Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/122

 

Б.З*******, Э.О*******, Ө.М*******, Т.М*******

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч Б.З*******,

Түүний өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ, Б.Энхтүвшин

Шүүгдэгч Э.О*******, Ө.М*******,

Тэдний өмгөөлөгч М.Гансүх,

Шүүгдэгч Т.М*******,

Түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.З*******, Ө.М******* нарын өмгөөлөгчдийн гомдлоор Б.З*******, Э.О*******, Ө.М*******, Т.М******* нарт холбогдох эрүүгийн 2331001460289 дугаартай, 316/2025/0021/Э/208/2025/0094 индекстэй, 6 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* шар овогт Б З*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймагт төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, багш мтэй, Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газар мтэн ажилтай, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум, * дугаар баг, Орхон * дугаар хэсэг ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/*******/,

******* овогт Т******* М*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг С******* суманд төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мтэй, Өргөн-Сэлэнгэ олон нийтийн өмчит газарт үйлчилгээний менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД://,

******* овогт Э О*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг О суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мтэй, Сэлэнгэ аймаг, сумын * дүгээр цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум, * дүгээр баг, * дугаар хэсэг **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД://,

овогт М*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр аймаг суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, цахилгаан холбооны инженер мтэй, “ ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум,* дугаар баг, *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай РД://,

Шүүгдэгч ******* шарав овогт Б З******* нь Монгол Улсын Хөдөлмөр хамгааллын сайд А.А 2021 оны 11 дүгээр сарын сарын 12-ны өдрийн 6/33 дугаартай “Б.З*******гаар захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн Хоёрдугаар бүлэг /Олон нийтийг соён гэгээрүүлэх, ажиллагаа/ 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.2-д авлигаас урьдчилан сэргийлэх үйл бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах, 7.1.5-д албан үүргээ гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгэсэнгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл /Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх/-ийн 12.1 дэх хэсэгт заасан Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална. Мөн хуулийн 15 дугаар зүйл /Санхүүгийн чадавхыг үнэлэх/-ийн 15.3-д Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно гэсний 15.3.1 дэх хэсэгт харилцагч банкны мэдэгдэл, 15.3.4 дэх хэсэгт тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл, 16 дугаар зүйл Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх/-ийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно гэсний 16.1.1 дэх хэсэгт тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар: 16.1.2 дахь хэсэгт сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, мөн 27 дугаар зүйл Тендерийг хянан үзэх/-ийн 27.1 дэх хэсэг /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ/-ийн 27.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага; 27.1.2 дахь хэсэгт техникийн тодорхойлолт; 27.1.3 дахь хэсэгт тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар бүлэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ/ 2.1 дэх хэсэг “Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө” 2.1.1 дэх хэсэг “үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; 2.1.2 дахь хэсэг “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”; Гуравдугаар бүлэг /Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага/ 3.1.2.а дахь хэсэг "өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж,

“ арвис” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн М төвийн байранд хяналтын камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн ажлыг авах ашиг Сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал М*******ын Хаан банкны *********** дугаарын данснаас нөхөр Шархүүгийн Мы Хаан банкны ********** дугаартай дансаар 2022 оны 06 дугаар дугаар сарын 09-ний өдөр 300,000 төгрөгийг дамжуулан өөрийн *********** тоот Хаан банкны дансаар хахууль авсан,

Тус төвийн дотоод аудиторын албан тушаалд ажиллаж байсан Э.О******* ыг тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.О******* оос цагаан өнгийн дугтуйтай 500,000 төгрөгийг бэлнээр хахууль авсан,

Мөн Сэлэнгэ аймгийн М төвд нь эмчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаатай ажиллаж байх үед тухайн албан тушаалд жинхэлж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ын төрсөн охин Т******* М******* гаас өөрийн нөхөр Шархүүгийн М аар дамжуулж 1 ширхэг виски болон бэлнээр 300,000 төгрөгийн хахууль авсан гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* овогт Э О******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2- т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М ын төвийн дотоод аудитораар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монголжин нэртэй цайны газарт 500,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Боржигин овогт Т******* М******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2- т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М ын төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан өөрийн төрсөн эх ыг тухайн албан тушаалд жинхлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анёон” нэртэй ресторан дотор түүний нөхөр Шархүүгийн М д 1 ширхэг виски болон 300,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч а овогтой М******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2-т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М төвд хяналтын камер суурилуулах ажил, засварлах ажлын гүйцэтгэгчээр “ арвис” ХХК-ийг шууд гэрээ байгуулж давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Баярмагнай З*******гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны *********** дугаарын данснаас түүний нөхөр Шархүүгийн Мы Хаан банкны ********** дугаартай дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.З*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, Э.О*******, Ө.М*******, Т.М******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шарав овогт Б З******* /РД:*******/-г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан шүүгдэгч Ө.М*******аас хахууль авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч а овогт М******* /РД:/-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нь бусдаар дамжуулан шүүгдэгч Б.З*******д хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******гийн шүүгдэгч Э.О*******, Т.М******* нараас хахууль авсан, шүүгдэгч Э.О*******ын шүүгдэгч Б.З*******д хахууль өгсөн, шүүгдэгч Т.М*******гийн шүүгдэгч Б.З*******д хахууль өгсөн үйлдэлд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, дээрх үйлдэлд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Шарав овогт Б З******* /РД:*******/-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилээр хасаж, 6000 /зургаан мянга/ нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч а овогт М******* /РД:/-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 3000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******д оногдуулсан 6,000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Ө.М*******ад оногдуулсан 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******, Ө.М******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Б.З*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

Шүүгдэгч Б.З*******, Т.М*******, Э.О*******, Ө.М******* нараас нь энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, прокуророос гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж,

Шүүгдэгч Б.З*******, Т.М*******, Э.О*******, Ө.М******* нар нь хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Эрдэнэдэлгэр нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шийтгэх тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Э.О*******, Т.М******* нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Нэгдүгээрт: Нотлох баримтын тухайд

Шүүгдэгч ******* овогт Э О******* нь Сэлэнгэ аймгийн М ын төвийн дотоод аудитораар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монголжин нэртэй цайны газарт 500,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь

-А.О*******ыг Дотуур байрны жижүүрээр томилсон тухай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 тоот тушаал,

-А.О*******ыг “Дотуур байрны багш” ажилд томилох тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаар тушаал,

-Б., Э.О******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл,

-Гэрч Б.ын “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Манай сургуулийн дотуур байрны жижүүр Э.О******* надад “Дотуур байрны багш Энхтүшиг тэтгэвэртээ суух болж байгаа, тэр хуний оронд дотуур байрны багш болмоор байна энэ тухайгаа захиралд хэлмээр байна, та өдөр цайны цагаар захиралтай хамт хоолонд орох уу та гэж асуусан юм. Тэр үед захирал хуралд явчихсан байсан тэгээд өдөр цайны цагаар Э.О******* бид хоёр захирал руу утсаар залгаж хаана байгаа та цайндаа орсон уу гэж асуухад цайндаа ороогүй байна гэхээр нь Э.О******* бид хоёр Монголжин цайны газар байна та хүрээд ирэх үү гэж дуудаж хамт өдрийн цайнд орсон юм. Тэр үед Э.О******* захирал Б.З*******д хандаж “Дотуур байрны багш н.Энхтүшиг тэтгэвэртээ гарна гэж ярьсан. би тэр хуний албан тушаалд ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлэхэд захирал болно гэхдээ чи багшлах эрхийн даа суусан байх ёстой шүү гэж хэлсэн. Тэгээд хоолоо идээд дуусаж байхад Э.О******* цагаан өнгийн дугтуйтай бэлэн мөнгө өгсөн, тэгэхэд Б.З******* өөрийн үүрч явсан гар цүнхэндээ хийсэн. Тэр үед Э.О*******ын гар утас дуугарч утсаар ярихаар цайны газраас гарахад Б.З******* энэ мөнгөөр нь Ноолууран цамц авч өмсөнө гэж надад хэлж байсан. Би хоолонд орсны дараа 1-2 хоногийн дараа Э.О*******оос чи захиралд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад 500,000 төгрөг өгсөн болно биз дээ өшөө чадахгүй юм чинь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

-Б. болон Э.О******* нарын хооронд фейсбүүкээр харилцсан чат, мессеж баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.О******* нь тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монголжин нэртэй цайны газарт 500,000 төгрөгийг бэлнээр цагаан өнгийн дугтуйнд хийж өгсөн талаар гэрч Б. болон яллагдагч өөрөө мэдүүлж мөнгө өгсөн газраа зааж өгдөг.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Э.О*******ыг “цагаан өнгийн дугтуйтай 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг өөрөө мэдүүлсэн” нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Мөн цагаан өнгийн дугтуйнд 500,000 төгрөг байсан гэдгийг нь нотолж чадаагүй гэж дүгнэн шүүгдэгчид холбогдох үйлдлийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Боржигин овогт Т******* М******* нь Сэлэнгэ аймгийн М ын төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан өөрийн төрсөн эх ыг тухайн албан тушаалд жинхлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анёон” нэртэй ресторан дотор түүний нөхөр Шархүүгийн Мд 1 ширхэг виски болон 300,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,

-Б.ыг Сургуулийн эмчээр түр томилсон тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай тушаал,

-Б.Наранцацаралыг ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн Б/36 дугаар тушаал,

-Гэрч Ш.Мы “... Яг хэзээ Т.М*******тай уулзсан талаараа санахгүй байна ямар ч байсан өвөл байсан юм. Тухайн үед бол миний шавь Т.М******* надад хандаж хоолонд орох саналыг надад тавьсан. Үүний дагуу Т.М*******тай Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг “Анёон” нэртэй хоолны газарт хамт хоол идсэн гэх мэдүүлэг,  

-Гэрч Э.О*******ын “... Ажилчдын хэрүүл болж байхад Iphone 13 promax rap утас авахыг Б.З******* Б. эгчээс шаардсан гэж л сонссон. Тухайн үед Очирын З******* фейсбүүкээр лайв хийж байсан. Яг Б. эгчээс бол сонсоогүй. Харин Б. эгч надад хэлэхдээ намайг Б.З******* ажилд аваад гар хараад байх шиг байна манай охин М******* ангийнхаа багшид өгсөн багш нь Б.З*******д өгсөн байх манай охины багш нь З*******гийн нөхөр байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар

Т.М******* нь Сэлэнгэ аймгийн М ын төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан өөрийн төрсөн эх ыг тухайн албан тушаалд жинхлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анёон” нэртэй ресторан дотор түүний нөхөр Шархүүгийн Маар дамжуулан 1 ширхэг виски болон 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.М*******г "300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг өөрөө мэдүүлсэн” нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна гэж дүгнэн шүүгдэгчид холбогдох үйлдлийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль авах гэмт хэрэг нь хахууль өгөгч болон авагчийн харилцан ашиг сонирхол байх бөгөөд тэрхүү ашиг сонирхлын илэрхийлэл нь тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэн гардаг.

Шүүгдэгч Э.О******* нь тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхол байсан бөгөөд тэрхүү албанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар, Б. нь Сургуулийн эмчээр түр томилсон тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай тушаалаар тус тус томилогдсон байдаг.

Нотлох баримтыг анхдагч болон дамжмал нотлох баримт гэж ангилах бөгөөд дамжмал нотлох баримт нь баримт сэлт мэдээллийг шууд мэдэрч тусгаагүй ямар нэг эх сурвалжаас дамжуулан хүлээн авсан байдгаараа ялгагддаг. Тухайлбал хэргийн талаар бусдаас сонсож мэдсэн, гэрчийн мэдүүлэг хамаарах бөгөөд анхдагч нотлох баримт үрэгдсэн тохиолдолд дамжмал нотлох баримтыг хэрэглэж болдог. Мөн дамжмал нотлох баримтаар анхдагч нотлох баримтыг олж тогтоож болдог.

Шүүгдэгч Б.З*******д Э.О******* нь бэлнээр 500,000 төгрөгийг өгсөн талаар мэдээллийг Б. мэдүүлдэг, мөн Т.М******* нь 1 шил виски, 300,000 төгрөгийг бэлнээр өөрийн анги удирдсан багш гэх Ш.Маар дамжуулан эхнэр Б.З*******д түүний эрхэлж буй албан тушаалтайн холбогдуулан хахууль өгсөн талаар шүүгдэгч өөрөө болон гэрч Э.О*******, О.З******* нар мэдүүлдэг.

Гэтэл шүүхээс хэрэгт хуульд заасан үндсэн үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шууд ач холбогдолгүй мэтээр дүгнэн дугтуйнд 500,000 төгрөг байсан эсэхийг тогтоож чадаагүй, 300,000 төгрөг Б.З*******д очсон эсэхийг тогтоож чадаагүй буюу дамжмал нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтад тулгуурлан тэдгээрийн харилцаа хамаарлыг тодорхойлсон дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэхдээ цагаатгах талын нотлох баримт нь яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг тайлбарлаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ө.М*******ын өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:

...1. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн талаар:

Мөрдөгч Ө.М*******аас гэрчээр мэдүүлэг авсан нь яллагдагчаар өөрөөр нь холбогдсон хэргийг нь нотлуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг тус тусад нь ялган хуульчилсан байхад сэжигтэн, яллагдагчийг гэрчтэй адилтгаж мэдүүлэг авсан байгаа нь буруу, тухайн хуулийг болон хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй.

Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдолд мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь ЭХХШТХ-ийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, ур хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.

Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлийг зөвтгөөгүй, нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ө.М*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход шүүхээс нотлох баримтаар үнэлсэн баримт нь эргэлзээтэй. Учир нь шүүхээс түүнийг буруутгахдаа эргэлзээ төрүүлэх дүгнэлтийг хийсэн. Үүнд:

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний үүргийн биелэлтийн дүн 3,420,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “Хяналтын камерын систем засварлах, ашиглалтын үеийн үйлчилгээ хийх ажлын гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн биелэлтийн дүн 6,516,000 төгрөг болох нь дансны гүйлгээний бүртгэлээр тогтоогдож байна.

Дээрх дүн нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтанд заасан тендер шалгаруулалтын харьцуулалтын болон шууд худалдан авах аргын хэрэглэх босго үнийн хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгч Б.З*******гийн “ ” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй буюу шүүгдэгч Б.З*******г албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж буюу хууль ёсны гэж дүгнэсэн байгаа юм.

Худалдах-худалдан авах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид, хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. - харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан байхад гэрээний нэг тал болох Ө.М******* ад л зөвхөн ашиг олох ашиг сонирхол байсан бөгөөд үүнийгээ гүйцэлдүүлэхээр авлига өгсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ө.М******* ыг буруутгаж байгаа баримтыг, шүүх Ш.Мы гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны баримтуудыг дурдаж үнэлсэн. Гэтэл Ш.М нь Б.З*******гийн нөхөр, түүний хамаарал бүхий харилцаатай хүн гэдгээр нь Ө.М******* аас Ш.М д мөнгө шилжүүлсэн үйлдлийг, шууд Б.З******* тай холбож, мөнгө шилжүүлсэн л бол авлигын мөнгө гэж хийсвэрээр дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Ш.Мы мэдүүлгийг үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, учир нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан шүүх  хуралдаанд өөрийн биеэр орж гэрчээр өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа нь М*******ыг гэм буруутайд тооцоход эргэлзээ төрүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бух арга хэмжээг авч, яллагдагч үүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн, 1.15 дугаар зүйлийн 2 Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн талаар:

Ө.М*******ыг Сэлэнгэ аймгийн М төвд хяналтын камер суурилуулах ажил, засварлах ажлын гүйцэтгэгчээр “ арвис” ХХК-ийг шууд гэрээ байгуулж давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.З*******гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Гэтэл анхан шатны шүүх Ө.М*******, Б.З******* нар нь “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан нь хууль, журмын заалтыг зөрчөөгүй, хууль ёсны гэж дүгнэсэн. Хэрэв энэхүү үйлдэл нь хууль ёсных бол Ө.М******* нь өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгох зорилготой байсан гэх эрүүгийн хуулийн зүйл заалтад заасан гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын 8-д ...Энэ зүйл, хэсэгт заасан “хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан үзнэ гэж тайлбарласан.

М төвтэй байгуулсан удаа дараагийн худалдах, худалдан авах гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн байхад уг Ө.М*******ад ямар хууль бус зорилго байсан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад ч хангалттай, бүрэн тогтоож чадаагүй атлаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.М*******ыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.З*******гийн өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ, Б.Энхтүвшин нар давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа Э.О*******оос 500.000 төгрөгийн, Т.М******* гаас өөрийн нөхөр Ш.М аар дамжуулан 1 ширхэг виски, бэлнээр 300.00 төгрөгийг авсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дахь хэсгийн 1.9-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Б.З******* г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан шүүгдэгч Ө.М******* аас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Ингэж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.З******* нь 2021 онд төсвийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд 2021, 2022 онуудад “Худалдах худалдан авах гэрээ”, “Хяналтын камерын систем засварлах, ашиглалтын үеийн үйлчилгээ хийх ажлын гэрээ” тус тус “ ” ХХК-тай байгуулсан нь Засгийн Газрын 2021 оны 05-р сарын 05-ны өдрийн 124 дугаартай “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад заасан тендер шалгаруулалтын харьцуулалтын болон шууд худалдан авах аргын хэрэглэх босго хэмжээнд хамаарч байх тул “ арвис” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Дээр дурдсан үйл баримтаас шүүгдэгч Б.З******* нь өөртөө болон бусдад давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг бүрдүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.З*******гийн зүгээс “ ” ХХК-тай камер суурилуулах гэрээ байгуулахдаа албаны эрх ашгийн эсрэг өөртөө болон бусдад давуу байдал олгох, хувийн шунахайн сэдэлтээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна. Энэ ч үүднээсээ анхан шатны шүүх Б.З*******  камер суурилуулах гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж тодорхойлоогүй болно.

Харин 2021, 2022 онуудад “ ” ХХК-тай камер суурилуулахтай холбоотой гэрээ байгуулсан харилцаанд үндэслэн шүүгдэгч Ө.М******* ыг ашиг олох ашиг сонирхол байна гэж ойлгомжгүй, хэт хийсвэр байдлаар дүгнэж, улмаар уг ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд Б.З******* д хахууль өгөх сэдэлт, зорилготой байсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч Б.З******* гийн хувьд “ ” ХХК-тай камер суурилуулах гэрээ байгуулж, албаны ашиг сонирхлын эсрэг, хууль зөрчөөгүй чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө Ө.М******* аас хахууль авах шаардлага, нөхцөл байхгүй юм. Гэтэл Ө.М******* дээрх гэрээг байгуулсантай холбоотойгоор Ш.Маар дамжуулан хахууль Б.З******* д өгсөн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.М******* мэдүүлэхдээ “300.000 төгрөгийг Ш.М ах хөлөө гэмтээчихсэн байсан болохоор ах, дүүгийн хувьд түүн лүү шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр мcut сат" гэж зуршил болсон бичилтээрээ бичсэн байна. Би урьд Сэлэнгэ аймгийн Төрийн байгууллагуудад мөн камер суурилуулах, засварлах ажлыг гэрээний дагуу хийдэг байсан” гэж мэдүүлсэн.

Гэрч Ш.М мэдүүлэхдээ “...Тухайн үед би хөлөө гэмтээчихээд сар гаруй байсан бөгөөд надад Ө. М******* 300.000 төгрөг өгсөн.” гэжээ.

Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлээгүй ба гэрээ байгуулсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгө, тэр тусмаа Б.З******* гийн хувьд уг мөнгийг Ө.М******* Ш.М руу шилжүүлснийг мэдээгүй байсан болно. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ө.М*******, Б.З*******, гэрч Ш.М нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-p зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 16.1-р зүйлийн 2 дахь хэсэгт Баримтат мэдээлэл нь Яллагдагч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг... болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан. Уг 300.000 төгрөгийн зориулалт, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гэрч Ш.М ы хөлөө гэмтээсэн байсан нөхцөл байдал зэрэг тодорхой объектив байдлыг үнэлж дүгнэхгүйгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10-р сарын 17-ны өдрийн 451 дугаартай тогтоолд “Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил үүргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг” гэж тайлбарласан байна. Эндээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь таамаглалд үндэслэсэн шинжтэй болсон нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс харагдаж буй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны ажлын шаардлага тавьсан тухайн үед МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Б.З*******д хувийн өш хонзон, ажил хэргийн таарамжгүй харилцааны улмаас нэр бүхий ажилтнууд гомдол мэдээлэл гаргасны үндсэн дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байдаг. Уг ажилтнууд гэрчийн мэдүүлэг өгсөн ба уг ашиг сонирхлын зөрчилтэй гэрч нарын мэдүүлгийг үндэслэж Б.З*******, Ө.М*******, Э.О*******, Т.М******* нарт холбогдуулан хахууль авах, өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.О*******, Т.М*******, Б.З******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба эндээс үзэхэд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ ч үүднээсээ мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.М*******ын гэрч Ш.Мы данс руу шилжүүлсэн 300.000 төгрөгийн гүйлгээний баримт авагдсан ба бусад нотлох баримтыг харьцуулан хянаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн ба дээрх хууль зүйн үндэслэлийг хүлээж аваагүй болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.З******* нь нийтийн албанд ажиллаж байсан албан тушаалтныхаа хувьд хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, албан тушаалтанд хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “ ” ХХК-тай камер суурилуулах гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүйг анхан шатны шүүх тогтоожээ. Уг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч Ө.М*******аас 300.000 төгрөгийн хахуулийг Ш.Маар дамжуулан гэх гэмт хэрэг нь объектив болон субьектив шинжээрээ хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийтгэх тогтоолын зарим хэсэг болох тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ө.М******* ын үйлдэл нотлогдохгүй байна. Энэ нь эргэлзээтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ө.М*******ын хэргийг шалгаад прокурор хэрэгсэхгүй болгоод тогтоол гаргачихсан. Авлигатай тэмцэх газар яаж тогтоол гаргасныг мэдэхгүй байна. Тэр баримтыг ч хэрэгт хийхгүй байгаа. Э.О*******ын хувьд тай бичилцсэн мессежийг нэг бүрчлэн тогтож уншаарай. Бүх зүйл тодорхой болно. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.О*******, тай холбогдолтой үйлдэл нь нэр бүхий ажилтнууд хоорондоо хуувилдаж ажлаа хийж явсан Б.З*******г гэмт хэрэгт холбогдуулах зорилго агуулсан. Сул тал дээр нь ашиглая гэж хоорондоо мессеж бичилцсэн байсан. 60 хүртэл хоногоор хойшилсон хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэхээр мэдүүлэг авч холбогдох нотлох баримтыг авсан. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна хэмээн үзэж уг шийдвэрийг гаргасан. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хэвээр үлдээж, Ө.М*******аас хахууль авсан, Ө.М******* Б.З*******д хээл хахууль өгсөн хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.З*******, Ө.М*******ад холбогдох хэсгийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гэрч О.З******* гэх хүний мэдүүлэг байдаг. О.З******* юу гэж мэдүүлсэн гэхээр 300,000 төгрөгийг виски авсныхаа дараа ыг жинхэнэ албан тушаалд томилсон хэмээн худал мэдүүлсэн байдаг. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэсэн саналаа дэмжиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Т.М*******д холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.З*******, Э.О*******, Ө.М*******, Т.М******* нарт холбогдох эрүүгийн 2331001460289 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* шарав овогт Б З******* нь Монгол Улсын Хөдөлмөр хамгааллын сайд А.А 2021 оны 11 дүгээр сарын сарын 12-ны өдрийн 6/33 дугаартай “Б.З*******гаар захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл заалтуудыг зөрчин

-“ арвис” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн М төвийн байранд хяналтын камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн ажлыг авах ашиг Сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал М*******ын Хаан банкны *********** дугаарын данснаас нөхөр Шархүүгийн Мы Хаан банкны ********** дугаартай дансаар 2022 оны 06 дугаар дугаар сарын 09-ний өдөр 300,000 төгрөгийг дамжуулан өөрийн *********** тоот Хаан банкны дансаар хахууль авсан,

Шүүгдэгч а овогтой М******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2-т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М төвд хяналтын камер суурилуулах ажил, засварлах ажлын гүйцэтгэгчээр “ арвис” ХХК-ийг шууд гэрээ байгуулж давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Баярмагнай З*******гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны *********** дугаарын данснаас түүний нөхөр Шархүүгийн Мы Хаан банкны ********** дугаартай дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

-Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл, /1-р хх-ийн 11-12-р тал/

-Гэрч О.З*******гийн “...Б. эмч нь түр тушаалаар ажилд орсон байдаг, гэтэл түүнийг албан тушаалд нь жинхэлж өгнө гэж хясан боогдуулж хахууль өгөхийг шаарддаг байсан байна. Мөн Б.ын төрсөн охины ангийн багш нь Б.З*******гийн нөхөр 1 дүгээр 10 жилийн сургуулийн нийгмийн ажилтан Б.М нь Б.ын охинд танай ээжийг эхнэртээ хэлж байгаад албан тушаалд нь жинхлүүлж өгье гэж хэлэн 280,000 төгрөг бэлнээр, 70,000 төгрөгийг виски авч хоолонд даалгасан байдаг. Дээрх Б.ын охин Б.З*******гийн нөхөрт виски, мөнгө өгч хоолонд оруулсны дараа Б.З******* нь Б.ыг албан тушаалд нь жинхэлж томилсон байдаг. Гэтэл албан тушаалд томилогдсоны дараа Б.З******* нь А.Мөнхсанаа гэдэг багшаар дамжуулж Iphone 13 pго мах маркийн гар утас хахууль болгож өгөхийг шаардсан байдаг. Тэр үед Б. ямар шуналтай юм бэ би өгч чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэр үйл явдлын дараа Б.ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ талаар Б. болон түүний охин нотолж мэдүүлэг өгөх байх. Мөн А.Мөнхсанаатай харилцсан мессеж чатаа гаргаж өгөх байх...”, гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-17-р тал/,

-Гэрч М.Тогоохүүгийн “...Б. эмчийн охиноос Б.З*******гийн нөхөр Ш.М ээжийг чинь ажилд томилуулна гэж хахууль авсан асуудал байдаг. Энэ асуудлын талаар Б. дэлгэрэнгүй мэдүүлэх байх...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-25-р тал/

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 27-32-р тал/

-Гэрч Н.Батчимэгийн “...Б.Болорзаяа тус сургуульд орохоосоо өмнө надад 1,000,000 төргөг өгөөд ажилд ор гэж Б.З******* хэлж байна, хоёулаа М төвд ажилд орох уу гэж асуухаар нь би чадахгүй, 2 зээл төлдөг, нэгэнт улсын сургуульд үндсэн багшаар ажилладаг тул мөнгө өгч ажилд орох шаардлага байхгүй, Б.З******* найз, найз гэчхээд мөнгө авч ажилд авч байгаа хүн дараа нь албан тушаал дэвшихэд чинь дахиад илүү их мөнгө нэхэх юм байна хэрэггүй гэж хэлээд байхад Б.З******* 500,000 төгрөг өгөөд ажилд орсон байсан. 500,000 төгрөг өгөхдөө 2022 оны 08 дугаар сарын 30-ны үеэр 10 давхар байрны СӨХ-ны ажилтан Төрөө гэж залуугаар өөрийн картаасаа бэлнээр 500,000 төгрөг гаргуулж авхуулаад Төрөөгөөр Б.З*******д хүргүүлсэн гэсэн. Б.Болорзаяа Б.З*******д дансаар өгье гэсэнд Б.З******* бэлнээр өг гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б.Болорзаяа дээрх 500,000 төгрөгийг данснаасаа гаргахдаа Б.З*******д авлига гэл үү хахууль гэл үү тийм гүйлгээний утгаар мөнгөө гаргасан гэсэн. Б.З******* 2022 оны 10 дугаар сард үлдсэн 500,000 төгрөгөө өгөөрэй гэж Б.Болорзаяад хэлсэн байсан, одоо өгсөн үгүйг нь би мэдэхгүй байна. Д.Ундармаа мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй байна, Д.Ундармаад угаасаа өгөх мөнгө байхгүй байх гэж бодож байна. 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр 25-ны өдөр манай гэрт дарс барьж ирсэн юм. Би зочид Б.З*******, Б.Болорзаяа, Д.Ундармаа нар ирсэн учраас цай унд бэлдэж суусан юм. ...Тэр үед Б.З******* 1,000,000 төгрөг өгөөд манайд ажилд ор, угаасаа ханш нь ийм байгаа, гэсэндээ дүүгээс юуг нь авах бэ, байж бай гэсэн утгатай юм ярьсан. Б.Болорзаяа 1,000,000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. ... М төвийн урд талын 1 давхар байранд нэг өрөө түрээсэлсэн байдаг. ...Тийм болохоор сургуулийн байрнаас өрөө түрээсэлж байсан нь үнэн. Түрээсийн төлбөрөө хэрхэн ямар байдлаар өгч авалцсаныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 34-36, 49-р тал/

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 37-38-р тал/,

-Гэрч Т.М*******гийн “...Би бол 2021 оны 12 дугаар сард ажилтай байх үед М багш удаа дараа л багштайгаа уулзаарай нэг холбогдоорой гэж ярьдаг байсан. ...2021 оны 12 дугаар сарын сүүлээр М багштай уулзсан юм. ...багш надад хандаж ээжийг чинь ажилд нь буцааж оруулж өглөө гээд тойруу маягаар мөнгө шаардаад байсан ба ээжийг чинь тэр байгууллагад жинхэнэ буюу үндсэн ажилтнаар болгуулах зүйлийг яриад байсан. Тэр үед буюу 2021 оны 12 дугаар сард бол М багштай бол Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн Анёон гэсэн нэртэй хоолны газар уулзаж байсан. Тухайн үед М багш уулзаад хоол идээд бэлнээр 300.000 төгрөгийг Хаан банкны данснаасаа аваад дугтуйнд хийгээд 1 ширхэг вискитэй хамт М багшид эхнэртээ өгөөрэй гэдэг зүйлийг хэлээд өгч байсан. Дээрх болсон асуудлыг бол ээж Б.д хэлсэн. Ер нь бол М багшаар Б.З*******д дамжуулж өгсөн бэлэн 300.000 төгрөг болон 1 ширхэг Виски бол ээжийг М төвийн үндсэн эмчээр буюу жинхэлж өгүүлэхээр өгсөн мөнгө байсан...” гэх мэдүүлэг, /11-р хх-ийн 80-81-р тал/

-Гэрч Э.Азжаргалын “...Уг гэрээг үйлдэх үед би оролцоогүй манай байгууллагын удирдлага байсан Б.З******* захирал өөрөө шийдвэр гаргаж уг гэрээг хийсэн юм. Энэ асуудлыг Б.З******* захирал өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Б.З******* захирал надад хандаж хяналтын камер худалдаж авч байна эдгээрийг орлогод данс, тооцоондоо бүртгэж ав гэснээр нь авсан. Хяналтын камерыг бол амралтын үеэр болон ажил явагдахгүй байх цаг хугацаанд нэг өдөр камержуулалд нэмэгдсэн байсан. Камер суурилуулах үед манай харуулын ажилтан Даваасүрэн гэсэн хүн байсан бөгөөд энэ асуудлыг мэдэж байж магадгүй. Дээрх гэрээт ажлыг би мэдэхгүй байна шийдвэрийг захирал Б.З******* өөрөө гаргасан. Дээрх ажилд сонгон шалгаруулалт явагдаагүй байх гэж бодож байна энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 102-103-р тал/

-Гэрч Ш.Мы “...Тухайн үед бол миний шавь Т.М******* надад хандаж хоолонд орох саналыг надад тавьсан. Үүний дагуу Т.М*******тай Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг Анёон нэртэй хоолны газарт хамт хоол идсэн. Тэр үед Т.М******* бид хоёр ангийнхаа талаар болон ойр зуурын ажил төрлийн талаар яриад Удаагүй би явчихсан. Тэр газарт би Т.М*******гаас бол ямар нэгэн мөнгө, виски авсан зүйл байхгүй...”, “... Энэ 300,000 төгрөгийг миний дансанд хийгээд байгаа залуу болох Ө.М******* нь тухайн үедээ Ковид-19 өвчинтэй тэр залуу ажил олдохгүй байна гээд хэлж байсан бөгөөд ажил олдох юм бол та надад санал болгоорой гэж өмнө нь хэлж байсан Тэгээд би Ө.М*******ад хандаж М төв камер суурилуулна гэж байна чи үнийн саналаа өгч өөрсдөө ажлаа хийхээр гэрээгээ хийгээд явахгүй юу гэж хэлж байсан. Тухайн үед би хөлөө гэмтээчхээд гэртээ байхдаа сар гаруй байсан бөгөөд надад Ө.М******* надад 300,000 төгрөг өгсөн энэ мөнгийг ажил хэргийн шугамын мөнгө юм байхдаа гээд эхнэрийнхээ данс руу хийсэн юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 62, 64-p тал/,

-Гэрч Э.О*******ын “...Ажилчдын хэрүүл болж байхад Iphone 13 promax raр утас авахыг Б.З******* Б. эгчээс шаардсан гэж л сонссон. Тухайн үед Очирын З******* фейсбүүкээр лайв хийж байсан. Яг Б. эгчээс бол сонсоогүй. Харин Б. эгч надад хэлэхдээ намайг Б.З******* ажилд аваад гар хараад байх шиг байна манай охин М******* ангийнхаа багшид өгсөн багш нь Б.З*******д өгсөн байх манай охины багш нь З*******гийн нөхөр байгаа юм гэж хэлж байсан...” гэхн мэдүүлэг, /1-р хх-ийн 59-60,66,68-р тал/

-Гэрч Л.Баасанжавын “...2021 оны 12 дугаар сард “ ” ХХК-тай манай сургууль камер суурилуулах гэрээ хийгдэж над дээр бичиг баримтууд нь орж ирсэн учир ийм компани гэдгийг мэдсэн бусдаар сайн мэдэхгүй компани мэдэхгүй. Тухайн компани бол камер болон бусад компьютерын үйлчилгээ хийдэг. Манай Сэлэнгэ аймагт бол камер суурилуулалт болон компьютерын үйлчилгээ хийдэг хүмүүс ховор байдаг гэдгийг сүүлд мэдэж авсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-тийн 77-78-р тал/

-Гэрч Л.Солонгын “...Уул нь бол Сэлэнгэ аймгийн М төвд захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүд болох 9 хүн байдаг. ...Ер нь бол манай байгууллагад өмнө нь хэсэг газарт хяналтын камер байсан. Тэгтэл нэг өдөр хаанаас юм хяналтын камер нэмж суулгасан байсан. Энэ хяналтын камеруудыг амралтын өдрүүдээр хэн суулгасан мөн хэдийг суулгасан нь тодорхой өмнө нь зөвлөлөөр ярилцаагүй асуудлыг захирал Б.З******* шийдсэн байсан. Хүмүүсийн яриагаар бол хүний нөөцийн ажилтнаар орсон Б.Болорзаяагийн нөхөр болох М*******ын компани “ ” ХХК манай сургуульд хяналтын камер нэмж суулгах ажлыг хийсэн байсан. ...Манай сургууль болон “ ” ХХК нарын дунд хийгдсэн гэрээг бол огт мэдэхгүй байна захирал бол танилцуулсан зүйл огт байхгүй өөрөө шийдсэн асуудал гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 74-75, 104-105-р тал/

-Гэрч Ө.М*******ын “... Манай компани болон М төвийн дунд камер суурилуулах гэрээг бол байгуулсан. Тухайн байгууллагын камерууд ажилладаггүй байсан тэгээд Б.З******* захирал надад ажил санал болгосны дагуу би үнийн саналаа өгсөн чинь Б.З******* захирал болон байгууллагын холбогдох хүмүүс нь надтай тохиролцсоны дагуу камер суурилуулах ажил хийсэн. Харин камер засварлах ажлын гэрээ бол урьд нь тухайн байгууллагад байсан камерыг засварлах мөн холболтын утаснуудыг солих ажил байсан. Миний өмнө суурилуулсан камерт бол эвдрэл гэмтэл учирсан зүйл байгаагүй. Надаас сүлжээний утас авдаг шалтгаан бол нүүрс хадгалах хэсэг болон мөн граж, агуулахын хэсэг рүү харсан хяналтын камерыг суурилуулах ажил нэмэлтээр хийлгэж байсан. Би гэрээнд заагдсаны дагуу бүх ажлаа М ын төвд очиж хийгээд байгууллагын дансаар төлбөрийг авсан...", "... Би банкны гүйлгээ хийхдээ бол тухайн үед болсон асуудалтай холбоотой зүйлээ санахын тулд гүйлгээний утгаа бол тодорхой бичиж гүйлгээ хийдэг. Энэ гүйлгээний утгыг харахад бол М ын төвийн камертай холбоотой гүйлгээ байна. Ямар учраас энэ хүн рүү 300,000 төгрөгийг шилжүүлсэн талаар санахгүй байна. Харин М төвийн камертай холбоотой мөнгө шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 92-93, 95-р тал/

-Ш.М Хаан банкны ********** дугаартай дансны хуулга, /2-р хх-ийн 103-р тал/

-Ө.М*******ын Хаан банкны *********** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 35-36-р тал/

-Б З*******гийн Хаан банкны *********** дугаартай дансны хуулга, /2-р хх-ийн 90-р тал/

-Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/33 тушаал, /1-р хх-ийн 237-р тал/

-Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б.З*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал, /1-р хх-ийн 238-р тал/

-Т.М*******гийн дансны хуулга, /1-р хх-ийн 83-84-р тал/

-Т.М*******гийн гар утсанд шүлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 85-90-р тал/

-А.О*******ыг Дотуур байрны жижүүрээр томилсон тухай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 тоот тушаал, /1-р хх-ийн 233-р тал/

-А.О*******ыг “Дотуур байрны багш” ажилд томилох тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаар тушаал, /1-р хх-ийн 230-р тал/

-Б., Э.О******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, /3-р хх-ийн 222-223-р  тал/

-Гэрч Б.ын “...Би он сарыг нь сайн санахгүй байна, Манай сургуулийн дотуур байрны жижүүр Э.О******* надад “Дотуур байрны багш Энхтүшиг тэтгэвэртээ суух болж байгаа, тэр хүний оронд дотуур байрны багш болмоор байна энэ тухайгаа захиралд хэлмээр байна, та өдөр цайны цагаар захиралтай хамт хоолонд орох уу та” гэж асуусан юм. Тэр үед захирал хуралд явчихсан байсан тэгээд өдөр цайны цагаар Э.О******* бид хоёр захирал руу утсаар залгаж “хаана байгаа юм та цайндаа орсон уу” гэж асуухад “цайндаа ороогүй байна” гэхээр нь “Э.О******* бид хоёр Монголжин цайны газар байна та хүрээд ирэх үү” гэж дуудаж хамт өдрийн цайнд орсон юм. Тэр үед Э.О******* захирал Б.З*******д хандаж “Дотуур байрны багш н.Энхтүшиг тэтгэвэртээ гарна гэж ярьсан, би тэр хүний албан тушаалд ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлэхэд захирал болно гэсэндээ чи багшлах эрхийн даа суусан байх ёстой шүү гэж хэлсэн. Тэгээд хоолоо идээд дуусаж байхад Э.О******* цагаан өнгийн дугтуйтай бэлэн мөнгө өгсөн, тэгээд Б.З******* өөрийн үүрч явсан гар цүнхэндээ хийсэн. Тэр үед Э.О*******ын гар утас дуугарч утсаар ярихаар цайны газраас гарахад Б.З******* энэ мөнгөөр нь ноолууран цамц авч өмсөнө гэж надад хэлж байсан. Би хоолонд орсны дараа 1-2 хоногийн дараа Э.О*******оос чи захиралд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад 500,000 төгрөг өгсөн болно биз дээ өшөө чадахгүй юм чинь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-21-р тал/

-Б. болон Э.О******* нарын хооронд фейсбүүкээр харилцсан чат, мессеж баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 30-32-р тал/

-Э О*******ын Хаан банкны дансны мэдээлэл, /1-р хх-ийн 69-71-р тал/

-Б.ыг Сургуулийн эмчээр түр томилсон тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай тушаал, /3-р хх-ийн 190-р тал/

-Б.Наранцацаралыг ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 06 дугаар сарын 08-ны едрийн Б/36 дугаар тушаал, /3-р хх-ийн 191-р тал/

-Гэрч Л.Баасанжавын “...2021 оны 12 дугаар сард “ ” ХХК-тай манай сургууль камер суурилуулах гэрээ хийгдэж над дээр бичиг баримтууд нь орж ирсэн учир ийм компани гэдгийг мэдсэн бусдаар сайн мэдэхгүй компани мэдэхгүй. Тухайн компани бол камер болон бусад компьютерын үйлчилгээ хийдэг. Манай Сэлэнгэ аймагт бол камер суурилуулалт болон компьютерын үйлчилгээ хийдэг хүмүүс ховор байдаг гэдгийг сүүлд мэдэж авсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 76-78-р тал/

-Сэлэнгэ аймгийн М төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.З******* болон “ арвис” ХХК-ны захирал Ө.М*******ын нарын дунд хийгдсэн 22, 23 ажил гүйцэтгэсэн гэрээ, /1-р хх-ийн 183-187, 202-203-р тал/

-Гэрч Г.Рэнчинпүрэвийн мэдүүлэг /5- р хх-ийн 141-142-р тал/

-Гэрч О.З*******гийн мэдүүлэг /5-р хх-ийн 143-146-р тал/

-Гэрч О.З*******гаас хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн вайбер чат /5- р хх-ийн 146-151-р тал/

-Гэрч М.Тогоонхүүгийн мэдүүлэг /5- р хх-ийн 152-154-р тал/

-Гэрч М.Тогоонхүүгийн хавтаст хэрэгт тусгуулахаар материал /5-р хх-ийн 155-166-р тал/

-Гэрч П.Баяржаргалын мэдүүлэг /5-рхх-ийн 167-168-р тал/

-Авлигатай тэмцэх газраас Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлсэн болон хариу албан бичиг /5-р хх-ийн 169-170-р тал/

-Гэрч Д.Хишигбаяраас хавтаст хэрэгт тусгуулахаар материал /5-р хх-ийн 171-172-р тал/

-Шүүгдэгч Э.О*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5- р хх-ийн 173-177-р тал/

-Шүүгдэгч Т.М*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5-р хх-ийн 178-179-р тал/

-Гэрч С.Энхцэцэгийн мэдүүлэг /5-р хх-ийн 180-183-р тал/

-Шүүгдэгч Б.З*******гийн өмгөөлөгч гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн ын үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/02 дугаартай “Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн орон тоо, бүтцийг батлах тухай” тушаал, тушаалын хавсралт, “Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхийн дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон, Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.З******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн М төвийн захирлаар ажиллаж байсан ба “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар  “нийтийн албан тушаалтан” бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна.

Шүүгдэгч Б.З******* нь Авлигын эсрэг хуулийн Хоёрдугаар бүлэг /Олон нийтийг соён гэгээрүүлэх, ажиллагаа/ 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.2-д авлигаас урьдчилан сэргийлэх үйл бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах, 7.1.5-д албан үүргээ гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгэсэнгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл /Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх/-ийн 12.1 дэх хэсэгт заасан Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална. Мөн хуулийн 15 дугаар зүйл /Санхүүгийн чадавхыг үнэлэх/-ийн 15.3-д Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно гэсний 15.3.1 дэх хэсэгт харилцагч банкны мэдэгдэл, 15.3.4 дэх хэсэгт тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл, 16 дугаар зүйл Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх/-ийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно гэсний 16.1.1 дэх хэсэгт тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар: 16.1.2 дахь хэсэгт сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, мөн 27 дугаар зүйл Тендерийг хянан үзэх/-ийн 27.1 дэх хэсэг /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ/-ийн 27.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага; 27.1.2 дахь хэсэгт техникийн тодорхойлолт; 27.1.3 дахь хэсэгт тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар бүлэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ/ 2.1 дэх хэсэг “Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө” 2.1.1 дэх хэсэг “үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; 2.1.2 дахь хэсэг “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”; Гуравдугаар бүлэг /Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага/ 3.1.2.а дахь хэсэг “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж, ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн боловч авлига буюу хахууль, шан харамж авсан үйл баримт тогтоогдсон байна.  

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил, гэмт үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, мөн хуулийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцож хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр заасан.

Иймд хахууль өгөгч шүүгдэгч Ө.М******* нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор нийтийн албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Б.З******* нь албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж хахууль авсан үйлдэл нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүгдэгч Б.З*******г дээрх хууль тогтоомж, дүрмийг зөрчин тус төвийн дотоод аудиторын албан тушаалд ажиллаж байсан Э.О*******ыг тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.О*******оос цагаан өнгийн дугтуйтай 500,000 төгрөгийг бэлнээр хахууль авсан,

-Мөн Сэлэнгэ аймгийн М төвд нь эмчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаатай ажиллаж байх үед тухайн албан тушаалд жинхэлж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ын төрсөн охин Т******* М*******гаас өөрийн нөхөр Шархүүгийн Маар дамжуулж 1 ширхэг виски болон бэлнээр 300,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч ******* овогт Э О******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2- т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М ын төвийн дотоод аудитораар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монголжин нэртэй цайны газарт 500,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигин овогт Т******* М******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2- т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн М ын төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан өөрийн төрсөн эх ыг тухайн албан тушаалд жинхлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З*******г албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анёон” нэртэй ресторан дотор түүний нөхөр Шархүүгийн Мд 1 ширхэг виски болон 300,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч бүрэн нотлогдоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, нэмэлт ажиллагаанд буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.О*******ыг 500.000.төгрөг, Т.М*******г 300.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.З*******д хахууль болгон өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч энэ нь байгууллагын ажиллагсдын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас үүдэлтэй, таамаг төдий үйл баримтыг төсөөлөн ярилцсан, зарим үйл баримтыг урьдаас төлөвлөн бэлтгэсэн мэтээр ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтогдсоныг анхан шатны шүүхээс дүгнэн үзээд хахууль өгсөн авсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, дахин шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.

3. Шүүгдэгч Б.З******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлын үндэслэлээ “....Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч Б.З*******г гэм буруутайд тооцсон үндэслэл нь таамаглалд үндэслэсэн шинжтэй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлэхээр тодорхойлсон боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй тул Б.З*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэх,

Шүүгдэгч Ө.М******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлын үндэслэлээ “....Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүгдэгчээс өөрөөс нь өөрийнх нь гэм бурууг нотлуулахаар мэдүүлэг авч түүнийг нь үнэлж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Мөн шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайлбал талуудын хооронд хийгдсэн камер суурилуулах гэрээ хууль ёсны болсон талаар үнэлсэн атлаа түүний хариуд 300.000 төгрөг хахууль болгон өгсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан алдаатай шийдвэр болсон тул давж заалдах шатны шүүхээс баримтуудыг хууль ёсны дагуу үнэлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ө.М*******ыг цагаатгаж өгнө үү” гэх гомдлуудыг,

Прокурорын эсэргүүцлийн үндэслэлээ “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримт болон нотлох баримтад тулгуурлан тэдгээрийн харилцаа хамаарлыг тодорхойлсон дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэхдээ цагаатгах талын нотлох баримт нь яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг тайлбарлаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, гомдол эсэргүүцэл дээр дурьдсан баримт нотолгоогоор бүрэн үгүйсгэгдсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар заалтуудад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан ба анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж энэхүү гэмт хэрэг 2021 оны 08 дугаар сард үйлдэгдсэн тул мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг баримтлан торгох ял оногдуулж шийтгэснийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруутай үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь  тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/205 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

        

                        ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

    

                         ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ