2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01112

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 191/ШШ2026/01112

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* групп ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* болд овогт *******ийн ******* /РД: *******/

Хариуцагч: ******* овогт Цагаан-Эрдэнийн ******* /РД: / нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 201,572,713.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Батбаяр,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сод Монгол Групп ХХК болон иргэн ******* овогтой ******* /регистр №*******/ нар харилцан тохиролцож 2022 оны 11-р сарын 14-ний өдөр Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу худалдан авагч Сод Монгол Групп ХХК нь худалдагч иргэн Д.*******ын харилцан хамаарал бүхий этгээдийн арилжааны банкин дахь дансанд 46,150,000 рубль буюу түүнтэй тэнцэх 2,520,063,000 /хоёр тэрбум таван зуун хорин сая жаран гурван мянган төгрөгийг урьдчилан шилжүүлэх, худалдагч тал болох иргэн Д.******* нь эрхийн зөрчилгүй 1000 тонн АИ-92-К5 маркийн шатахууныг ОХУ-ын Вега компаниас авч дамжуулан Сод Монгол Групп ХХК-д нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн болно. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж худалдагч тал болох иргэн Д.*******ын харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр ******* овогтой *******гийн Хаан банкин дахь 5070391120 тоот дансанд 2022 оны 11-р сарын 29-ны өдөр гэрээний үнийн дүн болох 2,520,063,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Гэтэл худалдагч тал болох иргэн Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа буюу нийт 2,520,063,000 төгрөгийн шатахуун нийлүүлэхээс одоогийн байдлаар 1,573,134,506 төгрөгийн шатахуун нийлүүлж 946,928,494 төгрөгийн шатахууныг нийлүүлээгүй байсаар байна. Худалдагч Д.******* хамгийн сүүлд 2024 оны 02-р сарын 28- ны өдөр 124,300,148 төгрөгийн үнэ бүхий 92,090тн битум нийлүүлсэн бөгөөд түүнээс хойш огт нийлүүлэлт хийхгүй өнөөдрийг хүрээд байна. Гэрээний дагуу худалдагч тал 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор шатахууныг нийлүүлж дуусгах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.4-д Худалдагч тал шатахууныг хугацаандаа нийлүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг худалдан авагчид төлнө гэж заасан байдаг. Тус заалтын дагуу алданги тооцоход худалдагч талаас худалдан авагч талд төлөх алдангийн хэмжээ 473,464,247 төгрөг болоод байна. /алдангийн хэмжээ хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй болно./ 2 Манай компаний зүгээс шатахуунаа хугацаандаа нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч худалдагч тал ОХУ-д нөхцөл байдал хүнд байна, дамжуулан нийлүүлж байгаа ОХУ- ын ВЕГА компани асуудалтай байна гэх шалтгааныг байнга тавьсаар өнөөдрийг хүрсэн болно. Манай компаний зүгээс худалдагч Д.*******ын дамжуулан нийлүүлж байгаа ОХУ- ын ВЕГА компани, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайдад хүртэл хандаж худалдагч талын дамжуулан нийлүүлж байгаа шатахууныг яаралтай нийлүүлэх талаар арга хэмжээ авахыг хүсэж албан тоотууд өгсөн болно. Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдад манай хүсэлтийг уламжилж өгсөн ч үр дүн гараагүй болно. Худалдагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй, нийлүүлээгүй шатахууны үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн ч төлөхгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байгаа нь манай компанид асар их хохиролтой байна. Иймд худалдагч тал болох иргэн Д.*******оос гэрээний дагуу авсан шатахууны мөнгөнөөс нийлүүлээгүй шатахууны мөнгө болох 946,928,494 төгрөг, алданги 473,464,247 төгрөг /алдангийн хэмжээ хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй болно./, нийт 1,420,392,741 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,259,914 төгрөгийн хамт гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2025 оны 12-р сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ******* групп ХХК нь иргэн Д.*******той "Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний 4.2-р зүйлд зааснаар гэрээний төлбөр болох 2,520,063,00 төгрөгийг иргэн Цагаан-эрдэнэ овогтой *******гийн Хаан банкны 5070391120 тоот дансанд 2022 оны 11 сарын 19-ний өдөр шилжүүлсэн байна. Тус гэрээгээр 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор 1000 тн шатахуун бүрэн нийлүүлэх байсан боловч бүрэн нийлүүлээгүй, мөн өөр бараа бүтээгдэхүүн шахсан, битум /замын хар/, тийрэлтэт онгоцны түлш зэрэг, цаашид А92 бензин нийлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч шүүхэд 2024.08.21-ний өдөр нэхэмжлэл гаргаж иргэн Д.*******оос нийлүүлээгүй шатахууны төлбөр 946,928,494 төгрөг, алданги 47,464,247 төгрөгийг нэхэмжилсэн. бид гэрээнээс татгалзаж, илүү төлсөн төлбөрөө, алданги, өөрт учирсан хохирлын хамт нэхэмжилсэн байна. Гэрээг цуцалж байгаатай холбоотой илүү төлсөн төлбөрийг буцаах шаардлага гаргаж байгаа тул мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан Ц.******* нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн маргаанд хамтран ан хариуцагчаар орох нь зүй ёсны хэрэг юм. Тиймээс ******* овогтой *******г Ир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3-т заасны дагуу хариуцаг цагчаар татан оролцуулж өгнө үү. 2. Хэрвээ хариуцагч нь гэрээний хугацаандаа буюу 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор шатахууныг бүрэн нийлүүлсэн бол бид 201,572,713.34 төгрөгийн ашгийг нэмж олох байсан. Сод монгол групп ХХК бол шатахуун худалддаг тусгай зөвшөөрөлтэй ААН гэдгийг бид бүхэн мэднэ, энэ нь нийтэд илэрхий баримт юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйл. "Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага" зүйлийн 227.1. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.3. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан байна Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж, хариуцагчаас нийлүүлээгүй шатахууны төлбөр 946,928,494 төгрөг, алданги 474,464,247 төгрөг, олох байсан орлого 201,572,713.34 төгрөгийг хариуцагч Д.*******, хамтран хариуцагч Ц.******* нараас гаргуулах болгон өөрчлөн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******-д холбогдуулан 1,420,392,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандаж гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.12.02-ны өдөр Гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах, нийлүүлээгүй шатахууны төлбөр 946 928 494 төгрөг, алданги 47,464,247 төгрөг, олох байсан орлого 201,572,713 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа Сод монгол групп ХХК болон ОХУ-ын Вега ХХК-иудын хооронд үүссэн. Худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээгүй, харин Сод монгол групп ХХК нь ОХУ-ын Вега ХХК-иас нефтийн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан ОХУ-ын Вега ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгч Сод монгол групп ХХК-иас нэхэмжлэлдээ хавсаргасан гаалийн мэдүүлэг, мөн Сод монгол групп ХХК-иас МУИХ-ын гишүүн, Эдийн Засаг, хөгжлийн яамны сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол талын Тэргүүлэгч Ч.Хүрэлбаатар-т хандан гаргасан хүсэлт, эдгээр хүсэлттэй холбоотой бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогддог.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй ба Д.*******той байгуулсан гэх 2022.11.14-ний өдрөөр огноолсон гэрээ нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломжгүй гэрээ юм. Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 15 дугаар зүйл 15.1-д "Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ", 15.10 "Үйлдвэр, худалдааны чиглэлээр", 15.10.17-д бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/- ийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д заасны дагуу нефтийн бүтээгдэхүүнийг гагцхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд импортлох эрхтэй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар нефтийн бүтээгдэхүүнийг иргэн импортлох, худалдах ямар ч хууль зүйн боломжгүй бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд энэхүү гэрээг байгуулах боломжтой. Нөгөөтээгүүр. Сод монгол групп ХХК нь нефтийн бүтээгдэхүүн импортлох, худалдах дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллага атлаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн дээрх зохицуулалтыг мэдэхгүй буюу ОХУ-а боловсруулагддаг нефтийн бүтээгдэхүүнийг иргэн Д.*******оос худалдан авах (импортлох бодит боломжгүй байхгүй нь хэнд ч илэрхий юм.

Д.******* нь Сод монгол групп ХХК болон ОХУ-ын Вега ХХК-иудын хүсэлтээр /Дайны нөхцөл байдал буюу хориг тухайн 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг өөрийн гэр бүлийн гишүүн болох Ц.*******гийн дансаар дамжуулан Дивитас ХХК-д шилжүүлсэн ба Дивитас ХХК нь төлбөрийг ОХУ-ын Вега ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Д.******* болон Ц.******* нар нь дээрх төлбөрөөс ямар ч төлбөрийг хувьдаа авч ашиглаагүй нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй болохыг нотолж байна. Гэрээний төлбөрийг баталгаажуулах зорилгоор Сод Монгол групп ХХК-ийн зүгээс нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг Д.******* надаар буюу миний хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан худалдагч талд шилжүүлэх санал, шаардлага гаргасан ба ОХУ-ын Вега компани ч зөвшөөрсөн тул гэрээний төлбөр болох 2,520,063,000 төгрөгийг 2022.11.29-ний өдөр Д.*******ын хамаарал бүхий хүн болох Ц.*******гийн дансанд шилжүүлсэн байдаг. Улмаар Д.******* нь дээрх 2,520,063,000 төгрөгийг дансанд орж ирсэн өдөр нь буюу 2022.11.29-ний өдөр ОХУ-ын Вега компанийн хүсэлтийн дагуу ОХУ руу мөнгө хөрвүүлэгч "Дивитас" ХХК-ийн компанийн дансанд цаг алдалгүй шилжүүлсэн юм. Тухайн харилцааны оролцогч нь Сод Монгол ХХК байсан гэдэг нь үйл баримтаар нотлогдоно. Сод Монгол групп компани олон жил энэ салбарт үйл ажиллагаа явуулсан. Олон улсын нисэх буудалд буюу онгоцны түлш нийлүүлдэг гэдэг байдлаараа сошиалд хэл ам дагуулдаг. Энэ салбартаа томоохон амжилт үзүүлдэг. Энэ том компани зөвшөөрлийн тухай хуулиа мэдэхгүйгээр монгол улсын иргэнтэй 2,000,000,000 төгрөгийн гэрээ хийх боломж байгаа юу? Би Сод Монгол компанийг хэдэг ажилтантайг мэдэхгүй, гэхдээ хуулийн хэлтэстэй, хуульчтай, олон өмгөөлөгч нартай компани Монгол улсын нэг иргэнээс шатахуун авна гээд 2,000,000,000 төгрөг зүгээр өгөхгүй. Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэг, олборлодог, дотооддоо худалдан борлуулдаг бодит нөхцөл байдал байхгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4т заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт. Шатахууныг эрх бүхий хуулийн этгээд оруулж ирж жижиглэнгээр буюу нефтээр худалдан борлуулдаг. Өөрөөр хэлбэл иргэн хэзээ ч оруулж ирдэггүй юм аа, хуулиараа боломжгүй зүйл юм. Гэрээний харилцаа хэн хэнтэй үүссэн нь хэрэгт авагдсан баримт болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар тогтоогддог.

Нэхэмжлэгчийн зүгээс Ц.*******г хамтран хариуцагчаар татаж, хэр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцэхгүй бөгөөд Ц.******* нь тухайн гэрээний оролцогч этгээд биш юм. Тухайлбал, Ц.******* нь нэхэмжлэгч хуулийн этгээд болон нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан ОХУ-ын Вега ХХК-тай огт харилцаа холбоогүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар ч эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жилийн дараа Ц.*******г хамтран хариуцагчаар татан оролцуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг сайтар мэдсээр байж хамтран хариуцагчаар татан оролцуулж буй нь нэхэмжлэгч хуулийн этгээд ямар хэмжээний бизнесийн ёс зүйтэй хуулийн этгээд болохыг илтгэн харуулж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах" хэмээн тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах боломжгүй болох нь илтэд тодорхой юм. Хэрэв гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тохиолдолд Иргэний хуульд заасан "гэрээнээс татгалзах журам" зайлшгүй хэрэгжих ёстой болохоос биш нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дур зоргоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэлгүй болно. Дээр дурдсанчлан, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Татгалзаад байгаа юм уу, цуцлаад байгаа юм уу, цуцлах юм бол ямар үр дагавар үүснэ, татгалзах юм бол ямар үр дагавар үүсэх юм. Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр нь тодорхойгүй. Энийг ойлгохгүй байгаа, гэрээнээс татгалзахдаа нэг өдөр шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж байна гэж орж ирээд л татгалзчихдаг юм уу. Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлийн зохицуулалтууд 225, 226 зүйлийн зохицуулалтууд Сод Монгол групп компани хэрэгжихээ больчихсон юм уу, энэ компанид хамаагүй байдаг юм уу? 2024 оны 8-р сарын 26-ны өдрөөр огноолж гаргасан нэхэмжлэл дээрээ Д.*******той гэрээ байгуулчихсан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргийг биелүүлэхийг даалгаж өгөөч ээ л гэдэг байдлаар гэрээний үүргээ биелүүл гэсэн шаардлага шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сая оны өмнө гэнэт орж ирэхдээ татгалзлаа гэнэ. Үнэхээр Д.*******той гэрээ хийсэн гэж үзэж байгаа юм бол гэрээний нэг талдаа мэдэгдэл өгөөд мэдэгдэл хүлээн авсан тал гэрээнээс татгалзах, цуцлах хугацааг нь тогтоогоод энэ журам хэрэгжиж байж татгалзаж цуцалдаггүй юм уу? Олох ёстой байсан орлого хохирол гээд байгаа юм. Энийг хаанаасаа хэзээ яаж тооцсон юм бэ зүгээр л 201,000,000 төгрөг гээд тавьчихсан. Энэ шатахууныг хэдээр борлуулаад яаж яаж орлого олох ёстой байсан юм, эсвэл рубль буюу валютын ханшид нь нөлөөлсөн юм уу, үгүй юм уу, яаж яваад 201,000,000 төгрөг гараад байгаа юм. Энэ байдлаараа аваад үзвэл нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Сод монгол групп ХХК-нас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24/968 тоот Итгэмжлэл /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ /хх-11-13/, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,520,063,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-14/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-16-24/, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15,375,999.17 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-25/, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 426,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-26/, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-27/, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,767,688.36 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-28/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-29/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 123,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-30/, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14,567,814.15 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-31/, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,698,756.98 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-32/, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-33/, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 480,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-34/, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/1833 тоот Хүсэлт хүргүүлэх тухай /хх-35-36/, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн LPC-25/O-3 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-118-119/, Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл /хх-134/, Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-135/, Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-136/, Сод монгол групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-138-139/, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25/1407 дугаартай Итгэмжлэл /хх-204/, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 25/1939 тоот Итгэмжлэл /хх-240/,

4.2 Хариуцагч нараас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-50-53/, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.*******оос А.Зоригтбаатарт олгосон 2046 дугаартай Итгэмжлэл /хх-69/, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №14-11 тоот гэрээ /хх-107-111/, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №128 дугаар Тодорхойлолт /хх-92/, Албан захидал /хх-94/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-215/, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.*******оос А.Зоригтбаатарт олгосон 661 дүгээр итгэмжлэл /хх2-9/, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц.*******гаас А.Зоригтбаатарт олгосон 0708 тоот Итгэмжлэл /хх-34/, хариу тайлбар /хх-36-37/,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/09100 дугаар захирамжийн дагуу,

Дивитас ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26/05 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг /хх-159-193/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* групп ХХК-иас, хариуцагч Д.*******, Ц.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,621,965,454.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* групп ХХК нь, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 946,928,494.00 төгрөг, хугацаандаа нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн алдангид 473,464,247.00 төгрөг, нийт 1,420,392,741.00 төгрөгийг хариуцагч Д.*******оос нэхэмжилсэн ба уг гэрээний төлбөрийг шилжүүлсэн үндэслэлээр хамтран хариуцагчаар Ц.*******г татан оролцуулсан.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа олох ёстой байсан орлого 201,572,713.34 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,621,965,454.00 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна./2-р х.х-ийн 21 дүгээр тал/

1.1. Хариуцагч нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний худалдагч бус гэрээ байгуулахад зуучилсан, мөн гэрээний зүйлийг импортлох эрхгүй этгээд

үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* групп ХХК нь хариуцагч Д.Батболтой 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, хариуцагч Д.******* нь 1000 тн АИ-92-К5 маркийн шатахууныг СТР нөхцөлөөр худалдах, нэхэмжлэгч үнийг урьдчилан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна./1-р х.х-ийн 8-13 дугаар тал/

 

Тодруулбал, дээрх гэрээгээр хариуцагч Д.******* ОХУ-с СРТ-Наушки нөхцөлөөр ОХУ-ийн хуулийн этгээд ВЕГА ХХК-иас дамжуулан гэрээнд цаасан чанар, тоо хэмжээ бүхий АИ-92-К5 маркийн шатахууныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч ******* групп ХХК гэрээнд заасан үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ажээ.

 

Гэвч нэхэмжлэгч ******* групп ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.*******той байгуулсан Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний нөхцөлөөр мөн өдөр ОХУ-ийн хуулийн этгээд ВЕГА ХХК-тай 14-11 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна./1-р х.х-ийн 103-111 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-гээр нэхэмжлэгч ******* групп ХХК нь 1,573,134,506.00 төгрөгийн үнэ бүхий АИ-92-К5 маркийн шатахуун, онгоцны түлш, Битумыг хүлээн авсан, хариуцагч Ц.*******гийн харилцах дансанд худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр 2,520,063,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй./14-34 дүгээр тал/

 

Харин нэхэмжлэгч ******* групп ХХК нь хариуцагч Д.*******, Ц.******* нарыг худалдагчаар тодорхойлж тэднийг бэлтгэн нийлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан анз, хохирлын хамт хариуцагч нараас шаардсан бол хариуцагч нар уг худалдах, худалдан авах гэрээний худалдагч буюу бэлтгэн нийлүүлэгч биш үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Мөн хариуцагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч ******* групп ХХК нь, хариуцагчийг ОХУ-ийн шатахуун экспортолдог аж ахуй нэгжүүдтэй харилцаа холбоотой сайтай байдаг үндэслэлээр ОХУ-ийн нефтийн компани болох ВЕГА ХХК-тай 2022 оны 11 дүгээр сард зуучлуулсан, тухайн үед ОХУ болон Украйн улсуудын дайны нөхцөл байдал, олон улсын хоригоос хамаарч ОХУ руу гадаад улсын мөнгө шилжүүлэг хийх боломжгүй тул хувь хүний данснаас шилжүүлэх байдлаар төлбөрийг Ц.*******гийн дансанд хүлээн авч улмаар худалдагч ОХУ-ын ВЕГА ХХК-нд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ц.******* 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,520,063,000.00 төгрөгийг өөрийн Хаан банк ХК-ийн 5070391120 тоот харилцах дансаар хүлээн авч, мөн өдрөө Давитас ХХК-ийн 5173161601 тоот Хаан банкны харилцах дансанд шилжүүлсэн байна./1-р х.х-ийн 161 дүгээр тал/

 

Улмаар Давитас ХХК нь валютын ченж болох Б.Тунгалаг, И.Сувдаа нараар дамжуулан ОХУ-ийн Сберник банкнаас Вега ХХК руу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10-ны өдөр 20,000,000.00 рубль, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15,165,000 рубль, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10,985,000.00 рублийг тус тус шилүүлсэн, Вега ХХК-иас шатахууны төлбөр хүлээн авсан тухай албан бичгийг Давитас ХХК-нд ирүүлсэн байна./1-р х.х-ийн 91, 92, 182-193 дугаар тал/

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл давхцах, хуульд нийцсэн байх учиртай.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* групп ХХК нь шатахуун худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Д.*******, Ц.******* нар хүлээн авснаар гэрээний гол нөхцөл тодорхойлогдох юм.

 

Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч баталгаажуулсан боловч уг гэрээний зүйлийг бэлтгэн нийлүүлэх үүргийг нэхэмжлэгч ******* групп ХХК нь ОХУ-ийн хуулийн этгээд Вега ХХК-тай харилцан тохиролцсон байна.

 

Үүнээс дүгнэвэл,-цыч нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14-11 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийг гагцхүү Вега ХХК-иас гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн болох нь нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/1833 тоот Монгол Улсын Их Хурлын гишүүн, засгийн газрын гишүүн эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн албан бичиг, Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/2304 тоот ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЕВСИКОВ АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ-д хүргүүлсэн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/2305 тоот Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын нэхэмжлэгч ******* групп ХХК-нд хүргүүлсэн албан бичгээр тус тус тогтоогдож байна./1-р х.х-ийн 35-38 дугаар тал/

 

3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн 41.2.-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зохигчдын бичгийн хэлбэрт тусгагдсан хүсэл зоригийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахын сацуу агуулга, хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

 

Энэхүү 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний зорилгыг тодорхойлбол ОХУ-ийн нефт экспортлогч Вега ХХК-иас шатахуун импортлох, түүнийг хүлээн авах, үнийг төлөх харилцаа бөгөөд хариуцагч Д.******* уг шатахуун худалдах, худалдан авах гэрээнд зуучлах, ОХУ болон Украйн улсуудын дайны нөхцөл байдал, олон улсын хоригоос хамаарч, ОХУ руу гадаад улсын мөнгөн шилжүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 410.2.-т Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэг талаас ОХУ-с шатахуун импортлон худалдан авах хүсэлтэй нэхэмжлэгч ******* групп ХХК, нөгөө талаас ОХУ-с шатахуун экспортлох буюу худалдах сонирхолтой Вега ХХК нарыг холбож, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдах нөхцөлийг хариуцагч Д.******* бүрдүүлэх үүрэгтэй ажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч ******* групп ХХК нь, Вега ХХК-тай байгуулсан 14-11 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Ц.*******, Д.******* нараас шаардсан.

 

Гэвч Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлагч нь хэлэлцэн тохиролцсон худалдагч, аль эсхүл худалдан авагчийн ашиг сонирхлын төлөө түүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах этгээдийг олж, холбож өгөх үүргийг хүлээх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч нэг тал биш юм.

 

Тодруулбал, зуучлагч этгээд зөвхөн худалдагч, эсхүл худалдан авагчтай гэрээ, хэлэлцээр байгуулах этгээдийг олох үүргийг хүлээх бөгөөд зуучлуулсан этгээдийн нэгэн адил тухайн худалдах, худалдан авах гэрээний худалдагч, худалдан авагчийн эрх, үүргийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, зуучлагч нь өөрийн эд хөрөнгийг худалдаж буй худалдагч, аль эсхүл худалдан авч буй худалдан авагч биш учраас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1.-д тус тус зааснаар худалдсан эд хөрөнгийн биет болон эрхийн доголдлыг зуучлагч тал хариуцахгүй, гагцхүү тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсанаар түүний үүрэг дуусгавар болдог журамтай.

 

Энэ нь, тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зуучлагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой бөгөөд зуучлагч нь энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар худалдагч, эсхүл худалдан авагчийн хамтран үүрэг гүйцэтгэгч биш болно.

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн Ц.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан 1,621,965,454.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,425,728 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар ******* групп ХХК-ийн хариуцагч Ц.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан 1,621,965,454.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,425,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА