Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04349

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *******,*******,*********************/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****************************

10,483,443 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлж авсан. Иймд хариуцагч Э.*******оос 10,483,443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 10,483,443 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Э.*******од холбогдуулан 10,483,443 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Баатархүү нэхэмжлэлийн шаардлага 10,483,443 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,483,443 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Э.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,286 төгрөгийн 50 хувь болох 92,143 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******оос 92,143 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА