2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01687

 

 

 

 

 

 

 

 

 

   2026          01           28

   191/ШШ2026/01687

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин байрлах “*******” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байрлах “*******” ХХК //-д холбогдох,

 

112,589,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралданд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн үүрэгт 85.070.000 төгрөг, алданги 17,999,070 төгрөг, нийт 103,069,070 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Бүтээгдэхүүн Худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан. Тус гэрээгээр “А” тал (бүтээгдэхүүн нийлүүлэгч) буюу нэхэмжлэгч “” ХХК нь “Б” талд (бүтээгдэхүүн хүлээн авагч) буюу хариуцагч “*******” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх, “Б” тал (бүтээгдэхүүн хүлээн авагч) буюу хариуцагч “*******” ХХК нь төлбөрийг “А” тал (бүтээгдэхүүн нийлүүлэгч) буюу нэхэмжлэгч “” ХХК-д гэрээний 4.3.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч талаас тус гэрээний 3.1 дэх хэсэгт заагдсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагч талд 2024 оны 12 дугаар сарын 24-нд бүрэн нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд нийт 95,070,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн.

Гэтэл хариуцагч “*******” ХХК нь гэрээний 4.3.2 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 01 сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгах ёстой байтал 2025 оны 04 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, бусад төлбөрийг хийгээгүй бөгөөд хугацаандаа төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрт үлдэгдэл 85,070,000 төгрөгийг төлөөгүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлснээс хойш хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар шаардсаны эцэст 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2 талаасаа тооцоо нийлж үлдэгдэл төлөх төлбөрийг баталгаажуулсан.

Ингээд хариуцагч “” ХХК-ийн зүгээс бүтээгдэхүүний төлбөрийг төлөх гэрээний үүргээ 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлнө гэдгээ илэрхийлсэн боловч урьдын адил гэрээний үүргээ зөрчсөн хэвээр төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-р алдангийг тооцоход 2025 оны 01 сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 90 хоногийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх ба төлөх алдангийн хэмжээ нь 8,556,300 төгрөг /90*95,070=85,556,300/, мөн 2025 оны 04 сарын 24-ний өдрөөс 2025 оны 08 сарын 13-ний өдрийн хүртэл 111 хоног болж байх ба төлөх алдангийн хэмжээ нь 9,442,770 төгрөг /111 *85,070=9,442,770/ төгрөг, нийт төлөх алданги 17,999,070 болж байна.

Иймд талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт хариуцагч “” ХХК-с төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн үүрэгт 85.070.000 төгрөг, алданги 17,999,070 төгрөг, нийт 103,069,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.             Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний алдангид 9,520,007 төгрөгийг нэмж гаргуулах тухай.

Тус шүүх дээр “Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн үүрэгт 85.070.000 төгрөг, алданги 17,999,070 төгрөг, нийт 103,069,070 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөөгүй хэвээр байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-р алдангийг тооцож өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна.

Мөн 2025 оны 08 сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 сарын 04-ний өдрийн хүртэл 112 хоног болж байх ба төлөх алдангийн хэмжээ нь 9,520,007 төгрөг 112*85,070=9,520.007 төгрөг, нийт төлөх алданги 17,999,070 болж байна.

Иймд талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний алдангид 9,520,007 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 103,069,070 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

 

1.2.             Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул хэргийг шийдвэрлүүлэх саналтай. Зохигч байгуулсан худалдах худалдан авах гэрээний үлдэх төлбөрт 85,070,000, алданги 17,999,070, нийт 103,069,070 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэл нь зохигч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлж, хариуцагч төлбөр төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан зүйлийг бүрэн нийлүүлсэн. Харин хариуцагч нь нийт 95,070,000 төлөх үүрэг үүссэн. Гэтэл хариуцагч нь төлбөрөө төлөлгүй 2025.4.23-нд 10 сая төгрөг төлсөн. Улмаар нэхэмжлэгч төлбөрөө шаардсаны дагуу талууд тооцоо нийлж 85,070,000 төгрөг төлөхөөр тохиролцож акт үйлдсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул 0.1 хувиар алданги тооцсон. Алдангийг 2025.4.23-с эхэлж 90 хоногоор тооцоод үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 111 хоногоор тооцсон. Үүний дараа шаардлага нэмж алдангид 9,520,007 төгрөг шаардсан. Ингээд нийт 112,589,077 төгрөг гаргуулна. Иргэний хуулийн 243, 232-д зааснаар үндсэн төлбөр, алдангийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Худалдах худалдан авах гэрээ /хх5-8/, тооцоо нийлсэн акт /хх10/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 98,425,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт нийт 112,589,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Шүүх хариуцагч “*******” ХХК-д нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус гардуулсан боловч хуульд заасан хугацаанд болон хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хариу тайлбар ирүүлээгүй.

Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр мэдэгдэж холбогдох баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагчийн төлөөлөгч нь хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй юм.

 

4.                   Зохигч 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хх5-8/

Улмаар гэрээний дагуу тооцооны үлдэгдлийг баталгаа үлдсэн. Уг баталгаанд зааснаар хариуцагч нь 85,070,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. /хх10/

Гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. Тодруулбал, төлбөр төлөх хугацааг 5 хоног хэтэрсэн тохиолдолд хоногт 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Мөн гэрээний 1.4-т барааг акт үйлдэж хүлээлгэж өгөхөөр заасан. Хэрэгт ирүүлсэн актыг эх хувь гэж үзэх боломжгүй байна. /хх9/

Цаашлаад гэрээний 4.3.2-т зааснаар барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөр төлөхөөр тохиролцсон. Тооцооны үлдэгдлийн баталгаанаас үзэхэд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бараа нийлүүлсэн гэж ойлгогдож байна.

Дээрхээс үзэхэд талууд үлдэх төлбөрийг тооцож 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр баталгаа гаргасан нь төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан гэж үзнэ. Иймд үүнээс өмнөх хугацаанд алданги тооцож шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхгүй.

4.1.             Нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 4-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тул энэ өдөр хүртэл хариуцагч нь 157 хоног хугацаа хэтрүүлсэн. Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 85,070 /85,070,000*0.1%/ төгрөг тул 157 хоногт 13,355,990 төгрөгийн алданги тооцогдож байна.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 85,070,000 төгрөг, алданги 13,355,990 төгрөг, нийт 98,425,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,163,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 98,425,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,163,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 650,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД