Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/05358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралданаар,

Нэхэмжлэгч: *******,,, ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,**************ын *******д холбогдох 13,135,693 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанботаг оролцуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХК-ний цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 13,135,6936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Т.*******тай 2024 оны 08 сарын 06-ны өдөр ******* тоот цахим зээлийн гэрээг байгуулж 10,973,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүрэгт зээл 309,380 төгрөг, хүүнд 258,368 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 268 төгрөг, нийт 568,016 төгрөгийг төлж, эргэн төлөх үүргээ зөрчсөн. Иймд зээл 10,663,620 төгрөг, хүү 2,381,114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,960 төгрөг, нийт 13,135,693 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т.*******д 2025 оны 11 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-д зааснаар 5 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан тайлбар баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Шүүх хариуцагч Т.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний ******* дугаарын утсанд холбогдоход Би тэр баримтад гарын үсэг зураагүйгээс шүүх хуралдаан зарлаж байгаа биз дээ, төлөөлөгчид нь завтай болж байгаад төлнө гэж тайлбар хэлснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлджээ.

2026 оны 03 сарын 10-ны өдөр ******* дугаарын утсанд шүүгчийн туслахаас дахин холбогдоход хариуцагч сайн мэдэхгүй байна, маргааш очоод гарын үсэг зурна, би хөдөө ажлаар явж байна төлнө, гарын үсэг зурна гэж хариу өгчээ.

Шүүх хариуцагч Т.*******д шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр тогтов.

4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.******* нэхэмжлэгч тай ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 08 сарын 06-ны өдөр ******* тоот цахим зээлийн гэрээг тус тус байгуулж 10,973,000 төгрөгийн зээлийг авч нэхэмжлэгчид хэсэгчлэн буцаан төлөх үүрэг хүлээжээ.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.

6. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас 223,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.*******гаас 13,135,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 223,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас 223,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА