2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00817

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13 191/ШШ2026/00817

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 97,948,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингэс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11-р сарын 11-ний өдөр, 2021 оны 01-р сарын 28-ны өдрийн дугаар дугаартай орон сууц захиалгын гэрээнээс учирсан хохирол 97,948,500 төгрөгийг шаардсан. Үүнээс өнөөдрийн шүүх хуралдаанд 22,703,960 төгрөгөөр багасгаж, гэрээнээс учирсан хохиролд 75,244,540 төгрөгийг нэхэм*******лж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 01-р сарын 28-ны өдөр "******* ******* Жи Инженеринг" ХХК-иас 1 м.кв талбайг нь 1.050.000 төгрөгт тооцож нийт 52.741.500 төгрөгөөр Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, "Баянзүрх хороолол" 2-р ээлж В блокийн 1 давхар, 10 тоот хаягт байрлах 2 өрөө, 50.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож № дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, "Баянзүрх хороолол"-ын 2-р блок буюу "******* ******* Жи Инженеринг" ХХК-ийн оффист очиж гэрээг байгуулах үед "Баянзүрх хороолол" 2-р ээл*******йн В блокийн барилгаас 1 давхрын №10 тоот хаягтай орон сууцны байршилтай зургийг танилцуулж, гэрэ******* хавсаргасан байдаг. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2021.01.28-2021.03.10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн гүйлгээгээр 52.741.500 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн. Тухайн компаниас орон сууцыг 2022 оны 1-р улиралд багтаан барьж шилжүүлэн өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Гэтэл тухайн орон сууц ашиглалтад орох болоход гэрээ байгуулсан хариуцагч "******* ******* Жи Инженеринг" ХХК-иас: "таны захиалсан орон сууцыг орц гарц болгосон тул захиалсан орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсон" гэж хэлсэн. Нэхэмжлэгчтэй уулзаж зөвшилцөхгүйгээр, нэг ч баримт үзүүлэлгүй, гэрээг цуцалсан мэдэгдлийг шуудангаар илгээж, гэрээний дагуу шилжүүлсэн 52.741.500 төгрөгийг 2024.10.04-ний өдөр С.*******ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Уг мэдэгдэлд: "...хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан, 35.45 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг санал болгосон, хүлээж аваагүй" гэжээ. Нэхэмжлэгч нь одоо 9 сартай *******рэмсэн хүн. 2024 онд орон сууцыг Хэзээ ашиглалтад орох талаар хэд хэдэн удаа хариуцагч компанийн удирдлагуудтай уулзаж асуудлыг тодруулах гэхээр шийдвэр гаргах төвшний нэг ч хүн уулздаггүй, зугтаадаг байсан. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгчийн захиалан, худалдаж авсан "Баянзүрх хороолол"-ын орон сууцны 1 м.кв талбай нь өнөөдрийн дундаж ханшаар 3.200.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа нь Үнэгүй.мн цахим сайтад тавигдсан байна. Нэгэнт хариуцагч компаниас нэхэмжлэгчийн захиалсан 1 давхрын №10 тоот орон сууцыг орц, гарц болгосон гэж тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханшийг үндэслэн Орон сууц захиалгын гэрээгээр захиалсан 50.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 3.000.000 төгрөгөөр тооцож 150.690.000 төгрөгөөс хариуцагчийн 2024.10.04-ний өдөр шилжүүлсэн 52.741.500 төгрөгийг хасаж тооцвол гэрээнээс учирсан хохирол 97,948,500 төгрөгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд 22,703,960 төгрөгөөр багасгаж, гэрээнээс учирсан хохиролд 75,244,540 төгрөгийн зайлшгүй орох байсан орлого буюу үнийн зөрүүгээ хохиролд тооцон шаардах эрхтэй. Иймд хариуцагч "******* ******* Жи Инженеринг" ХХК-иас 2021 оны 01-р сарын 28-ны өдрийн № дугаартай Орон сууц захиалгын гэрээнээс учирсан хохиролд 75,244,540 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд, ******* ******* ******* ******* ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн А2 блокийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А2 блокийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын иж бүрэн барилгын зураг төслийг гүйцэтгүүлэхээр ******* ******* ******* дизайн ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх хороолол, үйлчилгээтэй /16-н давхар/ барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-г бичгээр байгуулсан. Улмаар орон сууцны барилгын ажлыг 2021 оны 05 дугаар сараас эхлэн гүйцэтгэж, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барилгын үндсэн карказ угсралтын а*******л бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар тус орон сууцны барилга дотор засал чимэглэлийн а*******л дээрээ явж байна. Хариуцагчийг орон сууцны барилга угсралтын а*******л гүйцэтгэж байх хугацаанд дараах хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнд, Дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газраас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ кроновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжэ******* засаг захиргаа, нутаг нэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн Газраас 9 удаагийн тогтоолоор 88 хоногийн хугацаатай бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож, а*******лчдын хувьд дотоодын халдвараас үүдэн барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн Монгол Улсын Засгийн Газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл а*******ллагаанд хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд барилга угсралтын чиглэлээр үйл а*******ллагаа явуулдаг байгууллагад хамаараагүй нь хариуцагчийг үйл а*******ллагаа явуулах боломжгүй байсан нийт 178 хоног. Энэ тухай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 02/774 дугаартай гэрчилгээг олгосон. Мөн Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр барилгын материалын үнэ хэд дахин, а*******ллах хүчний зардал 2 дахин өссөн ба хил гаалийн тогтворгүй а*******ллагаанаас үүдэн импортын барилгын материалын хомстол үүссэн. Уг нөхцөл байдлаас үүдэн хилийн боомтууд хаагдах, хязгаарлалт тогтоосноос бараа материалын тасалдал үүсэх, бензин шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбогдуулан компани болон түүний туслан гүйцэтгэгч, харилцагчид гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй болох, бараа материалаа нийлүүлэх боломжгүй болох, ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрсэн зэрэг бодит шалтгаануудын улмаас гүйцэтгэгч нь гэрэ******* заасан хугацаанд нийт захиалагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдалд өртсөн. Энэ тухай иргэний хууль болон Монголын Үндэсний аж үйлдвэрийн танхимаас гаргасан албан ёсны тайлбарт хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал гэдэгт: Давагдашгүй хүчин зүйлс гэдэг нь: тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал юм.

Хүнд нөхцөл байдал буюу hardship нөхцөл гэдэг нь: хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг ойлгоно. Гэж тус тус тайлбарласан байдаг. Мөн хариуцагчийг Баянзүрх хороолол-ын А блокийг барих явцдаа хүнд нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн тухай гэрчилсэн байдаг. Дээр дурдсан хүчин зүйлүүдээс үүдэн гүйцэтгэгч нь тус орон сууцыг 2021 онд хийлгэсэн төсөвт өртөг болох 11,951,796,671 төгрөгөөр орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Улмаар 2022 онд барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор дахин төсөв хийлгэхэд 22,768,351,844 төгрөг болон нэмэгдсэн байдаг. Төсөв өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг анхны төсөвт өртгөөр ашиглалтад оруулах боломжгүй нь тогтоогдож, энэ тухай Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гүйцэтгэгчийг тус орон сууцны төслийг хэрэгжүүлж байх явцад эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 02/743 дугаартай Хүнд нөхцөл байдал-ын гэрчилгээг олгосон. Дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэн хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23/03-42 тоот албан бичгээр орон сууцны 1 м.кв талбайн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан орон сууц захиалгын гэрэ******* нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь тус албан бичигт хариу өгөөгүй ба хариуцагчийн зүгээс дахин 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/03-006 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч С.*******тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК-тай Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-г бичгээр байгуулсан. Тус гэрээгээр хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн А2 блок буюу В блокийн 1 дүгээр давхрын 10 тоот орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөг, нийт 52,741,500 төгрөгөөр захиалсан. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус орон сууцны барилгын барилгын зураг төсөл зохиогч болох ******* ******* ******* дизайн ХХК нь Барилгын ажлын зохиогчийн хяналтын явцын дүгнэлт-ыг бичгээр хариуцагчид хүргүүлсэн. Уг дүгнэлтэд хариуцагчийн 1-р давхрын зохион байгуулалтыг зайлшгүй шаардлагаар өөрчлөхөөр тусгасан. Үүнд: 1-р давхрын барилгын үндсэн орцыг батлагдсан зургийн байрлалыг өөрчилсөн байна. Энэ нь MNS 6055:2009 (Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага) Дээрх зөрчлийг арилгаж, барилгын үндсэн орцыг зургийн дагуу буюу нийтийн хонгилын хаалганы өргөн 1200 мм-ээс баггүй аркаар ордог болгохыг сануулж байна. (Ажлын зургийн дагуу) Мөн угсралт хийгдсэн цонхны нүхний доод цутгамал ханыг буулгах нь барилгын чанар стандартад нөлөөлөх тул хаалга гаргах нь эрсдэлтэй гэж үзэж байна гэж дүгнэсний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 1-р давхрын 50.23 м.кв талбай бүхий 10 тоот орон сууцыг 1 дүгээр давхрын 35.45 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг нэмэгдүүлсэн үнийн зөрүүгүйгээр санал болгосон боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй болно. Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-г цуцалсныг мэдэгдэж, 2024 оны 10-р сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ захиалгын гэрээг байгуулахдаа төлсөн 52,741,500 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах дансанд шилжүүлсэн болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.*******аас М.Отгонмаад олгосон /хх-4/, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б210128038/7 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-5-9/, С.*******ын Хаан банк дахь дугаартай дансны хуулга /хх-10-12/, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-13/, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 550,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-14/, ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24/10-341 тоот албан бичиг /хх-16/,

4.2 Хариуцагч нараас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24/11-407 дугаар Итгэмжлэл /хх-23/, хариу тайлбар /хх-28-31/, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2021/03-040 дугаартай Архитектурын төлөвлөлтийн даалгавар /хх-32-37/, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-38-40/, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-41/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23/03-42 дугаар албан бичиг /хх-42/, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/03-006 дугаартай албан бичиг /хх-43/, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24/10-341 дугаартай албан бичиг /хх-44/, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт /хх-45-47/, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГГ-006 дугаартай Баянзүрх хороолол, үйлчилгээтэй барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээ /хх-48-53/, загвар зураг /хх-54/, Иргэн С.Дарамбазарын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг /хх-90-106/,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/40447 дугаар захирам*******йн дагуу,

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-139-153/,

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрч Г.Тулгын мэдүүлэг /хх-174-176/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан 97,948,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэ хэрэгт шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний хохиролд 97,948,500.00 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 50,129,540.00 төгрөгийг хариуцагчаас нэхэм*******лсэн.

 

2.1 Хариуцагчийн Орон сууц захиалгын гэрээ-г хуульд зааснаар цуцалсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Баянзүрх хороолол 2 дугаар ээлж хотхоны В блок 1 давхрын 10 тоот хаягт байрлах 50.23 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай тохиролцжээ./х.х-ийн 5-9 дүгээр тал/

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.******* дээрх гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайг 1,050,000.00 төгрөгөөр нийт 52,741,500.00 төгрөгөөр орон сууц захиалан бариулах, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 2022 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн ба энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 52,741,500.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк ХК-ийн тоот харилцах дансны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-13 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д А*******л гүйцэтгэх гэрээгээр а*******л гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэ******* заасан а*******л гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т А*******л гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3-т А*******л гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан а*******л гүйцэтгэх гэрээний дагуу 50,23 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч С.*******ад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд а*******л гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар А*******л гүйцэтгэх гэрээгээр а*******л гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэ******* заасан а*******л гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэйгээс гадна тус хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу тухайн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

Ажлын үр дүнгийн доголдол нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2-д тус тус заасны дагуу гэрэ******* заасан тоо, хэмжээ, чанарт нийцэж байвал биет байдлын доголдолгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол эрхийн доголдолгүй гэж үздэг.

 

Гэтэл хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 50,23 м.кв талбай бүхий орон сууцыг гэрэ******* заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Тодруулбал, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээний талууд гэрээг харилцан тохиролцож цуцалж болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-гээр 52,741,500.00 төгрөг хүлээн авсан, уг гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч С.*******ад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24/10-341 тоот мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23/03-42 тоот мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 24/03-006 тоот тус тус мэдэгдлээр хүргүүлсэн, нэхэмжлэгч гэрээг шинэчлэн байгуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тул мөнгийг буцаан шилжүүлсэн тухай маргаж байна./х.х-ийн 42-44 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-гээр хариуцагчид 52,741,500.00 төгрөгийг шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буцаан хүлээн авсан үйл баримттай маргаагүй боловч 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23/03-42 тоот мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 24/03-006 тоот мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24/10-341 тоот тус тус мэдэгдлийг хүлээн аваагүй, мөн уг мэдэгдэлд заасан нөхцөлөөр гэрээг цуцлаагүй тухай маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигчид хэн аль нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, татгалзал тайлбар, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гарган өгөх үүрэгтэй.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа зохигчид баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас дээрх гэрээ цуцлах албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан, харилцан тохиролцсон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй нөхцөлөөр гэрээнээс татгалзсан гэж үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2025/40447 тоот захирамжаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч маргаан бүхий орон сууц нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр 1 м.кв талбай нь 2,548,000.00 төгрөгийн үнэтэй байсныг тодорхойлж хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна./х.х-ийн 139-153 дугаар тал/

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1 м.кв талбайг 3,200,000.00 тооцож зөрүүнд нийт 97,948,500.00 төгрөг нэхэм*******лсэн бол Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1 м.кв талбай нь 2,548,000.00 төгрөг буюу нийт 50,23 м.кв орон сууцны үнэ 127,986,040.00 төгрөг, үүнээс нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн 52,741,500.00 төгрөгийг хасаж тооцвол 75,244,540.00 төгрөгийн зөрүү гарсан тооцоололтой нэхэмжлэгч тал маргаагүй хүлээн зөвшөөрсөн.

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөлөөллөөс, барилгын гол материалын үнэ өссөн шалтгаанаар гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэх 02/743 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г олгосон ба уг гэрчилгэ******* нэхэмжлэгчийн гэрээг дурдаагүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 47,818,460.00 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 50,129,540.00 төгрөг нэхэм*******лсэн./х.х-ийн 38-42 дугаар тал/

 

Хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 17-ний өдөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ******* ******* ******* дизайн ХХК-иар 2023 онд зурагт өөрчлөлт оруулан, 2024 онд Хот байгуулалт, барилга орон сууцжуулах яамнаас хийгдсэн магадлалаар нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй ирг******* зориулсан гарц болгон өөрчилсөн гэж маргах боловч энэ нь хариуцагчийг гэрэ******* заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм./х.х-ийн 32-52, 90-110 дугаар тал/

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрэ******* заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, а*******л гүйцэтгэх гэрээний талууд гэрэ******* заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Мөн тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь зурагт өөрчлөлт оруулсан шалтгаанаар хо*******м гэрээг цуцлахдаа үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохиролцоогүй, түүнд мэдэгдээгүй, гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн тул учирсан хохиролд нэхэмжлэгч С.*******ад 50,129,540.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас Б210128038/7 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний хохиролд 50,129,540.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******ад олгож, нэхэмжлэгч 47,818,460.00 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураам*******йг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураам*******д төлсөн 648,000.00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжэ******* ногдох 408,597.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 97,948,000.00 төгрөгийн 47,818,460.00 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 50,129,540.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******аас улсын тэмдэгтийн хураам*******д урьдчилан төлсөн 648,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжэ******* ногдох улсын тэмдэгтийн хураам*******д 408,597.70 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА