хэзээ ашиглалтанд орох вэ гэтэл нь энэ ондоо багтаад 12 сард энэ ондоо орно гэсэн. Тэгвэл эгч нь 2 байр 2 гараж авъя гэлээ. Тэгээд 2 байр том 2 граш авч байгаа юм чинь байрны үнийг бас яриад 800,000 төгрөг болго сууриа ч тавиагүй юм бйана шүү дээ гэлээ. Гэтэл нь Г. нь манай 2 захирал Ц. Л. гэх 2 хүн байгаа би г дуудаадхая гэв. нь дуудаад ирлээ би уулзаад 2 байр 1 граш авч байраа 1 м.кв 800д бодоод өгөх үү гэлээ /тэр үед хол байршил үнэтэй байсан 2019 он/, өө за та 2 байраа 800-д ав 2 граш нь 6 сая гэлээ за гэж тохироод би 6 сард байраа захиалая гээд явсан. Тэгэхдээ охин Г. бид 2 урьдчилан мөнгөө өгөлгүй 6 сард яг захиалга хийнэ гээд явлаа. За 6 сар ч болох дөхлөө 5 сар дөнгөж гартал нь нөгөө байрны хүн гэх мэгэтэй 5 сар гаруут нөгөө байр грашаа захиалах уу эгчээ би байрны суурь тавих гэсэн юм захиалах уу гээд ахин ахин яриад би харин 1 байр 1 машинаа 2 хүүхэддээ 1+1 байр 1+1 граш болгочих санаатай охиндоо хөдөлмөр шингэсэн Нийслэлийн ,, байраа 2019.05.06-ны өдөр гэрчилгээг нь авчаад байж байтал нь би байраа зараад захиалнаа надад бэлэн мөнгө байхгүй байна. Энэ байрны приус бүтэн жи 20 машинаа зарж байсан мөнгөө өгнө гэлээ. Гэтэл нь 2019.05.07-ны өдөр Ц. гэх эмэгтэй нь эгч сууриа тавих гээд яараад байна та байраа авах гээл очоод үзээ. Цоо шинэ хос байр байна шүү гэлээ. Би 140,000 өгнө гэж тэгтэл энэ хүүхэд 120,000 өгчих гэээ. Тавьж байгаа юм байна очъё гэлээ. Тэгээд маргааш та өглөө эрт 13 туслах замын нотариат дээр гэрчилгээгээ аваад ирээ тэнд уулзаад нотариат хийе гэв. 2019 оны 05.08-нд нотариатаар Ц.д эрх шилжүүлэх итгэмжлэл өгч байраа өгсөн. Тун удалгүй 2019.05 сарын 10 билүү 12 ч билүү гэх эмэгтэй суурь тавихад мөнгө дутаад байна та машинаа хурдан өгчөөч гээд 3 удаа ойрхон ярьсан за нэгэнт захиалсан юм чинь өгөөд юм аа авах гээд яриад салахгүй болохоор өгсөн. 2025.05.13-ны өдөр 12 цаг 05 минутад бас л машинаа итгэмжлэлээр өгсөн. 2018.12.21-нд аваад шинэ гаальтай бүтэн жи загварын машинаа цоо шинэ 4 дугуйны хамтаар өгсөн юм. Тэгээд байр машинаа өгсөн авсан гэрээ хийгдээгүй хэзээ хийх бэ гэлээ хэд хоногоос яриад ажил дээр ирээд хийчих гэсэн юм. Гэтэл 20 хонолоо би гэрээ хийсэн гээд утасдахаар бүр утсаа авахаа байлаа. Аргаа бараад 2025.06.03-ны өдөр ажил дээр нь явж ороод нягтлан гэх эмэгтэй одоо санахад байсан шиг санагддаг. Шгүй та нарын чинь нэр яасан адилхан юм бэ гээд хэлж байснаа санадаг. Ажил дээр нь яваад очлоо нягтланд хэллээ утсаа авдаггүй би байр машинаа 2 байр 2 граш захиалаад аль 5 сард өгсөн гэрээгээ хийхгүй утсаа ч авахгүй зугтаад байна гэлээ. Нягтланд нь би өнөөдөр заавал гэрээ хийж байж гарна эндээс явахгүй гэлээ. Тэгээд нягтлан нь рүү яриал гэтэл нөхрөө аа хийнэ гэж хэллээ. Нилээд хугацаа дараа ирээгүй нөхөр нь гэнэ гэх хүн ирж гэрээ хийлээ. Гэрээн дээр гарын үсэг зурж тамга дарлаа. гэх хүнийг 2022 он хүртэл огт хараагүй байраа алдсан хойноо л цагдаа дээр уулзсан юм. За тэгээд 2019.06.03-нд ******* би 100% төлбөрөө хийсэнн. Санхүүгийн тамга тэмдэгтэй баримт, захиалгын гарын үсэгтэй захиалгын гэрээг 18 тоот, 4 тоот 13 тоот 5 тоот грашийг бүгдийг Б.******* өөрийн нэр дээр хийсэн. Бүх хөрөнгө миний нэр дээр учраас за байр 2019 оны 07 дугаар сар сууриа тавьсан 5 сард юм аа өгчөөд баригдахгүй бйхаар жаахан айдастай байсан ч 7 сараас сууриа тавиал эхэлсэн. Тэгээд баригдаж хугацаа 20119.12 гэж гэрээнд заасан боловч 2020.06 сар гэхэд барилга 90% баригдаж халаалт, дотор заслаа ийж дуусгаад байрыг минт өгөхгүй утсаа ч авахгүй зугтаад олдохгүй ашиглалтанд оруут 2 байр 2 грашаа авч чадаагүй.
Тэгээд аргаа бараад 2022 оны 03.03-ны өдөр дүүрэг дахь Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч хохирогчоор тогтоолгож эрүүгийн дуграартай хэрэг үүсгэж шалгасан. Гэвч хэргийг Ө. хэргийг гуйвуулан баллаж илрүүлэлгүй цаас үзэг барулан надад өөрөө хэлж бичүүлсэн хүчээр хэргийг хаасан. Нэг ширхэг баримт материал ирүүлээгүй, ирүүлэхийг хүсээгүй хүчээр хаасан билээ. 2022.11.15-нд дүүргийн прокурорын газраас хэргийг чинь хаалаа ирж тогтоолоо ав гэлээ. Маргад гэх залуу бичиг хэрэг гэнэ. Минийх мөн бишийг нь уншаад авч прокурор тай уулзаад авая гэнэ. Уншиж авдаггүй зүгээл л ав ******* гэж байна гээд өглөө хүчээд аваад явлаа. Гэртээ очоод уулзсанаа ээжтэйгээ ярьж уйллаа баахан уйллаа. Нэг ч юм авч чадахгүй хаачихлаа шүү дээ гээд яахаа мэдэхгүй байлаа. 2023.05 сар боллоо яахаа мэдэхгүй 7 сар зовлоо нэг өдөр нөгөө тогтоолоо 2022.11.15-нд уншлаа. Тэгээд тэргэнцэрээ түрээд гарлаа ямар ч байсан энэ бол нууц захилан байна олноо юуны хэрэгтэй төрд ажиллаж байлаа учрыг нь гартал явж олно өчнөөн эрүүл мэнд сэтгэл санаагаар эд өрөнгөөр өрөнд маш их орлоо болохгүй өртэй боллоо эрүүл бүтэн байсан хүн хөлөө халтирч унаж хугаллаа хүнд стрессэнд орлоо тайрууллаа хоосон хонож үзлээ айлаас айлд хонож хөөгдөж хэдэн хүүхэдтэйгээ зовж явна.
Нэг өдөр 2023.05.10-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн газар ХУД-т очоод эгч нь нэг ийм байр 2 ш, 2 граш захиалаад авч чдаахгүй байна би залилуулах нь залиллуулчихлаа харин тэр байранд хүмүүс амьдраад гэрчилгээ гаргаж нягт нарийн шалгаад өгнө үү гээд шалгууллаа. Харин тэгтэл АБУ Сэлэн гэх 3 эзэмшигтэй компанийн бичиг баримтыг ашиглан бүх айлын байрыг өөрийн ах гөөр дамжуулан бүгд ах дүү нар, нагац, нягтлан, инженер инженерийн эгч гэх хүмүүстэй хувиарлаж хуваагаад авсан байсан. Хуулийн дагуу бүх юм ил болж би 2023.05.25-нд танай бичиг хэргийн Маргад над хүчээр өөр хүний материал өгч 7 сар төөрөгдүүлэн би ХУД 2 хэлтсийн Ө. хэгийг хахгүй гээд намайг ирүүлж хүчээр хэргийг хаасан хэргийг нуун дарагдуулж өөр хүний тогтоол өгч төөрөгдүүлсэн. Харин Ө. прокурор 2 нь хэргийг нуун дарагдуулж илрүүлэнгүүт учир би прокурорын тогтоолыг өнөөдөр буюу 2023.05.05-ны өдөр ХУД-н прокурорын газрын дарга О.Алтангэрэлтэй уулзалтын өрөөнд дуудаж уулзаж Барилга хот байгуулалт стандарт хэмжил зүй үл хөдлөх ерөнхий газар ХУД үл хөдлөхийн газрын бүх баримтыг хавсаргаж давж заалдахаа хэлж гомдол өгч бүх баримтуудыг нэг бүрчлэн хавсаргаад 2022.11.16-ны өдөр гарсан прокурорын тогтоолыг Маргад гэх хүнээс 2022.05.03--ны өдөр хүлээн авсан. Тэгээд 2025.05.05-ны өдрөө шууд давж заалдах өргөдлөө бүх газраас авсан баримт бичлэг аудио сиди, флаш өгөөд явсан. Өөрийн биеэр ҮХХын газрын даргын Батдэлгэр байцаагч Байгальмаа, Оюунцэцэг, Бархасбод нарын хамт 20 граш 20 байр үл хөдлөх хувийн хэргийн гэричлгээний хамт нүдээрээ үзэж танилцахад дараах байдлаар гийн ах гэх залуу нь тэй хамтран үл хөдлөх газарт АБУ Сэлэн ХХК нь кодыг ашиглаж гэх өөрсдийн хүмүүст ах дүү инженер нягтлан нагац үелүүд хуваан авч эзэмшсэн байдаг. Хэргийн материалд бүгд бий сиди бичлэг.
Давж заалдах өргөдлийг баримтуудын хамт 2023.05.05 өдрөө өгөөд О.Алтангэрэл дарга танилцаж 2023.06.23-ны өдөр хариу мэдэгдэх хуудас өгч хэрэг нээгдэн 1028 прокурорын даалгавар бичиж ХУД 2 хэлтэс О.ид буцаасан боловч сар нгарангийн хугацаанд үйлдэл хийгээгүй ашиг сонирхол дунд нь явж хүчээр хаасанаа мэдэх учир хэргийн нээж ч хараагүй. Иймд би Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн бйацаах газрын хяналт шалгалтын хэлтэст О. гэх хүн хүчээр хэргийг хааж дарамт үзүүлсэн огт хэргийг илрүүлээгүй дугаартай хэргийг бармтуудыг зрхих газраас эх хувиар нь шалгаж татан авч эрүүгийн хэрэг үүсгэж өгнө үү гэдгээ хжл гомдол өгсөн юм. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн ЦЕГ-н мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цгадаагийн дэд хурандаа Ю.Чулуунбаатараар мөрдөн хэргийг илрүүлж үйл ажиллагаа явуулсаны дүнд бүх оролцсон хүмүүсийг дуудан ирүүлж мэдүүлэг авч үндсэн материалуудыг татан хэрэгт хавсарган 2024.01.26-ны өдөр үл хөдлөх 4 хөрөнгөд хориг тавьж ажилласан байгаа. Мөн 2023.12.26-ны өдөр Б.******* намайг Л., Ц.г дуудан ирүүлж , тото байр, 13 тоот байрыг шийдвэрлүүлэн өгөх талаар хэлэлцүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлэхгүйн тулд Л. гөө дагуулан ирж 13 тоот байрыг давхар гэх эмэгтэйд хувь лизингээр зарсан тул Б блокны 1 давхарын 3 өрөөг үл хөдлөхөд бүртгүүлж өгөөд 18 тоот байрыг 2024.03 сард өгнө гэсэн боловч инженер эгч д өгч нягтлан оосоо шилжүүлээн өгч Ариг банкинд зээлэнд тавьсаныг суллаж өгөхгүй байсаар байгаад 2024.03 сард суллаад бас л нь өгөхгүй байна гэсээр байж би 2024.12 сард ЧД,БЗД,СБД Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаснаар 2025.06.06 өдөр шийдвэрлэж 2025.07.09-нд албадан гүйцэтгүүлэхээр өгөөд шийдвэр гарсан. Зүгээр өгөхгүй хуйвалдан зугтаад байдаг юм. Одоо 18 тоот байр шүүхийн шийдвэр дээр байдаг ажиллагаа явагдаж байна.
Одоо №4, №5 грашийг гэрээний дагуу шүүхээр явж авна гэдгийг цагдаа, прокурор үл хөдлөх бүгд мэдэж байгаа юм. 2024.09.04-ний өдөр прокурорын дугаартай хэргийг хаасан хэрэг үүсгэхгүй 2 байр 2 грашаа шийдвэрлэж өгнө гэсэн учраас харин цагдаа прокурор үл хөдлөх шүүхээр явж эцэслэн шийдвэрлэх боломжийг надад тайлбарлаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байгаа.
Харин прокурор, цагдаа, үл хөдлөх хэрэгт хамрагдах 2 байр 2 грашийг шүүхийн захирамж шийдвэр гаргуулж дуусгавар болтол нь явж дуусгахыг над үргэлж сануулж байдаг бүгд мэдэж байгаа.
Иймд хууль ёсны дагуу Б.туяяа миний 100% мөнгөө өгөөд захиалсан №4 тоот грашийг гэрээний дагуу хууль ёс, номоор нь хууль ёсны өмчлөгчөөр нь тогтоож, би 2019.06.03-ны өдөр 100% мөнгийг нь төлсөн байтал нь 2020.02.08-ны өдөр Ж.тэй гэрээ хийсэнн.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын байцаах Эрдэнэбат, Байгальмаа, Отгонцэцэг, Бархасбадь нар нь Ү-2206088128, Ү-, Ү-, Ү- дугаартай үл хөдлөхийг шүүхийн шийдвэрийг гардал түдгэлзүүлсэн байгаа юм. Ж.тэй хийсэн гэрээ нь 2020.04.21 гэх бас нэг хуурамж гэрээтэй 2 янз хэрэгт байгаа хэргийг төөрөгдүүлж Ц. гэх хүнийг халхавчлан үл хөдлөх хөрөнгийн газарт 2020.02.08 гэрээ гэх хүнээс гийн ах хийсэн байгаа хавсаргав. Ж. тэй хийсэн байдаг үл хөдлөх хөрөнгийн газарт хувааж авсан байр граш дээр сөрөн /91918464, , , , , / Цогтгэрэлийн рд:ХК081316,, ,, эхнэр ын аль ч хаягандаа байж магадгүй , Согоотын 46-507а тоот
Бүх захиалга Б.******* миний хувьд 100% төлсөн №4 тоот грашийг Л., Ц. нар нь ах тэй хуйвалдаж хавсарч энэ ахаараа үл хөдлөхөд гарын үсэгтэй бичиг явуулан Ж. гэх танилдаа грашийг минь шилжүүлэн өгсөн байгаа тул Б.******* надад хууль ёсны дагуу анхны 100% төлбөрөө төлсөн тул захиалагч тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Миний бие эрүүл мэнд маш ихээр хохирч амьдрал өдрөөс өдөрт хэцүү, 2021.03 сард хөлөө тайруулж халтирч хугаллан сая 2025 онд бас хагалгаанд орж амьдрах өдөлмөр хийх чадвар маш муу байгаа тул 18-50 насанд авсан байр машин хуримтлуулсан хөрөнгийг буцаан авч өмгчлөгчөөр тогтоож 4 тоот грашийг хууль бус өмчлөгч Ж.ээс шилжүүлэх өгөх захирамж гаргаж намайг Б.*******г хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Одоогоор дүүгийндээ толгой хорогдон ээжийгээ дагуулан амьдарч байна.
1.1. 2019.6.3-нд орон сууц болон 3 авто зогсоол мөнгийг нь төлөөд захиалсан. 2006 он хүртэл байр баригдаж байсан. Улмаар 2022 онд гүйцээж барьсан. Би очиж үзэхэд өгнө гэдэг байсан. 2022 онд ашиглалтад ороход байр, авто зогсоолыг өгөөгүй. Өөрийнхөө хамаатанд шилжүүлсэн байдаг. Улмаар авто зогсоолыг бэлэглэсэн байдаг. Энэ талаар цагдаа дээр хуурамч гэрээ авчирсан байдаг. 2022.3.22-нд өөр хүн дээр шилжүүлсэн байсан тул цагдаад өргөдөл гаргаж 2024.9.16-н хүртэл явсан. Ж. нь төлбөр төлснөө мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэрээнд дээр байгаа хариуцагчийн гарын үсгийн тайлал өөр байдаг. Гарын үсгийг зурсан байдаг. 4 тоотын өмчлөгчөөр тогтоолгоно.
Би 2019.3.2-с эхлэн бүртгэлийн газар өргөдөл өгч хөөцөлдсөн. Байцаагч нар шалгаад давхардуулаад хамаатандаа өгсөн гэдэг шийдвэр гарсан байдаг. Улмаар цагдаа хориг тавиад цуцалсан байдаг. Дандаа өөрсдийнхөө нэр дээр авсан байдаг. Банканд барьцаанд тавьсан байдаг. Наад улсуудынхыг цуцалсан байдаг. Намайг өмчлөгч мөн гэдгийг үл хөдлөх баталгаажуулсан байдаг. нь давхардуулан өөр залилан гэрээ хийсэн байдаг. Би эхний захиалагч юм. Грашийн төлбөрийг , , нартай гэрээ байгуулж авсан гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ц. нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлтэй Ж., Ц., Г., Л. нарт холбогдох УБ хот дүүрэг 21-р хороо 28-р хороолол /17130/ 817 байр хаягт байрлах В4 тоот грашыг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.ийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь УБ хот дүүрэг 21-р хороо 28-р хороолол /17130/ 817 байр В4 тоот грашын хууль ёсны өмчлөгч нь Ж. мөн болно.
Иймд Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Манай хадам аав ээж гэрээ байгуулж төлбөрийг төлсөн. Тэдгээр нь тэй ямар нэг хамааралгүй. Хадам ээж 6 саяын грашийг бэлэгт авах харилцаа байхгүй. Хүний захиалсан зүйлийг буцааж авах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар ойр ойрхон гадагшаа эмчилгээнд явдаг. Байрыг агаарт байх зорилгоор аваад машиндаа зориулж грашийг төлбөрийг нь төлөөд авсан. Манай хадам ээж болон хариуцагч нь худлаа яриад явах зүйл байхгүй. Анх тэй гэрээ байгуулсан ба дараа нь компанитай нь гэрээ байгуулсан байдаг. Гарын үсгийг янз янзаар зурах боломжтой юм. Хэн нэгнээс бэлэгт аваагүй. Компани нь байрлалыг зааж өгснөөр авсан.
2.2. Хариуцагч нь анх 4 тоотоос гадна 14 тоотын гэрээ байгуулсан. Улмаар төлбөрөө төлснөөр 2022 оны 3 сард ашиглалтад ороход авсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. 2022.2.24-нд улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Иймд хууль ёсны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иргэний хуулийн 109, 110, 182-т зааснаар өмчлөгч болж эрх үүссэн байдаг. Нэхэмжлэгч нь 2 гэрээг зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь анх захиралтай нь гэрээ байгуулсан. Үүний дагуу төлбөрөө төлсөн гэрээний 2.1-д зааснаар гэрчилгээ гаргуулах үүрэгтэй байсны дагаа гэрчилгээг гаргуулж өгсөн. Барилгыг барьж байгаа гүйцэтгэгч нь Шинэ үе ХХК байдаг тул компанитай дахин гэрээ байгуулсан юм. Нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгчөөс ямар үндэслэлээр шаардаж байгаа, өмчлөх эрхийг ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа баримтгүй. Бэлэглэсэн гэдэг боловч ийм гэрээ байгуулагдаагүй. Хэрэгт захиалгын гэрээ байдаг. Нэхэмжлэгч нь 2019 онд бусадтай гэрээ байгуулсан байдаг. Захиалгын гэрээний дагуу шаардаж байгаа бол гэрээ байгуулсан хүмүүсээс нэхэх ёстой. Гэтэл тэдгээрийг хариуцагчаар татсан боловч татгалзсан байдаг. Иймд эдгээр хүмүүсээс шаардах ёстой юм.
Нэхэмжлэгч нь улсын бүртгэл хяналт хийсэн гэж байна. Хэрэгт байгаа баримтаар улсын байцаагчийн дүгнэлтэд маргаан бүхий грашийн бүртгэлийг хяналт шалгалт хийж дуусах хүртэл түдгэлзүүлсэн. Улмаар шалгалт явуулаад хариуцагчаас тайлбар аваад холбогдох баримтыг шалгаад 2023.7.27-нд улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр нэхэмжлэгчийн өргөдлөөр комисс байгуулагдаж шалгасан. Шалгалт хийгээд маргаж буй 4 тоот грашийн бүртгэл хууль ёсны дагуу гэж дүгнэгдсэн байдаг. Улмаар бүртгэлийг сэргээсэн юм. ийн нэр дээр гарсан бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзсэн. Хэрэгт төлбөр төлсөн тодорхойлолт байгаа бөгөөд санхүүгийн анхан шатны баримт гаргаж өгөөгүй. Улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар /хх7-11/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх12/, итгэмжлэлийн хуулбар 2 ширхэг /хх13-14/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх15/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх16/, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтын хуулбар /хх17/, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх18/, дүүргийн прокурорын газрын прокурорын зөвшөөрлийн хуулбар /хх28/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар 2 ширхэг /хх40-42, 43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим албан тоот /хх44/, гэрээний хуулбар /хх53-55/, авто зогсоолын захиалгын гэрээний хуулбар /хх56-58/, тэтгэврийн хувийн хэргийн хуулбар /хх60-61/
3б. Хариуцагчаас: Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 41 ширхэг /хх109-149/, улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх эд хөрөнгөний хувийн хэргийн баримтууд /хх157-169/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх170, 172/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа 2 ширхэг /хх171, 173/, хорооны тодорхойлолт /хх175/, гэрэл зураг /хх176/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх177/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх178/, Ж.Батын иргэний үнэмлэхийн хуулбар /хх179/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь дүүрэг, , 28 хороолол, Sunny side apartment барилгын 4 тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийг Ж., Ц., Г., Л. нарт холбогдуулан гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц., Г., Л. нараас татгалзсан. /хх101/
3. Хариуцагч Ж. нь маргаж буй авто зогсоолыг барилга барьсан хуулийн этгээдээс худалдан авч, өмчлөх эрх улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь зарим хариуцагчаас татгалзах эрхтэй. Улмаар энэхүү хүсэлтийг мөн зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан, цаашлаад татгалзлыг шүүх хуралдаан дээр хянан шийдвэрлэж байгаа тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц., Г., Л. нараас татгалзсаныг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаж буй 4 тоот авто зогсоол болон орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг “” ХХК-тай байгуулсан байна. /хх10-13/
Улмаар гэрээний төлбөрт өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэгт оршин байрлах орон сууц болон автомашин тооцон олгож, үлдэх 1,480,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 08 болон 13-ны өдрийн 2 ширхэг итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, өмчлөгчийн лавлагаа, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн тодорхойлолт болон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх14-20/
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг ажил гүйцэтгэгчид эд хөрөнгөний өмчлөх эрх шилжүүлэх замаар төлж, гүйцэтгэгч нь үүнийг зөвшөөрч төлбөр төлөгдсөн талаар баримт үйлдсэн байна.
5.1. Хариуцагч нь маргаж буй авто зогсоолтой холбогдох гэрээг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ц.тэй, мөн оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “Шинэ үе констракшн” ХХК-тай тус тус байгуулжээ. /хх55-57, 58-60/
Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлсөн болох нь улсын бүртгэлээс байгууллагаас ирүүлсэн Ц.ий тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх159/
Улмаар маргаж буй дүүрэг, , /17130/,,од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 22.26 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрх хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр бүртгэгджээ. /хх170, 171/
Хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн энэхүү эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн маргаж буй авто зогсоол мөн эсэх талаар зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч нь урьдчилж гэрээ байгуулж, хариуцагчийг гэрээ байгуулахаас өмнө төлбөрийг бүрэн төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар өмчлөх эрхтэй болсон гэж үзлээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар өмчлөгчөөр бүртгэгдэж, эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, маргаж буй авто зогсоолыг нэгэнт өмчлөлдөө авсан, улмаар эзэмшиж байгаа тул тэргүүн ээлжид өмчлөх эрхтэй гэж тайлбарласан.
Зохигч маргаж буй авто зогсоол байрлаж буй барилга нь 2022 онд ашиглалтад орсон үйл баримтын талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь гэрээ буюу өмчлөх эрхтэй холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаж, маргаж буй авто зогсоолын өмчлөх эрх түдгэлзэж байсан, одоо түдгэлзсэн байгаа буюу өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болох нь Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 3673 дугаар, мөн оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5006 дугаар дүгнэлтүүд болон холбогдох лавлагаа, дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар зөвшөөрлийн хуулбараар тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг маргаж буй авто зогсоолыг эзэмшилдээ авсан гэж шууд үзэх боломжгүй юм. /хх164-169, 171, 30/
6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй эд зүйлийн талаар гэрээ байгуулагдах ёстой.
Хэдийгээр хариуцагч нь маргаж буй авто зогсоолын талаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талаар мэдэх боломжгүй боловч дээрх хуульд зааснаар худалдагч тал нь энэ талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчтай байгуулсан гэрээ нь эрхийн зөрчилтэй эд зүйлийн талаар худалдагч тал мэдсээр байж зориуд хууль зөрчиж байгуулсан гэрээ болжээ.
Иймд нэхэмжлэгчийн гэрээг түрүүлэн байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 30056 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байжээ. Уг захирамжийн үндэслэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох талаар тайлбарласан байх боловч захирамжлах хэсэгт хураамжийг буцаан олгоогүй байна. /хх65-66/
Цаашлаад нэхэмжлэлд төлбөр төлсөн 2 ширхэг баримт хавсаргагдсан байх бөгөөд 33,500 төгрөгийн баримтад нотариатын үйлчилгээ гэж нэр бичигдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж гэж үзэхгүй. Харин нөгөө баримтаар төлөгдсөн 110,950 төгрөгийг Сүхбаатарын дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот дансанд төлсөн байх тул энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц., Г., Л. нараас татгалзсаныг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******г дүүрэг, , /17130/,,од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 22.26 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД