| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10246/И |
| Дугаар | 191/ШШ2026/01717 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01717
| 2026 01 29 | 191/ШШ2026/01717 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******т оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох,
604,399,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А., Ж:, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч А., өмгөөлөгч Ж. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. -ын -ны “" ХХК болон Монгол улсын хуулийн этгээд болох “” ХК, “” ХХК нарын хооронд 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр Г-91/2023 тоот гэрээг Нүүрс худалдах худалдан гэрээ байгуулагдсан.
Тус гэрээгээр нийлүүлэгч “” ХХК нь худалдан авагч “-ын -ны “" ХХК-д 4800+200 ккал/кг илчлэг бүхий 20,000 тонн нүүрсийг нийлүүлэх, харин түүний төлбөрийг худалдан авагч “-ын -ны " ХХК нь төлбөр хүлээн авагч “” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зүйлд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Тиймээс худалдан авагч "" ХХК нь дээрх Нүүрс худалдах худалдан гэрээний 6.1- т заасны дагуу 10,000 тонн эрчим хүчний нүүрсний төлбөр болох 1,906,000 юанийг "Зуун Найман Ойл" ХХК-ийн Голомт банкин дахь дугаарын дансаар 2023 оны 10 сарын 24-ний өдөр бүрэн төлсөн.
Гэвч худалдагч “” ХХК-ийн нийлүүлж буй нүүрс гэрээнд заасан илчлэгийн хэмжээндээ хүрэхгүй байсан тул энэ талаар худалдан авагчаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр, мөн төлбөр хүлээн авагч “” ХХК руу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд удаа дараа холбогдож, уулзаж гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч нүүрсний илчлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадаагүй.
Тиймээс талууд гэрээг цуцалж гэрээний дагуу төлбөр хүлээн авагч “” ХХК руу шилжүүлсэн 1,906,000 юань буюу 899,860,720 /2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэг юанийн ханш болох 472.12 төгрөгөөр тооцоход/ төгрөг болсон ба 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр худалдан авагч "" ХХК-г төлөөлж нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “” ХХК нар тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн.
Уг тооцоогоор “” ХХК-аас худалдан авагч "" ХХК-д нэг удаа нийлүүлсэн чанаргүй нүүрсний үнийн дүн болох 295,461,000 төгрөгийг хасаж, үлдсэн мөнгөн дүн буюу 604,399,720 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан.
2. Үүнтэй холбоотойгоор худалдан авагч нь “" ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Г-91/2023 тоот гурван талт гэрээтэй холбоотой худалдан авагчийн шаардах бүх эрхийг “*******” ХХК-д шилжүүлсэн ба энэ талаараа хариуцагч “” ХХК-д мэдэгдсэн.
Тус Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Шаардах эрх шилжүүлэгч -ын - ны “" ХХК нь "" ХХК, "" ХК, " -ын -ны " ХХК нарын хооронд 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Г-91/2023 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу " -ын -ны " ХХК-ийн "" ХХК-с авах 604,399,720 төгрөгийн худалдан авагчийн шаардах бүхий л эрхийг шаардах эрх хүлээн авагчид шилжүүлж, мөн шаардах эрх хүлээн авагч нь тус гэрээтэй холбоотойгоор захиалагчаас авбал зохих 604,399,720.00 төгрөгийг арилжааны банкин дахь өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулах, мөн тус гэрээтэй холбоотой асуудлаар маргаан үүссэн тохиолдолд гэрээнд зааснаар шүүх эсвэл арбитр хандах, шүүх, арбитрын шийдвэрийн дагуу төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулах эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шаардах эрх үүссэн.
3. Түүнээс хойш дээрх төлбөрийн шаардах эрх шилжүүлэн авсан этгээд болох нэхэмжлэгч “*******” ХХК нь төлбөрийг 604,399,720 төгрөгийн төлбөрийн хэмжээгээр “” ХХК-с шатахуунаар авах нөхцөлтэй Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 108/2024/ЦБ/01 дугаартай гэрээг байгуулсан.
Гэвч тус гэрээ байгуулснаар хойш төлбөр төлөгч “” ХХК түлшний нийлүүлэлт зогссон гэх шалтгаанаар мөн огт шатахуун нийлүүлээгүй.
Тус гэрээг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээ биелэгдээгүй, шатахуун нийлүүлээгүй, мөн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна.
4. Тиймээс -ын -ны “" ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар “” ХК, -ын -ны “" ХХК, “” ХХК нарын хооронд 2023 оны 09 дугаар сарын 29- ний өдрийн Г-91/2023 тоот гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг хариуцагчид 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт зааснаар “” ХК, -ын -ны “" ХХК, “” ХХК нарын хооронд 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн Г-91/2023 тоот гэрээнээс татгалзсантай холбогдуулан, -ын -ны “" ХХК-аас гэрээний дагуу төлсөн төлбөр болох 604,399,720 төгрөгийг хариуцагч “” ХХК-с 604,399,720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан. Улмаар 604 сая төгрөг гаргуулна. Анх 3 компанийн хооронд нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулсан. нь худалдагч, худалдан авагч нь -н компани бөгөөд төлбөр хүлээн авагч нь хариуцагч юм. Үүний дагуу худалдан авагч нь 10 тонн нүүрсний төлбөрийг хариуцагчийн дансанд 2023.10.4-нд төлсөн. Гэвч худалдагч нь гэрээнд заасан илчлэгт хүрэхгүй нүүрс нийлүүлсэн. Энэ талаар мэдэгдсэн. Үүнээс хойш чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлээгүй тул гэрээг цуцалсан. Ингээд 2023.10.25-ны өдрийн ханшаар тооцож шаардаж байгаа юм. Улмаар тооцооны үлдэгдлийн баталгаа нийлсэн. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 123.2-т зааснаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан юм. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөх талаар асуухад шатахуунаар төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл шатахуун нийлүүлээгүй. Иймд гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн. Цар тахлын үе байсан тул 3 талт гэрээг цахимаар байгуулсан юм.
1.2. Хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх саналтай. Шаардах эрх шилжүүлэгч нь 2 компанитай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Чанаргүй зүйл нийлүүлсэн тул гэрээнээс татгалзсан. Улмаар шаардах эрхээ шилжүүлсэн. Өр төлбөр барагдуулах талаар мэдэгдсэн. Хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Мөнгөн шилжүүлгийн гадаад хэл дээр бичигдсэн баримт /хх12/, шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх13-14/, худалдах худалдан авах гэрээ /хх15-18/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх19/, тооцооны баримтын жагсаалт /хх20/, албан тоот 2 ширхэг /хх23-24, 25-26/, шуудангийн цахим баримт /хх27/, ханшийн лавлагаа /хх28/
Хэрэгт байгаа бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 604,399,720 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээнээс татгалзаж, үлдэх төлбөрт 604,399,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх хариуцагч “” ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд болон хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хариу тайлбар ирүүлээгүй.
Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шүүхэд мэдэгдсэн дугаарын дагуу утсаар болон зурвасаар мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гурван талт худалдах худалдан авах гэрээг цахимаар байгуулсан бөгөөд эх хувь байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Улмаар “” Co., LTD болон хариуцагч “” ХХК нарын хооронд нүүрс худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тооцооны баримтын жагсаалтаар тогтоогдож байна. /хх20/
Цаашлаад, мөнгөн шилжүүлгийн баримт нь гадаад хэл дээр бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нийцэхгүй боловч хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. /хх12/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нүүрсний үнээс тээврийн зардлыг хасаж нэхэмжилж байгаа талаар тайлбарласан. Энэхүү мөнгөн дүнг хариуцагч зөвшөөрсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хх19/ Уг баталгаанаас үзэхэд хариуцагч нь 604,399,720 төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ.
Улмаар “” Co., LTD болон нэхэмжлэгч “*******” ХХК нар нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ. /хх13-14/
Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа болон шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу зохигч 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. /хх15-16./ Гэрээний 1.2, 1.3-т зааснаар өмнөх гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөрийг шатахуунаар буцаан төлөхөөр тохиролцсон байна. Гэвч шатахуун нийлүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзах албан тоотыг шуудангаар хүргүүлжээ. /хх23-24, 25-26, 27/
Энэхүү мэдэгдлийг хариуцагч хүлээн аваагүй талаар буюу үгүйсгэж маргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 604,399,720 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,179,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,179,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД