| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10180/И |
| Дугаар | 191/ШШ2026/00721 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00721
| 2026 01 12 | 191/ШШ2026/00721 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: ******* овогт *******ын ******* /РД: *******/
Хүсэлтийн шаардлага: Төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч А.*******,
Гуравдагч этгээд Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Аав ээж хоёр минь хамтдаа амьдрахаа больж 2003 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан би 7 насандаа аавтайгаа хамт амьдрах болсон. Аав минь намайг Чех улсад сургуульд сургахаар болж хогны машины жолооч хийн мөнгө хуримтлуулаад Чех улсад иргэншилтэй өөрийн төрсөн эгч болох Жамбажамцын ******* эгчийн нэрээр миний овгийг солиулж би *******ын ******* болсноор Чех улсад суралцах боломжтой болсон юм. Ингээд аав бид хоёр Чех улсад ******* эгчийн гэрт хамтдаа 5 жилийн хугацаанд амьдарч би сургуулиа төгсөөд аавтайгаа хамт Монголдоо буцаж ирснээс хойш аав минь хараагүйчүүдийн сургуульд 2016 оны 5 дугаар сар хүртэл жижүүрээр ажиллаж дараагаар нь Солонгос улс руу ажил хийхээр ганцаараа яваад 2018 оны 08 сард буцаад Монголдоо ирэн өдийг хүртэл 29 жилийн турш аав бид хоёр хамтдаа амьдарсан. Би эхнэр *******тай 2021 онд танилцан 2022 онд амьдарч эхлээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бидний охин төрж би аав, эхнэр, охинтойгоо хамтдаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны, 3 дугаар байрны 48 тоотод амьдрах болсон. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө аав минь гэртээ унтаж байх үедээ нас эцэслэсэн. Одоо ааваараа овоглож, нэр дээр нь байгаа хөрөнгүүдийг өвлөн авах хүсэлттэй энэхүү нэхэмжлэлийг гаргасан. гэв.
2. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэмжиж байна, эдний аав хамгийн отгон дүү минь байгаа юм. Хүүг авч явах гэхээр аавынх нь овогтой болохоор авч явж болдоггүй, өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авч явсан. Дүү минь одоо нас барсан, энэ хүн өөрөө том болчихлоо, одоо авынхаа нэрээр овоглоод явах нь зүйтэй, миний төрсөн дүүгийн хүүхэд ач хүү минь байгаа юм. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-3/, CVL2511100001020756 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, CVL2511100001020755 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, *******ын 0254 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-6/, А.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тодорхойлолт /хх-8/, Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-9/, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0382 дугаартай гэрчийн тодорхойлолт /хх-10/, О.Гоёлмаагийн тодорхойлолт /хх-11/, Ж.Алтансувдын тодорхойлолт /хх-12/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4529 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ /хх-16-17/,
3.2 Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрч О.Гоёлмаа, Ж.Алтансувд нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-25/,
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/52037 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5/13844 дугаартай албан бичиг /хх-28-32/,
3.3 Гуравдагч этгээдээр нотлох баримтаар: хариу тайлбар /хх-37/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Нэхэмжлэгч А.*******ээс, *******ыг өөрийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийн тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хүүхдийн эцэг, эхийг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн тогтооно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Гончиг овогт Жамбажамцын Баттогтох нь /рд:ХЙ65091811/-г 1965 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрөөд 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсныг бүртгэсэн байна./х.х-ийн 6 дугаар тал/
Хүсэлт гаргагч А.*******ий нэхэмжлэл болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар түүний эх О.Гоёлмаа нь эцэг *******той 1994 онд танилцан 7 жил хамт амьдрах хугацаанд 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А.******* төрсөн ба 2003 онд тэд албан ёсоор гэр бүл цуцлуулснаас хойш өөрийн төрсөн эцэг *******ын асрамжид үлдсэн гэж тайлбарлаж байна.
Улмаар хүсэлт гаргагч Чех улсад суралцах зорилгоор тус улсын иргэншилтэй нагац эгч Ж.*******д үрчлүүлэн, тус улсад 5 жилийн хугацаанд өөрийн эцэг *******, түүний төрсөн эгч Ж.*******тай нартай хамт амьдарч байгаад 2012 онд эх орондоо аав *******ын хамт амьдарч байсан болох нь Баянзүрх дүүргийн, 19 дүгээр хорооны өрхийн бүртгэлээр тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар А.******* нь 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд төрсний бүртгэлийн лавлагаанд төрсөн эцгээр ******* /рд:ХЙ65091811/, эхээр О.Гоёлмаа /рд:ХП70021706/-г бүртгэсэн боловч 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* овогт Жамбажамцын *******д Чех улсад суралцах зорилгоор үрчлүүлсэн байна.
Гэвч төрсөн эцэг Жамбажамцийн Баттогтох нь /рд:ХЙ65091811/ 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан тул хүсэлт гаргагч А.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Хүүхэд эцгийн нэрийг авна гэж зааснаар өөрийн төрсөн эцгээр овоглох, шүүхийн журмаар эцэг тогтоолгох шаардлага үүсжээ.
Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж, 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж тус тус заасан.
Ингээд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хүсэлт гаргагч А.*******ий төрсөн эх О.Гоёлмаа, талийгаач *******ын төрсөн дүү Ж.Алтансувд нараас мэдүүлэг авахад тэд хүсэлт гаргагч А.*******г 2007 онд сургуульд суралцах зорилгоор Ж.*******д үрчлүүлсэн, 2002 оноос хойш өөрийн төрсөн эцэг *******той хамт амьдарч байсан гэсэн.
4. Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/01095 тоот захирамжаар хүсэлт гаргагчийг үрчилсэн Ж.*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа А.*******г сургуульд сургах зорилгоор үрчилсэн ба өөрийн төрсөн эцэг *******той 2024 онд нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд гаргасан./х.х-ийн 37 дугаар тал/
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 3 дугаар байр 48 тоотын өрхийн бүртгэлд хүсэлт гаргагч А.******* нь эхнэр *******, охин И.Саянгоо, төрсөн эцэг *******ын хамт бүртгэгдсэн байна. /х.х-ийн 9 дүгээр тал/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хүсэлт гаргагч А.******* 1996 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрснийг 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж, Сүхбаатар дүүргийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаар захирамжаар Ж.*******д үрчлүүлсэн байна./х.х-ийн 29-32 дугаар тал/
Эдгээр баримтаас дүгнэвэл ******* болон О.Гоёлмаа нар хамт амьдрах хугацаанд 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү А.******* төрсөн, хүсэлт гаргагч А.*******г сургуульд сургах зорилгоор Ж.*******д үрчлүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй бөгөөд бусад нотлох баримтуудтай тохирч байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг Гончиг овогт Жамбажамцын Баттогтох нь /рд:ХЙ65091811/, 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ******* овогт *******ын ******* /рд:УИ96081735/-гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА