| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/01153/И |
| Дугаар | 191/ШШ2026/01749 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01749
| 2026 01 29 | 191/ШШ2026/01749 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух овогт гийн /рд:/-т холбогдох
28,872,113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Х.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 4211- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр MN750030003095036546 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,317,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* дахь 3095036546 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.12.22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн 298 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 2,146,057 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,705,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 96.847 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Х.аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.12.10-ны өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 25,170,943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,687,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,249 төгрөг, нийт 28,872,113 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 28,872,113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Манай "*******" ХК нь тус шүүхэд иргэн гийн //-д холбогдуулан "Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 28,872,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 1. Хариуцагч иргэн Х.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын /РД:/ нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 28,872,113 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэл гаргасан тооцооллоос хойш хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сард Х. нь 503,000 төгрөгийг үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн байна. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 503,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулж, үлдсэн 28,369,113 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр хуваарийн дагуу төгрөг саналыг итгэмжлэгдсэн төлөөлөгч М. гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн.Хариуцагч дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд *******анд эзэмшдэг өөрийн 3095036546 /iban: 75003000/ тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1. 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,364,000 төгрөг,
2 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
3. 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
4. 2026 оны 05 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
5. 2026 оны 06 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
6. 2026 оны 07 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
7. 2026 оны 08 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
8. 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
9. 2026 оны 10 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
10. 2026 оны 11 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
11. 2026 оны 12 сарын 30-ны өдөр 2.364.000 төгрөг,
12 2027 оны 01 сарын 30-ны өдөр 2,365,113 төгрөг.
Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв. гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6-7/, ерөнхий гэрээний хуулбар /хх8-9/, анкет /хх10/, цахим зээлийн гэрээний хуулбар /хх11-16/, бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх17/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх19/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх20/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч Х.т холбогдуулан 28,872,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага 28,872,113 төгрөгийн 503,000 төгрөгийг төлж үлдэх 28,369,113 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 2,364,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 2,365,113 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч М. нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх30/
4. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний ******* ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2028 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.
Хууль эрх зүйн газрын захирал Х. нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Б., Ж. нарт олгожээ. /хх6-7/
Хариуцагчаас 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг М.д олгосон байна. /хх23-24/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,898 төгрөгийг, мөн улсын орлогоос 149,898 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага 28,872,113 төгрөгөөс 503,000 төгрөгийг төлж үлдэх 28,369,113 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
1.2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,364,000 төгрөг,
2. 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
3. 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
4. 2026 оны 05 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
5. 2026 оны 06 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
6. 2026 оны 07 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
7. 2026 оны 08 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
8. 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
9. 2026 оны 10 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
10. 2026 оны 11 сарын 30-ны өдөр 2,364,000 төгрөг,
11. 2026 оны 12 сарын 30-ны өдөр 2.364.000 төгрөг,
12 2027 оны 01 сарын 30-ны өдөр 2,365,113 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 149,898 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 149,898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХК /рд: *******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД