| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/14042/И |
| Дугаар | 191/ШШ2026/01714 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01714
| 2026 01 29 | 191/ШШ2026/01714 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух овогт ийн /рд:/-д холбогдох
33,831,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Э.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024.12.04-ны өдөр MN370030003095037036 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 29,419,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* дахь 3095037036 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.11.14-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн 345 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 781,626 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 478,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 349 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Э.аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.11.14-ны өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 28,637,374 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 5,057,714 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,950 төгрөг. Нийт 33,831,038 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 33,831,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох 33,831,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Э. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
3. 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
4. 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
5. 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
6. 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
7. 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
8. 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
9. 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
10. 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
11. 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
12. 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,781,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6-7/, ерөнхий гэрээний хуулбар /хх8/, анкет /хх9/, цахим зээлийн гэрээний хуулбар /хх10-15/, бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх16/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх19/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч Э.д холбогдуулан 33,831,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 33,831,038 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2,975,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,781,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Э. нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх28/
4. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний ******* ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2028 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.
Хууль эрх зүйн газрын захирал Х. нь 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Б., Ж.Одончимэг нарт олгожээ. /хх6-7/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,552.5 төгрөгийг, мөн улсын орлогоос 163,552.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 33,831,038 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
1. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
3. 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
4. 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
5. 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
6. 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
7. 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
8. 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
9. 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
10. 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
11. 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,975,000 төгрөг,
12. 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,781,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас 163,552.5 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 163,552.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХК /рд: *******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД