Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2026/00603

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******,

Хариуцагч: *******гийн ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,811,541.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******, Б.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* банктай ЗГ4715120347 дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,830,000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөгийг жилийн 21.00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4,420,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 181 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт ...нийт 8,811,541.42 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* /утас: *******/, Б.******* /утас: *******/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* банкнаас 26,000,000 төгрөгийн зээл авсан ба одоо төлөөгүй үлдэгдэл 13,200,836.18 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Н.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,811,541.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 2,000,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын дүнг багасгаж, 6,811,541.42 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,811,541.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Б.******* нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.*******, Б.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 6,811,541.42 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,935 төгрөгийн 50 хувь болох 77,967.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 77,967.50 төгрөгийг, хариуцагч Н.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 77,967.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: /-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА