Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/02872

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,,,,, ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************ын *******д холбогдох 1,225,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.******* нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 3,242,000 төгрөгний хохирол учруулж, 2,917,800 төгрөгийг манай компаниас барагдуулж,С.******* нь гэм буруутай үйлдлийнхээ улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хуваан төлөх гэрээ байгуулсан боловч 1,6922,80 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1,225,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,225,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,225,000 төгрөгийг хариуцагч С.******* төлөхийг зөвшөөрчээ.

Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 1,225,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33,950 төгрөгийн тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.*******ос 16,975 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,225,000 төгрөгийг хариуцагч С.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 33,950 төгрөгийн тал хувь болох 16,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,975 төгрөг, хариуцагч С.*******ос 16,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА